Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар    2022/ШЦТ/338

 

    2022         10           13                                   2022/ШЦТ/338

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Эрдэнэзул,

Хохирогч И.С, Б.М,

Гэрч А.Б, С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С,

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мт холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Увс аймаг Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 38-07б тоотод оршин суух, урьд 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймаг дахь сум дундын шүүхийн 07 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 232 дугаартай Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэн харгалзаж, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай сум дундын 4 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 201 дугаартай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар Н.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Булгадар овогт Нямжавын Н.М /ОО84080715/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь М.У-тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Сэлбэ 2б-4 тоотод оршин суух иргэн П.Бгийн байшингийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 6-1 тоотод хашаанд И.С-ий нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 42-02 тоот хашаанд Б.Мын нүүрэн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд: ...Намайг манай гэрийнхэн Болдоо гэж дууддаг юм. Миний нэрийг Н.М гэдэг, Алтайгийн нэрийг Ганболд гэдэг юм... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд: ...Би яг огноог нь санахгүй байна. Тухайн өдөр М.Унь намайг утсаар дуудаад Их залуу самбарын энд хүрээд ир гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад тэрээр ийшээ хоёулаа манай нэг ахынд очъё гэсэн. Ингээд гудамжинд бид хоёр хугас шил архийг хувааж уусан. Тэгээд Ууганбаярыг дагаж явсан бөгөөд нэг мэдсэн чинь гадаа цагдаа ирчихлээ гэж хэлсэн. Ийм үйл явдал болсон. Тухайн үед би согтсон байсан бөгөөд М.Унамайг байшингийн гадаа байхад ороод ир гэхээр нь орсон. Гэхдээ би ямар нэг зүйл аваагүй... Би огноог нь санахгүй байна. Тухайн өдөр Аюуш гэдэг айлд очсон. Тэгтэл Аюушынд И.С гэх залуу ганцаараа байсан. Тэрээр намайг мод хөрөөдөөд өгөөч гэхээр нь гэр рүүгээ явуулж цахилгаан хөрөө авахуулуулсан. Тэгээд модоо хөрөөдөөд байж байтал манай эхнэр над руу залгаад хөрөө авсан хүн чинь охиныг чинь дуудсан гэнээ, наашаа хүрээд ир гээд амбаарын тийшээ дуудсан байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал Ганболд нь нэг шил архитай ирсэн. Архи ууж байхдаа би И.С гэгчид хандан уурлаад чи хөрөө авахдаа юу юу гэсэн гэнээ гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу би юу гэсэн юм бэ гээд гэрээс гарч явсан. Ийм үйл явдал болсон. Би тэр залууг зодоогүй, Аюуш, А.Б нар нь түүнийг хамрын өвчтэй хамраа байнга өөрөө оролдоод дуугаргаад байсан гэж хэлсэн. Мөн тухайн үед хамт байсан манай эхнэрийн дүү Г.Г нь намайг тэр залууг цохиогүйг  харж байсан... С.Бынд Дэлгэрцогтын хамт очсон. С.Б тэгтэл нэг танихгүй залуутай том пиво, архи хувааж ууж байсан. Тэгээд байж байтал тэр танихгүй залуу нь Увсын пизда нар юу хийж яваа юм, гэж хэлсэн. Би тэгэхээр нь юу хийж явдаг юм таньдаг айлдаа ирлээ гэхэд тэр залуу миний шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зугтаад гэрээс гарсан. Тэгээд тэр залуу араас гарч ирээд бид хоёр барьцалдаж авсан. Тэрээр намайг боож унагаад нэг мэдсэн чинь миний дээр гарчихсан нүүр рүү цохиж байсан. Тэгтэл Дэлгэрцогт бид хоёрыг салгасан бөгөөд тэр залуу Дэлгэрцогтыг ч гэсэн цохисон. Ингээд Дэлгэрцогт бид хоёр зугтаасан юм... Хутгаар тэр залууг хутгалаагүй... Тэр л намайг зодсон юм. Тухайн үед миний гарт том бөгж байсан бөгөөд би түүнийг сарвайхдаа л бөгжөөрөө цохисон байхыг үгүйсгэхгүй... Ууганбаяртай орсон айлын нэхэмжлэлийг бараглуулна, бусдыг нь би үйлдээгүй учир барагдуулахгүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 81-82/,

- Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед би гэр хорооллын гэртээ байж байгаад Зэст багийн 1-14 дүгээр байрны 31 тоотод байх гэртээ ирсэн юм. Миний хувьд байр болон гэр хорооллын байшин хоёрынхоо дунд ирэн очин амьдардаг юм. Тэгтэл 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө гэрт хүү Чинзориг ирээд “манай хорооллын байшинд хулгай орсон байна, хажуу хөрш айлын хүн мэдэж цагдаад мэдэгдээд, цагдаагаас надад хэллээ” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр, хүүгийн хамт гэр хорооллын байшин дээрээ очсон юм. Тэгэхэд байшингийн маань зүүн талын цонхны төмөр хаалтыг эвдээд аваад хаячихсан, салхивч нь онгорхой байсан. Тэгээд гэр дотроо орж үзэхэд хөргөгч онгойлгоод доод талын татуургуудыг нь гаргачихсан, мөн мах гаргаад торонд хийгээд тавьчихсан байсан. Мөн жижиг өрөөнд байсан цоожтой төмөр сейфны цоожийг эвдчихсэн, дотор нь байсан мөнгөн бүс, хуучны зоос, мөнгөн тэмдэгтүүдийг гаргаад уутанд хийчихсэн байсан. Мөн түрийвч, цүнх зэргийг онгойлгоод доторх юмыг нь үзсэн байсан. Мөн жижиг өрөөнд байсан шкафаас хувцаснуудыг гаргачихсан, чемодан дотроос бас хувцаснууд гаргачихсан байсан. Тэгээд дээл, гутал, зарим гайгүй хувцаснуудыг торонд хийгээд тавьчихсан байсан. Мөн манай 50 инчийн Хайсинс нэртэй зурагтыг тавиур дээрээс нь буулгаад хажууд нь бүтээлэг тавьчихсан байсан. Тэгээд л хамаг юмыг ундуй сундуй болгочихсон, жижиг аяны ширээ, плитка зэргийг авч явахад бэлдчихсэн байсан. Мөн байшингийн үүдэнд дэвсдэг хивсийг хумхиад тавьчихсан, бас зурагтын цаасан хайрцгийг дөхүүлээд тавьчихсан байсан юм. Манай 2 давхар руу гарсан бололтой хаалга нь онгойчихсон байсан. Бусдаар гайгүй байсан. Манайхаас Жилайт гэх нэртэй сахлын үнэртэй ус, Хайсинс нэртэй зурагтын удирдлага алга болсон байна. Ер нь юмнуудыг маань авч авах гээд бэлдчихсэн байсан. Манайх нохойтой бөгөөд нохой маань байнгын сул байдаг, хүн рүү дайраад байдаггүй, одоо гөлөглөчихсөн байгаа юм. Харин сайн хуцдаг юм. Надад харуулсан эд зүйлсээс Monel гэсэн бичигтэй хар өнгийн гар чийдэн, Gillette гэсэн бичигтэй сахлын ус, Hisense гэсэн зурагтын удирдлага зэрэг нь манайх мөн байна...М.Угэх залуу надад хохирлын мөнгө гэж 222,750 төгрөг өгсөн. Нөгөө залуугаас нь үлдэгдэл хохирлын мөнгө болох 222,750 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16х, 2-р хх-ийн 58х/,

 

- Гэрч И.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 01 цаг 40 минутын үед манай зүүн талын айлын нохой хуцаад байсан юм. Хашаа нь том хашаа бөгөөд П.Бгийнх л байдаг юм. Би босоод башингынхаа 2 давхрын цонхоор хартал тус хашаан дотор нэг хүн гэрэлгүй явж байсан бөгөөд харин байшин дотор нэг хүн байгаа бололтой байшин дотор гэрэл тусаж байсан. Тэгээд би тус айлын хүн П.Бгийн 99369366 дугаар руу залгатал холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө дугаараас цагдаагийн 7035102 дугаар руу залгаж дуудлага өгсөн юм. Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны 01 цаг 44 минутад залгаж дуудлага өгсөн. Урд нь П.Бгийнд хулгай орж байсан юм. Удалгүй цагдаагаас над руу залгаж хаяг асуусан бөгөөд би зааж өгсөн. Ингээд цагдаа нар ирсэн. Миний хувьд П.Бгийн хашаан дээр очоогүй гэрээсээ л харж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20х/,

 

- Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: ... 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үүрийн 03 цагийн үед над руу цагдаагаас залгаж танай аавын гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэ багт байх аавын хашаа байшин дээр очиж байшингийн зүүн талын цонхны төмөр хамгаалалт нь газар уначихсан цонхын салхивч нь онгорхой байсан. Тэгээд гадаа хаалганы үүдэнд дэвсдэг хивсийг хуулиад амбаарын хажууд хураасан байсан. Зурагтын цаасан хайрцгыг цонхны доор аваачиж тавьсан байсан. Би байшингийн хаалгыг түлхүүрээр онгойлгоод дотогш ортол хамаг эд хогшилыг ундуй сундуй болгочихсон, онгиччихсон байсан. Тухайлбал Hisense брэндийн 50 инчийн зурагтыг байрнаас нь хөдөлгөөд газар тавьчихсан мөн залгуурыг нь ороочихсон хажууд нь буйдангийн бүтээлэг байсан. Мөн 120х60 см хэмжээтэй аяганы ширээг маань гаргаад тавьчихсан, цахилгаан индүкцэн плитка гаргачихсан, хөргөгчнөөс загасны 5 кг мах, хонины цул 3 кг мах, үхрийн ястай 4 кг мах, 200 грамм борцыг гялгар торонд хийгээд тавьчихсан мөн ээжийн мөнгөн тоногтой суран бүс, хуучны мөнгөн зоос барагцаагаар 200 гаруй ширхгийг нэг уутанд хийгээд тавьсан байсан. Мөн аавын 2 дээлийг шкабаас гаргаад уутанд хийчихсэн, ээжийн хагас түрийтэй элгэн гутлыг уутанд хийсэн байсан. Ер нь дээрх зүйлсийг авч явах гээд уутанд хийгээд бэлдсэн байсан. Бас Сейфны далд цоожийг эвдээд доорх зүйлийг нь гаргасан байсан. 107х10 см хэмжээтэй цонхны хүрээ модыг эвдсэн байсан. 40х150 хэмжээтэй ялааны торыг эвдсэн байсан. Тэгээд би аавын гэрт очиж юу болсон талаар хэлсэн бөгөөд өглөө нь аав ээжийн хамт дахин байшин дээр очсон. Тухайн үед цагдаа нар хулгай хийсэн хоёр хүнийг барьсан гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24х/,

 

- Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ... Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Батзоригтой уулзаад байтал дуудлага ирлээ гэж хэлсэн. Манай найз Батзориг нь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг. Батзоригийн машинтай Минжинсор, Бямбадорж, Бат-Эрдэнэ нарын хамт цуг суугаад явсан. Тэгээд цагдаагийн Старекс маркийн машины араас Батзориг дагаж Эрдэнэ багийн Сэлбийн нэг гудманд очоод зогссон. Батзориг машинаас буухдаа энд хулгай орсон гэсэн дуудлагын дагуу ирлээ, хүн зугтааж магадгүй, харж байгаарай гэж хэлээд Бямбадорж Бат-Эрдэнэ нарийн хамт буугаад хашаа руу орсон. Удалгүй 30-40 насны 2 эрэгтэй хүнийг Старекс машин руу суулгаж цагдаа руу авч явсан. Тухайн үед тэр хоёр хүнийг барьлаа гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 2-6х/,

 

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 8-11х/,

 

- Орхон аймгийн “Тольдох Оюуны Өгөөж” ХХК үнэлгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2200091 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 40-44х/,

 

- Орхон аймгийн “Тольдох Оюуны Өгөөж” ХХК үнэлгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2200096 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 49-53х/,

 

- Хохирогч И.С мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Болдаа ах бид хоёр А.Бын гэрт байж байсан бөгөөд Болдоо ах уг өдөр ганцаараа архи уугаад согтуу байхад өдрийн 16 цагт гаднаас Алтай эхнэрийнхээ  хамт орж ирээд Болдоо, Алтай хоёр архи уухаар болж Алтайгийн эхнэрийг архинд гаргасан. Алтай гаднаас орж ирэхдээ л бага зэргийн согтолттой байсан. Алтай нь надтай танилцахдаа өөрийгөө Алтай гэж танилцуулж байсан болохоор нэрийг нь мэдэж авсан. Эхнэр нь архинд гарсан хойгуур Болдоо ах идэх хоол байна уу, пизда гэж уурлахаар нь би тогоон дотор хоол байгаа ах гээд хоол аягалан Болдоо ахад өгөхдөө та сүүлийн 5 хоног архи уулаа шүү дээ одоо болихгүй юм уу, гэсэн чинь пизда юу вэ ална шүү гэхэд нь би юу ч дуугаралгүй утсаа оролдон орон дээр сууж байхад Болдоо ах миний хажууд ирээд над руу ална шүү гээд гар далайхаар нь би уучлаарай ах гээд хойш хэвтсэн чинь миний мөрнөөс татаж байгаад миний хамар руу дух хэсгээрээ мөргөж миний хамрыг гэмтээсэн. Тэгээд би гэрийн баруун талд сууж байгаад гэрээс гарах гээд босох гэтэл Алтай намайг өөр рүүгээ татан нуруу болон толгойны орой хэсэг рүү дөрвөн удаа зөөлхөн цохиж намайг гаргахгүй гэсэн. Тэгээд би орон дээр очоод сууж байтал Болдоо ах дахин над руу дайрахад Алтай ах Болдоог болиулах үед нь би гэрээс гарж зугтаан гүйхэд араас Болдоо ах хөөж байгаад гүйцэхгүй байсан болохоор намайг хөөхөө больсон. Би Болдоо ахад мөргүүлсний дараа цагдаад хэлж бас болдог шүү гээд сууж байгаад гэрээс гарах гэтэл Алтай цагдаад хэлүүлэхгүй гээд  гэрээс гаргахгүй миний биед халдах болсон. Алтай миний нүүр болон хамар хэсэг рүү цохиогүй... Болдоо ахыг хайн явж байгаад эхнэрийнх нь  гэрт очиход Болдоо биш Н.М гэдэг хүн байсныг мэдэж авсан. Мөн хэд хоногийн дараа би А.Б-рын гэрт найзынхаа хамт байж байхад шөнийн цагаад Н.М, Алтай хоёр эхнэрийнхээ хамт орж ирээд өргөдлөө буцаагаад авчих гээд гуйж байгаад гараад яваад өгсөн... Би хамраа Н.Маар янзлуулах хүсэлтэй байх бөгөөд хуулийн дагуу шийдэж өгнө үү...Миний эмчилгээний зардалд 138,000 төгрөг гарсан бөгөөд зураг авахуулж, эмчид үзүүлсэн 100,000 төгрөгийг тухайн үед үзүүлсэн эмчдээ өгнө гээд өгөөгүй байгаа. Өвчин намдаах эм болон бусад эм аваад 38,000 төгрөг болсон. Би Эрдэнэтэд үзүүлэхэд хамрыг маань янзлахад 2,500,000 орчим болно гэсэн. Хотын эмнэлгээс асуухад 3,000,000 төгрөгөөс 4,200,000 төгрөгний хооронд болно гэсэн. Гэхдээ би хамраа янзлуулаад нотлох баримтаа цуглуулаад хохирлоо Н.Маас нэхэмжилнэ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 178-179, 2-р хх-ийн 64х/,

 

- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Шанд багийн ажлын байр руугаа ажилдаа явсан хойгуур өдөр 16 цагийн үед И.С нь Н.М, Г.Алтай хоёртай хэрэлдэж муудалцахад Н.М нь И.Сугар-Эрдэнийн хамрыг мөргөж гэмтээсэн гэсэн. Мөн Г.Алтай нь И.Сугар-Эрдэнийн бие болон толгой хэсэг рүү нь гараараа цохисон гэж надад И.С 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой Цагдаагийн газраас ирээд хэлсэн...2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой ажлаа тараад Шанд багийн 36-01 тоот гэртээ 17 цаг өнгөрч байхад ирэхэд Н.М, Алтай, Алтайгийн эхнэр гурав байж байсан бөгөөд Н.М нь надад хандаж И.Сугар-Эрдэнийг мөргөсөн гэж надад хэлсэн. Мөн Г.Алтай нь Сугар-Эрдэнийг цохисон гэж хэлэхээр нь би И.С рүү залгаж юу болсон юм яасан юм гэж асуухад Н.М, Г.Алтай нар нь намайг зүгээр сууж байхад зодсон гэсэн...тэгээд уг асуудал болсноос 2-3 хоногийн дараа И.С бид хоёр Шанд багийн 36-01 тоотод гэртээ байж байхад Н.М, Г.Алтай нар эхнэрийнхээ хамт шөнийн цагаар орж ирээд И.Сэс уучлалт гуйн гомдол мэдээлээ авчих гэж байгаад явсан...Н.Мыг Болдоо гэж дуудаад байдаг. Би жинхэнэ нэрийг нь сүүлд мэдэж авсан... Тэр өдөр Н.М, И.С хоёр үлдсэн. Тэр орой И.С нилээн орой гэрт ирсэн тэгэхэд хамар нь хавдсан байсан, 7 хоног болоод И.С манайхаас явсан. Тэр үед нилээн зовиуртай байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 183-184х/,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 343 дугаартай ...1. И.Сугар-Эрдэнийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийнг үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

5. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 187-188х/,

 

- Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...С.Б ахын гэрт очсон. Намайг С.Б ахын гэрт очиход гэртээ ганцаараа хоол хийгээд 0,5 литрийн Хараа архи задлаад дээрээс нь нэг хоёр хундага уусан болов уу гэмээр сууж байсан... С.Б ах 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво гаргаж ирээд мөн задалсан. Бид хоёр юм ярьж суугаад архи пиво хувааж уусан бөгөөд архи пиво талдаа орж байхад С.Б ахыг таньдаг үл таних хоёр залуу гаднаас орж  ирсэн. Тэр залуучууд архи уучихсан халамцуу байсан... хамт юм ярьж байгаад нөгөө архи пивийг  хамт уусан. Архи пиво дуусаад дэлгүүр орж нэмж авна гээд С.Б ах нөгөө хоёр залуутай хамт гарсан. Би араас нь гарсан. Намайг араас нь гарах үед С.Б ах нөгөө хоёр залуугийн өндөр нуруутай залуутай нь маргалдаад нөгөө залуу С.Б ахыг цохиж унагасан. Тэгэхээр нь би очоод яаж байгаа юм бэ гэж хэлээд С.Б ахыг цохисон залууг салгасан чинь нөгөө залуу шууд миний үснээс зулгаагаад өндөр нуруутай залуу миний эрүү рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн нүүр рүү цохисон чинь нөгөө залуу газарт унаад босож ирээд намайг үсдээд авсан. Тэр залуутай ноцолдож байгаад салах үед нөгөө залуу хаанаас ч юм мэдэхгүй хутга гаргаж ирээд миний дух руу хутгаараа хатгаад татсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад суусан. Энэ үед намхан нуруутай залуу нь өндөр нуруутай залуугаа дагуулаад гарч зугтаасан. Намайг хутгалсан залуугийн нэрийг сүүлд мэдсэн. Нямжавын Н.М гэдэг Увс аймгийн харъяат залуу байна лээ...Би эмчилгээний зардалд 600,000 төгрөг гаргасан бөгөөд би тэр зардлаа нэхэмжилнэ... цаашид соривоо арилгуулах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... С.Б ахыг босгох гээд татаад эргэтэл миний дух, хөмсөгийг зүссэн. Би юугаар зүссэнийг мэдэхгүй, хараагүй. Би хутга л байх гэж бодсон. Эмчилгээ хийлгээд 600,000 төгрөгний зардал гарсан. Тухайн үед энэ хүнийг цагдаатай цуг нилээн хайсан, олдоогүй болохоор нь өнгөрсөн юм байна гэж бодоод баримтуудаа гэртээ хүүхдийн хичээл номтой цуг тавьсан одоо байхгүй болсон. Энэ хүнээс би 600,000 төгрөгний хохирлоо нэхэмжлэхгүй. Миний нүүр муухай сорвитой болсон. Би уг нь спорт халмиг үстэй байсан. Энэ хүн ийм муухай сорвитой болгосноос хойш сорвио нуугаад урд талын үсээ ийм урт ургуулдаг болсон... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 5-6, 61х/,

 

- Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...Би 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад Б.М бид хоёр манай гэрт ууж байхад гэнэт гаднаас Увс хочит Дэлгэр, салхи хочтой Болдоо нар орж ирээд намайг тэр хоёртой харьцахаа больсон гээд хэрүүл маргаан хийж намайг Дэлгэр, Болдоо хоёр зодох гэхэд Б.М салгах гээд голоор ортол Б.Мыг тэр хоёр гэрээс авч гарсан. Тэгээд араас нь гартал Б.Мын толгойны дух хэсэг нь зүсэгдсэн, их хэмжээний цус гарсан байсан. Толгойг нь алчуураар боогоод байж байтал Болдоо, Дэлгэр нар яваад өгсөн байсан...Гэр дотор байхад Б.Мыг Дэлгэр, Н.М хоёр цохиж зодоогүй. Харин гэрийн гадна гарч ирээд Н.М, Б.М хоёр нэг нэгнийгээ ганц нэг цохиж авсан. Мөн тэр хоёр зууралдаж байгаад гэнэт Б.М нүүрээ дараад газар сууж пизда чинь намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн... Миний мэдэж байгаагаар Н.М нь манай гэрээс огт хутга авч гараагүй. Хэрвээ Б.Мын нүүрийг хутгалсан бол өөрийнх нь биед байсан байх...Дэлгэр зодоонд оролцоогүй байх...Намайг цохиод би газар уначихсан байхад Б.М босгосон гэтэл пизда чинь намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь харсан цус гоожиж байсан би гэр лүүгээ орж алчуур авчирсан. Н.М, Дэлгэрцогт хоёр зугтаад гараад явсан. Би тэр үед нилээн согтуу байсан...Би юугаар нүүрийг нь ийм болгосныг мэдэхгүй, хараагүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 8, 10х/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ...С.Б ахын амьдардаг Шанд багт байрлах хөх зам нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо гэрт нь очсон. Аав бид хоёрыг С.Б ахын хашаа руу орох үед манай дүү Б.М, С.Б ах хоёр гэрийн гадна сууж байсан. Яваад очтол Б.М баруун гараараа духныхаа хэсэгт дарчихсан, дух хөмсөгнөөс нь цус гарч, өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан... Тэр үед С.Б ахаас юу болсон талаар асуухад Б.М бид хоёр нэг юм задлаад уугаад сууж байтал манай эндхийн хоёр юм хашаа давж орж ирээд хамт ууж байгаад маргалдаж намайг зодохоор нь Б.М намайг өмөөрч цохиж автал тэр эрэгтэй хутга гаргаж ирээд гэрийн гадна нүүр амыг нь ийм болгочихлоо. Ах нь ч анзаарсангүй нэг мэдсэн чинь Б.Мын нүүрнээс цус гараад, гаднаас орж ирсэн хоёр хамт яваад өгсөн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

- Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 543 дугаартай ...1.2. Б.Мын биед дух, баруун хөмсөгний доор шарх, цох, хоёр нүдний урд буланг хамарсан цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

3. Уг гэмтлүүдийг дух, баруун хөмсөгний доор шарх нь үзүүр иртэй зүйлээр, цох хоёр нүдний урд буланг хамарсан цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дух, баруун хөмсөгний доор шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарагдана. Цох, хоёр нүдний урд буланг хамарсан цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 26-27х/,

 

- Н.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 215/,

 

- Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Мыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М нь М.У-тай 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Сэлбэ 2б-4 тоотод оршин суух иргэн П.Бгийн байшингийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж эд зүйлийг нь авах гэж байхад хажуу айлын иргэн И.Х нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар цагдаагийн албан хаагчид ирж барьсан, мөн Н.М нь И.Сугар-Эрдэний нүүр лүү мөргөж хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтлийг, Б.Мын дух, хөмсөгний доор нь үзүүртэй зүйлээр зүсэж, дух, баруун хөмсөгний доор шарх, цох, хоёр нүдний урд буланг хамарсан цус хуралт гэмтэл  учруулсан үйл баримтууд болсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Прокурорын 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 2225000000239 дугаар тогтоолоор яллагдагч Б.Ууганбаярт холбогдох хэргээс Н.Мт холбогдох хэргийг тусгаарласан байх бөгөөд хэргийг тусгаарласан нь үндэслэлтэй байна.  

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.М нь М.У-ай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгчийн өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч П.Бгийн “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө гэрт хүү Чинзориг ирээд “манай хорооллын байшинд хулгай орсон байна, хажуу хөрш айлын хүн мэдэж цагдаад мэдэгдээд, цагдаагаас надад хэллээ” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр, хүүгийн хамт гэр хорооллын байшин дээрээ очсон юм. Тэгэхэд байшингийн маань зүүн талын цонхны төмөр хаалтыг эвдээд аваад хаячихсан, салхивч нь онгорхой байсан. Тэгээд гэр дотроо орж үзэхэд хөргөгч онгойлгоод доод талын татуургуудыг нь гаргачихсан, мөн мах гаргаад торонд хийгээд тавьчихсан байсан. Мөн жижиг өрөөнд байсан цоожтой төмөр сейфны цоожийг эвдчихсэн, дотор нь байсан мөнгөн бүс, хуучны зоос, мөнгөн тэмдэгтүүдийг гаргаад уутанд хийчихсэн байсан. Мөн түрийвч, цүнх зэргийг онгойлгоод доторх юмыг нь үзсэн байсан. Мөн жижиг өрөөнд байсан шкафаас хувцаснуудыг гаргачихсан, чемодан дотроос бас хувцаснууд гаргачихсан байсан. Тэгээд дээл, гутал, зарим гайгүй хувцаснуудыг торонд хийгээд тавьчихсан байсан. Мөн манай 50 инчийн Хайсинс нэртэй зурагтыг тавиур дээрээс нь буулгаад хажууд нь бүтээлэг тавьчихсан байсан. Тэгээд л хамаг юмыг ундуй сундуй болгочихсон, жижиг аяны ширээ, плитка зэргийг авч явахад бэлдчихсэн байсан. Мөн байшингийн үүдэнд дэвсдэг хивсийг хумхиад тавьчихсан, бас зурагтын цаасан хайрцгийг дөхүүлээд тавьчихсан байсан юм. Манай 2 давхар руу гарсан бололтой хаалга нь онгойчихсон байсан...” гэсэн, гэрч И.Хүрэлмөнхийн “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 01 цаг 40 минутын үед манай зүүн талын айлын нохой хуцаад байсан юм. Хашаа нь том хашаа бөгөөд П.Бгийнх л байдаг юм. Би босоод башингынхаа 2 давхрын цонхоор хартал тус хашаан дотор нэг хүн гэрэлгүй явж байсан бөгөөд харин байшин дотор нэг хүн байгаа бололтой байшин дотор гэрэл тусаж байсан. Тэгээд би тус айлын хүн П.Бгийн 99369366 дугаар руу залгатал холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө дугаараас цагдаагийн 7035102 дугаар руу залгаж дуудлага өгсөн юм...” гэсэн, гэрч Б.Чинзоригийн ... 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үүрийн 03 цагийн үед над руу цагдаагаас залгаж танай аавын гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэ багт байх аавын хашаа байшин дээр очиж байшингийн зүүн талын цонхны төмөр хамгаалалт нь газар уначихсан цонхын салхивч нь онгорхой байсан. Тэгээд гадаа хаалганы үүдэнд дэвсдэг хивсийг хуулиад амбаарын хажууд хураасан байсан. Зурагтын цаасан хайрцгыг цонхны доор аваачиж тавьсан байсан. Би байшингийн хаалгыг түлхүүрээр онгойлгоод дотогш ортол хамаг эд хогшилыг ундуй сундуй болгочихсон, онгиччихсон байсан... гэсэн, гэрч Э.Балжиннямын ... Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Батзоригтой уулзаад байтал дуудлага ирлээ гэж хэлсэн. Манай найз Батзориг нь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг. Батзоригийн машинтай Минжинсор, Бямбадорж, Бат-Эрдэнэ нарын хамт цуг суугаад явсан. Тэгээд цагдаагийн Старекс маркийн машины араас Батзориг дагаж Эрдэнэ багийн Сэлбийн нэг гудманд очоод зогссон. Батзориг машинаас буухдаа энд хулгай орсон гэсэн дуудлагын дагуу ирлээ, хүн зугтааж магадгүй, харж байгаарай гэж хэлээд Бямбадорж Бат-Эрдэнэ нарийн хамт буугаад хашаа руу орсон. Удалгүй 30-40 насны 2 эрэгтэй хүнийг Старекс машин руу суулгаж цагдаа руу авч явсан... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Мын хохирогч П.Бгийн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлахаар завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасанг гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

Мөн шүүгдэгч Н.М нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч  И.С-ийн...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Болдоо ах бид хоёр А.Бын гэрт байж байсан бөгөөд Болдоо ах уг өдөр ганцаараа архи уугаад согтуу байхад өдрийн 16 цагт гаднаас Алтай эхнэрийнхээ  хамт орж ирээд Болдоо, Алтай хоёр архи уухаар болж Алтайгийн эхнэрийг архинд гаргасан... Эхнэр нь архинд гарсан хойгуур Болдоо ах идэх хоол байна уу, пизда гэж уурлахаар нь би тогоон дотор хоол байгаа ах гээд хоол аягалан Болдоо ахад өгөхдөө та сүүлийн 5 хоног архи уулаа шүү дээ одоо болихгүй юм уу, гэсэн чинь пизда юу вэ ална шүү гэхэд нь би юу ч дуугаралгүй утсаа оролдон орон дээр сууж байхад Болдоо ах миний хажууд ирээд над руу ална шүү гээд гар далайхаар нь би уучлаарай ах гээд хойш хэвтсэн чинь миний мөрнөөс татаж байгаад миний хамар руу дух хэсгээрээ мөргөж миний хамрыг гэмтээсэн... хэд хоногийн дараа би А.Бын гэрт найзынхаа хамт байж байхад шөнийн цагаад Н.М, Алтай хоёр эхнэрийнхээ хамт орж ирээд өргөдлөө буцаагаад авчих гээд гуйж байгаад гараад яваад өгсөн...Болдоо гэж ахын нэрийг Н.М гэдэг юм билээ... гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.Мын ...С.Б ахын гэрт очсон. Намайг С.Б ахын гэрт очиход гэртээ ганцаараа хоол хийгээд 0,5 литрийн Хараа архи задлаад дээрээс нь нэг хоёр хундага уусан болов уу гэмээр сууж байсан... С.Б ах 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво гаргаж ирээд мөн задалсан. Бид хоёр юм ярьж суугаад архи пиво хувааж уусан бөгөөд архи пиво талдаа орж байхад С.Б ахыг таньдаг үл таних хоёр залуу гаднаас орж  ирсэн. Тэр залуучууд архи уучихсан халамцуу байсан... хамт юм ярьж байгаад нөгөө архи пивийг  хамт уусан. Архи пиво дуусаад дэлгүүр орж нэмж авна гээд С.Б ах нөгөө хоёр залуутай хамт гарсан. Би араас нь гарсан. Намайг араас нь гарах үед С.Б ах нөгөө хоёр залуугийн өндөр нуруутай залуутай нь маргалдаад нөгөө залуу С.Б ахыг цохиж унагасан. Тэгэхээр нь би очоод яаж байгаа юм бэ гэж хэлээд С.Б ахыг цохисон залууг салгасан чинь нөгөө залуу шууд миний үснээс зулгаагаад өндөр нуруутай залуу миний эрүү рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн нүүр рүү цохисон чинь нөгөө залуу газарт унаад босож ирээд намайг үсдээд авсан. Тэр залуутай ноцолдож байгаад салах үед нөгөө залуу хаанаас ч юм мэдэхгүй хутга гаргаж ирээд миний дух руу хутгаараа хатгаад татсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад суусан. Энэ үед намхан нуруутай залуу нь өндөр нуруутай залуугаа дагуулаад гарч зугтаасан. Намайг хутгалсан залуугийн нэрийг сүүлд мэдсэн. Нямжавын Н.М гэдэг Увс аймгийн харъяат залуу байна лээ... Би юугаар зүсснийг мэдэхгүй, хараагүй. Би хутгал гэж бодсон... гэсэн мэдүүлэг,  

гэрч А.Бын ...Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Шанд багийн ажлын байр руугаа ажилдаа явсан хойгуур өдөр 16 цагийн үед И.С нь Н.М, Г.Алтай хоёртай хэрэлдэж муудалцахад Н.М нь И.Сугар-Эрдэнийн хамрыг мөргөж гэмтээсэн гэсэн. Мөн Г.Алтай нь И.Сугар-Эрдэнийн бие болон толгой хэсэг рүү нь гараараа цохисон гэж надад И.С 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой Цагдаагийн газраас ирээд хэлсэн...2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой ажлаа тараад Шанд багийн 36-01 тоот гэртээ 17 цаг өнгөрч байхад ирэхэд Н.М, Алтай, Алтайгийн эхнэр гурав байж байсан бөгөөд Н.М нь надад хандаж И.Сугар-Эрдэнийг мөргөсөн гэж надад хэлсэн. Мөн Г.Алтай нь Сугар-Эрдэнийг цохисон гэж хэлэхээр нь би И.С рүү залгаж юу болсон юм яасан юм гэж асуухад Н.М, Г.Алтай нар нь намайг зүгээр сууж байхад зодсон гэсэн...тэгээд уг асуудал болсноос 2-3 хоногийн дараа И.С бид хоёр Шанд багийн 36-01 тоотод гэртээ байж байхад Н.М, Г.Алтай нар эхнэрийнхээ хамт шөнийн цагаар орж ирээд И.Сэс уучлалт гуйн гомдол мэдээлээ авчих гэж байгаад явсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч С.Бын ...Би 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад Б.М бид хоёр манай гэрт ууж байхад гэнэт гаднаас Увс хочит Дэлгэр, салхи хочтой Болдоо нар орж ирээд намайг тэр хоёртой харьцахаа больсон гээд хэрүүл маргаан хийж...гэр дотор байхад Б.Мыг Дэлгэр, Н.М хоёр цохиж зодоогүй. Харин гэрийн гадна гарч ирээд Н.М, Б.М хоёр нэг нэгнийгээ ганц нэг цохиж авсан. Мөн тэр хоёр зууралдаж байгаад гэнэт Б.М нүүрээ дараад газар сууж пизда чинь намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн... Дэлгэр зодоонд оролцоогүй байх...Намайг цохиод би газар уначихсан байхад Б.М босгосон гэтэл пизда чинь намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь харсан цус гоожиж байсан би гэр лүүгээ орж алчуур авчирсан. Н.М, Дэлгэрцогт хоёр зугтаад гараад явсан. Би тэр үед нилээн согтуу байсан... гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Бын ...С.Б ахын амьдардаг Шанд багт байрлах хөх зам нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо гэрт нь очсон. Аав бид хоёрыг С.Б ахын хашаа руу орох үед манай дүү Б.М, С.Б ах хоёр гэрийн гадна сууж байсан. Яваад очтол Б.М баруун гараараа духныхаа хэсэгт дарчихсан, дух хөмсөгнөөс нь цус гарч, өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан... Тэр үед С.Б ахаас юу болсон талаар асуухад Б.М бид хоёр нэг юм задлаад уугаад сууж байтал манай эндхийн хоёр юм хашаа давж орж ирээд хамт ууж байгаад маргалдаж намайг зодохоор нь Б.М намайг өмөөрч цохиж автал тэр эрэгтэй хутга гаргаж ирээд гэрийн гадна нүүр амыг нь ийм болгочихлоо. Ах нь ч анзаарсангүй нэг мэдсэн чинь Б.Мын нүүрнээс цус гараад, гаднаас орж ирсэн хоёр хамт яваад өгсөн гэж хэлсэн... гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 343 дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 543 дугаартай дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Н.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Мыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэргийг, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Шүүгдэгч Н.М, М.Унар нь хохирогч П.Бгийн орон байранд нэвтэрэхдээ цонх, сейфний цоожийг нь эвдсэн бөгөөд уг хохирлыг хохирогч нэхэмжилсэн. Тольдох оюуны өгөөж ХХК-ний үнэлгээгээр цонхны төмөр хаалт 135,000 төгрөг, цонхны хүрээ мод 40,500 төгрөг, цонхны ялааны тор вакум цонхны 162,000 төгрөг, сейфний далд цоож 108,000 төгрөг нийт 445,500 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хохирлыг М.Ууганбаяр, Н.М нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй гэж тус шүүхийн 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолоор М.Ууганбаяраас 222,750 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд Н.М нь хохирогч П.Бд 225,000 төгрөгийг төлсөн байна. Мөн хохирогч Б.М “600,000 төгрөгний хохирол гарсан нэхэмжлэхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хохирогч И.Сугир-Эрдэнэд 138,000 төгрөгний хохирол гарсан гэснийг шүүгдэгч төлнө гэж зөвшөөрсөн тул шүүхээс 138,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч И.Сугир-Эрдэнэд олгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч И.Сугир-Эрдэнэд хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулж, хохирлыг төлсөн байна. Иймд шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч И.С хамраа эмчлүүлж янзлуулна, хохирогч Б.М цаашид соривоо эмчлүүлнэ гэх тул хохирогч нар нь шүүгдэгчээс уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3-т зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...хулгайлах гэмт хэргийг завдсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын бага хугацаагаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял, зорчих эрх хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

  Шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Н.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

 Бусад асуудлаар:

 Шүүгдэгч Н.Мын 2022 оны 09 сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

  Шүүгдэгч Н.М нь энэ хэргийн улмаас түүний эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Мыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Нямжавын Н.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 23 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч И.С, Б.М нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

з

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ