Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/325

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0311/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Э.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт О  Б овогт Э-ын Ш т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218003180377 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О  Б овогт Э-ын Ш  /РД: .......... /, .....  оны ....  дүгээр сарын .. -ний өдөр ........ аймгийн .......... суманд төрсөн, эмэгтэй, ..... настай, бүрэн дунд боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , .............-ийн хамт .........  аймгийн .......... сумын Угалзын .......  тоотод оршин суух хаягтай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

                 

Шүүгдэгч Э.Ш ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ш  нь 2022 оны 06 дугаар сарын  19-ний өдөр ......... аймгийн ............сумын ....  дүгээр багт байрлах ............-ын орчмоос Ж.А-ны гээгдүүлсэн ..........  маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш ийн мэдүүлсэн: “...Би прокурортой 450,000 төгрөгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218003180377 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ж.А-ны хэрэг бүртгэлтэд 2022 оны 06 дугаар сарын 22, 09 дүгээр сарын 27-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр машинаа оношилгоонд оруулах ёстой байсан болохоор өмнөх өдөр нь буюу 06 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед ......  сум руу явсан. Манай эхнэр хүүхэд Улаанбаатар хотоос Дархан руу галт тэргээр тухайн өдөр ирж байсан юм. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00 цаг 10 минутын үед гар утсаараа хүнтэй ярих гэтэл утас маань гээгдчихсэн байсан. Би өөрийн гээгдүүлсэн ............. маркийн гар утсаа Солонгос улсаас 2020 онд 2,730,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утас 256gb хүчин чадалтай, мөнгөлөг саарал өнгийн, хар өнгийн хавтастай, шинэвтэр, ..........  imei кодтой утас байсан. ...2020 оны 06 дугаар сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байхад миний бие таксинд явж байсан бөгөөд ......... сумын .... дугаар баг ....  дугаар сургуулийн уулзвараас хоёр хүн аваад нэгийг нь ......... -н буудлын тэнд буулгаад нэгийг нь .............  дээр буулгасан. Сүүлд буулгасан хүний дараа миний гар утас алга болсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 27 дахь тал/,

 

Эд зүйл хүлээн авсан тухай ...............  маркийн 12gb рамтай 256gb багтаамжтай .......  имей кодтой гар утсыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэн өгсөн:  гэрч И.Э .гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай ..............  маркийн гар утас нэг ширхгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөв. IMEI code .........., хүлээн авсан: хохирогч Ж.А .гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Гэрч Б.М-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ..2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед би ажил болох 24 ломбардад ганцаараа байж байтал гаднаас 20 орчим насны хар өнгийн куртиктэй, ногоон өнгийн фудволк өмссөн эмэгтэй орж ирээд ............ гэх нэртэй гар утас хэдэд авах уу гэж асуухаар нь би 700,000 төгрөгөнд барьцаанд авах боломжтой гэж хэлэхэд тухайн эмэгтэй за гэж хэлээд надад солонгон өнгийн биетэй, гадуураа гэргүй, кодыг нь тайлчихсан гар утас өгөхөөр нь би тухайн эмэгтэйн надад өгсөн утсыг аваад гар утасных нь зураг руу ороод өөрийнх нь гэх зураг байгаа эсэхийг шалгаж үзэхэд сүүлийн 3 сар ашигласан гэмээр тухайн гар утас дотор тэр эмэгтэйн зургууд байхаар нь би итгээд тухайн эмэгтэйд өгсөн. 4 буландаа эдэлгээний сэвтэй .............  загварын 256gb багтаамжтай 12gb рамтай гар утсыг аваад иргэний үнэмлэхийг нь шалгаж үзэхэд 2002  онд төрсөн Ш  гэх нэртэй мэдээлэлтэй өөрийн иргэний үнэмлэхийг надад хэлэхээр нь би тухайн эмэгтэйн утсыг авсан. 700,000 төгрөгийг өөрийн ...........  гэсэн Хаан банкны данснаас шилжүүлсэн. Ингээд тухайн эмэгтэй гар утсыг 7 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй барьцаанд авч гэрээн дээр өөрөөр нь гарын үсэг зуруулаад явуулсан. Маргаашаас нь эхлээд 24 ломбардыг манай найз Б ажиллуулж эхлүүлсэн бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гар утсаа авахгүй болохоор нь гэрээнд заасны дагуу 7 хоног хүлээсэн боловч ирээгүй учраас 25 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь холбогдоод та утсаа авах уу, сунгуулах уу гэж асуухад би очно гэж хэлж байсан боловч утсаа салгаад алга болсон учраас би тухайн гар утсыг ломбарднаасаа аваад өөрийн эхнэр болох Э-т 1,100,000 төгрөгөд зарчихсан. Одоо тухайн гар утсыг манай эхнэр ашиглаж байгаа. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Иргэний нэхэмжлэгч И.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: ...Би .......... маркийн гар утсыг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр юм уу, 20-ны өдөр байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Өөрийн нөхрөөс 1,100,000 төгрөгөөр худалдаж авсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ...Ж.А-ны эзэмшлийн 2020 онд 2,7300,00 төгрөгөөр худалдаж авсан .............  маркийн 256gb багтаамжтай гар утас /хуучин 1ш эд зүйлээ гээгдүүлсэн тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 900,000 /есөн зуун мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 34, 35 дахь тал/,

 

Э.Ш ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн үед миний бие ........... сумын ...... дугаар багийн нутаг  дэвсгэр буюу 12 дугаар сургууль руу эргэдэг уулзварын тэр хавиас жижиг суудлын тэргэнд гар өргөөд суусан. Тэгээд тухайн таксинд суугаад ...........-ын гадна тус таксинаас буух үед надтай зэрэгцээд хар өнгийн хавтастай ...........  маркийн гар утас цуг унасан. Тэгээд тухайн такси намайг буулгачхаад яваад өгөхөөр нь би тэр гар утсыг аваад гэр рүүгээ харьсан. Гэртээ иртэл Скайтелийн дугаар залгасан. Тэгэхээр нь тус дуудлагыг авахгүй гар утасных нь дууг хаагаад хонуулсан. 3-4 хоног асаагаагүй байж байгаад Теди ороод гар утасны кодыг 20,000 төгрөгөөр гаргуулаад сим картаа ашиглаад 7 хоногийн дараа үйлчилгээний төвд байрлах 24 цагийн ломбарданд 700,000 төгрөгөөр 15 хоногийн хугацаатай барьцаанд тавиад тус ломбарданд өмнө нь барьцаанд тавьсан байсан ............  маркийн гар утсаа чөлөөлж зөрүү 400,000 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Ш ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.Ш ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Ш ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул  энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ш  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О  Б  овогт Э-ын Ш ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ш  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ш  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдсугай.   

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР