Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0332/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч Н.Б  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б овогт Н-ийн Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218002820368 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Н-ийн Б  /РД: .......... /, ....... оны ......  дугаар сарын ... -ны өдөр ......  аймгийн .....  суманд төрсөн, ......  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, .....  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ............-ийн хамт ....... аймгийн ....... сумын ...... багийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.Б ыг хуурч,  цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б  нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ............гэх фэйсбүүк хаягаас П  аппликейшний зээлийн эрхийг нэмэгдүүлнэ гэж хуурамч зар байршуулан 2022 оны 01 үгээр сарын 11-ний өдөр зарын дагуу холбогдсон Г.Б ийн П  аппликейшнд нэвтрэх нэр, нууц үгийг авч зээлийн эрхийг нь ашиглан 809,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зарын дагуу холбогдсон Ч.Х гийн П  аппликейшнд нэвтрэх нэр, нууц үгийг авч зээлийн эрхийг нь ашиглан 285,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарын дагуу холбогдсон Н.Б ийн П  аппликейшнд нэвтрэх нэр, нууц үгийг авч зээлийн эрхийг нь ашиглан 197,950 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Төрийн банкны .......  тоот  данс руу шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б ы мэдүүлсэн: “Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Дахин нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218002820368 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ч.Х гийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр фэйсбүүкээр П  аппликейшний зээлийн эрхийг 3,000,000 төгрөг хүртэл нэмэгдүүлнэ гэсэн зарын дагуу ............гэх хаягаар холбогдсон. Тухайн хаягаас холбогдоод 3,000,000 төгрөг авах боломжтой юу гэж зурвас бичихэд болно танд зээлийн эрхийг нэмэгдүүлж өгөхөд та зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагатай. Та  зээлийн үлдэгдлээ дараад төлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би 287,200 төгрөгийн зээлээ дараад хэлтэл нэвтрэх нэр, нууц дугаар, гүйлгээний нууц дугаараа өгчих гээд би өөрийн нууц дугааруудыг гаргаж өгсөн. Тэгээд би 20 минутын дараа шалгах гээд П  аппликейшн руугаа нэвтрэх гэхэд нууц кодыг нь сольчихсон байсан. Тэгээд өөрийн бүртгэлтэй утасны дугаараар дахин нууц үгээ сэргээж аваад ортол 285,000 төгрөг .......  дугаарын дансанд шилжүүлээд авчихсан байхаар нь фэйсбүүк хаягаар нь чат бичтэл намайг блок хийчихсэн байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Хохирогч Н.Б ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүкээр юм үзээд байж байтал П  аппликейшний зээлийн хэмжээг нэмэгдүүлж өгнө гэх зар байсан. Тэгэхээр нь зарын дагуу холбогдож үзтэл та зээлийнхээ аппликейшний нууц дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би нууц дугаараа өгсөн. Тэгсэн миний зээлийн аппликейшнээр ороод 197,950 төгрөг авсан байсан. Надад шүүх цагдаагаар явах зав байхгүй. Тийм учраас өргөдөл гомдол гаргаагүй. Би өнөөдөр хохирогчоор мэдүүлэг өгч байгаа хэдий ч шүүх хуралд оролцох, дахиж ирж мэдүүлэг өгч чадахгүй. Надад гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Хохирогч Г.Б ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлээд манай эхнэр П  аппликейшний ээлийн эрх нэмж өгнө гэсэн зараар холбогдоод надад хэлсэн. Тэгээд зээлийн эрхийг нэмэгдүүлэхээр ярихад өмнөх авсан зээлээ төлөөд зээлийн үлдэгдэлгүй байж эрх нэмнэ гэдэг зүйлийг ярьсан байсан. Тэгэхээр нь би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цаг 30 минутын үед цалингаа буухаар нь П  аппликейшний зээлийн үлдэгдлээ хаасан. Тэгээд манай эхнэр нөгөө хүнтэй холбогдоод нэвтрэх нэр, нууц үгээ өгсөн. Тэгээд удахгүй зээлийн эрх нэмэгдээгүй бөгөөд 809,000 төгрөгийн гүйлгээ Төрийн банкны данс руу шилжсэн мэдээлэл утсанд ирсэн.гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/

 

Хохирогч Х.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр мэдүүлсэн: ...Би анх 2021 оны 12 дугаар сарын 28-нд фэйсбүүкийн бүх төрлийн зээл болон зээл чөлөөлөх үйлчилгээ гэсэн групп дээр ............гэх нэртэй хүн Бид П  аппликейшний зээлийн эрх нэмж өгнө гэсэн зар тавьсан байхаар нь чатаар холбоо бариад яаж нэмдэг юм. Эрхээ нэмүүлье гэж чат бичсэн. Тэгэхэд зээлээ бүрэн хаасан байх шаардлагатай байдаг юм. Тэгээд 3 сая төгрөг хүртэл өсгөж өгөөд би хөлсөнд нь 20,000 төгрөг авдаг юм гэхээр нь би мөнгө олж зээлээ хаах гэсээр байгаад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр .......... худалдааны төвийн үүдэнд байх Хаан банкны АТМ-д нөхөр Г.Б ийн Хаан банкны ........ дансанд мөнгө хийж П оос нөхрийн нэр дээр авсан байсан 763,575 төгрөгийг хаагаад ............гэх хаяг руу би зээлээ төлчихлөө гээд П ийн нэр нууц үгээ өгөхөд 20-30 минутын дараа болчихно гэхээр нь хэсэг хүлээгээд уг чат руу юм бичих гэсэн чинь намайг блок хийчихсэн байхаар нь П  руугаа орж харсан чинь 810,000 төгрөгийн зээл аваад Төрийн банкны .......  тоот дансанд 809,000 төгрөгийг шилжүүлээд авсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,

 

Гэрч Б.М-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Би П  аппликейшн ашигладаггүй. 2020 онд өөрийн нэр болон ....  утасны дугаараар бүртгэл үүсгэж, харилцах дансанд Хаан банкны ...... дугаарын дансыг бүртгүүлж хаяг нээж байсан. Одоо түүнийг манай эхнэр Х  ашигладаг. Манай эхнэр надад 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр цахим хаягаар П  аппликейшнийхээ нэвтрэх нэр, нууц кодыг зээлийн эрх нэмэгдүүлэхээр өгөөд алдсан гэж хоёр хоногийн дараа хэлж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Н.Б ы эзэмшлийн Төрийн банк дахь .......  тоот харилцах дансны харилцагчийн хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-40, 107-109 дэх тал/

 

Н.Б ы 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...Би өөрөө П  зээлийн аппликейшнийг ашигладаг. Тэгээд ашиглаж байх үедээ фэйсбүүкээр зээл өгнө, авна гэсэн группээс П  аппликейшнийн зээлийн эрхийг нэмэгдүүлж өгнө гэсэн зар явж байхаар нь би тухайн зарыг оруулсан хүнтэй фэйсбүүк чатаар холбогдоход зээлийн эрхийг чинь 3 сая төгрөг хүртэл нэмэгдүүлж өгч болно гэж хэлээд миний нэтрэх нэр, нууц үгийг аваад 800,000 орчим төгрөг авсан. Тэгэхээр нь би ч гэсэн ингэж болох юм байна гэж ойлгоод ............нэртэй хуурамч фэйсбүүк хаягийг өөрийн ашигладаг ......... дугаараар нээгээд П  аппликейшнийн зээлийн эрх нэмэгдүүлнэ гэж пост бичиж байсан. Тэгээд 2022 ны 01 дүгээр сарын 21-ний өдөр Х  гэх хүн холбогдоод миний зээлийн эрхийг нэмэгдүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би нууц үг, нэвтрэх нэр, нууц үгийг нь аваад П  аппликейшн руу нь ороод 285,000 төгрөг авч өөрийн Төрийн банкны .......  тоот данс руу шилжүүлэн авсан. Үүний дараа мөн миний бичсэн зарын дагуу Б  гэх хүн холбогдсон. Тэгээд мөн дээрх үйлдлийн дагуу орж 197,950 төгрөг авч өөрийн Төрийн банкны .......  тоот данс руугаа шилжүүлэн авсан. Би энэ хоёр хохирогчтой огт холбогдож үзээгүй. Хохирол төлөөгүй. Хохирлыг төлж барагдуулна гэж бодож байгаа. Би өөрөө хүүхдийнхээ мөнгө болон цалинтай ээж гэх халамжийн 250,000 төгрөгөөр хохирлоо барагдуулна. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б  гэх хүн холбогдоод миний зээлийн эрхийг нэмэгдүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би нууц үг, нэвтрэх нэрийг нь аваад уг П  аппликейшн руу ороод 809,000 төгрөгийг авч өөрийн Төрийн банкны .......  тоот данс руу шилжүүлэн авсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65, 157-158 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Б ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Н.Б ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.Б ыг цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Х , Г.Б  нарт учирсан хохирол төлөгдсөн, хохирогч Н.Б-д учирсан 197,950 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Н.Б аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Н-ийн Б ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б аас 197,950 төгрөгийг гаргуулж хохирогч .......  хотын ...... дүүргийн ... дугаар хороо .........  гудамжны .......  тоотод оршин суух хаягтай Б овогт Н-ийн Б  /РД: ......... , утас: ...... /-д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР