Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/277

 

 

 

 

 

 

 

 

 

2022          08            10                                 2022/ШЦТ/277

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ш.Н даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Хохирогч Б.Г,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гэд холбогдох эрүүгийн 222500219**** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 6а-4 тоотод Б.Гыг зодож, гавал тархины битүү гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Миний хувцсыг өмчихсөн байсан би тайл гэхэд тайлахгүй болохоор нь алгадсан. Гараа хагас атгаж байгаад 2, 3 удаа алгадсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би ах Буян-Арвижихтай уулзахаар Эрдэнэ багийн 6а-4 тоотод байх гэрт нь очсон. Буянаривжихын гэрт нь очсон шалтгаан нь гэвэл би ах Буян-Аривжихын гэрт хоёр хоногийн өмнө очихдоо үлдээсэн электрон тамхиа авах гэж очсон юм. Ах Буянаривжихын гэрт байж байхад Буянаривжих хүнтэй ярьж байгаад утсаа таслахаар нь би түүнээс хэнтэй ярьсан юм бэ? гэж асуусан чинь ах Буянаривжих “би Цээгийтэй ярьсан, Цээгий нэг найзтайгаа хамт 6 дугаар микрт байна, согтуу байна, ирээд авчих гэж байна гэж хэлээд намайг хамт явах уу? гэж асуухаар нь би үгүй би одоо харьлаа гэж хэлээд явах гэж байтал ах Буянаривжих нь намайг “чи хоол хийгээд байж байгаарай гялс явчихаад ирье” гэж хэлээд явсан. Би ах Буян-Аривжихын гэрт үлдээд гурилтай шөлтэй хоол хийгээд байж байтал ах Буян-Аривжих, Цээгий эгч, болон Ш.Н нар орж ирсэн, би Ш.Ныг танидаггүй байсан. Ш.Н, Цээгий нар архиа уусан нэлээн согтуу байсан. Буянаривжих, Цээгий, Ш.Н нар гэрт орж ирэх үедээ Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи нэгийг, Сэнгүр нэртэй 2,5 литрийн хэмжээтэй шар айраг нэгийг авч орж ирсэн. Би тэр гуравт хоол аягалж өгөөд хамт хоол идээд суусан, энэ үед Буянаривжих ах архиа задлаад тойруулаад ууцгаасан, энэ байдлаар орой 23 цаг хүртэл суугаад архи болон шар айргийг ууж дуусгасан. Энэ үед тэд нар дахин ууя гээд Ш.Н нь миний виза картанд 7,000 төгрөг байгаа гэхэд, Цээгий эгч надад 4,000 төгрөг бэлэн байна гэхэд Буянаривжих ах би үлдсэн мөнгийг нь гаргъя гэж хэлээд Буянаривжих, Цээгий хоёр дэлгүүр явчихаад ирье гэхэд Ш.Н нь би хамт явна гэхэд нь бид нар бүгдээрээ явья гэж ярилцаад бүгд гэрээс гараад Буянаривжих ахын гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр лүү явсан, энэ үед Ш.Н согтчихоод алхаж чадахгүй унаад байхаар нь би үүрээд явсан, Буянаривжих, Цээгийн хоёр түрүүлж яваад дэлгүүр ороод архи аваад буцаад ирсэн, тэгээд бид нар буцаж гэртээ очоод тухайн нэг шил архийг уугаад 00 цаг өнгөрч байх үед унтаж амарсан, Буянаривжих, Цээгий хоёр орон дээр хамт унтсан, Ш.Н бид хоёр газраар тус тусдаа унтацгаасан юм. Шөнө миний ам цангаад сэрээд гэрэл асаахад Ш.Н миний өмд, оймос зэргийг өмсчихсөн, миний утсыг Буян-Аривжих ахын утастай хамт барьчихсан зогсож байхаар нь би уурлаад түүнийг яаж байгаа юм бэ? гэсэн чинь хариу хэлэхгүй урдаас хэрэлдээд байхаар нь би түүний толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа алгадсан юм. Энэ үед Ш.Н ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр буцаад орондоо орсон. Би буцаад гэрэл унтраах гэж байтал Ш.Н ус хийгээд өгөөч гэхээр нь би түүнд шанаганд ус хийж өгөөд гэрлээ унтраагаад унтсан. Тухайн үед шөнийн 02-03 цаг болж байсан. Ингээд би унтаж байтал намайг дуудаад байхаар нь би сэрэхэд Ш.Н нь миний дээр гараад суучихсан миний нүүр лүү алгадаад байхаар чи яаж байгаа юм бэ? гэсэн чинь “чи намайг зодоод миний нүдийг ийм болгочихлоо” гэж хэлээд гараад явчихсан, түүний хоёр нүд нь хөхөрчихсөн байсан, удалгүй хоёр цагдаа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-129х/,

 

- Хохирогч Ш.Н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...Цээгий түүний найз залуу, мөн Ганаа гэх залуутай Эрдэнэ багийн 6-4 тоотод Буян-Арвижихийн гэрт архи ууж хоносон. Хонож байх үед Ганаа гэх залуу надтай бэлгийн харьцаанд орно гэхээр нь дургүйцтэл нүүр лүү алгадаад толгой руу цохьсон. Хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд хоёр нүд хөхөрч хавдсан байсан. Түүнээс хойш гайгүй болчих байх гээд яваад байсан ба толгой өвдөөд байсан болохоор толгойны эм цаг тухайд нь уугаад яваад байсан... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хабитатад байх аавынхаа гэрээс гарч яваад Цэнд-Аюуштай уулзсан. 2022 оны 02 сарын 20-ны өдөр цагдаад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагчид ирсэн. Тухайн үед Б.Г надаас уучлал гуйж, бид хоёр хоорондоо тохиролцож, эмчид үзүүлэхээр болоод би ямар нэгэн гомдол гаргаагүй, миний хөхөрсөн нүд зүгээр болчих байх гэж дотроо бодсон. Тухайн өдрөө Цэнд-Аюушийн найз залуугийн гэрт өдөржингөө байж байгаад өдөр 15 цагийн үед Хабитатад байх аавынхаа гэрт очсон. Гэрт очиход ээж Жавзмаа, аав Ширмэнтогоо нар байсан. Тэр өдрөөс хойш би гадуур гараагүй аавын гэрт байж байгаад 2022 оны 03 сарын 04 бил үү, 05-ны өдөр Цэнд-Аюуш над руу залгаад “Хур” буудалд найз нартайгаа хамт байна, хүрээд ир гэсэн. Би Хабитатаас гараад “Хур” буудлын гадаа очиход Цэнд-Аюуш 3 залуугийн хамт байсан. Бид нар буудал орж өрөө авсан. Буудалд ороод Хараа архинаас 2-г уусан санагдаж байна. Буудалд бас нэг хоносон санагдаж байна. Мэдэхгүй байгаа юм. Би энэ хүний хувцсыг өмсөөгүй худлаа ярьж байна. Оймсыг нь бол өмчихсөн байсан. Хэвтэж байхад миний дээр гараад нүүрний 2 тал руу алгадаад байсан. 2, 3 удаа алгадаагүй нилээн олон удаа алгадсан. Намайг цохихоор нь би нүдээ аничихсан байсан гараа атгасан эсэхийг мэдээгүй. Б.Г гэмтэл учруулсан. Надад гомдол бол байхгүй, харин эмчилгээний зардал авмаар байна. Миний толгой хөндий байгаа нөхүүлж хагалгаанд орох гэсэн мөнгө төгрөг байхгүй учраас чадахгүй байгаа юм. Хагалгаанд ороход хэдэн төгрөг болох талаар асуусан эмч нь хэлж мэдэхгүй, хагалгаанд орж байж л мэднэ гэсэн... 446,930 төгрөгний баримт байна уг мөнгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-58х/,

 

- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 05 минутад манай яаралтай тусламжийн тасагт “Хур” гэдэг зочид буудлаас овог нэр нь тодорхойгүй, 30 гаран насны эмэгтэй хүн толгойдоо бэртэлтэй байж болзошгүй, ярих чадваргүй, 2 нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. Тэгээд тухайн эмэгтэйд тархины томограффын шинжилгээ хийхэд “субдуральны гиматом” оноштой байсан тул гэмтлийн тасагт шилжүүлж, яаралтай хагалгаа хийх болсон...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 62х/,

 

- Гэрч Т.Ж мөрдөн шалгах ажиллагаанд: “...манай охин Ш.Н нь 2022 оны 02 дугаар сарын сүүлээр, өдрийг нь сайн санахгүй байна, манай гэрт 10 цагийн үед ирсэн. 2 нүд нь тагларч хавдсан байдалтай, нүдээ нээж чадахгүй байсан ба би хүйтэн жин тавьж өгөөд юу болсон талаар асуухад газар шургаад уначихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь газар шургаж унахад ийм болдоггүй юм, нүүр чинь халцраагүй байна гэхэд шургаад уначихсан л гэж хэлсэн...охин Ш.Н өглөөний 10 цагийн үед ирсэн. Би цагийг нь сайн санаж байна. Ш.Ныг хоёулаа хоол хийж идье, дөнгөж 10 цаг болж байна гэж хэлж байсан... манайд ирэхдээ нүд нь хөхөрсөн ирээд 03 дугаар сарын 01 билүү 02-ны өдөр манай гэрээс гараад явсан. Ш.Н гэрт байх хугацаандаа толгой өвдөөд байна гэж хэлсэн цитрамон эм ууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66х/,

 

- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг 30 минутын үед 304 тоот өрөөнд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийт тавуулаа орцгоосон. Уг эмэгтэй анх ирэхдээ том хар нүдний шил зүүсэн байдалтай явж байсан. Эдгээр хүмүүс анх орохдоо 304 тоот өрөөнд, маргааш нь 302 тоот өрөөнд шилжин орсон байсан. 2022 оны 03 сарын 05-ны өдөр манай ресешин Батцэцэг над дээр ирээд 302 тоотод эмэгтэй хүн бие нь эвгүйрхээд байна гэхээр нь яваад ороход нэг эмэгтэй орон дээр хамаг бие нь чангарчихсан, таталт өгч байхаар нь би түргэн тусламж дуудсан. Уг өрөөнд ороход 304 тоотод орсон 3 залуугийн нэг нь анх орж ирсэн эмэгтэйгийн хамт, 305 тоотод ганцаараа хоносон эмэгтэй нар 302 тоотод ороод ирчихсэн, хоорондоо нийлчихсэн, согтуу байцгааж байсан. Тэд нар хоорондоо нэгнийгээ таньдаг гэцгээж байсан... тэр хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдсон зүйл гаргаагүй, чимээ шуугиан гараагүй. Таталт өгч байсан эмэгтэй анх орж ирэхдээ л 2 нүд нь хөхөрчихсөн орж ирсэн ба ажилчдадаа зодоон, нүдээн хийчихсэн хүмүүс оруулчихлаа гээд ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60х/,

 

- Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ээлж хүлээн авсан ба надад ээлж өгсөн Нямжав хэлэхдээ 304 тоотын хүмүүсийг 302 тоот руу шилжүүлээд өрөөг нь сунгасан гэж хүлээлгэж өгсөн. Тэр өрөөнөөс 3 эрэгтэй хүн орж гарахдаа архи авч орж гараад байсан. Тэр өрөөнд эмэгтэй хүмүүс байгаа талаар мэдээгүй. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчимд 302 тоот руу ороход 3 эрэгтэй, 2 эмэгтэй байсан ба нэг эмэгтэй нь орон дээр хэвтэж байсан. Тэр хүмүүст одоо гарна шүү гэж хэлчихээд гараад явсан. 12 цагийн орчимд манай буудлаар үйлчлүүлдэг Отгонцэцэг гэх эмэгтэй нэг залуутай ирээд 302 тоотоос хүн авах гэж байна гэхээр нь дагаад ортол 305 тоотод байсан эмэгтэй тэр хэд дээр нэмэгдчихсэн бүгд архи уугаад сууцгааж байсан. Орон дээр хэвтэж байсан эмэгтэй бие нь эвгүй болчихсон, таталт өгөөд байхаар нь би зохион байгуулагч Энх-Амгалан руу мэдэгдэж, түргэн дуудуулсан. Би давхаруудаар ойр ойрхон шалгаж явсан ба маргалдах, зодолдох чимээ шуугиан гараагүй. Өрөөнд нь ороход маргалдаж, муудалцсан байдал харагдаагүй. Намайг харахад нүд нь хөхөрсөн байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68х/,

 

- Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 02 дугаар сарын 20-ны үед байх, өдрийг нь сайн санахгүй байна. Найз Цээгийтэй манай гэрт ирээд анх танилцсан, Цээгий Ганаа, Ш.Н бид дөрөв манай гэрт хоносноос хойш уулзаагүй. Цээгий, Ганаа, Ш.Н бид дөрөв 2 шил архи, 1 сав пиво уугаад нэлээн согтоцгоосон. Цээгийтэй орон дээр, Ш.Н Ганаа хоёр газраар ор засаад унтацгаасан. Өглөө дөнгөж гэгээ орж байх үед Ш.Н нь Цээгийг сэрээх гээд татаж байгаад гарч яваад хэсэг хугацааны дараа гаднаас орж ирээд Цээгий бид хоёрыг сэрээгээд миний нүдийг хар даа, Ганаа надтай хүчээр бэлгийн харьцаанд орох гээд зодчихлоо гэсэн. Би Ганааг татаж сэрээгээд хүний нүдийг яагаад ийм аймар болгочихсон юм бэ гэхэд Ганаа мэдэхгүй байна гэсэн. Тэгээд цагдаа нар орж ирээд Ганаа, Ш.Н, Цээгий нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72х/,

 

- Гэрч Х.Отгон мөрдөн шалгах ажиллагаанд: “...Уг буудалд ороход Б.Гын гар татчихсан юм шиг байхаар нь буудлын хүнд нь түргэн дуудахгүй бол хэцүү болчихсон байна гэж хэлсэн. 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Б.Г нь найз Цэнд-Аюушийн хамт манай гэрт ирсэн бөгөөд тухайн үед 2 нүд нь хавдчихсан, хоёр нүд нь бараг юм харж чадахгүй юм шиг байсан болохоор нь нүдээ яасан юм гэж асуутал өчигдөр орой Цээгийтэй хамт Эрдэнэ багт 2 залуутай ууж байгаад унтах гэтэл нэг залуу нь намайг оролдоод байхаар нь болиултал уурлаад цохисон юм гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74х/,

 

- Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Ш.Н бид хоёр уулзаад Согоот багийн 6-12 дугаар байранд байх найз Отгоны гэрт очсон. Ш.Н, Отгон, Отгоны нөхөр бид дөрөв “Сэнгүр” том савтай пивоноос нэгийг уусан. Отгоны гэрт байх үед миний танил Буян-Арвижих гэх залуутай утсаар ярихад манай гэрт хүрээд ирээч, би дүүтэйгээ хамт байна гэхээр нь бид хоёрыг ирээд авчих гэсэн. Буян-Арвижих машинтай ирээд бид хоёрыг авсан. Буян-Арвижих, Ганаа Ш.Н бид дөрөв хоол хийж идээд хөзөр тоглож байгаад нэг шил архи, нэг том пиво уусан. 23 цаг хүртэл сууж байгаад архи, пиво дуусаад дахин нэг шил архи авахаар болж, бид дөрөв дэлгүүр явсан өглөө үүрээр гэрийн хаалга дуугарах шиг болохоор нь сэрээд харахад өглөөний 5 цаг болж байсан. Буян-Арвижих сэрүүн байхаар нь хэн гараад явсан бэ гэхэд Ш.Ныг гараад явчихлаа гэсэн. Би босоод хувцасаа өмсөөд араас нь гарахад харанхуй гудамжинд хүн харагдахгүй болохоор нь буцаж орж ирээд сууж байхад Ш.Н гаднаас цагдаатай орж ирсэн, хоёр нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан ба Ганаа намайг зодчихлоо гэж хэлсэн. Ш.Н, Ганаа хоёр газраар унтсан. Цагдаа нар газар унтаж байсан Ганааг сэрээгээд Ш.Н, Ганаа бид гурвыг аваад явсан. Тухайн өдөр бид нар архи, пиво ууж байгаад унтаж амарсан. Тэр хоёрын хооронд маргалдах зүйл болоогүй. Үүрээр сэрэхэд Ш.Нын нүд хөхөрсөн байсан... цагдаа руу явж байхад Ганаа Ш.Наас уучлал гуйгаад гомдол гаргахаа больсон. Цагдаа нар явсны дараа буцаж Буян-Арвижихын гэрт ороод Буян-Арвижих дэлгүүрээс нэг шил архи авчирсан. Тэр архийг тал хүртэл нь ууж байгаад Ш.Нын хамт гарч яваад найз Отгоны гэрт хэсэг байж байгаад Ш.Н бид хоёр гэр гэртээ харьсан. ...2022 оны 03 сарын 03-ны өдөр өглөө Отгон над руу яриад гэрийн гадаа хүрээд ирээч гэсэн. Согоот баг 6-12 дугаар байрны гадаа очиход Отгон хоёр залуугийн хамт байсан. Отгон охинтойгоо уулзчихаад ирье гээд явсан ба би танихгүй хоёр залуугийн хамт 6-1 дүгээр байрны тэнд байх караокены газар ороод 2 пиво уусан. Караокены газраас гараад “Хур” буудал руу явсан ба тухайн хоёр залуу буудалд орж архи ууя гэж ярьсан. Би Ш.Н руу залгаад хаана байгаа талаар асуухад гэртээ байна гэсэн. Би Ш.Ныг “Хур” буудалд хүрээд ирээрэй гэсэн. Ингээд буудлын гадаа Ш.Ныг хүлээсэн. Ш.Н ирээд буудал руу орж өрөө авсан. Бид нар буудалд хоёр хоносон байсан ба 2022 оны 03 сарын 05-ны өдөр найз Отгон ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76, 78-79х/,

 

- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэ багийн 6а-04 тоот хаягт “манай найзын найз нь согтуу, намайг зодчихлоо” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход Ш.Н гэх хүн дуудлага өгсөн байсан. Ш.Нын хоёр нүд хөхөрч, хавдсан байдалтай байсан... Б.Г, Б.Г нарыг цагдаагийн байгууллага руу авч явах гэхэд Ш.Н нь би ямар нэгэн гомдолгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гээд яваагүй... 2022 оны 02 дугар сарын 20-ны өглөө 08 цагийн үед Эрдэнэ багийн 6а-4 тоотод очиход Б.Г, Б.Г, Буян-Арвижих, Отгон нар байсан... архи согтууруулах ундаа хэрэглэж, унтаж амарч байгаа байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83, 85х/,

 

- Гэрч Т.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10-11 цагийн үед найз Жумдаан, Өлзий-Орших нар над руу залгаад хаана байна, хүрээд ирээч, Хур буудалд байна гэсэн. Би найз Лхагваагийн хамт Хур буудалд очоод 2 давхарт гараад нэг өрөөнд ороход Өлзий-Орших, Жумдаан хоёр үл таних хоёр эмэгтэй нар байсан ба архи уугаад дуусчихсан сууж байсан. Би очихдоо “Соёрхол” нэртэй нэг шил архи авч очсон. Би тэд нартай хамт хэсэг сууж байгаад явсан. 16-17 цагийн орчимд Лхагваа залгаад хүрээд ирээрэй, бид нар өөр өрөөнд орсон байна гэж хэлсэн. ...буудалд анх очих үед хоёр эмэгтэй бага зэрэг согтуу, туранхай жижиг биетэй эмэгтэйгийн нүүр, нүд хэсэг нь тэр чигтээ хөхөрч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ... Б.Гын биеэс авсан цус гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 99-100х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ... Б.Гын биеэс авсан цус гэх АВО системээр бүлэг тогтоох аргаар шинжилэхэд В/III/ бүлэг байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 99-100х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Б.Гын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан доорх баруун тал бөмбөлгийг хамарсан их хэмжээний цусан хураа, хоёр нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун гуя, өвдөг зүүн шилбэ, дал мөрний зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, 2 нүдний салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

5. Гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан доорх цусан хураа нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хоёр нүдний салтсын доорх цус харвалт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 113-114х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Б.Гын эмнэлгийн бичиг баримтад дурдагдсан хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд 2022 оны 03 сарын 05-наас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ уг оношоор эмчлэгдээгүй.

2. Хамрын таславчийн муруйлт нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсдэг гэмтэл болно. Нүдний алимны чичирхийлэлт нь гэмтэл биш.

3. Б.Гын биед үзлэг хийхэд нүдний алимны чичирхийлэлт илэрсэн. Энэ нь гэмтэл биш тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл, нүдний алимны чичирхийлэлт нь гэмтэл биш.

5. 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 284 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан доорх баруун тал бөмбөлгийг хамарсан их хэмжээний цусан хураа, хоёр нүдний дээд зовхи, эрүү, баруун гуя, өвдөг, зүүн шилбэ, далд мөрний зөөлөн эдэд 7 тооны цус хуралт гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл болно. Энэ талаар 284 тоот дүгнэлтэд нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд гэж тодорхой дүгнэсэн байгаа...гэсэн дүгнэлт /хх-ийн 119-120х/,

 

- Шинжээч эмч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...гавал тархины битүү гэмтлийн үед “саруул үе” гэж байдаг. Энэ үед эрүүл хүн шиг байж ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илэрдэггүй. Саруул нь хэдэн цагаас, сар, 2 сар хүртэл ч үргэлжилдэг. Цусан хурааны хэмжээ нэмэгдэж, хүндрэлийн шинжүүд үүсэх хүртэл эрүүл хүн шиг явдаг. Тархины хатуу бүрхүүл, хальсан доорх цусан хурааны хэмжээ нэмэгдэн тархи дарагдах, хавагнах шинжүүд илрэх үед тархины гэмтлийн шинж тэмдгүүд илрэн хураа их хэмжээтэй болсны улмаас тархи дарагдах шинж илэрвэл амь насанд аюултай байдал үүсдэг. Цусан хураа нь гавал тархины битүү гэмтлийн улмаас үүссэн бөгөөд гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлийн үйлчлэлд цохих, өшиглөх, дэвсэх, унах гэх мэт үйлчлэлүүд багтана...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-156х/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-9х/,

 

- Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10х/,

 

- Б.Гын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 19-48х/,

 

- Б.Гэд мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тэмдэглэл /хх-ийн 145х/,

 

- Шүүгдэгч Б.Гэд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Гыг бэлгийн харьцаанд ороогүй гэж түүний биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан доорх баруун тал бөмбөлгийг хамарсан их хэмжээний цусан хураа, хоёр нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун гуя, өвдөг зүүн шилбэ, дал мөрний зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, 2 нүдний салстын цус харвалт бүхий  гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Гын “...Ганаа гэх залуу надтай бэлгийн харьцаанд орно гэхээр нь дургүйцтэл нүүр лүү алгадаад толгой руу цохьсон. Хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд хоёр нүд хөхөрч хавдсан байсан. Түүнээс хойш гайгүй болчих байх гээд яваад байсан ба толгой өвдөөд байсан болохоор толгойны эм цаг тухайд нь уугаад яваад байсан...” гэсэн, гэрч Т.Жавзмаагийн “...манай охин Ш.Н нь 2022 оны 02 дугаар сарын сүүлээр, өдрийг нь сайн санахгүй байна, манай гэрт 10 цагийн үед ирсэн. 2 нүд нь тагларч хавдсан байдалтай, нүдээ нээж чадахгүй байсан ба би хүйтэн жин тавьж өгөөд юу болсон талаар асуухад газар шургаад уначихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь газар шургаж унахад ийм болдоггүй юм, нүүр чинь халцраагүй байна гэхэд шургаад уначихсан л гэж хэлсэн...охин Ш.Н өглөөний 10 цагийн үед ирсэн. Би цагийг нь сайн санаж байна. Ш.Ныг хоёулаа хоол хийж идье, дөнгөж 10 цаг болж байна гэж хэлж байсан..” гэсэн, гэрч Б.Энх-Амгалангийн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг 30 минутын үед 304 тоот өрөөнд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийт тавуулаа орцгоосон. Уг эмэгтэй анх ирэхдээ том хар нүдний шил зүүсэн байдалтай явж байсан. Эдгээр хүмүүс анх орохдоо 304 тоот өрөөнд, маргааш нь 302 тоот өрөөнд шилжин орсон байсан. 2022 оны 03 сарын 05-ны өдөр манай ресешин Батцэцэг над дээр ирээд 302 тоотод эмэгтэй хүн бие нь эвгүйрхээд байна гэхээр нь яваад ороход нэг эмэгтэй орон дээр хамаг бие нь чангарчихсан, таталт өгч байхаар нь би түргэн тусламж дуудсан... тэр хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдсон зүйл гаргаагүй, чимээ шуугиан гараагүй. Таталт өгч байсан эмэгтэй анх орж ирэхдээ л 2 нүд нь хөхөрчихсөн орж ирсэн ба ажилчдадаа зодоон, нүдээн хийчихсэн хүмүүс оруулчихлаа гээд ярьж байсан...” гэсэн, гэрч Т.Батцэцэгийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ээлж хүлээн авсан ба надад ээлж өгсөн Нямжав хэлэхдээ 304 тоотын хүмүүсийг 302 тоот руу шилжүүлээд өрөөг нь сунгасан гэж хүлээлгэж өгсөн. Тэр өрөөнөөс 3 эрэгтэй хүн орж гарахдаа архи авч орж гараад байсан. Тэр өрөөнд эмэгтэй хүмүүс байгаа талаар мэдээгүй. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчимд 302 тоот руу ороход 3 эрэгтэй, 2 эмэгтэй байсан ба нэг эмэгтэй нь орон дээр хэвтэж байсан... 12 цагийн орчимд манай буудлаар үйлчлүүлдэг Отгонцэцэг гэх эмэгтэй нэг залуутай ирээд 302 тоотоос хүн авах гэж байна гэхээр нь дагаад ортол 305 тоотод байсан эмэгтэй тэр хэд дээр нэмэгдчихсэн бүгд архи уугаад сууцгааж байсан. Орон дээр хэвтэж байсан эмэгтэй бие нь эвгүй болчихсон, таталт өгөөд байхаар нь би зохион байгуулагч Энх-Амгалан руу мэдэгдэж, түргэн дуудуулсан. Би давхаруудаар ойр ойрхон шалгаж явсан ба маргалдах, зодолдох чимээ шуугиан гараагүй. Өрөөнд нь ороход маргалдаж, муудалцсан байдал харагдаагүй...” гэсэн, гэрч Т.Буян-Арвижихын “...2022 оны 02 дугаар сарын 20-ны үед байх, өдрийг нь сайн санахгүй байна. Найз Цээгийтэй манай гэрт ирээд анх танилцсан, Цээгий Ганаа, Ш.Н бид дөрөв манай гэрт хоносноос хойш уулзаагүй. Цээгий, Ганаа, Ш.Н бид дөрөв 2 шил архи, 1 сав пиво уугаад нэлээн согтоцгоосон. Цээгийтэй орон дээр, Ш.Н Ганаа хоёр газраар ор засаад унтацгаасан. Өглөө дөнгөж гэгээ орж байх үед Ш.Н нь Цээгийг сэрээх гээд татаж байгаад гарч яваад хэсэг хугацааны дараа гаднаас орж ирээд Цээгий бид хоёрыг сэрээгээд миний нүдийг хардаа, Ганаа надтай хүчээр бэлгийн харьцаанд орох гээд зодчихлоо гэсэн. Би Ганааг татаж сэрээгээд хүний нүдийг яагаад ийм аймар болгочихсон юм бэ гэхэд Ганаа мэдэхгүй байна гэсэн. Тэгээд цагдаа нар орж ирээд Ганаа, Ш.Н, Цээгий нарыг аваад явсан...” гэсэн, гэрч Х.Отгоны “...Уг буудалд ороход Б.Гын гар татчихсан юм шиг байхаар нь буудлын хүнд нь түргэн дуудахгүй бол хэцүү болчихсон байна гэж хэлсэн. 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Б.Г нь найз Цэнд-Аюушийн хамт манай гэрт ирсэн бөгөөд тухайн үед 2 нүд нь хавдчихсан, хоёр нүд нь бараг юм харж чадахгүй юм шиг байсан болохоор нь нүдээ яасан юм гэж асуутал өчигдөр орой Цээгийтэй хамт Эрдэнэ багт 2 залуутай ууж байгаад унтах гэтэл нэг залуу нь намайг оролдоод байхаар нь болиултал уурлаад цохисон юм гэж байсан...” гэсэн, гэрч Г.Цэнд-Аюушийн “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Ш.Н бид хоёр уулзаад Согоот багийн 6-12 дугаар байранд байх найз Отгоны гэрт очсон. Ш.Н, Отгон, Отгоны нөхөр бид дөрөв “Сэнгүр” том савтай пивоноос нэгийг уусан. Отгоны гэрт байх үед миний танил Буян-Арвижих гэх залуутай утсаар ярихад манай гэрт хүрээд ирээч, би дүүтэйгээ хамт байна гэхээр нь бид хоёрыг ирээд авчих гэсэн. Буян-Арвижих машинтай ирээд бид хоёрыг авсан. Буян-Арвижих, Ганаа Ш.Н бид дөрөв хоол хийж идээд хөзөр тоглож байгаад нэг шил архи, нэг том пиво уусан... Ш.Н гаднаас цагдаатай орж ирсэн, хоёр нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан ба Ганаа намайг зодчихлоо гэж хэлсэн. Ш.Н, Ганаа хоёр газраар унтсан. Цагдаа нар газар унтаж байсан Ганааг сэрээгээд Ш.Н, Ганаа бид гурвыг аваад явсан. Тухайн өдөр бид нар архи, пиво ууж байгаад унтаж амарсан. Тэр хоёрын хооронд маргалдах зүйл болоогүй. Үүрээр сэрэхэд Ш.Нын нүд хөхөрсөн байсан... цагдаа руу явж байхад Ганаа Ш.Наас уучлал гуйгаад гомдол гаргахаа больсон...” гэсэн, гэрч Б.Анар-Эрдэний “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэ багийн 6а-04 тоот хаягт “манай найзын найз нь согтуу, намайг зодчихлоо” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход Ш.Н гэх хүн дуудлага өгсөн байсан. Ш.Нын хоёр нүд хөхөрч, хавдсан байдалтай байсан... Б.Г, Б.Г нарыг цагдаагийн байгууллага руу авч явах гэхэд Ш.Н нь би ямар нэгэн гомдолгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гээд яваагүй...” гэсэн, гэрч Т.Батцэнгэлийн “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10-11 цагийн үед найз Жумдаан, Өлзий-Орших нар над руу залгаад хаана байна, хүрээд ирээч, Хур буудалд байна гэсэн. Би найз Лхагваагийн хамт Хур буудалд очоод 2 давхарт гараад нэг өрөөнд ороход Өлзий-Орших, Жумдаан хоёр үл таних хоёр эмэгтэй нар байсан ба архи уугаад дуусчихсан сууж байсан. Би очихдоо “Соёрхол” нэртэй нэг шил архи авч очсон. Би тэд нартай хамт хэсэг сууж байгаад явсан. 16-17 цагийн орчимд Лхагваа залгаад хүрээд ирээрэй, бид нар өөр өрөөнд орсон байна гэж хэлсэн. ...буудалд анх очих үед хоёр эмэгтэй бага зэрэг согтуу, туранхай жижиг биетэй эмэгтэйгийн нүүр, нүд хэсэг нь тэр чигтээ хөхөрч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                                                                                                         

Шүүгдэгч Б.Гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Гэтэл шүүгдэгч Б.Г нь Б.Гын хуулиар баталгаажуулсан иргэний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

 

 Шүүгдэгч Б.Гийн гаргаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Г нь шүүх хуралдаанд 446,930 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба уг төлбөрийг шүүгдэгч Б.Г нь төлнө гэх тул шүүгдэгчээс  446,930 төгрөг гаргуулан хохирогч Б.Гад олгож шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Г нь дахин хагалгаанд орно, мөнгө байхгүй учраас чадахгүй байгаа, байнга толгой өвддөг гэх тул хохирол, хор уршиг арилаагүй гэж үзэж уг гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Гээс 446,930 төгрөг гаргуулан хохирогч Ш.Н -д олгосугай.

 

6. Хохирогч Б.Г нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Б.Гээс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ