Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

        

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* улргийн овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2136000940145 дугаартай, 178/2022/0201/Э/ индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид байлдагч, ам бүл-7, төрсөн эцэг, төрсөн эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хяналт тогтоосноос эдлээгүй үлдсэн 8 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПЖ*******;

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн Л.*******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Төрийн банкинд байрших өөрийн эзэмшлийн 110801850252 тоот харилцах дансаар дамжуулан 50.000 төгрөгийг авч, иргэн Л.*******д 50.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

                            Нотлох баримтуудын талаар:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
  • Төрийн банкны Ховд салбарын захирал А.Батмөнхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 27/546 дугаартай албан бичиг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
  • Төрийн банкинд байрших иргэн *******гийн *******ийн эзэмшлийн 110801850252 тоот харилцах дансны хуулга /хх-ийн 15 дугаар хуудас/,

“Юнител” ХХК-ийн хуулийн мэргэжилтэн Э.Урансувдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 05-01/3134 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт /86863064 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа/ /хх-ийн 17-25 дугаар хуудас/,

  • “Жи мобайл” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярсайханы 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01/3574 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт /98436464 дугаарын эзэмшигчийн мэдээлэл/ /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,

               Хохирогч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 сард С.Даваанямын найз байна С.Даваанямын дэлгүүрт тавьсан өрийг төлөх хэрэгтэй байна 110801850252 тоот данс руу 150.000 төгрөг хий гэж хэлсэн, ...тухайн үед дансыг шалгуулж үзэхэд хувь хүний данс байсан учраас бодож байгаад 50.000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн юм. Над руу утсаар ярьсан мөн урьд өмнө төрийн санд байрлах шүүхийн данс руу мөнгө хийж байсан учраас мөнгө хийсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45,53х/ ,

               Гэрч Х.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай байгууллагад ял эдэлж байгаа С.Даваанямын эгч гэх хүн 98496464 дугаараас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр холбогдоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэлгүүрийн худалдагч байна танай дүү С.Давааням манай дэлгүүрт өр тавьсан өрөө төл гээд 100.000 төгрөг нэхээд байна гэж хэлсэн, арваад хоногийн өмнө төрийн банкны 110801850252 дугаартай дансаар 50.000 төгрөг авсан байна, дахиад мөнгө нэхээд залгаад байна гэж ярьсан тул энэ талаар шалгуулахаар албан бичиг хүргүүлсэн, ...98436464 гэсэн дугаараар холбоо барьсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 48 дугаар хуудас/,

 

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн баримт /хх-ийн 60 дугаар хуудас/,
  • Төрийн банкинд байрших шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн 110801850252 тоот харилцах дансны хуулга /хх-ийн 15 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол мөнгийг нь бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нараас хэргийг хялбаршуулсан журмаар явуулах тухай  хүсэлт /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 

******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо хохирлын талаар хэмжээг заагаагүй ч бусдыг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох..., гэх үндсэн шинжийг тодорхойлсон болно.

Шүүгдэгч Б.******* нь иргэн Л.*******гээс “...С.Даваанямын найз байна. С.Даваанямын дэлгүүрт тавьсан өрийг төлөх хэрэгтэй байна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Төрийн банкины өөрийн эзэмшлийн 110801850252 тоот харилцах дансаар 50.000 төгрөгийг авч захиран зарцуулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан  гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Л.*******гээс 50000 төгрөг залилж авсан нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, банкны дансны хуулга баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Б.******* дээрхи хохирлын мөнгө болох 50000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтаар  тогтоогдсон.

 

                    Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.*******  урд нь гэмт хэрэг үйлдэж шийтгэгдэж байсан болох нь хэргийн 61 дүгээр хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолуудын хуулбараар/хх-81х/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-дэх хэсэгт зааснаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид 50000 төгрөгийг төлсөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах гэх дүгнэлт.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөөлөгчөөс: Шүүгдэгч Б.*******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох мөнгийг буцаан төлсөн. Одоо Баян-Өлгий аймгийн Сагсай сумын цэргийн ангид гэрээт цэргийн албан хаагч тул Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох тухай улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан  учруулсан хохирлыг төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Эрүүгийн 2136000940145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.6- 36.8,36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******и д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн 2136000940145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС