Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

2022         04          04                                        2022/ШЦТ/125

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цэд холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө таксинд явж байх үедээ иргэн Н.Мы түүнд итгэмжлэн хариуцсан Хаан банкны ********** тоот дугаарын данстай виза картнаас 503.100 төгрөгийг авч завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Ц шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр таксинд явж байхад “Шугар” баарны гаднаас нэг залууг найзууд нь миний машинд суулгаад гэрт нь хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би тухайн залууг авч яваад “Төгөл гарден”-ы гадаа гэрийнх нь гадаа очсон. Тэгээд тухайн залуу гэртээ орохгүй гээд буцаад найзууд руугаа хүргүүлье гээд “Шугар” баар руу очиход тухайн баар нь хаасан байсан. Тэгээд тухайн залуу найзууд руугаа залгаад хаана байна гэж асуухад найзууд нь байгаа газраа хэлэхгүй энд тэнд байна гээд тухайн залуу бид хоёрыг бараг 4 цаг өнгөртөл явуулаад тэгээд найзуудаа олж уулзаж чадалгүй надаар 4 микрийн “Буйдхан” гэх буудал руу хүргүүлээд буусан...Би тухайн залууд ах нь чамтай шөнөжин явлаа одоо ахынх нь машин бензингүй боллоо, таксинд явсан мөнгөө ах нь авъя гэхэд тэр залуу надад хаан банкны картаа нууц үгтэйгээ хэлсэн. Тэгээд тухайн картнаас нь 15.000 мянган төгрөгт бензин хийгээд картыг нь өгөх гэсэн чинь та наад картаа биедээ аваад явж бай гээд надаас картаа аваагүй юм аа. Ингэж би картны нууц үгийг нь мэддэг болсон. Би тухайн картнаас дэлгүүр, колонк, гэх газруудад бага багаар буюу 5,000 төгрөг хүрэхгүй олон удаа уншуулаад явсан. 2022 оны 03 дугаар сарын 19-ны өглөө хорооллын Вансэмбэрүүгийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 300,000 мянган төгрөг авсан. Их бага гэлтгүй зөндөө уншуулсан. Одоо тэгээд тухайн залуугийн картны дансны хуулганаас харагдах байхаа. Тухайн үедээ би бол карт нь надад байгааг мартаад аваад явсан байсан. Тэгээд би нэг хүнд 300.000 мянган төгрөгний өртэй байсан учир нөгөө хүн маань мөнгөө нэхээд яалтачгүй тухайн хүний картыг ашиглаж бэлэн мөнгө авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

          - Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 19-нд шөнийн 00 цаг 15 минутад “Өргөө” кино театрын урд талын “Сод монгол” колонкоос 15,000 төгрөгөөр, 07 цаг 43 минутанд 2 удаагийн үйлдлээр 4,900 төгрөг мөн “Сод монгол” колонкоос, 07 цаг 47 минутанд хорооллын Булаг багийн Хүрэн дэлгүүрээс 4,500 төгрөгөөр, 07 цаг 48 минутанд 4,000 төгрөгөөр, 07 цаг 58 минутанд 15,000 төгрөгөөр, 08 цаг 21 минутанд 5,200, 08 цаг 23 минутанд 5,000 төгрөгөөр, 08 цаг 24 минутанд 29,600 төгрөгөөр, 08 цаг 25 минутанд 4,500 төгрөгөөр тус тус, мөн хорооллын “Сод монгол” колонкоос 10 цаг 44 минутанд 4.900 төгрөгөөр, өргөө кино театрын Сод, монголоос 22 цаг 41 минутанд 4500 төгрөгөөр, хүрэн дэлгүүрээс 23 цаг 01 минутан 4,800 төгрөг, хорооллын Сод Монгол колонкоос 14,600 төгрөгөөр, 03 дугаар сарын 20-ны 08 цаг 57 минутанд“ Эрдэнэт наран” 8050 атм220 гэх бэлэн мөнгөний машинаас бэлэн 300.000 төгрөг, хорооллын сод монгол колонкоос 09 цаг 12 минутанд 74900 төгрөг, танил техникийн захын цайны газарт 11 цаг 15 минутанд 18,000 төгрөг, 12 цаг 05 минутанд 3,800 төгрөгтус миний данснаас гарч нийт 518.000 мянга- төгрөгний хохирол учирсан байна. Би тухайн өдөр 19 цагаас хойш эхлэн ажлаа тараад архи согтууруулах ундааны зүйл ууж эхэлсэн. Би тухайн өдөр хуурай ах Мөнгөнсүхтэй  11 хороололд миний барьж байгаа байшин дээр ирж уулзсан. Тэндээсээ 19 цаг өнгөрч ороод бид хоёр “Сансар” буудлын паб орж ганц юм хувааж уусан. Тэгээд тухайнд пабаасаа гарахдаа нэлээн муудсан. Мөн пабын гадаа хуурай дүү Батзаяа/ 99015016/-тай хальт уулзсан. Тэгээд би дүүтэйгээ уулзаж байх хооронд Мөнгөнсүх ах явсан байсан. Тэгээд би араас нь залгаад “Шугар” бааранд очиход манай найз Баяртогтох гээд найз маань байж байсан. Тэгээд тухайн баарандаа ууж байгаад салсан байх. Би юу ч санахгүй байна. Би тухайн найзууддаа картны нууц кодоо хэлээгүй. Тэд нартай байх хугацаанд би ямар нэгэн тооцоо хийгээгүй, миний данснаас зарлага гараагүй байсан. ...Би хаан банкны интернет банктай, надад гарсан зарлага орлогын мэдээлэл нь утгатайгаа ирдэг юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15х/,

- Гэрч Ш.Загдсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд: ... 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэр хорооллын эцсийн буудал дээрээс таксинд суух гээд зам дээр зогсож байтал Н.Ц машинтайгаа явж байгаад надтай тааралдаж намайг горд хүргэж өгөх гээд хөдөлсөн. Тэгтэл Н.Ц виза картнаас мөнгө авааг өг гэсэн. Чи яагаад өөрөө картаасаа мөнгө авахгүй байгаа юм бэ? гэхэд Би өөрөө картаа залгиулчихдаг гэсэн. Надаар Цагаанчулуут багт байх Хаан банкны АТМ-ээс 300,000 төгрөг авахуулсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

- Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 48х/,

  • Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8х/,

  • Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45х/,

- Н.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 44, 46, 47х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Н.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө таксинд явж байх үедээ Н.Маас такси үйлчилгээний  мөнгөнд түүний картыг ашиглан 15,000 төгрөгийн бензин хийж, улмаар түүний картыг авч явж 503,100 төгрөгийг авсан үйл баримт болсон байна.

Прокуророос шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь “2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө таксинд явж байх үедээ иргэн Н.Мы түүнд итгэмжлэн хариуцсан Хаан банкны 5094409574 тоот дугаарын данстай виза картнаас 503.100 төгрөгийг авч завших гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Мы мэдүүлэг, гэрч Ш.Загдсүрэнгийн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Цийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Н.Цэд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Цийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Цийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Ц нь завшсан эд хөрөнгө болох 503,100 төгрөгийг буцааж төлсөн, хохирогч Н.М гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 Шүүгдэгч Н.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас “...1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх саналтай...” гэсэн болно.

Шүүх шүүгдэгч Н.Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох 15 цагийн сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Н.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нарангэрэлийн Н.Цийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох 15 цагийн сургалтад хамруулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Ц нь дээрх үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын саналыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ