| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 153/2016/0078/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2016-11-28 |
| Зүйл хэсэг | 098.1., 099.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 74
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Г.*******, М.*******, хохирогч Н., Б., хохирогч Б.ын өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ы ******* нарт холбогдох эрүүгийн 2016210000169 дугаартай, 153/2016/0078/Э индекстэй хэргийг 2016 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: 1. Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, ард халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тамир зах дээр засварчин хийдэг, ам бүл - 5, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ******* тоотод оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* тоотод оршин суудаг, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хорих ял эдлэхээс хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, дугаарын регисртэй, ******* овогт *******ын *******
Шүүгдэгч: 2. Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, ард казак, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл - 4, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 10 - 21 тоотод оршин суух үндсэн хаягтай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хорих ял эдлэхээс хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, ПЭ дугаарын регисртэй, ******* ******* овогт *******ы *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.*******, М.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт иргэн Б.ыг зодож биө махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, яллагдагч Г.******* нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн айлын 3 дугаар орцонд иргэн Н.г зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 7-9 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн “...2016 оны 07 сарын 07-ны өдөр хадам аавтайгаа хамт нэг шил 0.75 граммын Болор нэртэй архи уусан. Тэгээд тэднийхээс гараад гэрлүүгээ явах замд манай хамаатны Сэсээр ахын гэрт ороод сууж байтал тэдний охиныг гадна хүмүүс дуудсан. Нараа гараад явсаны дараа би жаахан сууж байгаад араас нь гарахад хашааны үүдэнд хоёр залуутай хамт байсан. Би тэр хоёр залууг нь та нар яв гэж хөөгөөд Нарааг гэрлүүгээ ор гэж хэлсэн. Тэгтэл Нараа би гэрлүүгээ орлоо та хоёр манай ахыг гэрт нь хүргээд өгчих гэж хэлж байсан. Тэгтэл тэр хоёр залуу шууд намайг цохиод ямар том дуутай пизда вэ гээд машиндаа суулгасан. Тэрнээс хойш би юу болсоныг нь сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би газар унасан байсан. Тэр 2 намайг цохиод өшиглөж байгаад нэг нь миний хөлнөөс татаад нөгөөх нь миний халааснаас утас аваад миний өмсөж байсан хүрэмийг тайлж аваад хаяад явсан. Намайг зодсон гэх хүмүүсийг би танихгүй төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Тэр өдөр л анх удаа уулзсан. Би ямар учраас зодож цохих болсоныг нь мэдэхгүй байна. Нарааг гэртээ ор гэж хэлснээс л болсон байх. Намайг зодсон хоёр залуугийн нэг нь монгол нөгөөх нь казак хоёр залуу байсан. Нэг сэргэхэд би Таван улаан худгийн дээд талд тал дээр хэвтэж байсан. Үүр цайж байсан болохоор би босоод алхах гэсэн чадахгүй нилээн байж байгаад босоод ойрхон нэг айл харагдахаар нь тэр айлд очоод хүмүүсийн утсаар эхнэрээ дуудаж гэртээ харьсан… Одоо миний гэдсэн дотор байнга өвдөж байгаа… Ховд аймагт оношлуулах боломжгүй Улаанбаатар хотруу явж оношлуулахаар болсон. Хохирлын баримтаа гаргаж өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын 2 дахь удаа өгсөн “...тэй юм яриад сууж байсан чинь гаднаас С.ийг эрэгтэй хүн дуудсан. С. гэрээс гараад 15 минут болоод орж ирэхгүй болохоор нь би гарсан. С. машины хаалга онгойлгосон урд талд нь сууж байсан. Тэгэхээр нь би ор гээд оруулсан. Бид хоёр гэрт ороод сууж байтал гаднаас нөгөө хоёр залуу орж ирээд намайг зодоод аваад гарсан. Тухайн үед би согтуу байсан учраас сайн санахгүй байна. Намайг нэг мэдсэн машин луу казак залуу нь чихэж байсан. Би орохгүй гээд хойшоо эргэсэн чинь миний элэг рүү цохисон. Машинд суулгаад авч яваад Таван улаан худагны дээд тал руу гараад намайг машинаас буулгаад хоёулаа газар унагаж өшиглөж байсан. Тэгэхээр нь би шороо самардаад боссон чинь ******* нь миний урдаас өшиглөөд, газар унасан чинь казак залуу нь ирээд намайг дэвсээд байсан. Тэгээд би ухаан алдсан байсан. Нарааг гаргана, гаргахгүй гэснээс болж намайг зодсон. Миний 52 маркын гар утас, хар хөх өнгийн савхи байхгүй байсан. Гэтэл савхин куртка, гар утас зэрэг эд зүйл миний зодуулсан газарт унасан байсан. Би сүүлд олж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 185-186 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн“...Тухайн өдөр би хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна. Тэр өдөр гадуур явж байгаад гэртээ иртэл эдгээр хүмүүс намайг машинтайгаа гэрээс авах гэж ирсэн байсан бөгөөд би уулзаад хамт гарах гэж байтал миний нагац ах болох Б. “намайг гэрээс гаргахгүй чи эмнэлгийн хоол, цай хийх ёстой байж гэрээс гарч хаашаа явах гээд байгаа юм” гэсэн. Би тэгэхээр нь Г.*******, М.******* хоёрыг манай ахыг машинтайгаа авч яваад гэрт нь хүргэж өгчихөөд хүрээд ир. Тэгээд хамт гадагшаа явж болно гэсэн. Г.******* М.*******тэй манай ах Б.ыг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед би Г.Баярт - Одод манай ахыг 6 дугаар сургуулийн ойролцоо хүргээд өгчихгээрэй гэж гар утсаар хүртэл хэлсэн. Тухайн өдөр Г.Баярт Од, М.******* нар манай гэрт дахиж ирээд бид 3 хамт Б. ахын үлдээсэн Болор архийг уучихаад тэр 2 яваад би гэртээ амарсан.
Тэр өдөр Г.*******, М.******* нар надтай уулзах гэж ирээд тэгээд намайг аваад гарах гэсэн чинь Б. ах уурласан. Тэгээд Б. ахыг тэр Г.******* нь үсдээд гарах гэсэн чинь Б. ах уурласан. Тэгээд Б. ахыг тэр Г.******* нь үсдээд тэгээд хажууд байсан М.******* гээд казак залуу нь хажуунаас нь элэгдэж өшиглөж байсан. Энхцэцэг бид хоёр салгах гэсэн чинь дийлэхгүй байсан. Б. ахыг чирээд гарахаар нь би гэрт нь хүргээд өгчихөөрэй гээд хэлсэн. Араас нь утасдаж бас хэлсэн. Тухайн өдөр Б. Самсунг галакси ЭС-2 маркийн гар утастай байсан. Зодоон болж байхад Г. гадаа 00-д орохоор явсан байсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн “...Би яг хэдэн сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Найз охин Ээгий намайг дуудсан. Тэгэхээр нь би Ээгий дээр очсон чинь Нараа гэдэг айлын гэрт байсан. Тэгээд би яваад орсон чинь Нараа гэдэг эгч нь хүнтэй уулзана гээд гараад явсан. Бид 2 унтах гээд байж байсан чинь хашаа даваад гаднаас Нараа гэдэг эгчийнх нь төрлийнх нь нэг хүн согтуу орж ирсэн. Бид 2 унтах гэсэн чинь гарахгүй сууж байгаад гараад явсан. Тэгээд буцаад ороод ирсэн. Тэгсэн Нараа эгч бас ирсэн. Тэр ах нэг шил Болор архи авчирсныг Нараа эгч тэр ууцгааж байсан. Би гэрээс гараад 00 орох гээд явж байсан чинь казах монгол хоёр хүн надтай зөрөөд Нараа эгчийнх рүү орсон. Намайг бие засаж байхад Б. гэдэг ахыг казак монгол хоёр залуу сугадаад хашааны хаалгаар гарч байсан. Намайг гэрлүү орсон чинь чихрийн таваг цацаад хаясан байсан. Тэгэхээр нь би тэрийг нь цэвэрлэчихээд 20 минутын дараа гэрлүүгээ явсан. /хх-ийн 29-30 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Энхцэцэгийн өгсөн “...Би найз банди болох Г.ын хамт Нараа эгчийнд байж байсан чинь орой 22 цагийн үед хохирогч Б. гэдэг ах орж ирээд Нараа эгчийг асуусан. Тэгэхээр нь байхгүй гэхэд гараад явсан. Тэгээд байж байгаад 30 миутын дараа орж ирээд утас руу нь залгаадах гэхээр нь залгаж Нараа эгчийг дуудсан чинь Нараа эгч ирсэн. Тэгээд Нараа эгч тэр ахтай юм ярьж байсан чинь гаднаас нэг казак, монгол согтуу хоёр ах орж ирсэн. Нараа эгчийг гараад ир уулзаадхая гэсэн чинь Нараа эгч үгүй байж бай гэсэн чинь Б. ах Нараагаар яах гээд байгаа юм гэсэн чинь монгол залуу нь Б. гэдэг ахтай маргалдсан. Тэгтэл тэр монгол залуу нь Б. ахын толгойруу нь эхлээд цохисон чинь хажуунаас нь казак залуу нь орж ирээд хамт зодсон. Нараа эгч бид хоёр салгах гээд дундуур нь орсон чинь бид хоёрыг тэр Баяраа гээд байгаа монгол залуу нь түлхчихээд Б. ахыг монгол Баяраа гээд байгаа нь үсдээд, казак залуу нь хөлнөөс нь чирээд гаргасан. Гадаа гараад машиндаа хийж аваад доошоо эргээд явсан. Тэгээд 30 минутын дараа тэр казак, монгол хоёр залуу буцаж ирсэн. Тэгэхээр нь Нараа эгч бид хоёр та хоёр Б. ахыг яасан гэсэн чинь “тал дээр аваачаад алчихлаа” гэж хэлсэн.Тэр хоёр гэрт ороод Б. ахын ууж байсан архийг аваад Нараа эгчтэй тэр казак, монгол хоёр залуу гурвуулаа хамт нөгөө архийг уучихаад тэр хоёрыг явуулчихаад ирлээ гэж Нараа эгч хэлсэн… Тухайн үед Б. гадуураа савхи өмссөн хар гэртэй точтой утастай байсан. Яг ямар нэртэй утас байсныг нь сайн мэдэхгүй . Тэр 2 залуу нийлж аваад Б. гэдэг ахыг зодоод байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч М.Энхцэцэгийн “... Тухайн өдөр манай төрсөн дүү Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд манай нөхөр, хүүхдүүд манай өөрийн аавынд очсон. Тэгсэн манай дүү М.Сайханбаяр хотоос аавд нэг шил Болор архи авч ирсэн байсан. Тэгээд тухайн архийг аав задлаад манай нөхөр Б.тай хамт уусан Орой болоод би шөнийн 23 цаг өнгөрч байхад 2 хүүхдээ аваад гэрлүүгээ харьсан. Манай нөхөр манай аавынд архи уугаад хоцорсон. Тэгээд би гэртээ очоод нөхөр лүүгээ 12 цаг өнгөрч байхад залгаад чи ирэх болж байна уу? гэсэн чинь би одоо ингээд очлоо гэж хэлсэн. Тэгээд би унтаж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад нөхөрлүүгээ залгахад дуудаж, дуудаж байгаад нэг хүн авсан. Тэгэхээр нь би байна уу гэсэн чинь манай нөхрөөс өөр хүн байна гэж хэлчихээд утсаа салгасан. Тэгээд дахиад залгасан чинь холбогдох боломжгүй байсан.Тэгэхээр нь би эргээд унтаад байж байсан чинь өглөө 05 цагийн үед танихгүй 88 тай дугаар орж ирсэн. Тэгсэн манай нөхөр байсан. Би хүнд зодуулаад дээрэмдүүлчихлээ намайг ирээд аваадхаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаан худагнуудын тэнд байсан нэг айлд очсон чинь манай нөхөр нүүр ам нь цус болсон гэдсэн дээрээ дарсан атийсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би аваад эмнэлэг дээр ирээд зураг авахуулж шинжилгээ өгсөн чинь хэвтэх шаардлагатай гээд гэмтлийн тасагт 10 хоног хэвтээд гарсан… Манай нөхрийн өмсөж явсан саарал өнгийн савхин куртка Евро самсунг S 2 маркийн гар утас зэргийг дээрэмдээд аваад явсан байсан. Манай нөхөр хот явахдаа 2016 оны 05 сард утас авсан. Хар өнгийн гэртэй хар өнгийн S2 маркийн гар утас байсан… ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Шинжээч эмчийн 2016 оны 07 дугаар сарын 17- ны өдрийн 303 дугаартай ...
Б.ын биед гэмтэл учирсан байна.
Б.ын биед элэгний 4-р сегмент орчим 8.1x6.2 см хэмжээтэй голомтод үүсгэвэртэй, нуруунд 4x0.2 см өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
Б.ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”ын 2.4.1-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хонгоос доош хугацаагар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Б.ын биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Б.ын биед архаг өвчин байгаа эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй тул БОЭТ-д хандана уу…” гэх дүгнэлт /хх-ийн -41 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад М.*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... Би 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би Г.*******ын хамт нэг хүүхэнтэй уулзах гэж айлд очсон.Тэгээд тухайн айлдаа очоод Г.******* эхлээд орсон. Тэгээд би гадна хүлээж байгаад гарч ирэхгүй болохоор нь араас нь ороход тэр айлд хоёр хүүхэн нэг залуу сууж байсан. Намайг ороход Г.******* тэр залуутай барилцаж аваад маргалдаж байсан. Тэгэхээр нь би юу болоод байна гэж хэлээд дундуур нь ороод салгасан. Г.*******ыг явья гэсэн чинь Г.******* явахгүй байсан. Тэгтэл тэр хохирогч Б. босоод ирсэн. Тэгэхээр нь би цаашаа бай гээд нэг удаа цээжрүү нь цохисон. Г.******* ирээд хохирогчийг алгадаад толгой руу нь тохойгоороо цохиод унагаасан. Тэгээд хохирогч Б.ыг машиндаа суулгаад гэрт хүргэж өгөх гэж байгаад Г.******* хойшоо “Таван улаан” худагны дээшээ авч гараад машинаа зогсоогоод Б.ыг “чи гараад ир” гэж хэлээд гаргаж ирээд хавсарч унагаад дээрээс нь дэвссэн. Тэгэхээр нь би салгасан. Тэгсэн хохирогч Б. араас ирэхээр нь би боож байгаад хавирч унагаагаад дээрээс нь нэг удаа дэвссэн. Бид хоёр тэр Б.ыг тухайн газар нь орхичихоод яваад өгсөн. ...Б.ыг Г.******* бид хоёр ийг явуулахгүй болохоор нь маргалдаад тэгээд цохисон” ... гэх мэдүүлэг / хх-ийн 46-48, 187 хуудас /
Мөрдөн байцаалтад Г.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...М.******* бид хоёр хамт ийн гэрлүү ороод би эхлээд Б.ын шанаа руу нь тохойдож цохиод сандал руу түлхээд унагаасан. М.******* хажуу талаас нь ирээд Б.ын элэг рүү нь цохиод араас нь боосон. Б. боолтонд ороод муудсан. Тэгэхээр нь би М.*******т одоо хэрэггүй гэсэн. М.******* больсон. С. бид хоёрыг “Б. ахыг гэрт нь хүргэж өгчихөөд хүрээд ир” гэж хэлсэн. Бид хоёр Б.ыг авч гараад машинд суулгасан. Тэгээд машинд суулгаад авч яваад цэнгэлдэхийн дээд талд байдаг “Таван улаан “ худган дээр аваачиж буулгаад М.******* хохирогч Б.ыг татаж авч ирж байгаад элэгдээд унагаасан. Тэгэхээр нь би М.*******ийг татаад машинд суулгах гээд явж байсан чинь хохирогч Б. араас чулуу аваад босоод ирсэн. Тэгэхээр нь би очиж Б.ыг хавсарч унагаасан чинь Б. чулуун дээрээ унасан. М.******* ирээд Б.ын дээр нь гарсан гэдэс рүү нь цохиж байсан. Тэгэхээр нь би очоод М.*******ийг түлхээд хохирогч Б. хөдлөхгүй болохоор нь хацар луу нь цохиж үзсэн чинь М.******* наадах чинь баашилж байгаа юм гэж хэлээд М.ыг араас нь боосон. Тэгэхээр нь хэрэггүй гэж хэлээд, М.*******ийг аваад Б.ыг тухайн газраа үлдээчихээд явсан. Б.ыг М.******* бид хоёр С.ийг явуулахгүй болохоор нь маргалдаад тэгээд цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 51-56, 187 дугаар хуудас/
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Засаг даргын 2016 оны 08 сарын 23 ны өдрийн 562 дугаартай... Г. нь эцэг, эх дүү нарын хамт 8 дугаар гудамж 10 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов ... гэх баримт
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Засаг даргын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 942 дугаартай ... *******ы ******* нь ам бүл-4, эгч , дүү нарын хамт 10 дугаар гудамж 21 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлолт ... гэх баримт / хх-ийн 61-62 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 01- ний өдрийн 334 дугаартай
“...Н.гийн биед гэмтэл учирсан байна.
Н.гийн биед зүүн бугалга ясны хүзүүвч хэсгийн хугарал, зүүн гарын бугалга хэсэгт бүдэг цус хуралт, зүүн гарын бугалганы дээд хэсгээр бага зэргийн хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.
Н.гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүсэх боломжтой.
Н.гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт чадварт удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ... гэх дүгнэлт / хх-ийн-124 хуудас/
Хохирогч Н.гийн эмчилгээний карт болон 3 ширхэг рентген зургийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 128 дугаар хуудас/
Сэжигтэн Г.*******ын Н.г түлхэж гэмтээсэн гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн-129-133 хуудас/
Хохирогч Н.гийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад би Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 80 айлын орон сууцны гуравдугаар орцны 42 тоотод байдаг эгч Н.Оюун-Эрдэний гэрт очсон. Тэгээд орцоор ороход нэг танихгүй залуу гал байна уу? гэхээр нь би байхгүй гэж хэлэхэд намайг хоёулаа манайд орж уух уу гэхээр нь үгүй гэсэн боловч намайг явуулахгүй барьж аваад гэрлүүгээ оруулах гэж чирсэн. Намайг бас заамдаад чи одоо муу гичий вэ гэж хэлээд хана руу хүчтэй түлхэж унагасан. Энэ үед би мөрөөрөө хана цохиод шатан дээр унасан. Миний зүүн гар мөр хэсгээрээ маш их өвдөж байхад дахиад намайг миний зүүн гараас чирээд гэрлүүгээ татсан.Энэ үед би нөгөө гараараа эгчийнхээ гэрийн хаалгыг нь хүчтэй цохиж нүдэж амжсан.Удалгүй манай эгч Н.Оюун-Эрдэнэ гарч ирээд намайг авсан. Тэр залуу манай эгчийн хажуу талын хаалгаруу яваад орсон Тухайн орцонд өөр хүн байгаагүй. Намайг ямар нэгэн зүйлээр цохиогүй. Харин заамдаад л ханаруу түлхсэн. Би дээрх асуудлаас болж Улаанбаатар хотруу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлж гараа шохойдуулсан. Мөн хугарсан яс маань зөрүүтэй эдгэрсэн цаашид байнга эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн…” гэх мэдүүлэг/ хх-136-138 хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Н.Оюун-Эрдэнийн өгсөн... “ 2016 оны 06 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад манай дүү Н. надруу утсаар яриад би танайх руу явж байна шүү танайд очиж хононо гэсэн. Тэгээд би хүлээгээд байж байсан удалгүй хаалга цохихоор нь хаалгаа онгойлгосон чинь манай дүү мөрөө бариад орилоод ороод ирсэн юм.Тэгээд яасан юм бэ юу болов гэсэн чинь намайг танай хажуу талын чинь айлын залуу ийм болгочихлоо гэсэн. Би цааш нь юу болсоныг тодруулж асуухад манай хажуу талд амьдардаг залуу хамт ууя гэсэн. үгүй гэсэн чинь авч орох гээд гэрлүүгээ чирж шатруу түлхэж , хана руу мөрөөрөө цохиод унасан гэсэн. Тэр шөнөдөө гар нь өвдөөд байна гээд орилоод байхаар нь би хамт эмнэлэг яваад тариа хийлгэж хоносон. Нөгөөдөр нь би манай хажуу талд амьдардаг Г.******* гэдэг залуутай уулзаад чи манай хажуу талын залуу мөн байна. Чи манай дүүгийн гарыг түлхэж унагаагаад гэмтээсэн байна. Чи яах гэж тэгж байгаа юм бэ? гэхэд өөдөөс юу ч дуугарахгүй байсан. ..” гэх мэдүүлэг / хх-ийн139 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад Г.*******ын яллагдагчаар өгсөн... Урд нь хөрш айлын төрсөн дүү гэдгээр нь зүс танидаг байсан.Тухайн үед орцны өмнө тааралдаад тамхи байна уу гэж асуугаад би тамхилаад манайд орж хамт суух уу гэхэд за гэж хэлчихээд орохгүй болохоор нь орцны үүдэнд байх шат руу түлхэж унагасан. Тэгээд босгож аваад гарнаас нь татаад явж байгаад орохгүй гэхээр нь мөрнөөс нь хүчтэй түлхэхэд зүүн мөрөөрөө ханаруу уначихсан. Орохгүй гээд маяглаад байхаар нь түлхчихсэн юм. Тэгээд уначихаад гараа бариад орилоод байхаар нь би гэрлүүгээ орчихсон” ... гэх мэдүүлэг / хх-ийн 148-151 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн өгсөн... Б. гэдэг залуу Г.Баярт –Одтой зодолдохоор нь би салгасан. Г.******* бид нь 2016 оны 07 сарын 07-ны орой намайг Нарааг дагуулж шоудя гэсэн. Г.******* ямар шалтгааны улмаас Б.тай маргалдсаныг мэдээгүй. Г.******* маргалдахаар нь би салгасан. Би цохисон. Нараатай уулзах гэж очсон. Нарааг явуулахгүй гэсний улмаас зодолдсон. Миний буруу одоо ийм үйлдэл хийхгүй. 2016 оны 7 сарын 29-нд хуримаа хийсэн эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Б.ыг яагаад гэрт нь аваачиж өгөөгүйг мэдээгүй. Цагдаад мэдэгдэхээс айгаад Б.ыг дээш нь аваачиж хаясан нь үнэн. Өмнө нь С., Б. нарыг мэдэхгүй. Г.******* нэг шил архи авсан байсан. Би архи уухгүй пиво уусан. Би пивоны талыг уусан тийм ч халамцуу биш байсан. Б.ыг надруу дайраад байхаар нь боож унагаасан нь үнэн. Чи салгасан хүн рүү дайрдаг хэн бэ? гэж хэлсэн. Хохиролын хувьд эмчилгээний зардал 100000 төгрөг өгөх гэсэн боловч 1000000 төгрөг авна гэж дайрсан. Манай ээж “чамайг цохиод гэмтэл учруулсан зүйл байхгүй байна” гэхэд ээжийг “ гичий минь чамд хамаагүй “ гээд доромжилсон. Гар утсаараа бичлэг хийсэн. Спикер дээр тавиад бичсэн байгаа. Гэм буруугаа ойлгож байна , хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх ... мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Хас хорооллын 1-27 тоотод оршин ПД тоот регистрийн дугаартай Хойд овогт Батчулууны / - ын өгсөн... Би 2016 оны 07 сарын 07-ны орой хадам аавынд очсон Хотоос хадам дүү ирсэн байсан. Нэг шил архи задлаад хадам аавтай хувааж уугаад жаахан сууж байгаад 00 –д орсон. Сэсээр ахынх гэрэлтэй байсан. Би буцаж ороод нэг шил архи аваад тэднийд орсон. С. 2 хүүхэдтэйгээ 3 уулаа байсан. Гаднаас 2 залуу ирээд Нарааг дуудсан. Нараа гараад 15 минут болохоор нь Нараагийн араас нь гартал цагаан машинд сууж байсан. Одоо гэртээ ор гээд дагуулаад орсон. Ороод ширээн дээр суусан 2-3 рүнк татаад манарсан байсан. Нэг их архи уудаггүй болохоор манарсан байсан. Гэрээс гараад машины тэнд очоод чихээд суусан. Хойшоо гараад худагны тэнд очсон. Намайг зодоод би ухаан алдсан байсан. Нэг нь казак дуутай залуу байсан. Нэг хэсэг нохой хуцаад байхаар нь сэрсэн .Ойрхон айл байсан. Айлд очоод гэрлүүгээ яриад тэгээд эмнэлэгт очсон. М.******* нарыг таньдаггүй. С.Нарааг гаргасангүй гэж уурлаад зодсон байх. Миний бие элэг өөрчлөлттэй гээд 10 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтээд гарсан. Эхнэр 2 хүүхэд даралттай хөгшинтэй амьдардаг. 7 сараас хойш өрхийн орлого байхгүй болсон. Одоо бөөрний судас татагдаад хүнд юм хийж болохгүй болсон. Ер нь бол хүнд л байна даа. Хувиараа хашаандаа машин засдаг. Машины будаг замаск сэв гаргаж, 12 жил энэ ажлаа хийж байгаа. 820000 төгрөг нэхэмжилсэн ялтай гээд байхаар нь нэг их мөнгө нэхээгүй боломжоороо нэхсэн. Ажилгүй байсан хугацааны мөнгө дунджаар сард 700000-800000 төгрөг олдог баримтгүй болохоор нэхээгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхсэн. Засварын хөлсийг бэлэн мөнгөөр аваад явдаг банкинд хийсэн хуулга байгаа. Дунджаар бодоход 700000-800000 төгрөг болно. Гомдолтой байна ... гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын ЭСБА 80 айлын 2 давхрын 05 тоотод оршин суух НИ тоот регистрийн дугаартай овогт гийн /- гийн өгсөн... Би 2016 оны 06 сарын 29-нд эгчийндээ очиж хонох гээд явж байхад зүс танихгүй залуу гал асуусан. Хоёулаа манайд очих уу? гэсэн. Зам хаагаад зогссон. Тэгэхээр нь эгч нь ийшээ гараад орхиё гэсэн. Тэгээд би явахгүй гэхэд заамдаж аваад аймаар хүчтэй хана руу түлхсэн. Тэр үед гол тасартал аймаар өвдсөн. Гар татаад байсан. Гар хугарсаныг мэдээгүй, байдаг чадлаараа орилоод байсан. Манай эгчийнх ойр байгаагүй бол амь насаа алдах байсан байх. Гэр лүүгээ чирнэ гэдэг чинь эмэгтэй хүнийг хүчиндэх гэж тэгсэн. Аймаар их гомдолтой байна. Эмэгтэй хүнийг шөнийн 11 цаг өнгөрч байхад яах гэж чирээд байгаа юм бэ? Зүүн мөр хугарсан. Хадах боломжгүй зөрөөд бороолсон. Бороолсоныг салгахад хиймэл үе суулгадаг. Хиймэл үеийг авахад яс нь үйрнэ гэсэн. Хиймэл үе хийхэд хатна хатахгүй байлгамаар байна гэсэн. Манай эгчийн охин 9 дүгээр анги , өвөө дээрээ очсон байсан. Би эгч дээрээ очиж хонох гээд явж байсан. Г.Баярт –Одынх манай эгчийн хажуу талын хаалганд байдаг юм байна билээ. Урд нь ийм юм болж байгаагүй болохоор эмийн сангаас авсан эмийн баримтыг авч чадаагүй. Одоо эмчлүүлмээр байхад шүүх дээр миний карт байгаа болохоор болдоггүй. Зүүн гарын мөр хугарсан. Манай эгчийг 2 сая төгрөг бэлдсэн, дансанд байгаа. Маргааш аваад ирье гээд худлаа хэлсэн. Очоод л хаалга үүдийг нь цохиод л байдаг судалгаа хийж явсан байлгүй. Асар их гомдолтой байна. Танихгүй хүнд зодуулаад мөрөө хугалаад ийм болсон. Би Дарви сумын Хятадын замын кемп дээр гал тогоонд ажилладаг байсан. 500000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. Сонгуулиа өгөх гээд 7 хоногийн чөлөө аваад ирсэн байсан. Улирлын чанартай ч гэсэн ажил хийж байсан. Хохирлын баримтаа цуглуулж амжсангүй. 1700000 төгрөг нэхэмжилж байна ...гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Г.*******, М.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт иргэн Б.ыг зодож биө махбодид нь элэгний 4-р сегмент орчим 8,1х 6,2 см хэмжээтэй голомтот үүсгэвэртэй, нуруунд 4х0,2 см хэмжээтэй өнгөц зулгаралт гэх хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хэргийн 41 дүгээр хуудас дахь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 17- ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... манай ахын охин С.Нарааг гэрлүүгээ ор “ гэхэд оруулахгүй гэж маргалдаж Г:Баярт- Од. М.******* нар нь намайг машинд хүчээр суулгаж авч явсан. Нэг мэдэхэд газар унасан байсан. Тэр хоёр намайг өшиглөж зодсон. Шороо самраад боссон чинь Г.******* нь урдаас өшиглөж, намайг унахад казак залуу нь дэвсээд байсан. Би эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны зардал гаргуулах шаардлагатай байна... гэх мэдүүлэг, гэрч С., Г., Ц.Энхцэцэг нарын мэдүүлэг, Батчулууны ын 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс 08 сарын 16-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, шүүгдэгч М.*******, Г.Баярт - Од нарын сэжигтэн яллагдагчаар ... хэргээ хүлээн мэдүүлсэн ... мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар...
Мөн шүүгдэгч Г.******* нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 80 айлын 3 дугаар орцонд иргэн Н.г зодож бие махбодид нь ... зүүн бугалга ясны хүзүүвч хэсгийн хугарал, зүүн гарын бугалга хэсэгт бүдэг цус хуралт, зүүн гарын бугалганы дээд хэсгээр бага зэргийн хаван хавдар гэх ... хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Н.гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 06 сарын 29-ний шөнө 2 дугаар 80 айлын 3 дугаар орц 42 тоотод байх эгчийнхээ гэрт орохоор орцоор орох үед танихгүй нэг залуу гал байна уу? гэсэн. Би байхгүй гэсэн. Тэгтэл манай гэрт орох уу гэсэн. Би орохгүй гэхэд намайг барьж аваад гэрлүүгээ чирсэн. Мөн заамдаад ямар овоо гичий вэ гээд хана руу хүчтэй түлхэж унагасан. Энэ үед мөрөөрөө хана цохиод шатан дээр унасан. Дахиад намайг гэрлүүгээ чирсэн. Энэ үед нөгөө гараараа эгчийнхээ хаалгыг цохисон. Удалгүй манай эгч гарч ирээд намайг авсан. Тэгтэл миний гар хугарсан байсан. Аймагт болон хотод эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 1700000 төгрөг гарсан. Түүнийг гаргуулах хүсэлтэй, Маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг, гэрч Н.Оюун- Эрдэнийн ... 2016 оны 06 сарын 29-ний өдрийн 23 цаг өнгөрөөд манай дүү манай гэрт ирнэ гэсэн. Тэгтэл удалгүй хаалга цохисон. Хаалга онгойлгоход мөрөө бариад орилоод ороод ирсэн. Танай хажуу талд байдаг залуу ууя гэсэн үгүй гэхэд шат руу түлхэж унагасан болохоор хана руу мөрөөрөө цохиод унасан гэсэн. Тэр шөнөдөө эмнэлэг явж тариа хийлгэж хоносон. Нөгөөдөр нь манай хажуу талд амьдардаг Г.Баярт- Од гэдэг залуутай уулзаад “ чи манай дүүгийн гарыг түлхэж унагаад гэмтээсэн байна “ гэхэд өөдөөс юу ч дуугарахгүй байсан ... гэх мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.гийн зүүн гарын рентгэн зураг, сэжигтэн Г.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, Г.*******ын сэжигтэн , яллагдагчаар өгсөн ... Би тэр эгчийг хамт жаахан юм уухуу гэхэд за гэж хэлчихээд орохгүй байсан. Тэгээд би гарнаас нь татаад гэртээ оруулах гэхэд уурлаад байсан. Би тэр үедээ уурлаад мөрнөөс барьж байгаад жоохон хүчтэй түлхсэн. Тэгтэл хана руу хүчтэй мөрөөрөө цохиод газар унасан. Дахин гарнаас барих гэхэд орилоод байсан. Тэгтэл төрсөн эгчийнх нь хаалга онгойхоор би айгаад гэрлүүгээ орсон... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******, М.******* нар нь бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Г.******* нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан дээрх гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 98 дугаар зүйлийн 98.2, шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.*******, М.******* нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Баярт- Одыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгч Г.******* нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 07- ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 09 сарын 11-ний өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 26 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан нь хэргийн 70 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 94-99 дүгээр хуудас дахь 09 дугаартай шийтгэх тогтоол, 42 дугаартай шүүгчийн захирамж зэргээр тус тус тогтоогдож байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Г.*******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь өршөөгдсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.
Мөн шүүгдэгч М.******* нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар 10 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан нь хэргийн 66-68 дугаар хуудас дахь 48 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 88-93 дугаар хуудас дахь 14 дугаартай шийтгэх тогтоол, 43 дугаартай захирамж, хэргийн 69 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “- аар тус тус тогтоогдож байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч М.*******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь өршөөгдсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмчилгээний карт-1 ширхэг, рентгэн зураг-3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хохирогч Н.д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.******* нь 2016 оны 09 сарын 29-ний өдрөөс 2016 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл 46 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдоогүйг дурдав.
Хохирогч Б. нь өмгөөллийн хөлс 300000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зарим зардлыг төр хариуцаж төлөхөөр заасан бөгөөд төрөөс уг зардлыг хариуцаж төлсөн тохиолдолд гэм буруутай нь тогтоогдсон этгээдээр нөхөн төлүүлэхээр мөн хуулийн 100, 101 дүгээр зүйлүүдэд заасан.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах нь төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчид төлсөн зардлыг төрөөс төлсөн / улсын өмгөөлөгч авсан / тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн гаргуулж төрд олгохоор зохицуулсан байна.
Иймд өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хохирогч Б. нь гэм хор учруулах үед цалин, хөлс орлогогүй байсан тул хөдөлмөрийн чадвар алдсан 4 долоо хоногт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож, шинжилгээний зардалд төлсөн 85000 төгрөг, эмийн үнэ 51400 төгрөг нийт 328400 төгрөгийг шүүгдэгч М.*******, Г.Баярт- Од нараас хувь тэнцүүлэн 164200 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.д олгов.
Мөн хохирогч Н. нь шүүгдэгч Г.*******оос эмчилгээний зардал 1700000 төгрөг хохирогч Б. нь 2 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар тус тус нэхэмжилсэн боловч иргэний нэхэмжлэлээ нотлоогүй тул нэхэмжлэлийг нь хэлэлцэлгүй орхиж хохирогч Б.ын бусад ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Н.гийн эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.*******, М.******* нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Г.******* нь бусдад учруулсан хохирлоо төлөөгүй байх тул түүний “Pansiaung” маркийн цагаан өнгийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 28- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “- ыг хэвээр үлдээв.
Шүүгдэгч Г.*******од холбогдох эрүүгийн 201621000169 дугаартай хэрэгт эрүүгийн 201621000184 дугаар хэрэг нэгтгэгдсэн байна.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 , 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ы ******* нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч *******ын *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******од 3 сар 01 хоног, шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******т 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******од оногдуулсан хөнгөн ялыг хүндэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар оногдуулсан 3 сар 01 хоногийг баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялд багтааж, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******т оногдуулсан 3 сар 01 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Баярт- Одод оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******ийн цагдан хоригдсон 46 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7.. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмчилгээний карт 1 ширхэг, рентгэн зураг 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.д буцаан олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******оос 164200 төгрөг, шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******ээс 164200 төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.т олгож, Б.ын нэхэмжлэлээс өмгөөлөлийн хөлс 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.ын ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Н.гийн эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ын эзэмшлийн “Pansiaung” маркийн цагаан өнгийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.*******ийн хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ы ******* нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
11.Шүүгдэгч Г.*******од холбогдох эрүүгийн 201621000169 дугаартай хэрэгт эрүүгийн 201621000184 дугаар хэрэг нэгтгэгдсэн болохыг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА