Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                         Ч.Сувд-Эрдэнэ

                        Улсын яллагч                                        Д.Шинэбал

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       С.Сувдаа

                        Шүүгдэгч                                          С.Октябрь нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Октябрьд холбогдох 2232001380109 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, Дөрвөд, бүрэн  дунд боловсролтой, краны оосорлогч, дохиочин мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух хаягтай, урьд нь Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь Сум дундын  шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Их зуутраг овгийн Сэсээрийн Октябрь /РД:ОЭ80110871/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Октябрь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн 173 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хадам аав Г.Гунгааг түлхэж унагаан зүүн гарын шуу ясны шугаман хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулж, мөн гэр бүлийн хамааралд бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Г.Цэцэгээгийн эсрэг байнга буюу 1. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, “Бугант номин” ХХК-ийн хашаанд архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ Г.Цэцэгээг “янхан, гичий” гэх үгээр доромжилж, бие эрх чөлөөнд халдсан, 2. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Цэцэгээг зодсон, 3. 2022 оны 07 дугаар сарын 9-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Цэцэгээг хэл амаар  доромжилж, түүний бие махбодод халдсан, 4. 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Цэцэгээг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Октябрь мэдүүлэхдээ:... Өмнө нь миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй... гэжээ.

Эрүүгийн 2232001380109 тоот хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/,

Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах явцад 2022 оны 08 дугаар сарын 10-н өдөр хохирогч Г.Гунгаа мэдүүлэхдээ: ...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчим хүргэн С.Октябрь согтуу яваад орсон, эхнэр Ц.Оюун бие засаад гэртээ орсноо удалгүй хүргэнтэй маргалдаад гарч ирсэн. Тэгээд Ц.Оюун гэр рүүгээ буцаад орчихсон. Тэгэхээр нь би “чи дуугүй гэртээ ор” гэж хэлээд түлхсэн чинь ам руу нь түлхчихсэн чинь намайг түлхээд унгаачихсан. С.Октябрь нь “Хөгшин хонины насгүй” чи заргалдаад үзээрэй хоншоор чинь 2 төө дутна” гээд цагдаа дуудах сургаар гараад явсан. Гарч яваад цагдаа тааралдаад аваад явчихсан байсан. ...Хүргэн С.Октябрь нь 2019 онд агсан тавьж миний зүүн гарыг хугалж байсан. Хавар манай хашаанд гэрээ нүүлгэж ирснээсээ хойш архи уух болгондоо бид нарт бүгдэд нь агсан тавьж хэл амаар доромжилдог. ...Манай хүргэн С.Октябрь нь миний эрх чөлөөнд 2019 онд, мөн өчигдөр халдаж гэмтэл учруулж байна. Миний охин Г.Цэцэгээгийн бие эрх чөлөөнд халддаг. Хутга мэсний зүйлээр айлган сүрдүүлж байсан тохиолдол байхгүй. ...Өчигдөр манай хүргэн С.Октябрь намайг “хөгшин төгцөг” гэх мэт элдэв үгээр доромжилж, түлхэж унагааж, бага охин Саранцэцэгийг “ жижиг шоронгийн тав” гэж хэлж доромжилсон үйлдэл гаргасан. ...Намайг түлхэж унагаасан эсэхийг эхнэр харсан үгүйг мэдэхгүй байна....Миний зүүн гарын буглаг хэсэг хавдсан, маш их хөндүүр, гараа хөдөлгөж болохгүй байгаа. Би өөрөө таван жилийн өмнө харвачихсан, баруун талын хөл мэдээ муутай баруун талын гар мэдээгүй, зүүн гараараа хамаг юм аа хийдэг....Би шүүх шинжилгээний шинжээч эмчид үзүүлье. ...Би гомдолтой байна. Миний гарыг 2 удаа гэмтээж байгаад гомдолтой байна. ...Миний охин Г.Цэцэгээг нөхөр болох С.Октябрь нь “янхан, банзал” гэх мэт байнга үг хэлээр доромжилж агсам согтуу тавьж, бие эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэлд нь гомдолтой байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах явцад 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрч Г.Цэцэгээ мэдүүлэхдээ: ...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 45 минутын орчим миний ээж Ц.Оюун нь миний 99920969 дугаарын утас руу 99863497 дугаарын утсаар залгаад “ С.Октябрь аав бид хоёрт чинь агсам тавиад байна, цагдаа дуудаад өгөөч” гэж залгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Би нөхөртэйгөө 14 жил хамт амьдарч байна. Энэ оны хавар аав ээжийн хашаанд гэрээ нүүлгэж очиж хамт амьдарцгааж байна. Манай нөхөр С.Октябрь нь байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Уух болгондоо хэл үгээр доромжилж, агсам тавьдаг болсон. Өчигдөр миний ээж, аав хоёрыг үг хэлээр  доромжилж, аавыг минь түлхэж унагааж ганц мэдээтэй гарыг нь гэмтээчихсэн байна. ...Би гомдолтой байна. ...Надад нөхөр С.Октябриас нэхэмжлэх зүйл байхгүй”  сүүлийн үед “бүгдийг чинь хоолойг хэрчиж ална шүү” гэж байнга хэлж дарамталдаг болсон. “Цагдаа нар намайг яаж ч чадахгүй, бүгд миний талд, та яадаг юм” гээд байдаг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах явцад 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хохирогч  Г.Цэцэгээ мэдүүлэхдээ: ...Би С.Октябрьтай 2007 онд гэрлэлтэй батлуулсан. Бидний дундаас төрсөн 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань 10,11 настай. С.Октябрь нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэг болохоор нь гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргаад, 2022 оны 4 дүгээр сард Мандал сум дахь сум дундын шүүхэд гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаад 2022 оны 08 дугаар сарын 16-нд тус шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг шүүхэд өгсөн байх хугацаанд байнга гэрт ирж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Би хүүхдүүдийнхээ хамт аавтайгаа нэг хашаанд амьдардаг. Гэрт орж ирээд л миний зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөөд, “чи надаас салаад өөр нөхөртэй болчихсон уу, та нар намайг шоронд явуулах гэж байна, цагдаад очоод гомдолгүй гэж хэл” гээд дайраад эхэлсэн. Манай аав гэрээсээ орж ирээд С.Октябрийг надаас холдуулаад, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.  ...С.Октябрь миний зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөсөн, биед учирсан бэртэл, гэмтэлгүй болохоор надад шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. С.Октябрь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна, энэ оны 5 сард 2 удаа 6 сард 1 удаа шүүхээр орсон. Энэ онд нийт 3 удаа шүүхээр баривчлагдсан. Эрүүл, согтуугийн алинд ч хэрүүл маргаан үүсгээд л миний биед халдаж зоддог болсон. Энэ оны 2022 оны 08 сард /цаг хугацааг нь сайн санахгүй байна, өнгөрсөн 7 долоо хоногт/ согтуу гэрт очоод аавыг маань гарыг хугалчихсан байна лээ. Би холбогдох хуулийн дагуу арга хэмжээг нь тооцуулна. Эрүүл, согтуугийн алинд ч байсан намайг болон хүүхдүүдээ айлгаад л элдвийн үгээр дайрч, доромжлоод л шууд л цохиж нүдээд биед халдаад эхэлдэг. Энэ хүнд юу гэж ч хэлээд үг авахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Гунгаа мэдүүлэхдээ: ...Манайх 2022 оны 03 дугаар сараас хойш  хүргэн С.Октябрийнхтай нэг хашаанд хамт амьдарч байна. Манайх байшинд, С.Октябрийнх Монгол гэрт амьдардаг юм. Гэтэл би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд гэрийнхээ хашаан дотор, байшингийнхаа амбаарын үүдэнд гадаа сууж байтал манай хүргэн С.Октябрь гаднаас согтуу орж ирээд, манай гэрт ороод, манай эхнэр Оюуныг хэл үгээр доромжлоод, агсам тавиад гараад ирэхээр нь, би эхлээд С.Октябрийг эрүү рүү нь нэг удаа гараараа цохчихсон юм. Тэгсэн манай хүргэн С.Октябрь уурлаад, намайг түлхээд унагаачихсан юм. Тэгсэн би зүүн гараа, биеэрээ дарж унаад гэмтээчихсэн юм. Тэгээд тухайн үедээ миний гар надад мэдэгдэхгүй байж байснаа орой гэнэт өвчин ороод өвдөөд, хавдаад эхэлсэн. Мөн тухайн өдөр С.Октябрь намайг согтуугаар “Хөгшин хонины насгүй” чи заргалдаад үзээрэй, хоншоор чинь 2 төө дутна” гэж хэл үгээр доромжлоод байсан. Би өндөр настай, даралт ихсээд 1 удаа харваж, баруун хөл гар мэдээгүй болчихсон учраас зүүн гараараа хамаг юм аа хийдэг байсан  юм. Одоо миний зүүн гар өвдөж гэмтсэн учраас гипс тавьж , чиг тавьж боолгуулсан учир юм хийж чадахгүй байна.  ...Маш их хэмжээний согтолттой байсан. Өөрийгөө бараг хянах чадваргүй байдалтай байсан. ...Өмнө тийм зүйл болж байгаагүй. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр согтуу бие эрх чөлөөнд халдаж, хэл амаар доромжилсон юм. ...Өөр хүн байгаагүй. ...архи уухаараа агсам согтуу тавиад байдаг юм. ...Намайг түлхэж унагаасан. Гараараа цохисон болон өшиглөсөн зүйл бахгүй. ...Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Цэцэгээ мэдүүлэхдээ:...Намайг 2022 оны  08 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 45 минутын орчим миний ээж Ц.Оюун над руу утсаар  залгаж “танай нөхөр С.Октябрь ирчихсэн агсам тавиад байна, цагдаа дуудаад өгөөч” гэж залгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Бид хоёр 2007 оноос хойш 15 жил хамт амьдарч байна. ...Гэрлэлтийн баталгаа байгаа. ...2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж байсан. ...Бид хоёр гурван хүүхэдтэй. Том охин 22 настай, миний дагавар хүүхэд байгаа юм. Харин дундах охин 14 настай, бага охин 11 настай. Хоёр бага охин миний болон С.Октябрийн хүүхэд байгаа юм. Анх 2019 оны 07 сард гэртээ согтуу ирээд намайг үсдэж зодож байхад аав Гунгаа дундуур ороод, бид хоёрыг салгаж байх үед С.Октябрь хөлдүү мах барьчихсан байж байснаа тэр махаар аавын гарыг цохиод бас гарыг нь гэмтээж байсан. Тэр үед манай аав Гунгаа харвачихсан байсан. Тэгээд бас зүүн гарын ясыг цуулж байсан. Тэгээд тэрнээс хойш архи дарс, ууж согтуу ирж, надтай хэрүүл мараан үүсгэдэг байсан. Гэтэл энэ хавраас хойш хэд хэдэн удаа дандаа согтуу ирж намайг хүүхдүүдийнхээ дэргэд зодож цохидог болсон. Тэгээд би сүүлдээ тэсэхээ байгаад цагдаад дуудлага өгдөг болсон. Мөн дуудлага өгөөгүй ч зөндөө олон удаа байгаа. Хамгийн эхлээд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Бугант номин” ХХК-ийн хашаан дотор амьдардаг байхдаа гэртээ намайг үсдэж зулгаагаад, өшиглөж зодоод 10 удаа шүүхээр баривчлалдаж байсан. Тэр үед би баривчилгаанд байхад нь тамхи тариа, ойр зуурын юмыг нь бүгдийн хангадаг байсан. ...Тэгсэн тэрний дараа дөнгөж гарч ирээд, ирснийхээ маргааш намайг “ баривчилгааны мөнгө төлөөгүй” гэж дахин агсам тавиад би цагдаа дуудаж өгч байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр С.Октябрь гэртээ бас л агсам согтуу тавиад байхаар нь тэр өдөр би аавындаа очсон юм. Тэгсэн маргааш өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр С.Октябрь, баруун өлөнтийн 173 тоотод аавынд ирээд намайг гэртээ харьсангүй гээд намайг чирээд цохиж аваад, гар мушгиад 10 хоног баривчлагдсан байсан. Тэгээд би 2022 оны 07 дугаар сард аавынд байж байтал нэг өдөр С.Октябрь согтуу ирээд агсам согтуу тавиад, аавын гэрийн хаалгыг нүдээд байхаар нь, бид онгойлгож өгөхгүй байтал, цонхыг нь хаглаад ороод ирсэн. Тэгээд тэрнээс болж 3 дахь удаагаа 10 хоног  баривчлагдсан. ...Мөн би С.Октябрийг хавраас хойш агсан согтуу тавиад, цохиж зодоод байхаар нь рамны сахиул хийж, рамны хашаанд амьдардаг байснаа болиод аргаа бараад аавынхаа хашаанд нүүж орсон. Тэгээд тэрнээс хойш С.Октябрийг согтуу ирж надтай хэрэлдээд, намайг цохиж зодох гэхээр нь аав дандаа өмөөрөөд, миний урдуур ордог болохоор аавтай байнга хэрэлдэж агсам тавьж, янз янзаар хэлдэг болсон. Тэгээд намайг “Янхан, гичий” хэлэх хэлэхгүй үг байхгүй. Миний гар утсыг булааж авна, зулгаана, намайг аав, ээжтэй минь цуг харааж ерөөж, хүүхдүүдийн хажууд хэл амаар доромжилдог болсон. Тэгээд сүүлд 10 хоног баривчилгаанд байхдаа намайг хоол унд, тамхи авч өгсөнгүй гээд байнгын утсаар дарамталж, ажил хийлгэхгүй байнгын хардаж сэрдэж,  хэрүүл хийж байсан. ...Би С.Октябрийг аавыг түлхэж унагааж гарыг нь гэмтээсэнд гомдолтой байна. Мөн ингээд байнгын архи дарс ууж, агсан согтуу тавьж намайг хардаж сэрдэж, хэрүүл маргаан үүсгэдэгт гомдолтой байна.  ...Намайг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад миний салсан нөхөр С.Октябрь нь гэрт гурван хүний хамт согтуу ирээд намайг “архи авч өг” гээд эхлээд миний мөр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “мөнгө байхгүй” гэсэн чинь миний баруун хөлийн  шилбэний хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэр хүмүүс С.Октябрийг “ажилд оруулж өгнө”, 2 шил архи аваад өгчих” гэсэн гэж С.Октябрь нь тухайн үед надад хэлж байсан. Тэр хүмүүсийн нэг танихгүй нь бас надад тэгж хэлсэн. Тухайн үед С.Октябрь нь дунд зэргийн хэмжээний согтолтой байсан. ...С.Октябрь өмнө 3 удаа миний бие махбодод халдаж, намайг зодож, шүүхээр гэр бүлийн хүчирхийллээр баривчлагдаж байсан. Мөн өмнө нь аавын гарыг нэг удаа гэмтээж байсан....Би шинжээч эмчид үзүүлэхгүй” гэх мэдүүлгүүд /хх-ийн 37-38, 39-р тал/

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ц.Оюун мэдүүлэхдээ: ...2022 оны 08 дугаар сарын 09-ний 12 цагийн орчим бие засчхаад гэртээ орсон чинь хүргэн С.Октябрь  гэрт ороод ирчихсэн урдаас “Хошного чинь хаачсан юм?” гээд дайрахаар нь би “юу яриад байгаа юм? Ажилтай хүн ажилдаа явчихсан” гэсэн чинь хүргэн “шуламс эмгэн минь чи хүүхнээ зарчихсан юм уу” гээд дайраад байхлаар нь би гэрээсээ гарсан,  дагаад гарахаар нь зөрж ороод хаалгаа дотор талаас нь түгжчихсэн. Гадаа манай өвгөн Г.Гунгаатай маргалдаад байгаа сонсогдсон. Би айгаад гэрээсээ дахиж гараагүй, охин Г.Цэцэгээ рүү утасдаж “Октябрь ирээд аав бид хоёрт чинь агсам тавиад байна, цагдаа дуудаад өгөөрэй” гэж хэлсэн. ...Тухайн өдөр С.Октябрь архи уусан байсан. Хүргэн С.Октябрь нь “ажилдаа явлаа” гэж гараад ирэх болгондоо архи уучихсан ирдэг. ...Хүргэн С.Октябрь нь 2019 онд агсам тавьж манай нөхрийн зуун гарыг хугалж байсан. Хавар манай хашаанд гэрээ нүүлгэж ирснээсээ хойш архи уух болгондоо бид нарт бүгдэд нь агсан тавьж, хэл үгээр доромжилдог болсон.   ...Өчигдөр манай хүргэн С.Октябрь “Шуламс эмгэн минь” гээд хэлээд байсан. “Хошного чинь хаачсан юм, чи хүүхнээ зарчихсан юм уу” гээд үг хэлээр доромжлоод дайраад байсан. Харин манай нөхөр Г.Гунгааг түлхэж унагааж гарын гэмтээсэнд гомдолтой байна. Манай өвгөн харвачихсан бие муутай байнгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Оюун мэдүүлэхдээ: ...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Гунгаа, болон охины жоохон 4 хүүхэдтэй хамт байхад гаднаас 12 цагийн орчим манай хүргэн С.Октябрь архи уусан байдалтай орж ирээд над руу агсам согтуу тавиад “хошного чинь хаашаа явчихсан юм, шуламс минь” гээд дайраад байхаар нь би айсан даа болоод гэрээсээ гарсан. Тэгсэн С.Октябрь миний араас гарч ирэхээр нь би аргалж байгаад гэр лүүгээ буцаж ороод дотор талаас нь хаалга цоожлоод охин Г.Цэцэгээ рүү утасдаж “танай нөхөр манай гэрт ирчхээд аав, ээж хоёрт нь агсам согтуу тавиад байна, цагдаад дуудлага өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд байж байтал С.Октябрь гараад явсан. Би хэсэг байж байгаад гарсан чинь манай бие муутай нөхөр /хөгшнийг/-ийг түлхэж унагаасан гээд хувцас нь шороо болчихсон байсан. “Ажилдаа явсан” гэж түүнд хэлсэн. ...Архи уусан согтуу байсан. Өөрийгөө хянаж байгаа үгүй юу гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрч  С.Октябрь мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим найз Амараагийн гэрт хадам дүү Алтаннавч, Амараа, Амраагийн эхнэр Ганцэцэг бид 4 үүлээ “Хараа” нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Дархан-Уул аймагт байдаг манай найз Буяа 94164129 дугаарын утсаар яриад хүрээд ир” гэж дуудахаар нь суудлаар Дархан руу явах гээд гэртээ хувцсаа солих гэж харьсан. Гэрээрээ ороод хувцсаа солиод хадам аавынд орсон, хадам ээжид хандаж “танай охин чинь яагаад гэртээ ирж хондогогүй юм” гэж асуусан чинь хадам ээж “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Хадмынхаас гарсан чинь хадам аав миний толгой руу цохисон. Би вокзал руу орох гэж яваад замдаа 2 цагдаа ирээд намайг авч явж намайг эрүүлжүүлсэн. ...Би нэлээн согтолтой, зарим юм аа сайн санахгүй байна. Би их согтолтой байсан учраас сайн санахгүй байна. ...2019 онд хадам эцэг намайг хөлдүү махаар цохих гэж байгаад өөрийнхөө гарыг гэмтээж байсан. Би гэмтээж байгаагүй. Өчигдрийн хувьд би хадам эцгийг түлхэж унагаасан үйлдлээ санахгүй, мэдэхгүй  байна. ...Би байнга архи уугаад байдаггүй. Өөрсдөө надтай хэрүүл хийгээд байдаг.  Би долоо хоногт 2 хоног архи уудаг. ...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэж, агсам согтуу тавьдаг. Эхнэрээ бие эрх чөлөөнд халдаж байсан тохиолдол байгаа, харин хүүхдүүдээ гар хүрч байгаагүй....Намайг ууснаас болж манай гэр бүлд хэрүүл маргаан үүсдэг....Би эхнэр ээ үсдэж, гар, хөл рүү нь өшиглөдөг. ...Тухайн үед цагдаагийн байгууллагад шалгагдаж арга хэмжээ авхуулж байсан. Шүүхээр 2 удаа 10 , 10 буюу 20 хоног баривчлагдаж байсан. ...Би 2022 оны 08 дугаар сарын 9-ний өдөр хадам эцэг, эхээ үг хэлээр доромжилж хадам эцгийнхээ бие эрх чөлөөнд халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Хуулийн хариуцлагаа хүлээн зөвшөөрч байна. ...Миний ярьсан бүхэн үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр холбогдогч С.Октябрь мэдүүлэхдээ:...Г.Цэцэгээтэй 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа төрсөн 2 хүүхэдтэй. 2022 оны 04 дүгээр сард гэрлэлтээ цуцлуулах хүсэлт өгсөн. Намайг Увс аймаг руу ээж дээрээ очоод ирэх үед өргөдөл өгсөн байсан. Бид нар нэг хашаанд боловч эхнэр аавындаа, би гэртээ ганцаараа байдаг байсан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. ...2022 оны 08 дугаар сарны 18-ны  өглөө 09 цагийн үед гэртээ очсон. Гэрт эхнэр хүүхэд болон хадмууд байсан. Эхнэрийг “хамт явъя” гэхэд эхнэр “явахгүй” гээд байсан. Эхнэрийг “явахгүй” гэхээр нь би уурласан. Эхнэр өөрөө “намайг хүлээгээд байж байя” гээд байсан, тэгэхээр нь би үгэнд нь ороод хүлээгээд байж байсан, цагдаа гаднаас ороод ирсэн. ... “Явъя” гэхээр нь “байж бай” гээд суулгаад байсан. Согтуу уучихсан байхдаа хөл рүү нь өшиглөчихсөн. ...би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тангад мэдүүлэхдээ:...Намайг тухайн үед эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаагаар 24 цагийн үүргээ гүйцэтгэж байхад  С.Октябрь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 минутад Сэлэнгэ аймаг Мандал суманд 1 дүгээр баг, Баруун өлөнтийн 173 тоотод “согтуугаар хэрүүл маргаан үүсгэж танхайрсан” гэх дуудлагаар ирж, согтуурлын зэргийг шалгадаг багажаар шалгаж үлээлгэх гэтэл “би өөрөө согтуулах ундааны зүйл хэрэглэсэн тул үлээхгүй, зүгээр оръё” гэж хэлэн шаардлага биелүүлэхгүй, үлээхгүй байсан. ...Дунд зэргийн хэмжээний согтолтой. Эрүүлжүүлэхэд орж ирээд согтуурлын зэрэг хэмжигч багажаар шалгах гэтэл шаардлага биелүүлээгүй, согтуурлын зэргийг шалгуулахаас татгалзаж, зайлсхийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Алтаннавч мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 09 цаг 20 минутын орчимд Баруун өлөнтөд байдаг өөрийн найз Ганцэцэгийнд ороход, манай найз Ганцэцэг, хамтран амьдрагч Амартүвшинтэйгээ хамт урьд өдөр нь зугаалгад яваад ирсэн гээд байж байсан. Тэгээд тэр хоёр 0,75 литрийн 1 шил “Хараа архи гарган задлаад, бид гурав хувааж уугаад байж байтал манай хүргэн ах С.Октябрь гаднаас удалгүй орж ирээд бид 4 тэр архийг хувааж уусан. Тэгээд би дөрөв архи хувааж ууж дуусчхаад би дахиж 0,75 литрийн 1 шил “Хараа” архи аван бид дөрөв тэр архийг хувааж уусан. Тэгээд  С.Октябрь ах гараад явсан. Харин бид гурав тэдний гэрт нь унтаад үлдсэн. Тийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 44-тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай “1. Г.Гунгаагийн биед зүүн гарын шуу ясны шугаман хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50-р тал/ гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад бичмэл нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 09 дүээр хуудас/, Дунд боловсролын үнэмлэх /хх-ийн 65 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун өлөнт  173 тоотод оршин суудаг тухай багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 66 дугаар хуудас/, Шүүгдэгч С.Октябрийн ял шийтгэгдсэн эсэх талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн захирлын 2007 оны 63 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт /ХХ-ийн 79 дугаар хуудас/ зэрэг болно.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч С.Октябрийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч С.Октябрь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн 173 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хадам аав Г.Гунгааг түлхэж унагаан зүүн гарын шуу ясны шугаман хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Г.Цэцэгээгийн эсрэг байнга буюу 1. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, “Бугант номин” ХХК-ийн хашаанд архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ Г.Цэцэгээг “яанхан, гичий” гэх үгээр доромжилж , бие эрх чөлөөнд халдсан, 2. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Цэцэгээг зодсон, 3. 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Цэцэгээг хэл амаар  доромжилж, түүний бие махбодод халдсан, 4. 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Цэцэгээг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь: ... Хохирогч Г.Гунгаагийн мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/, Гэрч Г.Цэцэгээгийн мэдүүлэг /хх-ийн 14-р тал/, Холбогдогч С.Октябрийн мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, Хохирогч Г.Гунгаагийн мэдүүлэг /хх-ийн 34-р тал/, Хохирогч Г.Цэцэгээгийн мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/, Гэрч Ц.Оюуны мэдүүлэг /хх-ийн 41-р тал/, Гэрч Б.Тангадын мэдүүлэг /хх-ийн 43-р тал/, Гэрч Г.Алтаннавчийн мэдүүлэг, /хх-ийн 45-р тал/, Хохирогч Г.Гунгаагийн гарын  зураг /хх-ийн 48-р тал/,  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний алба Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн №135 дугаартай дүгнэлт, /хх-ийн 50-51-р тал/, Яллагдагчийн мэдүүлэг /хх-ийн 61-63-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч С.Октябрь нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Октябрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Октябрийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн 173 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хадам аав Г.Гунгааг түлхэж унагаан зүүн гарын шуу ясны шугаман хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан мөн гэр бүлийн хамааралд бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Г.Цэцэгээгийн эсрэг байнга буюу 1. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, “Бугант номин” ХХК-ийн хашаанд архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ Г.Цэцэгээг “яанхан, гичий” гэх үгээр доромжилж , бие эрх чөлөөнд халдсан, 2. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Цэцэгээг зодсон, 3. 2022 оны 07дугаар сарын 9-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Цэцэгээг хэл амаар  доромжилж, түүний бие махбодод халдсан, 4. 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун өлөнтийн 173 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Цэцэгээг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Г.Гунгаа, Г.Цэцэгээ нар нь хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй,  болон гомдол саналгүй тухайгаа хэрэг хянан хэлэлцэх явцад бичгээр гаргаж хэрэгт хавсаргасан байна. Иймд энэ хэрэгт шүүгдэгч С.Октябрь нь бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч С.Октябрьд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:      

Шүүгдэгч С.Октябрь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн 173 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хадам аав Г.Гунгааг түлхэж унагаан зүүн гарын шуу ясны шугаман хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан, мөн Гэр бүлийн хамааралд бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Г.Цэцэгээгийн эсрэг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Октябрийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч С.Октябрьд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд шүүгдэгч С.Октябрьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1125 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 125 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Октябрьт энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 45 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн шүүгдэгч С.Октябрьт оногдуулсан 1125000 төгрөгийн торгох ялаас 675000 төгрөгийг хасаж түүний эдлэх ялыг 450000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Октябрь нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаж, С.Октябрьт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Октябрьт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Их зуутраг овогт Сэсээрийн Октябрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дах хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Октябрийг 1125 /нэг мянга нэг зуун хорин тав/ нэгж буюу 1125000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Октябрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Октябрийн энэ хэргийн улмаас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шүүгдэгч С.Октябрт оногдуулсан  1125000 төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний эдлэх торгох ялыг 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан С.Октябрийн торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Энэ хэрэгт С.Октябрь нь бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. С.Октябрьт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Октябрьт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.