Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2019/00035

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс, 13 гудамж, 28 тоотод оршин суух Тайж овогт Батболдын Энхтулга /РД92011911/,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс, 13 гудамж, 28 тоотод оршин суух Шар торгууд овогт Алтанхуягийн Амаржаргал /РЭ90090660/

 

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхтулга, хариуцагч А.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Энхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 онд А.Амаржаргалтай гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Пүрэвжаргал төрсөн. Эхний жилүүдэд сайн сайхан амьдарч байсан ба сүүлийн жилүүдэд байнгын хэрүүл маргаантай байдаг болсон. Би хүүхдийн тэтгэлгээ төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч А.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 онд гэр бүл болж 2014 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд бидний дундаас 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Пүрэвжаргал төрсөн. Б.Энхтулга нь одоог хүртэл гадуур явсан хэвээрээ байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Энхтулга хариуцагч А.Амаржаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2013 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Пүрэвжаргал төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрлэгчид эвлэрэх боломжгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.                                                                                                                                                                                                              

Нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхэд эхдээ илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэж охин Э.Пүрэвжаргалыг эх А.Амаржаргалын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заасны дагуу эцэг Б.Энхтулгаар охин Э.Пүрэвжаргалыг хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх үндэстэй байна.

Хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан тогтоох бөгөөд 2018 оны байдлаар Төвийн бүс буюу Төв аймагт амьжиргааны доод түвшин 175 600 төгрөг байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин Э.Пүрэвжаргал 11 нас хүрээгүй тул тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу 87 800 төгрөгийн хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгч Б.Энхтулгаас сар бүр гаргуулан охин Э.Пүрэвжаргалд олгож шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 40.1.2-д зааснаар хүүхэд 11-16 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн 100 хувиар тооцож тэтгэлэг гаргуулах үндэстэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 1 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 1 053 600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29 836 төгрөгийг нэхэмжлэгч Б.Энхтулгаас гаргуулан улсын төсвийн орлогод тус тус оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тайж овогт Батболдын Энхтулга, Шар торгууд овогт Алтанхуягийн Амаржаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Пүрэвжаргалыг эх А.Амаржаргалын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Пүрэвжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Энхтулгаар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг Б.Энхтулга, эх А.Амаржаргал нарт үүрэг болгосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Амаржаргалаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхтулгад олгосугай. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхтулгаас 29 836 төгрөгийг гаргуулж “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг нэхэмжлэгч Б.Энхтулга сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР