Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             Ч.*******

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                      Ч.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******ид холбогдох 2223000790154 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Завхан  аймгийн Улиастай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, ******* оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Урьд: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02 жил 01 сарын хугацаатай хорих ялаар,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ч.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Товцог баг Богдын голын эрэг дээр иргэн С.*******ыг “чи ахынхаа талд орлоо” хэмээн нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Ч.******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд хохирогч Н.г “мөрлөсөн” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч С.*******, Н., иргэний нэхэмжлэгч  Д. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сум Товцог баг Богдын голын эрэг дээр иргэн С.*******ыг “чи ахынхаа талд орлоо” гэж  түүний нүүрэн тус газарт мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  болох нь хохирогч С.*******ын мөргүүлсэн талаар мэдүүлсэн “...Тэжээлийн фондын дээд талын Богдын голын эрэг дээр ...хүмүүстэй ******* маргалдсан. ...би *******ийг тэр хүмүүсээс салгасан. ...хүмүүс дотор манай төрлийн ах ах байсан. Би *******ийг тэр хүмүүсээс салгасан чинь ******* “чи яасан их ахынхаа талд ордог юм” гээд намайг нүүр лүү нэг удаа мөргөчихсөн. Тэгээд миний хамар хугарчихсан. ...ээж цагдаад гомдол гаргасан... ******* миний нүүр лүү ахынхаа талд орлоо гээд мөргөчихсөн...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.гийн “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед ...нэг эмэгтэй над руу залгаад “танай хүүхэд тэжээлийн баазын тэнд хүнд зодуулж байна” гэж хэлсэн. *******ыг эмнэлэгт очиж үзүүлэхэд өвчин намдаах тариа хийгээд маргааш нарийн шинжилгээ өг гэж хэлсэн. Би Цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлгээр, 

Гэрч Д.гийн “...Тэр өдөр *******, , , ******* бид хамт голын эрэг дээр архи уусан. ...шинэ хорооны дээд талын тугтай толгойн дээд тал руу голын захад очсон чинь тэнд хэдэн барилгын хүмүүс машин нь голд суучихсан бололтой байсан. Тэгсэн ******* тэр хүмүүс дээр очоод уулзсан. Тэр хүмүүсийн нэг нь *******ын ах нь юм шиг байсан. Тэгээд бид нар “барилгын хүмүүс одоо яах вэ” гээд авсан архинаасаа хийж өгсөн чинь *******ын ах нь “би архи уудаггүй юм” гэхээр нь би “за яах вэ ах ганц татчихгүй юу” гээд тэгсэн чинь тэр *******ын ах гээд байгаа залуу “пизда минь би чиний архийг уух ёстой юм уу” гэсэн. Тэгээд байж байтал нэг мэдсэн чинь *******, ******* хоёр зууралдчихсан байсан. Би тэр хоёр луу очихын хооронд ******* *******ыг нүүр лүү нь нэг удаа мөргөчихсөн. Тэгээд салцгаасан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч М.ын “...Тэр өдөр ******* гэрээсээ нэг архи авч гарч ирсэн. Тэгээд *******ийг дуудаад , *******, *******, бид нар нөгөө авч гарч ирсэн архийг нь уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусчхаад ахиад нэг шил архи аваад бид хэд Шинэ хорооны дээд тал руу Богдын голын эрэг дээр очсон. Тэнд очиход нэг цэнхэр шороо ачсан машин байсан. Тэгээд тэр хүмүүстэй нь гаргалцаад өгье гээд байж байсан. Тэгтэл нэг мэдсэн чинь ******* ******* хоёр хоорондоо маргалдсан. ******* маргалдаж байгаад *******ыг нэг удаа нүүр лүү нь мөргөчихсөн. Тэгээд салаад явцгаасан. Тэр хоёрыг ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдэхгүй нэг харсан чинь маргалдаж байсан. Тэгээд маргалдаж байгаад ******* мөргөчихсөн...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Ч.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр өдөр би гэртээ той хамт байж байтал *******, хоёр утсаа яриад, уулзъя гэсэн. Тэгээд очсон чинь 1 ширхэг 750 граммын “Eden” нэртэй архи гаргаж ирсэн. Тэр архийг дөрвүүлээ нийлээд Богдын голын эрэг дээр хувааж уусан. Тухайн үед тэнд шороо ачиж байсан залуучуудын нэг нь *******ын таньдаг ах нь гэсэн. Тэд нартай бага зэрэг маргалдаад байж байтал ******* намайг гэнэт цохиод авахаар нь би зөрүүлээд нэг удаа мөргөж, нэг удаа цохисон. Тэгсэн ******* нөгөө ах нартайгаа яваад өгсөн. Тэгээд цагдаад мэдэгдсэн байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Ч.*******ийн үйлдлийн улмаас хохирогч С.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 000000217 дугаартай “...1.Иргэн С.*******ын биед гэмтэл учирсан байна. С.*******ын биед хамрын хянга ясны хугарал, хамрын нуруу зүүн нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. 2.С.*******ын биед учирсан гэмтлүүд нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр уг гэмтлүүдийг авсан байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.С.*******ын биед хамрын хянга ясны хугарал, хамрын нуруу зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн  Ч.******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой  22 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд Н.г “мөрлөлөө” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь мөргөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 Энэ талаар мэдүүлсэн хохирогч Н.гийн “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орой 22 цаг өнгөрч байх үед , , нарын хамт Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд орсон. Тэгээд бид дөрөв ороод нэг хүн  3 шил пиво уусан. ...23 цаг 20 минутын орчимд “” баарнаас гарах гээд , бид гурав түрүүлээд баарнаас гарсан. ... бие засах гээд дотор үлдсэн. ... гарч ирэхгүй удаад байхаар нь би ганцаараа буцаад ийг авахаар 00 орсон. ...би ийг “ямар уддаг юм бэ” гэж хэлээд ийг аваад гарах гэтэл үл таних нэг залуу намайг “пизда минь замаа хараач мөрлөчихлөө” гэж хэлээд миний шанаа хэсэгт нэг удаа хальт цохисон. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм” гэсэн чинь намайг “гаръя, гаръя” гээд бид хоёр гарсан. ...гарч ирээд 00-н өрөөний үүдэнд зогсож байтал 00-оос үл таних залуу гарч ирээд заамдаж аваад намайг мөргөчихсөн. ...Тухайн үед миний үүдэн 2 шүд уначихсан. Мөн нэг шүд хөдөлсөн. ...манай найз цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлгээр,    

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Л.ийн “...2022  оны 05 дугаар сарын 03-ны орой 21 цаг 50 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд найз , бид 3 орж хүний гурав гурван пиво уусан. Би баарны нойл ороод бие засаж байхад манай найз миний араас ороод ирсэн. Тухайн үед нойлын өрөөнд хар савхин куртиктэй өөрийгөө шинэ хорооны хочтой үл таних залуу нэг найзтайгаа бие засаад гарах гээд явж байсан. Би бие засаад гараад ирэхэд нойлын өрөөний угаалтуурын хажууд үл таних гэх залуу манай найз той маргалдаад байж байхаар нь г нойлоос гаргасан. ...араас гарч ирээд той нойлын үүдэнд бие биенийгээ заамдаад авахаар нь дундуур нь ороод тэр хоёрын гарыг нь доош дартал үл таних гэх залуу манай найзын уруул руу нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл шалан дээр тог тог гээд юм унахаар нь зүүлт унаж байгаа юм байх гэж бодтол миний шүднүүд унаад алга болчихлоо гээд амнаас нь цус гарч байсан. Үл таних гэх залуу манай найзыг мөргөчхөөд баарнаас найзуудтайгаа гараад явсан. Манай найзын уруул нь язраад үүдэн 2 шүд нь унасан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч У.ын “...би гадаа хүнтэй уулзаж байгаад ороход баарны үүдэнд зүс таних хочтой Ч.******* гэх залууд зодуулсан гээд амнаас цус гарсан, үүдэн хоёр шүд уначихлаа гээд шүдээ хайж байсан. Ч.*******ийг хамт байсан гэх залуучууд нь баарнаас аваад гарсан. Тэгтэл манай найз Ч.******* руу заагаад “энэ залуу миний уруул руу мөргөөд миний үүдэн хоёр шүдийг унагаасан” гэж хэлж байсан. ...гаднаас ороод ирэхэд зодуулсан байдалтай амнаас нь цус гараад үүдэн шүд унасан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.*******ийн “ ...Тэр өдөр манай хоёр найзын нэг нь Тосонцэнгэл сумаас, нөгөө найз маань Улаанбаатар хотоос ирээд гурвуулаа уулзаад бааранд орсон. Тэгээд сууж байгаад нэг найзынхаа хамт 00-ын өрөө орсон. Тэгсэн чинь 2 банди зөрж гараад хаалга дутуу хааж гарснаа буцаж орж ирээд “яаж хараад байгаа юм” гээд байхаар нь би “зүгээр хардагаараа харж байна” гэсэн чинь “чи ямар овоо гар вэ” гээд намайг нэг удаа мөргөсөн. Тэгээд би найзтайгаа 00-д нүүр гараа угаагаад байж байтал дахиад орж ирээд пивоны шил барьсан гараараа далайхаар нь би нөгөө найз руу нь “чи найзыгаа  аваад гар” гэж хэлэхэд буцаад найз нь аваад гарсан. Тэгээд би хэсэг байж байгаад 00-ын өрөөнөөс гарсан чинь нөгөө залуу хоёр найзынхаа хамт зогсож байсан. Тэгэхээр  нь би “чи яах гээд байгаа юм бэ” гээд нэг мөргөчихсөн. Тэгсэн чинь тэр залуу миний хоёр шүд уначихлаа гэсэн. Тэгээд тухайн баарны эгч явцгаа гэж хөөгөөд байхаар нь би гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000000226 дугаартай “...1.Иргэн Н.гийн дээд үүдэн баруун, зүүн нэгдүгээр шүдний уналт, зүүн дээд 2 дугаар шүдний хөдөлгөөн, дээд уруулын дотор талд язарсан шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Н.гийн биед үүссэн дээд үүдэн баруун, зүүн нэгдүгээр шүдний уналт гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувиар нөлөөлнө. 5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.2-д заасны дагуу ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувиар нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 Гэрчүүд болон хохирогч С.*******, Н. нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч Ч.*******ийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байхаар заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байх тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив шинжийг тус тус  хангажээ.

 Түүнчлэн Ч.******* иргэн С.*******, Н. нарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж тэдний нүүрэн тус газар нь мөргөж зодсон үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.*******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

                                        Хохирлыг тооцсон талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээд гэмт хэргийн  улмаас  бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.

Гэмт хэргийн улмаас Ч.******* “хохирогч С.*******т бэлэн мөнгө 300.000 төгрөгийг хохиролд төлсөн” гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн хохирогч Н. шүдээ эмчлүүлэх, шүд хийлгэхдээ холбогдуулан Улаанбаатар хот явах, Завхан аймаг  буцахад зарцуулах  замын зардал болон шүд хийлгэх төлбөр нийт 7073400 төгрөг нэхэмжилж уг зардлыг тооцож  гэм буруутай этгээдээс нэхэмжилж  байгаа ч ийм хэмжээний зардал гарна гэдгийг нотолсон, хуульд заасан шаардлага хангасан баримт хэрэгт  ирүүлээгүй ба уг зардал буюу шүд хийлгэх болон цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч С.******* нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 245.000 /Хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийн зардлыг авчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12 1 дэх хэсгийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Ч.*******оос 245.000 гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардал цаашид гарах зардлыг, иргэний нэхэмжлэгчид 245.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Ч.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Ч.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ” гэж заасны дагуу Ч.******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.******* нь Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба тус шүүх түүнд оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 400 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг 50 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон болох нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын байдлаар авсан дэлгэрэнгүй мэдээллээр, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн  захирамжаар  тус тус тогтоогджээ.

Монгол Улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн  төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******ид нь Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж 50 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр, энэ тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Ч.******* нь Завхан аймгийн Улиастай суманд оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг 05 /тав/ сарын хугацаагаар Завхан аймгийн Улиастай сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.******* дээрх тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 05 /тав/ сарын хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 05 /тав/ сарын хугацаагаар хориглож, шүүгдэгч тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 05 /тав/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч   Ч.*******ийг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Ч.*******ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 05 /тав/ сарын хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ч.*******ид оногдуулсан 05 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай захирамжаар оногдуулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эдлээгүй үлдсэн 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж 50 /тавь/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тус тусад нь эдлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 245.000 /Хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийн зардлыг шүүгдэгч Ч.*******оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгож, хохирогч С.*******, Н. нар нь шүүгдэгч Ч.*******оос эмчлүүлсэн, цаашид эмчилгээ сувилгаа хийлгэсэнтэй холбогдуулан гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ч.*******ид 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч Ч.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДЭЛГЭРМАА