Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

 

 

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр                                Дугаар 2022/ШЦТ/111                           Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Л.Солонго,

            Шүүгдэгч Б.Н,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Бын Над холбогдох 2228000000105 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:,

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Спорт цогцолборын гадна А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн ухархайн дотор хананд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөг зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Нын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогч А.Аийн мэдүүлэгт: 2022 оны 07 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед гэрт байж байхад ангийн хүүхэд Н залгаад Мгийн төрсөн өдөр болж байна хэдүүлээ танай ажил дээр очиж жаахан сууя гэж хэлсэн тэгэхээр нь тэгье гэсэн тэгээд Н манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Н манай гадаа ирэхэд манай ангийн М цуг явж байсан тэгээд манай ажил болох “Говь сэнд” зочид буудлын 308 тоот өрөөнд очсон ирсэн дараагаар манай 10 жилийн ангийн Б, С, Эрдэнэбат нар ирсэн. Бид нар манай оффисын өрөөнд очоод хөзөр тоглоод суусан бид Н 1литрийн шилтэй архи гаргаж ирсэн түүнийг ууж суугаад тоглож байхад Н намайг хэл амаар өдөөд, доромжлоод чи дарга хийж байгаа бол даргаас чинь буулгаж чадна гэх мэтээр юм яриад байсан тэгэхээр нь би Над хандаад чи согтоод байна. Чиний хэлж байгаа үг чинь томдоод байна шүү гэж хэлсэн. Тэгсэн үргэлжлүүлээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би хэсэг сууж байгаад тоглож байсан хөзрөө ширээн дээр шидээд тоглохоо больё гээд боссон. Тэгсэн чинь Н шилэн цайны аяга бариад босоод ирэхээр нь би барьж аваад сандал дээр нь дарж унагаасан. Тэр үед хамт байсан найзууд салгасан.  Тэгсэн чинь тэнд байсан архины шил, цайны шилэн аяга зэргийг над руу шидсэн тэр болгон нь над дээр оноогүй. Архины шил над руу шидсэн тэр архины шил нь хананд очиж оноод хагарч эргэж ойгоод духан дээр нь зүссэн. Түүнээсээ болоод духнаас нь цус гарсан. Энэ үед Ныг Б өрөөнөөс аваад гарсан бид нар араас нь гарцгаасан. Тэгээд “Говь сэндс” зочид буудлын гадаа зогсоол дээр Н бид хоёр бас хэсэг маргалдсан. Н над руу дайраад байсан. Тэгээд Б, Ныг гэрт хүргэж өгнө гээд аваад явсан. Тэгээд удаагүй Н над руу залгаад хоёулаа өнөөдөр учраа олчихъё спорт цогцолбор дээр хүрээд ир, хэрэв ирэхгүй бол би эхнэр хүүхэд дээр чинь очоод байж байя гэж хэлсэн. Тэгээд би М, С нарын хамтаар “Говь сэндс” зочид буудлын гадаа байж байхад Б эргээд хүрээд ирсэн Б эргэж ирэхдээ Ныг гэрийн гадаа нь хүргэж өгсөн гэж хэлсэн. Тэгээд би Бгийн машинд суугаад Спорт цогцолбор дээр очоод учраа олчихъё гэж хэлээд тийшээ яваад Спорт цогцолбор дээр очиход Н ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр уулзаад зууралдаад Н намайг цохиод байсан. Би бас хариу цохиж авалцаж байхад гэнэт миний араас нэг хүн боогоод дарсан. Тэгээд миний ухаан балартаад ухаан алдсан хэсэг хугацаанд юу болсныг мэдэхүй байна. Ухаан ороход миний нүүр хавдсан хамаг бие өвчтэй болчихсон байсан. Тэгээд тэндээс найзууд намайг салгаад мөн Ныг эхнэр нь аваад явсан юм. Энэ асуудал дуусаад гэртээ очиход миний тархи толгой өвдөөд болохгүй болохоор нь эхнэртээ ийм асуудал болсон гэдгийг хэлээд Улаанбаатар хот явахаар болсон юм. Би Бгийн хамтаар Улаанбаатар хот руу 04 цагийн үед гарч яваад Улаанбаатар хотод очоод Интермед эмнэлэгт очиж тархи, толгойны зургаа авхуулаад “Асралт мед” эмнэлгийн гэмтлийн тасагт 2022 оны 08 дугаар сарын 03- ний өдрөөс эхлэн хэвтэж эмчлүүлж байгаа юм. ... Тухайн өдөр бол Нтай муудалцсан Н бид хоёрыг зууралдаж байхад Т ирж намайг араас боож унагаж цементэн шалан дарж тархи доргиосон намайг боолгож байх үед Н ирж миний толгой нүүр хэсэгт цохиж авсан тэр үед миний хамар болон нүүр, нүдэнд гэмтэл учруулсан тэгэхээр миний үүссэн гэмтлүүдийг Т, Н нар учруулсан юм. Би тухайн үед Төд боолгоод ухаан балартсан байсан учраас яг хэн нь хэдэн удаа цохиж авсан талаар нарийн мэдэхгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 18-19, 21- дэх тал/

            Гэрч Б.Эгийн мэдүүлэгт: Би 2022 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө би хажууд нь байгаагүй. Тэгээд 07 сарын 29-ний өглөө 05 цагийн орчимд манай нөхөр гэртээ ирсэн. Тэр үед нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Тэгээд хүнд зодуулсан гэдгээ хэлээд тэр өдрөө шууд хот руу явсан. Тэгээд өнөөдөр 2022 оны 08 сарын 01-ний өдөр намайг цагдаагийн байгууллагад өргөдөл өг гэж хэлэхээр нь би өргөдөл бичиж өгсөн. Манай нөхөр одоо хотод эмнэлэгт эмчлүүлж байгаа гэжээ. /хавтаст хэргийн 24 дэх тал/

            Гэрч Н.Тийн мэдүүлэгт: Би тухайн шөнө буюу 2022 оны 07 дугаар сарын 28-с 29-нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад 03 цагийн орчимд утас дугарсан утсаа авахад найз Н байна Говь сэндс буудлын гадаа байна ирээд аваатах гэсэн. Би хувцсаа өмсөөд Говь сэндс буудлын гадаа хүрээд очиход цагаан өнгийн Ланд 200 маркийн машины гадаа Н, Чингис, танихгүй 2 залуу байсан. Нын хувцас нь цус болсон байсан юу болсон юм бэ гэсэн чинь толгой руу архины шилээр цохиод боож ухаан алдуулсан гээд хаана байна гээд Чингис гэх залуутай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь хэн чамайг ингэсэн юм бэ гэсэн чинь аа нэг гар байгаа гээд байсан. Би Ныг машиндаа суулгаж аваад тайвшруулах гээд аваад явсан. Тэгээд Нын гэрийн гадаа очсон чинь Говь сэндс буудлын гадаа зогсож байсан Ланд-200 ирсэн байхаар нь би хараагүй царайлаад тойроод явсан чинь Нын утас нь дуугарсан. Тэгээд нэг хүнтэй хэрэлдээд байсан. Тэгж байснаа Спорт цогцолборын гадаа очъё гэсэн. Тийшээ яваад очсон чинь Говь сэндс буудлын гадаа байсан цагаан ланд-200 маркийн автомашин ирсэн байсан. Н буугаад явсан. Тэр үед Нын эхнэр бас хүрээд ирсэн. Н, А гэх залуутай хэрэлдээд байсан. Тухайн үед би машинд сууж байсан юм. Тэр хоёр хэрэлдэж байхад эхнэр нь энэ хоёрыг салгаарай гэхээр нь би машинаас буугаад гүйгээд очиход Ныг эхнэр нь Ц гэх залуугийн хамтаар цааш нь салгаад аваад явсан тэр үед А, Н руу дайраад араас нь явахаар нь би араас нь очоод тэврээд авсан тэр үед Чингис гэх залуу машинаас гарч ирээд өө чи Аийг цохчхож байгаа юм уу гэсэн. Би цохиогүй ээ салгаж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хэрэлдэж байгаад А чи намайг боолоо гээд хашигчаад эхлэхээр нь би та хоёр хоорондоо учраа ол шөнө оройн цагаар унтуулж амраахгүй. Найз нөхөд хүмүүс байж ингэж болохгүй гэж хэдэн үг хэлж байгаад явсан. Гэртээ ирээд унтах гэж байхад Н залгаад би гэртээ ирчихлээ гэж хэлсэн ийм л зүйл болсон юм гэжээ. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

            Гэрч Б.Цын мэдүүлэгт: Би тухайн шөнө би ажил дээрээ зураг зураад сууж байхад 03 цагийн орчимд Н залгаад “Говь сэндс” буудлын гадаа байна хүрээд ир гэсэн тэгээд хүрээд очиход Н байхгүй байсан. Тэгээд буцаад явж байхад Спорт цогцолборын гадаа Нын машин зогсож байсан би тийшээ хүрээд очиход Нын эхнэр Туяа болон Т нар ирчихсэн байсан. Намайг очсон дараагаар тэр цаана зогсож байсан цагаан өнгийн Ланд 200 маркийн автомашинаас А буугаад ирсэн. Тэгээд Н тэр хоёр хоорондоо маргалдаад байгаа нь мэдэгдэхгүй эвлэрэх гээд байгаа нь мэдэгдэхгүй зууралдаад байсан. Тэр үед Ныг эхнэр Туяа дүү Алтанхуяг нар очиж авсан. Аийг Т салгаад тэврээд цааш нь явсан тэр үед цаана байсан цагаан өнгийн ланд-200 машинаас 2 залуу гарч ирсэн тэгээд удалгүй бид гурав яваад өгсөн юм гэжээ. /хавтаст хэргийн 36 дахь тал/

Гэрч Б.Агийн мэдүүлэгт: Би тухайн шөнө би ажил дээр ажлаа хийгээд сууж байхад 03 цагийн орчимд Н, Цт руу залгаад “Говь сэндс” буудлын гадаа байна хүрээд ир гэж байна гэхээр нь Цт бид хоёр яваад “Говь сэндс” буудлын гадаа очиход Н байхгүй байсан тэгээд буцаад явж байхад Спорт цогцолборын гадаа Нын машин зогсож байсан би тийшээ хүрээд очиход Нын эхнэр Туяа болон Т нар ирсэн байсан. Цт бид хоёрыг очоод зогссон дараагаар тэр цаана зогсож байсан цагаан өнгийн Ланд 200 маркийн автомашинаас А бууж ирсэн тэгээд А, Н нар хоорондоо уулзаад зууралдаад авсан. Тэгэхээр нь би гүйж очоод Ныг салгаад авсан Аийг Т салгаад цааш нь аваад явсан тэр хоёр хоорондоо хэрэлдээд нэг нэгнийгээ хэл амаар доромжлоод байсан юм. эгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад хэсэг хугацааны дараа эвлэрсэн тэгээд Цт бид хоёр яваад өгсөн ийм л зүйл болсон юм гэжээ. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

Гэрч С.Мгийн мэдүүлэгт: Би 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Би Өмнөговь аймаг Даланзадгад суманд өөрийн гэр 6-р баг Их-Уулын 07-р гудамжны 06 тоотод гэрийнхэнтэй байж байхад Б.Н, А.А нар над руу утсаар хаана байна нэг уулзъя гэж ярьсан. Би гэрээс орой 22 цагийн үед гарсан намайг гарахад Б.Н намайг гэрээс ирж аваад бид цааш яваад А.Аийг гэрээс нь очиж аваад А.Аийн ажлын оффис руу явсан Говь сэндс барилгын 3 дугаар давхарт орсон тоотыг нь санахгүй байна. Бид ороод нэг шил 1 литрийн орос архи уугаад түүний дараагаар 0.75 литрийн Жакданелс нэртэй Виски уусан. Тэгээд хөзөр тоглоод бие биенийгээ цаашлуулж байхад А.А босч ирээд Б.Ныг яагаад байгаа юм бэ гээд боогоод авсан. Тэгэхээр нь би голоор нь ороод А.Аийг аваад холдуулсан тэр хооронд Б.Н ууж байсан шилтэй архины шилийг хананд хагалсан. Тэгсэн шилний үртэс нь Ныг буцаж оноод бага зэрэг цус гарсан байсан. Тэр үед А.А энэ миний өөдөөс шил барьдаг хэн бэ гээд гарт тааралдсан юм аа аваад Б.Н руу шидсэн. Тэгсэн Б.Н мөн адил уурлаад тэр хоёр нэг нэгэн рүүгээ юм шидэлцсэн. Тэр үед Б С нар нь Б.Ныг аваад гарсан би оффис дотор Атэй суугаад үлдсэн. Тэр үед А.А, Б.Н хоёр бие бие рүүгээ ээлжилж залгаад өнөөдөр уулзъя учраа олъё гээд яриад байсан. Түүнээс хойш удаагүй гарахад Б.Н Б С нар байсан. Тэгсэн Б.Н, А.А нар дахин зууралдаад авсан. Аийг Б цааш аваад явсан тэр үед Н Тийг дуудсан юм шиг байна лээ Т гэх залуу удаагүй машинтай хүрч ирээд Б.Ныг авч явсан. Би Б, С, А.А нарын хамтаар үлдээд Бгийн машинтай гэр гэр рүүгээ харьцгаах гэж байсан. Тэгсэн машинд суугаад А.А, Н нар дахин бие бие рүүгээ залгаад дахиад уулзъя гээд бид хэд Нын гэрийн гадаа очоод эхнэрийг нь дуудаад гаргаад ирсэн. Эхнэр нь Н байхгүй байна. Гэж хэлтэл А.А Н цогцолборын гадаа байна гэж хэлээд машинаас буугаад явсан тэр үед бид хэд машиндаа үлдээд хэсэг хугацааны дараа би Спорт цогцолбор руу Сгийн хамтаар очиход А нүдээ тэс цохиулчихсан байдалтай ямар нэгэн маргалдсан маргаантай зүйл болоогүй байсан учраас би гэр рүүгээ харьсан гэжээ. /хавтаст хэргийн 46-48 дахь тал/

Гэрч Д.Бгийн мэдүүлэгт: Би 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдөр орой 23 цагийн үед Танхимын оффисэд Н, А. М нар хөзөр тоглоё хүрээд ир гэсний дагуу би явж очсон намайг очиход хөзөр тоглоод дөнгөж эхэлсэн нэг шил архи задалсан байсан би очихдоо 0.5 литрийн нэг Жакданелс авч очсон С шөнийн 01 цагийн үед ирсэн нэг шил архи дуусаад миний авчирсан вискийг задлаад талдаа орж байхад А, Н нар хөзөрдөөд үлдсэн би нойл орчоод иргээд гараад ирэхэд Аийн М цааш татсан Н суугаад хоорондоо маргалдаад байсан.  Тэгсэн Н ширээн дээр байсан архны шилийг аваад босоод ирсэн тэр үед нь би шилийг нь авах гээд ойртох гэж байтал шилээ хана руу савчихсан. Тэгсэн хагарсан шилнийх нь үртэс нь хөмсөгнийх нь дээд талд нь зүссэн байсан би очоод гарт нь байсан хагарсан шилийг салгаж аваад хогийн саванд хийгээд иргээд хартал ширээн дээр байсан бариултай аягийг аваад дахин хагалж гартаа барьсан байсан. Тэрийг нь би дахиж гарнаас нь салгаж аваад хаясан. Тэгсэн Н ширээн дээр байсан эд зүйлсийг авч шидээд байсан учраас би Ныг би Стэй хамт авч гараад явсан. Тэгээд гадаа машиндаа суулгаад Ныг гэрийнх нь гадаа хүргэж өгөх гээд явж байхад Н хүмүүс рүү залгаад хүрээд ир гээд дуудаад байсан гэрийнх нь гадаа ирээд оруулах гэхэд гэртээ орохгүй зам руу гараад явчихаар нь араас нь очоод за чи буцах гээд байгаа бол явъя гээд эргээд машиндаа суулгаад Аийн оффис руу буцаад очсон. Тэгсэн яг өөдөөс А, М нар гарч ирж таараад Н машинаас буугаад А дээр очоод тэр хоёр барилцаж авахаар нь бид хэд салгаад байж байхад нэг машин ирээд Н тэр машины зүг яваад би Аийг аваад зам гараад саадан дундуур явж байхад А харихгүй би Нтай уулзана гээд зөрүүдлээд байсан. Тэгсэн А би буцаж очоод ядаж машинаас чинь утас түрийвчээ авъя гээд бид хоёр буцаж очоод бид машинд сууж хөдлөөд Нын гэрийн гадаа яваад очсон Нын эхнэр нь гараад ирчихсэн машинаа асаагаад байж байсан. Тэгээд зогсож байхад А буугаад явсан би Нын эхнэртэй уулзахад Ныг мэдэхгүй энэ хавиар явж байгаа юм шиг байна гэж хэлхээр нь би чи Ныг аваад яв би Аийг аваад явъя гэж хэлээд би машиндаа суугаад хөдөлж байтал А зам дагуу алхаж байхаар нь би спорт цогцолборын зогсоол руу орж зогссон удаагүй байж байтал Н хүрээд ирсэн А тэр цаана явж байсан болохоор би за та хоёр учраа ол гэсэн тэгсэн Н ганцаараа цааш явахад нь Т, мөн хэдэн залуучууд араас нь явсан би тэр хэдийн зүг рүү харахад араас нь явсан залуус орилоод гүйгээд явахаар нь би араас нь очсон намайг очиход нэг залуу нь Ныг салгаж байсан наад талд нь Н.Т Аийг боогоод газар дарчихсан байхаар нь би Н.Тийг Аөөс салгасан тэгээд царайг нь харахад цус гарсан, нүд нь тэс цохиулчихсан фудболк нь байхгүй байсан би тэрийг нь хараад Н.Төд хандаж чи спортын хүн байж хүнд гар хүрч болохгүй шүү дээ гэж хэлэхэд над руу дайраад байсан тэгэхээр нь би чи спортын хүн байж хүн цохилоо гэхэд би цохиогүй салгасан гэж хэлээд бид хоорондоо маргалдаад удаагүй би Аийг аваад яваад гэрт нь хүргэж өгсөн гэжээ. /хавтаст хэргийн 51-53 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Аийн биед тархи доргилт, баруун, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.Аийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Аийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

Интермед эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 264979 дугаартай “дүрс оношилгооны шинжилгээний хариу” /хавтаст хэргийн 60 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 61-64 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Аийн биед үүссэн тархи доргилт, баруун, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хавтаст хэргийн 69-70 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 82 дахь тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 83 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын хоёр дугаар сургуулийн “” гэжээ. /хавтаст хэргийн 84 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 88-97 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 99-105 дугаар тал/

Хохирлын зардлын жагсаалт /хавтаст хэргийн 108-112 дахь тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 117 дугаар тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 119-120 дахь тал/

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Спорт цогцолборын гадна А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн ухархайн дотор хананд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөг зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Аийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 21- дэх тал/, гэрч Б.Эгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, гэрч Н.Тийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, гэрч Б.Цын мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрч Б.Агийн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, гэрч С.Мгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48 дахь тал/, гэрч Д.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/, Интермед эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 264979 дугаартай “дүрс оношилгооны шинжилгээний хариу” /хавтаст хэргийн 60 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 61-64 дэх тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Аийн биед үүссэн тархи доргилт, баруун, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Аийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Н хохирогч  А.Аийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон өмгөөллийн хөлс нийт 5.337.244 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба шүүгдэгч Б.Нын зүгээс  хохирогчийн эмчилгээний зардалд 4.037.244 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн тухай Хаан банкны шилжүүлгийн баримт, шүүгдэгч, хохирогчийн 4.037.244 төгрөгийг авсан тухай  тайлбар, мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасан тул хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Ныг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 27 дугаар талд гэрч С.Сгийн мэдүүлэгт “...Н А нар хоорондоо муудалцаж байгаад А хөзрөө шидэж босч ирээд Ныг дараад авсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 47 дахь тал гэрч С.Мгийн “...хөзөр тоглоод бие биенээ цаашлуулж байхад А босч ирээд Ныг яагаад байгаа юм бэ гээд боогоод авсан...” гэх мэдүүлэг зэргээр хохирогч А.Аийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н хохирогч иргэний нэхэмжлэгч А.Ад 4.037.244 төгрөгийн эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар, хохирогч А.Аийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн  нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Нын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н хувийн байдлын хувьд зэргээр тогтоогдож байна.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт  гаргасан.

Шүүгдэгч Б.Н гэм буруу болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.

Шүүх шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3  сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овгийн Бын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Н 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Н хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ад 4.037.244 /дөрвөн сая гучин долоон мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлээс өмгөөлөлийн  хөлс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

         7. Шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

         8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ