Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2655

 

                                                  

           

                                  

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02655                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, цэцэрлэгийн зардлын 50 хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У, хариуцагч Э.Э, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 оны 11 сард Э.Этай танилцаж, 2014 оноос үерхэж эхэлсэн. 2015 оны 10 сараас эхлэн ээж, ах хоёрын хамт манай гэр бүлд амьдарч, зарим үед Багануур, УБ хотын хооронд ирэн очин амьдардаг байсан. Цаашдаа хамт амьдарна гэж бидний дундаас 2016 оны 8 сарын 18-ны өдөр охин Э.Э төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Охиноо 10 сар хүртэл (2015.10-2017.06 сар хүртэл хамт амьдарсан) бид хамт байж байгаад таарамжгүй харилцааны улмаас Э.Э нь явсан. Э.Э явснаасаа хойш хувцас юмаа авах гэж 2 удаа ирсэн, одоог хүртэл охиноо эргэж тойрч харж хандалгүй байсаар өдийг хүрлээ. Охин Э.Э нь одоо 2 нас 2 сар (2018.10 сард) хүрч байна. Охин 1 наснаасаа эхлэн “Хөөрхөн маамуу” цэцэрлэгт хүмүүжиж байгаад, (2018.03.01-нээс) 1 нас 6 сартайгаасаа “Бяцхан имиж” цэцэрлэгт явж байна. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, цэцэрлэгийн төлбөрийн 50%-ийг Э.Эаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э миний хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар төлнө. Би одоо оюутан сурахын хажуугаар ажил хийж сургалтын төлбөрөө төлдөг. Үүний улмаас охиндоо тэтгэлэг өгч чадаагүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр цэцэрлэгийн төлбөрийг 3 удаа өгсөн. Охиндоо тэтгэмж өгөхийг хүлээн зөвшөөрнө, цэцэрлэгийн төлбөрт сар бүр 100,000 төгрөг өгье, өөр боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.У нь Э.Э холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, цэцэрлэгийн зардлын 50 хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь тэтгэлэг болон цэцэрлэгийн зардалд сар бүр 100,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

       

Зохигч 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 6  дугаар сар хүртэл хамт амьдарч, тэдгээрийн дундаас 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Э.Э төрсөн болох нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар охин Э.Э, эцэг Э.Э, эх Д.У нарын хооронд гэр бүлийн харилцаа үүсчээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д гэрлэгчид эцэг, эх нь үр хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэасанд хүрээгүй охин Э.Эд тэтгэлэг тогтоолгож эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр түүний эх Д.У нь шаардах эрхтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, сурах боловсроход нь цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоох заалтыг үндэслэн охин Э.Эг эцэг Э.Эаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Э.Эыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг эх Д.Уд даалгав.

  

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Э.Эгшинлэнгийн цэцэрлэгийн зардалд нэхэмжлэгчээс 1,800,000 төгрөгийг төлсөн байх тул 50 хувь буюу 900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Харин ирээдүйд гарах зардлыг бус гарсан зардлын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх зохицуулалтад нийцүүллээ.

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин төрсөн Э.Эг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Э тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар цэцэрлэгийн зардалд Э.Эаас 50 хувь буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан Д.Уд олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ц.Б эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг  даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ