Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0305/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч С.С ,

Шүүгдэгч Н.А  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Е овогт Н-н А-д холбогдох 2218000000329 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Е овогт Н-н А  /РД: .......... /, .......  оны ....  дугаар сарын ... -ны өдөр .....  аймагт төрсөн, ...  настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ............-ийн хамт ........ хотын Баянгол дүүргийн ..... дүгээр хороо ............ байрны ......  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд .... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.А  нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн С.С- т өмгөөлөгч олж өгч .........  хэргийг шүүхээр нааштайгаар шийдвэрлүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 6 удаагийн гүйлгээгээр 11,655,000 төгрөгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А  мэдүүлэхдээ: “...Урьд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Улаанбаатар хотын Сансарын тэнд гэр буузны үйлдвэрт хоногийн 80,000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа. Миний аав, ээж хоёр 2022 оны 10 дугаар сард тэтгэврийн зээл авахаар нь хохирогчид учруулсан хохирлоо төлнө. Би буруу үйлдэл хийснээ ойлгож байна. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С  мэдүүлэхдээ: “...Манай нөхөр нэг хэрэгт холбогдсон болохоор өмгөөлөгч хөлслөх шаардлагатай болсон. Тэгээд манай хүргэн ах Улаанбаатар хотоос сайн өмгөөлөгч олоод өгье гэж хэлсэн. Бид нарт туслахын тулд хүргэн ах маань намайг Н.А тай холбоо тогтоож өгсөн. Улмаар энэ хүнтэй холбогдоод өмгөөлөгч олж өгөхөөр тохиролцож, би найзаасаа хүүтэй мөнгө зээлээд өгсөн. Миний хувьд энэ хүний худал, хуурмаг үйлдлээс болж, үнэхээр их зовсон. Дансандаа ямар ч мөнгөгүй байсан тохиолдол байгаа. Өөрийн биеэр уулзах гээд Улаанбаатар руу 2 удаа очиж зардлын мөнгө зарцуулсан байдаг. Надтай адилхан олон хүүхэдтэй ээж хүн болохоор өрөвдөж байгаа ч намайг үнэхээр хүнд нөхцөл байдалд оруулсныг бодохоор маш их гомдож байна. Би энэ хүнээс нийтдээ 15,000,000 төгрөг нэхэмжилсэн. Надаас 11,655,000 төгрөг авсан ч энэ мөнгийг өгөхийн тулд би хүнд мөнгөний хүү төлсөн. Мөн Улаанбаатар руу 2 удаа явсан зардал зэргийг нийтэд нь тооцож нэхэмжилсэн юм. Тухайн үед “Ковид-19” халдварт өвчин тархаж байсан үнэхээр хэцүү үе байсан. Надад энэ хүнийг заавал хорьж, цагдах хүсэл алга. Хамгийн гол нь өөрийнхөө хохирол төлбөрийг барагдуулахыг хүсэж байна. Мөн цаашид энэ хүнийг өөр хүнийг залилж, хуурч, хохироохгүй байхыг үгүйсгэхгүй ч гэсэн битгий ийм үйлдэл гаргаасай. Ажил хөдөлмөр эрхэлж, шударгаар амьдраасай гэж хүсэж байна гэв.

 

Эрүүгийн 2218000000329 дугаартай хэргээс:

 

Хохирогч С.С ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 26 дахь тал/, гэрч Б.М ын мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гэрч Б.Н-ын мэдүүлэг /40-41 дэх тал/, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, Ковидын шинжилгээний хариу /хавтаст хэргийн 18-21 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Н.А гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.А  нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл иргэн С.С-т “өмгөөлөгч олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 6 удаагийн гүйлгээгээр 11,655,000 төгрөгийг шилжүүлэн авсан  залиалах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.гэв.

 

Хохирогч С.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Адилхан эх хүн болохоор өрөвдөж байна. Прокурорын дурдсан 11,655,000 төгрөгийн хохирлоо авахад болно. Бусад хохирлын мөнгөө буян болог гээд нэхэмжлэхийг хүсэхгүй байна. гэв.

 

Шүүгдэгч Н.А  нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Н.А  нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгч олж өгч ...........  хэргийг шүүхээр нааштайгаар шийдвэрлүүлнэ гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.С ийг төөрөгдөлд оруулж нийт 6 удаагийн гүйлгээгээр 11,655,000 төгрөгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.С ийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 26, 08 дугаар сарын13-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын сүүлээр манай нөхөр болох Д.Б нь .......  аймгийн ......-т шалгагдаж эхэлсэн болохоор би өөрийн ........-ийг өмгөөлүүлэхийн тулд аль болох сайн өмгөөлөгч хайж эхэлсэн. Тухайн үед манай хүргэн М  нь А  гэх эмэгтэйтэй холбоод чамд тус болж магадгүй юм шиг байна. Чи энэ хүнтэй холбогдоорой гэж хэлээд Н  овогтой А  гэх хүний утасны дугаарыг өгч байсан юм. Ингээд би тухайн үед Н.А  гэх эмэгтэй рүү утсаар холбогдоод өмгөөлөгч хэрэгтэй байгаа талаараа хэлэхэд уг эмэгтэй надад Н гэх хүний нэр хэлээд энэ хүн өмгөөллийн холбоотой, нөхөр нь ........... газрын дарга байж байгаад тэтгэвэрт гарсан. Миний эгч бас дээд шүүхэд ажиллаж байгаад одоо ...... дүүргийн шүүгчээр ажиллаж байгаа. Чи өөр хүмүүстэй холбогдоод хэрэггүй чиний .........-ийг зохицуулаад өгье гэж хэлэхээр нь би итгээд А -ийн явуулсан Хаан банкны ...........  дугаарын Н  гэх хүний эзэмшлийн Хаан банкны данс руу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 8 сая төгрөгийг Д.Б  гэсэн утгатай банзаар бэлэн мөнгө шилжүүлсэн. Ингээд уг Н.А  гэх эмэгтэй надтай дахин холбогдоод .......  аймгийн ....-д мөнгө өгөх хэрэгтэй байна. Чи яаралтай 3 сая төгрөг миний данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ........... дугаарын Н гэх хүний эзэмшлийн данс руу банкаар 1 сая төгрөг Б  гэсэн утгатай шилжүүлсэн. Ингээд дахин 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны ..........  дугаарын данс руу 1,250,000 төгрөгийг С ээс гэсэн утгатай шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны ..... дугаарын Н гэх хүний эзэмшлийн Хаан банкны данс руу өөрийн .......  дугаарын данснаас 750,000 төгрөгийг С ээс гэсэн утгатай шилжүүлсэн. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр А  над руу залгаад хүн хоолонд оруулж байна мөнгө гэж хэлэхээр нь О  гэх хүний эзэмшлийн ..............  дугаарын данс руу 120,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл А  дахин надтай холбогдоод чиний авсан өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн яаралтай төлбөрийг нь явуулж гэж хэлэхээр нь би 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны данс руу өөрийн Хаан банкны ....... дугаарын данснаас 425,000 төгрөгийг эмнэлгийн төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн. Тухайн үед А  гэх эмэгтэй надад хандан манай аавын бие муу байгаа гэж хэлэхээр нь О  гэх хүний эзэмшлийн ..........  дугаарын данс руу 50,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 6 удаагийн гүйлгээгээр 11,595,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл уг А  гэх эмэгтэй надад хэлсэн болгон нь худал байсан бөгөөд өмгөөлөгч болон хууль зүйн туслалцаа үзүүлээгүй миний бодлоор над руу мэйл болон чатаар явуулж байгаа өмгөөлөгчийн гэрээ, хүсэлт бүгд хуурамч байсан гэж бодож байна. Би мөнгө өгсөн цагаасаа хойш залгаж юу болсон талаар асуухад чиний ............-ийн хэргийг аргалж чадна гэж хэлээд байсан. Ингээд А  сүүлдээ утсаа ч авахаа байсан учир Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...Би тухайн үед гэрээнд заагдсан ........  дугаар руу ярих гэж хэд хэдэн удаа оролдсон боловч холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан байсан. Мөн Б  гэх өмгөөлөгчтэй нэг ч удаа биечлэн болон утсаар холбоо барьж үзээгүй. Өмнөөс нь А  ингэж байна тэгж байна гэж дандаа холбож зуучилж байгаа гэж ярьж ойлгуулж ярьдаг байсан. Хамгийн анх О  гэдэг өмгөөлөгчийг явуулах гэж байна гээд ярьж байгаад анх ярьснаас хэсэг хугацааны дараа над руу ярихдаа О  өмгөөлөгч оролцох боломжгүй байна. О  нь улсын өмгөөлөгч болохоор өөр өмгөөлөгч оруулахаар боллоо. Дараа нь Б  гэдэг өмгөөлөгчийг оруулахаар боллоо гээд надад Б  гэх өмгөөлөгчийн гэрээ явуулсан. Би гар утсаар холбогдох мэдээллийг өгөөд харин Улаанбаатар хотоос өмгөөллийн гэрээг фэйсбүүкээр явуулдаг байсан. Яг өмгөөлөгч нартай биечлэн очиж уулзаж байгаагүй. Хоёр удаа Улаанбаатар хотод очоод өмгөөлөгчтэй уулзъя гэхэд цагдаа шүүхийнхэн бүгд Корона туссан хүнтэй уулзах боломжгүй гээд уулзаж чадаагүй. Би Н  гэх хүнтэй утсаар ярих гэсэн боловч огт утсаа авахгүй жоохон байж байгаад мессеж бичдэг байсан. Хамгийн сүүлд бүх зүйл худлаа болсныг мэдээд би Улаанбаатар хотод очиж А тай уулзахад А  надад болсон асуудлыг ярихдаа би Н  гэдэг хүний өмнөөс мессеж бичиж байсан. Н  нь миний төрсөн ээж байсан гэдгээ хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 26 дахь тал/,

 

Гэрч Б.М ын мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр найз болох А хамтарч ажиллах санал тавьсны дагуу Архангай аймгийн Цэцэрлэг хотод цэцэрлэгийн барилга барихаар очсон. Тэр үед бөөнөөрөө архи ууж сууж байгаад А-ын танил барилгын бизнес хийдэг залуугийн найз гэх А  гэх эмэгтэйтэй танилцаж байсан. түүнээс хойш би А тай ойр зуурын мэнд мэдэж мессеж бичдэг байсан. С  нь манай бэр Б- ийн төрсөн дүү. 2019 оны 10 дугаар сард А  нь манай эгч хотод шүүгч хийдэг юм аа ямар нэгэн шүүхийн асуудал гарвал хэлээрэй нэг удаа тус болно гэж хэлсэн. Тэгээд харилцаагүй байж байгаад 2021 оны 03 дугаар сард манай .....  болох Б  .....  аймагт хүнийг алах хэрэгт холбогдоод би А тай эргэж холбогдож чи нөгөө эгчээсээ нэг асуугаач манай баз нэг ийм хэрэгт орчихож гэж хэлэхэд хоёр хоногийн дараа А  нь энэ хэргийг чинь ялыг нь хөнгөрүүлж болох юм байна. Хэргийн материалыг нь над руу явуулчих /яллах дүгнэлт/ гэхээр нь би зургийг нь явуулж эхнэрийн дүү болон базад танилцуулж энэ хүн тусалж чадна гэнээ гээд баз болох Б тэй холбож өгсөн. Баз баздаа хайртай гэгчээр би түүнд тусалъя гэж бодсон. А  надад манай шүүгч эгчийн найз Сүхбаатар дүүрэгт оффистой Н  гэж хүний нэр хэлээд нөхөр нь прокурорын газарт байсан гэж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,  

 

Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020-2022 он хүртэл А  гэх хүний өмгөөлөгч нь байсан. Би тэр хүнээс өмгөөллийн төлбөр аваагүй. Тухайн хэрэг нь 2022 оны хавар шийдэгдсэн. Би Б  гэх хүнтэй 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 76 дугаартай өмгөөллийн гэрээ байгуулаагүй. Мөн ......  аймаг дахь сум дундын шүүхэд шүүх хурал хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт болон өвчний магадлагаа, ковидын шинжилгээний хариу хүргүүлж байгаагүй. Би ....  аймгийн шүүх рүү 2021 оны 06 дугаар сард шүүх хурал хойшлуулах хүсэлт болон ковид туссан талаараа шинжилгээний хариу явуулж байсан. Үүнийг А  над руу давхар зургийг нь дараад явуулж байсан. Үүнийг ашиглаж А  хуурамч бичиг баримт үйлдсэн гэж би бодож байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...Би Н А г танина. Манай охин байгаа юм. Миний дансыг манай охин ашигладаг. Би .....  тоот дансанд орсон 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Б -с гэсэн утгатай 8 сая төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ...........  гэсэн утгатай 1 сая төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр .............  гэсэн утгатай 1,250,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ...........  гэсэн утгатай 750,000 төгрөгийг огт мэдэхгүй. Манай охин миний дансыг ашиглаж мөнгө төгрөг шилжүүлж авдаг. Манай охин А  энэ талаар мэдэх байх. Надад өмгөөллийн ямар ч эрх байхгүй. Би Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт хурлын нарийн бичиг, Улаан загалмайн хороон дарга хийж байгаад 2006 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Би ямар ч өмгөөллийн холбоо байгуулаагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

 

Ковидын шинжилгээний хариу /хавтаст хэргийн 18-21 дэх тал/,

 

Б.Н-ын эзэмшлийн Хаан банк дахь ............ тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 87-98 дахь тал/,

 

О.С-ын эзэмшлийн Төрийн банк дахь ............. тоот дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 101-116/ дахь тал/,

 

Н.А-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сард манай найз М  над руу ......... дугаараас залгаад манай ..........  асуудалд орчихлоо таньдаг өмгөөлөгч байгаа бол холбоод өгөөч гэсэн. Тэгээд би асууж өгье гэж хэлээд дахин ерөөсөө холбоо бариагүй. Тэгээд 2021 оны 02 дугаар сард би Архангайд залилангийн асуудалтай бас мөнгөний асуудал байсан болохоор М  руу залгаад дээр асуусан зүйл болчих юм шиг байна. Мөнгөө шилжүүлчих гээд 2021 оны 02 дугаар сарын эхээр С ээс ээжийнхээ .............  тоот дансаар 8 сая төгрөг авсан. Тэгээд өмгөөлөл нь 12 сая гээд тохирсон байсан болохоор үлдэгдэл мөнгийг нь цувуулаад 11,950,000 төгрөгийг ээжийнхээ дансаар авсан. Тэгээд би Б  гээд намайг өмгөөлж байсан өмгөөлөгчийн ковидын шинжилгээний хариуг ашиглан тухайн хүмүүсийг хуурч мэхэлж гараараа хүсэлт бичээд .......  аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал хойшлуулах талаар хүсэлт бичиж явуулсан. Би С  гэх хүнээс өмгөөлөгчийн зардал гэж нийт 11,950,000 төгрөг авч тухайн хүнийг залилсан  үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Бас тухайн хохирлыг яаралтай төлж барагдуулна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн /хавтаст хэргийн 61-63 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.А г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Н.А  нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгч олж өгч ........  хэргийг шүүхээр нааштайгаар шийдвэрлүүлнэ гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.С ийг төөрөгдөлд оруулж нийт 6 удаагийн гүйлгээгээр 11,655,000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, хохирогчийн хөрөнгийг залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Н.А г бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориулаад бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.С т 11,655,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Н.А гаас 11,655,000 төгрөг гаргуулж хохирогч .......  аймгийн .......  сумын .... дугаар багийн ......  дугаар хороо ..... тоотод оршин суух хаягтай Б  овогт С-ын С  /РД: ........ , утас ......... /-д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан өмнөх 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 622 хоног буюу 1 жил 10 сарын хугацааг нэмж нэгтгээд нийт 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч С.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А  нь энэ хэргийг сунжруулахын тулд өмгөөлөгч авах талаар ярьж байгаа нь нэг төрлийн заль. Надад үнэхээр их хохирол, сэтгэл санааны хор уршиг учруулсан. Хийсэн үйлдлээ гэмшиж, уучлал гуйх ёстой байхад зугтаах арга хайж байгаад нь бүр их дургүйцэл хүрч байна. Намайг уулзах гээд очиход ямар нэгэн шалтгаан хэлээд зугтаачихдаг. Миний хувьд өөрт учирсан нийт хохирол хор уршгийг нэхэмжлэхгүйгээр яллах дүгнэлтэд дурдсан 11,655,000 төгрөгөө төлүүлэх хүсэлтэй байна. Цаашид Н.А г бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээг авахыг хүсэж байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Н.А  мэдүүлэхдээ: Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэрвээ цагдан хоригдоогүй байсан бол хохирлыг төлөх боломжтой байсан. Прокурорын зүгээс миний хүүхдүүдийг эцэг С-ын асрамжид хүлээлгэх саналыг гаргаж байна. С  нь сүүлийн 5, 6 жил хүүхдүүдтэйгээ хамт амьдраагүй байтал одоо миний гурван хүүхдийг асрах боломжгүй шүү дээ. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж ойлголоо. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байгаа бөгөөд хохирогчийн төлбөрийг тодорхой хугацаанд төлөхөө илэрхийлж байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.А  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Н.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд .......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .....  оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөөгүй, урьд холбогдсон гэмт хэргийн хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Н.А д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д 1 жилийн хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг хорих ялын 7 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 11 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.А  энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Е овогт Н-н А г бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж,  зохиомол байдлыг зориулаад бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Н.А д оногдуулсан 1 жилийн хорих ялаас шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 11 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Н.А д оногдуулсан 11 сар 23 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А гаас 11,655,000 төгрөг гаргуулж хохирогч .........  аймгийн ...  сумын .... дугаар багийн .....  дугаар хороолол .......дугаар байрны ....  тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Сосорбарамын С  /РД: ...... , утас ....... /-д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР