Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                       Ч.Сувд-Эрдэнэ

                        Улсын яллагч                                     Б.Энхбаяр

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                    С.Сувдаа

                        Шүүгдэгч                                              ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5-р баг Довын 101 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дугаар зүйлд зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар нэмж нэгтгэн 4 жил 6 сар 16 хоног хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар 1 хоногийн хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №50 дугаартай шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох, 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, Боржигон овогт Төмөрхуягийн /РД:ЙР79072316/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5-р багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караокед архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт удаа дараа цохиж, ширээний булан мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Миний бие мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэжээ.

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

           Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр найз *******, *******, ******* нарын хамтаар Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караокед 20 цагийн үед орж 1 шил 0.75 шилтэй хараа архи уусан. Архи дуусах үед *******, ******* хоёрын эхнэр гаднаас орж ирээд тэр хоёрыг аваад явсан. Би найз *******той үлдээд хэсэг дуулж байгаад явах санаатай сууж байхад гаднаас , ах хоёр архи уусан байдалтай орж ирсэн. , хоёртой ойр зуурын юм яриад сууж байсан чинь ах над руу ямар нэгэн шалтгаангүй томорч агсарч, миний нүүрэн тус газар руу гараараа 2 удаа цохисон. Би ахад цохиулаад унахдаа толгой хэсгээрээ ширээний эрмэг мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

                Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Уг өдрийн 21 цагийн үед байх гаднаас багш ажилтай Болд 3 найзынхаа хамтаар орж ирээд манай караокед 1 шил архи уусан. Түүний 2 найз удаагүй явсан. Болд багш нэг найзтайгаа дуулаад сууж байхад гаднаас зүс таних , // хоёр орж ирж харагдсан. Бид хойд өрөөнд юм хийгээд зогсож байхад караокены заалны өрөөнд хүмүүс хоорондоо маргалдах чимээ чанга сонсогдохоор нь хартал , Болд хоёр өөд өөдөөсөө харсан том, том дугараад муудалцаад байсан. Би тухайн үед энд зодолдохгүй шүү гээд хойд өрөө рүүгээ ороод цагдаа дуудлага өгөх хойгуур караокены зааланд зодолдоод “Ална шүү” гээд орилоод байхаар нь ороод хартал , Болд хоёр зодолдож байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р тал/,

                Гэрч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр найз *******, *******, Болд бид 4 караокед 20 цаг өнгөрч байхад орж бага зэрэг архи уусан. *******, ******* хоёрын эхнэр ирээд аваад явсан. Болд бид 2 сууж байхад гаднаас , ах хоёр архи уусан байдалтай орж ирсэн. ах орж ирээд найз Болд руу агсраад түүнтэй маргалдаж түүнийг цохиж зодсон. Болдын бие эрх чөлөөнд халдаж цохиж зодохдоо түүний нүүрэн тус  газар 2-3 удаа цохиж зодсон... гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р тал/,

Гэрч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр найз ы хамтаар гадуур архи ууж байгаад караоке орж дуулах зорилготой “Оргил” караоке орж 20 цаг өнгөрч байхад орсон. Караокед ороод сууж байхад зүс таних *******, ******* хоёр сууж байсан. бид 2 Болд, ******* дээр очоод дэргэд нь суугаад юм ярьсан. Тэгсэн , Болд хоёр хоорондоо бага зэрэг маргалдаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

                Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн” ...*******ын биед зүүн дээд 1-р шүд булгарч унасан, уруулын дотор тал, буйланд шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41, 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна. *******ын үүдэн зүүн дээд 1-р шүд нь нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн гэмтлээс болж унасан байх боломжтой...” гэх 147 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-17-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/,  Байнга оршин суугаа хаягийн лавлагаа/хх-ийн 67 дугаар хуудас/ шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-н 69 дүгээр хуудас/ зэрэг болно.  

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. Шүүгдэгч ******* нь гэм буруутайд тооцох талаар:

           Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5-р багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караокед архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт удаа дараа цохиж, ширээний булан мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 34-р тал/, Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 36-р тал/, Гэрч Б.*******ын мэдүүлэг /хх-ийн 38-р тал/, Гэрч С.ын мэдүүлэг /хх-ийн 36-р тал/, Гэрч Б.*******ын мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэсгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

         Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав. Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5-р багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караокед архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт удаа дараа цохиж, ширээний булан мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрхуягийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 600 нэгж буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******ыг торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.