Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар  2022/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022          09            26                                  2022/ШЦТ/322

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Эрдэнэзул,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бад холбогдох эрүүгийн 222500112**** дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06 өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 21 цаг 50 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум **-****дугаар байрны орцноос М.Бын өмчлөлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байрнуудын дунд байдаг хогийн цэгээс хүмүүсийн хаясан хогийг ухаж, өдрийг өнгөрөөж байгаад орой 22 цагаас 23 цагийн хооронд Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс байрны орцноос 3 ширхэг унадаг дугуйг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хулгайлж авсан. Унадаг дугуйнуудаа 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 1 дугуйг замд таарсан явуулын хүнд 20,000 төгрөгөөр зараад дараагийн хүнд 1 дугуйг мөн адил 20,000 төгрөгөөр зарчихсан. Харин шар ногоон өнгийн дугуйг нь Есөн-Эрдэнэ худалдааны төвийн мах зардаг эгчид 20,000 төгрөгөөр зарсан...Тухайн үед сул цоожгүй байсан дугуйг аваад явсан... Уг нь тэр байр руу дулаацах гэж орсон юм. Тэгээд дээд давхараас доош бууж байхад сул дугуйнууд байхаар нь архиныхаа халуунд авчихсан...цагдаагийн байгууллагаас миний хулгайлсан дугуйг эзэнд нь хүлээлгэн өгсөн... Би дээд давхараас 2 хүүхдийн дугуй аваад доод давхарт тавиад оронд нь том хүний дугуйг авсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр надад хүний дугуй авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 29-31х/,

 

-Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс хотхонд амьдардаг... 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө хороолол руу ээжийндээ очих гээд гэрээсээ гарахад урд орой нь орцондоо дугуйгаа тавьчихсан байсан Merida үйлдвэрийн дугуй алга болчихсон байсан. Тэгээд би СӨХ-ийн дарга Пүрэв-Оршиход хандаж дугуйгаа алдсан талаар хэлэхэд хяналтын камерын бичлэгийг ухрааж үзсэн. Хар түрийтэй гуталтай, хар куртик, цэнхэр амны хаалт зүүсэн дотуураа хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн хүн дээд давхраас хоёр жижиг дугуйг манай давхарт тавиад манай хүүгийн дугуйг оронд нь хулгайлаад явсан байсан. Уг дугуйг Эрдэнэт үйлдвэрээс зээлийн нөхцөлтэйгөөр 2-3 жилийн өмнө зээлээр авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-621/2858 дугаартай ...Merida маркийн унадаг дугай 1,500,000 төгрөг... гэсэн үнэлгээ /хх-ийн 20-22х/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37х/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 38-39х/,

- Б.Бад мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 34х/,

- Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35х/,

- Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Быг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны орой Орхон аймаг Баян- Баян-Өндөр сум **-****дугаар байрны орцноос “Merida” загварын унадаг дугуйг авсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Бын “...Би Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс хотхонд амьдардаг... 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө хороолол руу ээжийндээ очих гээд гэрээсээ гарахад урд орой нь орцондоо дугуйгаа тавьчихсан байсан Merida үйлдвэрийн дугуй алга болчихсон байсан. Тэгээд би СӨХ-ийн дарга Пүрэв-Оршиход хандаж дугуйгаа алдсан талаар хэлэхэд хяналтын камерын бичлэгийг ухрааж үзсэн. Хар түрийтэй гуталтай, хар куртик, цэнхэр амны хаалт зүүсэн дотуураа хар өнгийн юдэнтэй цамц өмссөн хүн дээд давхраас хоёр жижиг дугуйг манай давхарт тавиад манай хүүгийн дугуйг оронд нь хулгайлаад явсан байсан....” гэсэн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-621/2858 дугаартай үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 Хохиролын талаар:

            Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-621/2858 дугаартай үнэлгээгээр хохирогч М.Бд 1,500,000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нь уг дугуйгаа хүлээн авсан, хохирогч М.Б нь “гомдол, саналгүй” гэсэн тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бага ял оногдуулна уу...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхэр шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бын  2022 оны 08 сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

       Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 35 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ