Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1478

 

 

 

 

 

 

   2022       10          13                                   2022/ШЦТ/1478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч А.Өсөхбаяр

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан эрүүгийн 2206 02242 2824 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.А, 1994 оны 08 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд 2011 оны 05 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн №268 дугаартай шийтгэх тогтоолоор 15 жил хорих ялаар шийтгэгдэж байсан, /Регистрийн дугаар: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрс зарах цэг дээр Д.Алтансүхийг машинаараа мөргөсөн гэх шалтгаанаар М.Уын шанаа хэсэгт гараараа нэг удаа, толгой хэсэгт гараараа цохиж биед тархи доргилт, зулайн хуйх, духанд зөөлөн эдийн няцрал, завжинд язралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Дээрх шүүгдэгч Д.А нь хохирогч М.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 4 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчим Газарчин сургуулийн автобусны буудал өнгөрөөд нүүрс зардаг газрын харалдаа зогсож байсан машины ард талд багаж дотор юм янзлаад зогсож байсан эрэгтэй хүнийг машин гулгаж очоод мөргөсөн. Би түргэн тусламж, цагдаа дуудаад байж байтал найз нь гээд залуу ирээд намайг зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиж, толгой руу гараараа цохиод, дух хэсэг рүү мөргөж хөл рүү өшиглөсөн. Намайг янз бүрээр хараасан гэтэл миний машинаараа мөргөсөн залуу ирээд найзыгаа цааш нь салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,

- Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.А намайг гайгүй юу хөгшөөн гэж хэлчхээд нэлээн ууртай байсан тул нөгөө нэг залууд хандаад “чи муу яаж яваад байгаа юм, аятайхан явж, хурдаа тааруулаач” гэж хэлтэл намайг мөргөсөн залуу хэдэрлээд “би мөргөчихсөн юм, би ямар санаатай мөргөсөн юм уу, цагдаагаа дуудчихсан байна” гээд нэлээд дуугаа өндөрсгөж хэлсэн ба тэр үед нь Д.А тэд нар маргалдаад байсан. ...Миний харснаар цохиж зодож байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5730 дугаартай: “...Дүгнэлт:

1. М.Уын биед тархи доргилт, зулайн хуйх, духанд зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

Иймд шүүгдэгч Д.Аг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрс зарах цэг дээр Д.Алтансүхийг машинаараа мөргөсөн гэх шалтгаанаар М.Уын шанаа хэсэгт гараараа нэг удаа, толгой хэсэгт гараараа цохиж биед тархи доргилт, зулайн хуйх, духанд зөөлөн эдийн няцрал, завжинд язралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч М.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Д.Аг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Д.А нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д. Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ШИНЭБАЯР