Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0418

 

 

Гомдлын шаардлагаас татгалзсаныг

батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, И******* ф******* ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Н*******, Б.Х******* тус тус холбогдох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х*******, Ж.Н******* нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Тус шүүхэд хянагдаж буй И ф ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х*******, Ж.Н******* нарт холбогдох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х*******, Ж.Н******* нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлээсээ татгалзсантай холбоотой үүсэх үр дагавар буюу дахин энэхүү асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг бүрэн ойлгож, ухамсарлаж байна гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч И******* ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасан гомдлын шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар итгэмжлэлээр олгосон байх бөгөөд тус захиргааны хэргийн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу гомдол гаргагч нь гомдлын Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х*******, Ж.Н******* нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг батлах нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргагч нь энэ шаардлагаар дахин гомдол гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагч И******* ф******* ХХК-ийн тус шүүхэд гаргасан гомдол шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Золзаяад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргагч нь энэ шаардлагаар дахин гомдол гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА