| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2022/0301/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/332 |
| Огноо | 2022-10-06 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/332
2022 10 06 2022/ШЦТ/332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
Улсын яллагч Л.Энхтайван,
Иргэдийн төлөөлөгч Г.Н
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох 2225000000***дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Төмөр зам *** тоот хашааны гадна Г.Отай маргалдан зэвсэг буюу хутга хэрэглэн түүний хэвлий хүйсний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, гэмтлийн дараах хурц цус багадалтын 2-3 дугаар зэрэг бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г.О бид хоёр хар багын найзууд архи ууснаас болж нэг нэгнийхээ үгийг даахгүй найзынхаа биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хагалгаанд орно гэхээр нь хохирол 2,200,000 төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлнө... хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
- Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 сарын 18-ны өдөр би 16 цагийн үед Орхон аймаг Жаргалант сумын Улаантолгой багийн урд байх хиймэл нуурын эрэг дээр би найз Энхтүвшин Бат-Эрдэнэ Г.О нарын хамт архи хувааж уусан. Тэгж байгаад Бид нар Батдавааг нэмж дуудсан. Тэгээд нуурын эрэг дээр архи ууж суусан. Тэгээд байж байтал Г.О дүү Пүрэвсүрэнгээ дуудсан. Учир нь бид нарыг машинтай гэрт хүргэж өгөх гэж байсан юм. Эхлээд Пүрэвсүрэн Энхтүвшинг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаж ирээд Бат-Эрдэнэ бид хоёрыг төмөр зам руу хүргэж өгөхөөр болсон. Машинд Батдаваа, Бат-Эрдэнэ, Г.О, Пүрэвсүрэн бид нар суугаад төмөр зам явсан. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна хэн машин бариад байсан гэдгийг. Эрүүл байснаараа Батдаваа, Пүрэвсүрэн хоёрын нэг нь машин барьсан байх. Нэг мэдсэн Г.О бид хоёр маргалдаад байх шиг машин дотор Г.О бид хоёр бас хоорондоо бие биенээ цохилцоод байх шиг байсан. Тэгж байгаад машинаас буугаад Г.О бид хоёр хоорондоо зодолдоод байх шиг байсан. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь тэд нар намайг гэрт маань хүргэж өгсөн байсан. Би яагаад юу болоод хутга авсан гэдгээ санахгүй байгаа юм. Хашаанд малын арьсан дээр гарсан идээг зүсэж байгаад орхисон хутгыг авсан. Ногоон иштэй, хар иштэй 2 хутга байсан. Тэр 2 хутгыг аваад буцаад би гэрээсээ гарсан. Г.О надтай хэрэлдээд зодолдоод байсан болохоор би айлгах гэж хутга авч гарсан. Намайг хутга аваад гараад ирэхэд нөгөө хэд миний өөдөөс гараад ирсэн. Манай ээж тэд нартай хамт машинд нь сууж байсан. Тэгээд машинаас бууж ирээд миний хүү наад хутгаа хая гээд байсан. Тэгж байгаад л хар иштэй хутгыг ээж надаас булааж аваад хашаа давуулаад шидсэн Тэгээд үлдсэн ногоон иштэй хутгыг маань бас хая гээд надаас авах гээд байсан. Тэр үед ээжийн хажууд Г.О ирчихсэн байсан. Тэгээд би Отгонтулгыг айлгах гээд зүүн гартаа байсан ногоон иштэй хутгаараа урдуураа ширвээд өнгөртөл Отгонтулгын гэдэс орчимд зүсчих шиг болсон. Тэгээд л ээж чи хүн алчихлаа ш дээ гээд хашгираад байсан. Би шууд тэр дор нь хутгаа хаясан. Би хүн алчихлаа гээд тэндээ суугаад уйлаад үлдсэн. Тэр хэд бушуухан эмнэлэг явъя гээд Отгонтулгыг аваад явсан. Нэг мэдсэн цагдаа ирээд намайг авч явсан. Ээж нөгөө хэдийг дагаад араас нь эмнэлэг явсан. Цагдаа намайг эрүүлжүүлэх байр руу аваад явсан...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Хохирогч Г.Од эмчилгээний зардал гэж 2,212,000 төгрөг өгсөн. Би хохирогч Г.Од хохирлыг зардал 2,121,000 төгрөгийг хүнээс зээлж өгсөн тул одоогоор Орхон аймгийн Прокурорын газраас нэхэмжилж байгаа Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 1,583,000 төгрөгийг төлөх боломжгүй байгаа тул 2022 онд багтааж нэхэмжилж байгаа 1,583,000 төгрөгийг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59, 61, 63х/,
- Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед найзууд болох Н.Н, Батдаваа, Энхтүвшин, Бат-Эрдэнэ нарын хамт архи хувааж уусан юм. Манай найзууд манайд ирэхдээ халамцуу ирсэн... Архи ууж согтоод Н.Н, Энхтүвшин хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь би өөрийн дүү Пүрэвсүрэнг дуудаж Энхтүвшинг гэрт хүргүүлсэн... Пүрэвсүрэнгээр машин бариулаад Батдаваа бид хоёр төмөр замын хороолол руу гэр нь байдаг Бат-Эрдэнэ, Н.Н нарыг хүргэж өгөхөөр явсан юм. Замдаа Н.Н бид хоёр маргалдсан. Тэгээд сүүлдээ машинаас буугаад Н.Н бид хоёр зодолдсон. Н.Н миний эрүү орчимд 1 удаа гараараа цохисон. Би Н.Нгийн нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон юм. Энэ үед Пүрэвсүрэн, Батдаваа хоёр Н.Н бид хоёрыг салгасан. Тэгээд хөдлөөд эхлээд Бат-Эрдэнийг гэрт нь хүргэсэн... Тэгээд Н.Нг гэрт нь буулгаад хөдлөх гэтэл Н.Нгийн ээж Мийгаа эгч Батдаваа руу утсаар залгаад Н.Н хутга бариад гарлаа гэж хэлсэн. Тэгээд Батдаваа машины хаалгаа түгжсэн. Би согтуу байсан болохоор юу болоод байгааг мэдэхгүй машинаас буусан. Тэгтэл Н.Н шууд миний гэдэс рүү хутгалсан. Манай дүү Пүрэвсүрэн, Батдаваа хоёр Н.Нг надаас салгасан... Нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан...Би Эрдэнэт хотын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Миний эзэмшлийн **-*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй. Миний биеийн байдал хэвийн байдалдаа орсон. Одоо дархлаа дэмжих тан хэрэглэж байгаа. Өөр ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэхгүй байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Шомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22, 24х/,
- Иргэний нэхэмжлэгч Ц.Лн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Төмөр зам гэх газар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Г.О нь зүс таних хүнд хутгалуулж, Г.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Г.О 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, эмчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,345,550 төгрөгийн зардал гарсан тул тусламж үйлчилгээний зардлыг Н.Нгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************ дугаартай дансанд шилжүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/,
- Гэрч Э.Батдаваа мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тухайн үед машин барьж байгаа гээд архи уугаагүй. Нуурын захад очихдаа Отгонтулгыг гэрээс нь очиж авсан...17 цагийн үед Н.Н, Бат-Эрдэнэ, Г.О, Пүрэвсүрэн нар манай гэрт ирсэн. Тэгээд би архи уугаагүй эрүүл байсан болохоор Н.Н, Бат-Эрдэнэ хоёрыг Төмөр зам руу гэрт нь хүргэж өгөхөөр машинтайгаа явсан... Над дээр ирэхээсээ өмнө Пүрэвсүрэн Энхтүвшинг гэрт нь хүргэж өгсөн байсан. Тэгээд төмөр зам руу явж байтал Н.Н Отгонтулгын эхнэр Бямбажавыг хэл амаар доромжлоод байсан. Гэтэл Г.О эхнэрээ өмөөрч Н.Нтэй маргалдсан. Тэгээд Г.О манай эхнэрийг яагаад доромжлоод байгаа юм бэ гээд Н.Нгийн шанаанд нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэр хоёр машинаас буугаад гадаа дахин зодолдсон. Тэгээд Пүрэвсүрэн бид хоёр Н.Н, Г.О хоёрыг 2 тийш нь салгасан. Бат-Эрдэнэ машин дотор ухаангүй унтаж байсан... Тэгээд төмөр замд очоод Бат-Эрдэнийг гэрийнх нь гадна буулгаж байтал Н.Н цаанаас нь гэрээсээ гараад ирсэн. Н.Н гартаа жоотуу барьчихсан байсан. Пүрэвсүрэн Н.Нгийн гараас жоотууг нь салгаж авсан...Тэгээд байж байтал Г.О бас машинаас бууж ирээд Н.Нтэй зодолдсон. Г.О, Н.Н хоёр зайнаас бие биенээ ганц нэг цохих шиг болсон... Пүрэвсүрэн Н.Нг дагуулаад гэрт нь оруулж өгсөн. Тэгээд машинаа суугаад явах гэж байтал Н.Нгийн эгч Мийгаа эгч гарч ирээд цаад Н.Н чинь гэрээс хутга аваад гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхлээр нь бид нар Мийгаа эгчийг машиндаа суулгаад Н.Нг амиа хорлочих байх гэж айгаад араас нь хайхаар явтал Н.Н хашааны булангаас гараад ирсэн. Н.Н гартаа хутгатай байсан. Тэгэхлээр нь бид нар айгаад машинхаа цонхыг хаасан... нэг мэдсэн чинь Г.О Мийгаа эгчийн араас буучихсан Н.Нтэй уулзаж байсан. Тэгээд машинаас бууж ирээд хартал Отгонтулгын гэдэс нь зүсэгдээд наашаа гарчихсан байсан. Тэгээд би Г.О, Пүрэвсүрэн нарыг аваад шууд сумын эмнэлэг рүү явсан. Сумын эмнэлгээс цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/,
- Гэрч М.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Нуурын эрэг дээр очтол манай ах Г.О, найз Бат-Эрдэнэ, Энхтүвшин, Н.Н нарын хамт архи ууж байсан. Тэгээд би эхлээд Энхтүвшинг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаж ирээд ах Г.О, найз Н.Н, Бат-Эрдэнэ нартай нь аваад хөдөлсөн. Тэгээд явж байгаад замдаа Батдавааг авсан... Манай ах Г.О найз Н.Нтэйгээ муудалцаад маргаад байсан. Н.Н нь манай ахын эхнэр Бямбажавыг царай муутай, новшийн хүн муутай авгай гээд байсан. Тэгээд манай ах Г.О уур нь хүрээд эхнэр Бямбажаваа өмөөрөөд Н.Нг нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Зөрүүлээд Н.Н нь манай ахыг нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд Н.Н, манай ах Г.О нар машинаас бууж гадаа гарч зодолдсон. Бие биенээ 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохиж байсан... Тэгэхлээр нь Батдаваа бид хоёр тэр хоёрыг хоёр тийш нь салгасан. Бат-Эрдэнэ машин дотор ухаангүй унтаж байсан... Төмөр замд очоод Бат-Эрдэнийг гэрийнх нь гадна буулгасан. Тэгээд байж байтал Н.Н гартаа жоотуу барьчихсан ирсэн. Би гүйж очоод Н.Нгийн гараас жоотууг нь булааж авсан... Тэгээд байж байтал Г.О бас машинаас бууж ирээд Н.Нтэй зодолдсон. Г.О, Н.Н хоёр зайнаас бие биенээ ганц нэг цохих шиг болсон. Тэгэхлээр нь би Н.Нг дагуулаад гэрт нь оруулж өгсөн. Тэгээд машиндаа суугаад явах гэж байтал Н.Нгийн эгч Мийгаа эгч гарч ирээд цаад Н.Н чинь гэрээс хутга аваад гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхлээр нь бид нар Мийгаа эгчийг машиндаа суулгаад Н.Нг амиа хорлочих байх гэж айгаад араас нь хайхаар явтал Н.Н хашааны булангаас гараад ирсэн. Н.Н гартаа хутгатай байсан. Тэгэхлээр нь бид нар айгаад машинхаа цонхыг хаасан. Н.Н машины гаднаас хутгаараа цонхны гаднаас цохиод байсан. Энэ үед Мийгаа эгч Н.Нгийн хутгыг авахаар машинаас буусан. Тэгээд нэг мэдсэн чинь манай ах Г.О машинаас буучихсан байсан. Н.Н манай ах Г.О руу хутгатай гараараа савчаад байсан. Тэгж байж байтал Н.Н хутгаа газар унагасан юм. Энэ үед Мийгаа эгч тэр хутгыг аваад хашаа давуулаад шидчихсэн... Тэгж байгаад хартал манай ах Отгонтулгын гэдэс нь зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаартай “...1. Г.Отгонтулгын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, гэмтлийн дараах хурц цус багадалтын 2-3-р зэрэг, хэвлийн хөндийг нээж шалган, цус алдалтыг тогтоосон хагалгааны дараах байдал тогтоогдлоо.
2.3. Уг гэмтэл нь үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
4. Хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, гэмтлийн дараах цус багадалтын 2-3-р зэрэг, хэвлийн хөндийг нээж шалган, цус алдалтыг тогтоосон хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
6. Г.Отгонтулгын эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хэвлийд хүйсний баруун талд хөндлөн, 5см орчим урт хатгагдсан шарх байсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-44х/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 50х/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14х/
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 98-91х/,
- Хохирогч Г.Отгонтулгын өвчний түүх /хх-ийн 94-117х/,
- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 118х/,
- Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн албан бичиг /хх-ийн 120х/,
- Н.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Нг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Н.Н, хохирогч Г.О нар нь согтууруулах ундаа хэрэглэн маргалдаж, улмаар шүүгдэгч Н.Н нь Г.Отгонтулгын биед хэвлий хүйсний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, гэмтлийн дараах хурц цус багадалтын 2-3 дугаар зэрэг бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Н.Н нь зэсвэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Отгонтулгын “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед найзууд болох Н.Н, Батдаваа, Энхтөвшин, Бат-Эрдэнэ нарын хамт архи хувааж уусан юм. Манай найзууд манайд ирэхдээ халамцуу ирсэн... Бат-Эрдэнэ, Н.Н нарыг хүргэж өгөхөөр явсан юм. Замдаа Н.Н бид хоёр маргалдсан. Тэгээд сүүлдээ машинаас буугаад Н.Н бид хоёр зодолдсон. Н.Н миний эрүү орчимд 1 удаа гараараа цохисон. Би Н.Нгийн нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон юм. Энэ үед Пүрэвсүрэн, Батдаваа хоёр Н.Н бид хоёрыг салгасан... Тэгээд Н.Нг гэрт нь буулгаад хөдлөх гэтэл Н.Нгийн ээж Мийгаа эгч Батдаваа руу утсаар залгаад Н.Н хутга бариад гарлаа гэж хэлсэн. Тэгээд Батдаваа машины хаалгаа түгжсэн. Би согтуу байсан болохоор юу болоод байгааг мэдэхгүй машинаас буусан. Тэгтэл Н.Н шууд миний гэдэс рүү хутгалсан...” гэсэн мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч Ц.Лхамсүрэнгийн “...Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Төмөр зам гэх газар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Г.О нь зүс таних хүнд хутгалуулж, Г.Отгонтулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсах гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Г.О 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, эмчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,345,550 төгрөгийн зардал гарсан тул тусламж үйлчилгээний зардлыг Н.Нгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан бак дахь ************ дугаартай дансанд шилжүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Э.Б-ийн “...Би тухайн үед машин барьж байгаа гээд архи уугаагүй. Нуурын захад очихдаа Отгонтулгыг гэрээс нь очиж авсан...17 цагийн үед Н.Н, Бат-Эрдэнэ, Г.О, Пүрэвсүрэн нар манай гэрт ирсэн. Тэгээд би архи уугаагүй эрүүл байсан болохоор Н.Н, Бат-Эрдэнэ хоёрыг Төмөр зам руу гэрт нь хүргэж өгөхөөр машинтайгаа явсан... Тэгээд төмөр зам руу явж байтал Н.О-ы. эхнэр Бямбажавыг хэл амаар доромжлоод байсан. Гэтэл Г.О эхнэрээ өмөөрч Н.Нтэй маргалдсан. Тэгээд Г.О манай эхнэрийг яагаад доромжлоод байгаа юм бэ гээд Н.Нгийн шанаанд нэг удаа гараара цохисон. Тэгээд тэр хоёр машинаас буугаад гадаа дахин зодолдсон. Тэгээд П бид хоёр Н.Н, Г.О хоёрыг 2 тийш нь салгасан... Пүрэвсүрэн Н.Нг дагуулаад гэрт нь оруулж өгсөн. Тэгээд машиндаа суугаад явах гэж байтал Н.Нгийн эгч Мийгаа эгч гарч ирээд цаад Н.Н чинь гэрээс хутга аваад гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхлээр нь бид нар Мийгаа эгчийг машиндаа суулгаад Н.Нг амиа хорлочих байх гэж айгаад араас нь хайхаар явтал Н.Н хашааны булангаас гараад ирсэн. Н.Н гартаа хутгатай байсан. Тэгэхлээр нь бид нар айгаад машинхаа цонхыг хаасан... нэг мэдсэн чинь Г.О Мийгаа эгчийн араас буучихсан Н.Нтэй уулзаж байсан. Тэгээд машинаас бууж ирээд хартал О-ын гэдэс нь зүсэгдээд наашаа гарчихсан байсан. Тэгээд би Г.О, Пүрэвсүрэн нарыг аваад шууд сумын эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч М.П-ийн “...Нуурын эрэг дээр очтол манай ах Г.О, найз Бат-Эрдэнэ, Энхтүвшин, Н.Н нарын хамт архи ууж байсан. Тэгээд би эхлээд Энхтүвшинг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаж ирээд ах Г.О, найз Н.Н, Бат-Эрдэнэ нартай нь аваад хөдөлсөн. Тэгээд явж байгаад замдаа Б-ааг авсан... Манай ах Г.О найз Н.Нтэйгээ муудалцаад маргаад байсан. Н.Н нь манай ахын эхнэр Бямбажавыг царай муутай, новшийн хүн муутай авгай гээд байсан. Тэгээд манай ах Г.О уур нь хүрээп эхнэр Бямбажаваа өмөөрөөд Н.Нг нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Зөрүүлээд Н.Н нь манай ахыг нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд Н.Н, манай ах Г.О нар машинаас бууж гадаа гарч зодолдсон. Бие биенээ 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохиж байсан... Тэгэхлээр нь Батдаваа бид хоёр тэр хоёрыг хоёр тийш нь салгасан... би Н.Нг дагуулаад гэрт нь оруулж өгсөн. Тэгээд машинаа суугаад явах гэж байтал Н.Нгийн эгч Мийгаа эгч гарч ирээд цаад Н.Н чинь гэрээс хутга аваад гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхлээр нь бид нар Мийгаа эгчийг машиндаа суулгаад Н.Нг амиа хорлочих байх гэж айгаад араас нь хайхаар явтал Н.Н хашааны булангаас гараад ирсэн. Н.Н гартаа хутгатай байсан. Тэгэхлээр нь бид нар айгаад машинхаа цонхыг хаасан... Мийгаа эгч Н.Нгийн хутгыг авахаар машинаас буусан. Тэгээд нэг мэдсэн чинь манай ах Г.О машинаас буучихсан байсан. Н.Н манай ах Г.О руу хутгатай гараараа савчаад байсан. Тэгж байж байтал Н.Н хутгаа газар унагасан юм. Энэ үед Мийгаа эгч тэр хутгыг аваад хашаа давуулаад шидчихсэн... Тэгж байгаад хартал манай ах Отгонтулгын гэдэс нь зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Нгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Нгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иргэдийн төлөөлөгч Г.Н нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...2022 оны 07 сарын 22-ны өдөр Н.Н найзыгаа хутгалж, гэмтэл учруулсан нь нотлогдож байна...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
Хохиролын талаар:
Хохирогч Г.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардалд 2,212,000 төгрөг өгсөн гэх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,345,550 төгрөгийг хангаж, шүүгдэгчээс 1,345,550 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Нг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад оногдуулах саналтай...” гэсэн болно.
Шүүгдэгч “...миний буруу доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол төлбөр төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Нийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хутга 1 ширхэг, ногоон өнгийн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Нямаагийн Н.Нг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн 32 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн 31 см урттай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Нгээс 1,345,550 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн ************ тоот дансанд оруулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Ц.АЛТАНГАДАС