Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0496

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0496

Улаанбаатар хот

 

Д.Дийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0426 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Д.Дийн өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээд Д.О нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д

Хариуцагч УБЕГ

Гуравдагч этгээд Д.О

Шүүх хуралдааны оролцогчид:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

 

Хэргийн индекс: 128/2024/0308/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0426 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг баримтлан Д.Дийн нэхэмжлэлийг хангаж, эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай бүртгэлд Баянзүрх ************************************* 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлгээр Д.Дийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.Дийг өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгаж шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ..."Анхан шатны шүүхийн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан боловч шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.8- д маргааны үйл баримтыг дүгнэхдээ нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 116 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 он 509 дугаар магадлалыг дүгнэж бичихдээ Улаанбаатар хот, Баянзүрх ************************ байрлах Ү- ********** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр нэмж Д.Дийг нэмж бүртгэхийг даалгаж, үндэслэх хэсгийн 2-д Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ** дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, өмчлөгч Д.Дын өвлөгч Д.О, Д.М нарыг түүнд ноогдох хэсгийг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн гэж дүгнэсэн ойлгомжгүй байна. Улаанбаатар хот, Баянзүрх ************************ байрлах Ү-******** улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өмчлөгчөөр Д.Н бүртгэсэн байдаг. 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.Дг тус орон сууцад хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдэж, хамтран өмчлөгч 2 болсон. Улмаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Н.Дыг хамтран өмчлөгчөөс хасаж, Ц.Цыг нэмж бүртгэсэн байдаг. 2016 оны 01 дүгээр сарын сарын 04-ний өдөр нэмж Д.Д намайг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэж бүртгэлд албан ёсоор орсон. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д.Н, Ц.Ц нарыг хамтран өмчлөгчөөс хасаж, Д.Д би ганцаараа Улаанбаатар хот, Баянзүрх ************************ орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Д.Ц Д.О, Д.М нар нь 2018 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотариатад Б.Шт холбогдуулан Н.Д өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00070 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О, Д.М нарыг Н.Дын өвлөгч болохыг тогтоож, хариуцагч Б.Шын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.Цгийн шаардлага болон 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 571 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 528 дугаар зүйлийн 528.1" гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.Ц, Д.М, Д.О нарыг хүсэлтээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00070 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 571 дугаар магадлалд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 973 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 8/**** дугаар албан тоотоор нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 2-229/****** дугаар албан тоотын дагуу Д.М, Д.О нарыг өвлөх эрхийг Улаанбаатар хот, Баянзүрх ************************ байрлах Ү-******** улсын бүртгэлийн дугаартай орон сууцанд бүртгэх боломжгүй гэх хариу хүргүүлснээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг. Дээрх шүүхийн шийдвэрээр Д.О, Д.М нарыг Н.Дын өвлөгч болохыг тогтоосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон ч Д.Дийн орон сууцны өмчлөгчийг шүүхийн шийдвэрээр хөндөөгүй, бүртгэлээс хасаагүй болно. Д.Д нь тус маргааны дараа Улаанбаатар хот, Баянзүрх ************************ орон сууцыг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Э.Т Ч.Б нарт худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан борлуулсан. Д.М, Д.О нар нь нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УБЕГт холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх ************************ Ү-******** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Э.Т, Ч.Б нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0472 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Д нь нэхэмжлэгч Д.Оы хаан банкны 50******** тоот дансанд 24.000.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлнэ, хэрэв дээрх дурдсан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд Ү-******** дугаар орон сууц өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Т, Ч.Б нарыг бүртгэлийг хүчингүй болгохоор эвлэрч нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн хүрээнд шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Э.Т, Ч.Б нарын улсын бүртгэлийг хүчингүй болгож, Д.М, Д.О нарыг өмчлөлд Улаанбаатар хот, Баянзүрх ************************ байрлах орон сууцны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгчийн зүгээс Э.Т, Ч.Б нарын бүртгэл хүчингүй болж, Д.М, Д.О нарын өмчлөлд маргаан бүхий орон сууцыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Д.Дийг бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шаардлагыг 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0116 дугаар шийдвэрээр маргаан бүхий орон сууцанд Д.М, Д.О нарыг бүртгэсэн бүртгэлээр дахин захиргааны акт гаргахыг даалгаж, дахин акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 301 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн байгууллага дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэрт заасан шинэ акт гаргаагүй улмаас маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Д.М, Д. Оюун нарыг бүртгэл хүчингүй болсон. Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үр дагаврын дагуу хүчингүй болсон бүртгэл дээр нэмж Д.Дийг нэмж бүртгэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/**** дугаар албан тоотоор улсын бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрт заасан хугацаанд акт гаргаагүй улмаас Д.М, Д.О нарын бүртгэл хүчингүй болсон талаар дурдаж тайлбарласан, мөн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05/**** дугаар албан тоотод Д.М, Д.О нарын бүртгэл хүчингүй болсон талаар хүлээн зөвшөөрч хариу өгсөн ба дээрх нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны **** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 301 дугаар магадлалын дагуу хариуцагч нь шинэ акт гаргаагүй улмаас гуравдагч этгээд Д.М, Д.О нарын бүртгэсэн бүртгэл хүчингүй болсон байхад Д.Дийг нэмж бүртгэхээр хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Д.Дийг маргаан бүхий орон сууцанд өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэхийг хариуцагчид даалгаж тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн зүгээс Д.М, Д.О нарын өмчлөлд нэмж бүртгэх талаар нэхэмжлэлийн шаардлага гараагүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах болохгүй гэж заасан ба анхан шатны шүүх Д.М, Д.О нарыг өмчлөл дээр Д.Дийг нэмж бүртгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Иймд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0426 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Улаанбаатар хот, Баянзүрх ************************ байрлах Ү-******** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны нэг хүний өмчлөгчөөр Д.Д бүргэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Д.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Улсын бүртгэл ямар алдаа гаргасан гэдэгт дүгнэлт буруу хийжээ. Д.Д хүсэл зоригоо илэрхийлэн өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлж өмчлөх эрх дуусгавар болсон. Д.Дийн ямар эрх хөндөгдсөн бэ гэхээр байрны үлдэгдэл төлбөрөө авах иргэний маргаан байх тул иргэний шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх ёстой. 90 нас гарсан, тэнэгрэх өвчтэй, хүн танихгүй, өөрийнхөө нэрийг мэдэхгүй хүнийг нотариат дагуулж очиж хөрөнгийг нь өөрийн болгосон хүний шуналд хязгаар байхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Д.Дийг иргэний журмаар эрхээ хамгаалуулах боломжийг олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Д нь УБЕГт холбогдуулан, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай Баянзүрх ****************** хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр Д.Дийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр Д.Дийг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, уг орон сууцны өмчлөгчөөр Д.Дийг нэмж бүртгэхийг даалгасан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б ... шүүх тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Оюун, Мөнхөө нарын бүртгэл шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсноор Д.Д орон сууцыг ганцаараа өмчлөгчөөр бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байхад үндэслэлгүйгээр нэмж бүртгэхийг даалгасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж, харин гуравдагч этгээд Оюун нь ... шүүх улсын бүртгэлд ямар алдаа гарсныг буруу дүгнэсэн, Д.Д нь өөрийн хөрөнгийг хүсэл зоригоо илэрхийлж бусдад шилжүүлж өмчлөх эрх нь дуусгавар болсон, түүний ямар эрх, ашиг хөндөгдсөн бэ гэхээр байрны төлбөрөө авах иргэний маргаанаа иргэний шүүхээр шийдүүлэх ёстой гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нотариатын үйлдлийг хүчингүй болгосон ч тухайн орон сууцны өмчлөгч нь хэн байх талаар талууд маргаж шийдвэрлүүлээгүй, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4** дугаар захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоход үндэслэл болсон эвлэрлийн гэрээнд ... 24 сая төгрөгийг шилжүүлээгүй тохиолдолд Э.Т, Ч.Б нарын улсын бүртгэлийг хүчингүй болгохоор тусгасан боловч тухайн орон сууцны өмчлөгчөөр хэн, хэн бүртгэлтэй үлдэх эсэх нь ойлгомжгүй, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3** дүгээр магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар тухайн орон сууцны өмчлөгчөөр Д.О, Д.М нарыг бүртгэсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийн ********* дугаар гэрчилгээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч 3 сар өнгөрснөөр хүчингүй болсон гэж ойлгох үндэслэлгүй, тухайн бүртгэлүүдийн үндэслэл болох нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын орон сууцыг дангаар, эсвэл хамтран өмчлөх эрхтэйг тогтоосон, бүртгэлүүдийн үндэслэл болсон хэлцлүүдийг хүчин төгөлдөр эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байна.

3.2. Гэтэл анхан шатны шүүх Д.Д болон Д.О, Д.М нар нь тухайн орон сууцыг дангаар болон хамтран өмчлөх эрхтэй эсэх, захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан эвлэрлийн гэрээний талаарх маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж, хэн нь ямар хэсгээр орон сууцыг өмчлөх эрхтэй нь тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд ... Д.Дийн өмчлөх эрх сэргэх ёстой гэж дурдсан боловч хэзээний ямар хэлцлийн дагуу, ямар хувь хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоогоогүй, энэ нь иргэний шүүхийн дүгнэх асуудал бөгөөд зөвхөн Д.М, Д.О нарыг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэсэн нь хүчин төгөлдөр байхад тухайн бүртгэл дээр нэхэмжлэгчийг шууд нэмж бүртгэхийг даалгах нь эрх зүйн хувьд боломжгүй, үр дагавар нь ойлгомжгүй болжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны ямар үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэн, түүний улмаас нэхэмжлэгч Д.Дийн аль хэлцэл, гэрээ, шийдвэрийн үндсэн дээр үүссэн орон сууцыг өмчлөх эрх нь хэрхэн зөрчигдсөн, хэрхэн сэргээлгэх талаарх нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгыг тодруулсны үндсэн дээр хэргийн харьяаллын асуудлаар, мөн урьд нь шүүхээр шийдвэрлэсэн үйл баримтаас ялгаатай эсэх, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолд тодорхой дүгнэлт хийж, биелэгдэх боломжтой, хэргийн оролцогчдын маргааныг тасалж, үр дагавар нь ойлгомжтойгоор шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч Д.Дийн өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээд Д.О нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ                                

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ