Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

2022       11          04                                     2022/ШЦТ/198

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч Т.Саленбаба нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар яллах дүгнэлттэй, шүүгдэгч Молхы машан овогт Тилеуханы Саленбабад холбогдох  эрүүгийн 2236002410242  дугаартай, 178/2022/0202/Э/ индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч,  2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хялбаршуулсан  журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Ховд аймгийн Ховд суманд 1973 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 49 настай,  эрэгтэй,  ард казак, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах,  хувиараа ногоочин малчин, аминдаа гэр нэг, 87 толгой мал, мотоцикль-1, хашааны газартай, сарын  орлого 600000 төгрөг, Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа  багт оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт  зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх  ял, мөн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт  зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих  ял тус тус шийтгүүлж байсан, ПЛ73042713 дугаарын регистртэй, Молхы машан овогт Тилеуханы Саленбаба

              Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Молхы машан ургийн овогт Тилеуханы Саленбаба нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд тухайн үед бий болсон хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Х.Мамарбектэй маргалдаж улмаар түүний нуруу хэсэгт чулуугаар нэг удаа, толгой хэсэгт гараараа гурван удаа цохиж эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Х.Мамарбекийн өгсөн..2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би найз болох Мустафын хамт Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт мал хайж явж байгаад мотоцикльдоо бензин авах зорилгоор Буянт сумын төврүү явж байтал замын эсрэг талд А.Аскарбек, Н.Мешитхан, А.Каслин, Т.Саленбаба гэх нэртэй залуучууд архи уугаад сууж байсан. Улмаар би А.Аскербекийг таньдаг болохоор хажууд нь очиж зогссон. Үүний дараа А.Аскербек нь надад мотоциклиосоо буугаад наашаа хүрээд ир гэсэн. Тухайн үед би тэд нарын хажуу талд цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан болохоор тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн байх гэж бодоод очтол  Т.Саленбаба нэртэй залуу нь шууд надтай хэрэлдэж эхэлсэн. Улмаар А.Каслин нэртэй залүу хүрч ирээд барьж аваад чи яагаад манай ахтай хэрэлдээд байгаа юм гэж надруу дайраад байхад Т.Саленбаба нь гартаа газраас чулуу аваад миний нуруу хэсэгт 1 удаа, толгой хэсэгт 3 удаа цохихоор нь би унаад өгсөн бөгөөд намайг унаж байхад А.Каслин нь намайг нэмж зодоод байсан юм. Тухайн үед миний найз болох Н.Мустафа нь бид нарыг салгах гэж иртэл үлдсэн хоёр буюу А.Аскербек Н.Мешитхан хоёр нь нийлж байгаад зодсон байна. Бид нар  зодолдчихоод 1 шил архи ууж дуусгаад 2-3 цагийн дараа яваад өгсөн. Тухайн  үед би босч чадахгүй, манарсан байдалтай байсан ба Н.Мустафа нь мөн адил манарчихсан байсан. Үүний дараа бид хоёр Буянтаас Ханза гэх найзыгаа дуудаж мотоциклийг Н.Мустафад унуулж би өөрөө машинд суугаад явсан. Гэрт очсоны дараа шууд унтаж амарсан. Н.Мустафа бид хоёр архи согтруулах ундаа хэрэглээгүй болно. Тэр гурав  маш их согтолттой, өөрсдийгөө хянах чадваргүй байсан. 2021 онд миний мал Т.Саленбабагийн тариалангийн газарт орж луувангуудыг идэж байсан ба тухайн үед би хохирлыг нь  барагдуулж өгч байсан. Т.Саленбаба нь миний нуруу хэсэгт 1 удаа, толгой хэсэг рүү 3 удаа цохисон.  Би эмчилгээ хийлгэсэн надаас нийт 500000 төгрөгийн зардал гарсан  байгаа. Баримттай зардал байхгүй КТГ-ийн зураг 50,000 төгрөгөөр, Баянлгий аймгийн Сагсай суманд очиж хүнээр толгойгоо бариулаад ирэхэд нийт 400000 төгрөгийн   асуудлаас болж Буянт сумаас удаа дараа ирсэн шатахууны мөнгө нийт 50000 төгрөг гарсан байгаа. Иймд энэ зардлаа нэхэмжилж байна. Надад хохиролоо гаргуулаад авчихад ямар нэгэн гомдол санал алга байнагэх мэдүүлэг/ хх-ийн 3, 27-28 -рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мустафагийн өгсөн...2022 оны.08 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс Х.Мамарбекийн хамт үхэр хайгаад явж байсан. Мотоциклийн бензин авах зорилгоор сумын төврүү явж байтал зам дээр танихгүй залуу сумын төв рүү явж байна боломжтой бол аваад яваач гэхээр нь мотоцикльдоо суулгаад Буянт голын гарамын хажуу талд А.Аскербек, Н.Мешитхан, А.Каслин, Т.Саленбаба нар архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Тухайн үед Х.Мамарбек уг хүмүүсийг таньдаг болохоор уг хүмүүст очсон. Бид нар очиж мотоциклээс буугаад сууж байтал Т.Саленбаба нь Х.Мамарбекийг дуудаж 50 орчим метр зайтай газарт очиж ярьж байтал Т.Саленбаба нь гартаа чулуу барьсан бөгөөд А.Каслин нь гүйж очоод Х.Мамарбекийг дараад авахаар нь Т.Саленбаба нь чулуугаар толгой хэсэг рүү нь 5-6 удаа цохисон. Тухайн үед Мешитхан, А.Аскербек хоёр нь намайг явуулалгүй барьж авч зүүн талын нүд хэсэгт 3-4 удаа цохисон. Дараа нь Х.Мамарбек нь манарсан байдалтай босч ирэхэд толгой нь хагарсан байдалтай байсан. Дараа нь миний машиныг унаад явж байсан Хамза, Ардабек нэртэй хоёр залуу ирж бид нарыг аваад явах гэж байтал А.Аскербек нь Хамзаад байсан машины түлхүүрийг булаагаад авахаар нь бид гуйж байгаад түлхүүрээ авсан. Х.Мамарбек нь толгой өвдөж байна гэрт очиж чадахгүй юм шиг байна гэхээр нь би мотоциклийг нь жолоодож Х.Мамарбекийг миний машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Миний харснаар толгой хэсэг рүү нь 5-6 удаа цохисон байсан. Намайг 3-4 удаа цохисон гэхдээ гэмтэл аваагүй. Тэд нар их согтолттой байсан бид нар очиход 1 шил “Соёрхол гэдэг архитай байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 6-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр  сарын 06-ны өдрийн 720 дугаартай...Х.Мамарбекийн биед толгойн баруун чамархай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Х.Мамарбекийн биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам ”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Х.Мамарбекийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт, гэрэл зураг/ хх-ийн 13-15-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нуртазагийн өгсөн...Т.Саленбаба нь аав, ээжээсээ  6-уулаа, айлын 2 дахь хүүхэд 4 дүүтэй 1 ахтай. Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд 1981-1989 онд 8 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан дахин сургууль соёлд сураагүй. Т.Саленбаба нь өмнө гэмт хэрэгт холбогдож байсан. Т.Саленбаба нь бага наснаасаа малд их сонирхолтой ногоо их тарьдаг байсан. Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт эхнэр Кулиза, охин Орал, хүү Сайлсапи охин Куралай нарын хамт амьдардаг...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхчимэгийн өгсөн...

 


Т.Саленбаба Аав,ээжээс 6-уулаа, айлын 2 дахь хуүхэд 1 ах, 4 дүүтэй. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг. Ааш зан нь өөрчлөгдөөд байдаггүй юм аа. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан. Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд 1981-1989 онд 8 дугаар анги төгссөн. Ямар нэгэн спортоор хичээлдэг байсан талаар мэдэхгүй байна. Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Бага наснаасаа мал маллаж амьдарч ирсэн. Өөр ажил төрөл огт хийж байгаагүй. Цэргийн алба хаагаагүй. Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт мал маллаад амьдарч байгаа.Т.Саленбаба гаргасан үйлдлээ ухамсарлаж байгаа тул хөнгөн шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-рт/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Молхы машан овогт Тилеуханы Саленбаба нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт  зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх  ял, мөн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт  зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих  ял тус тус шийтгүүлж байсан гэх баримт/ хх-ийн 52-рт/

Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, мөн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-63-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Саленбабагийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн үед Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт байх  наймын  газраас А.Каслин, А.Асербек, Н.Мешитхан бид дөрөв түлш авахаар Буянт сумын төв рүү А.Асарбекийн машинтай явсан. Тэгээд бид дөрөв Буянт сумын төв орж бинзений аваад гарахдаа замдаа дэлгүүрээс 1 шил 0,75-тай Соёрхол нэртэй архи аваад гарсан. Тэр архийг Н.Мешитхан бид хоёр хувааж уугаад явсан. Тэгээд  наймын  газрын ойролцоо ирээд зам дагуу зогсоод голын хажууд зогсож байтал Х.Мамарбек хажуудаа хоёр залуутай мотоцикль уначихсан бид нарын хажууд ирсэн. Тэгтэл Х.Мамарбек нүүр гараа угаагаад зогсож байхдаа орилж чарлаад байхаар нь би дагуулаад энд очоод уулзъя гэж хэлээд дагуулаад нөгөө хэдээс холдсон. Тэгээд би  Х.Мамарбекээс миний өвөл алдсан халтар үрээг чи мэдэж байгаа, Оролган, Х.Асен та гурав алга болгосон гэж хэлээд би Х.Мамарбекийк зогсож байхад нь хөмөрч унагаагаад толгой хэсэгт хоёроос гурван удаа гараараа хүчтэй цохисон. Тэгтэл цаанаас А.Каслин ирж намайг  салгасан. Тэгээд бид хоёр хоорондоо эвлэрч учираа олоод салсан байгаа. Х.Мамарбекийг би танина, бид хоёр нэг нутаг гэдгээрээ бие биенээ танина.Би 2022 оны 01 дүгээр сард би 6 тооны морь алга болгоод 5 морио олж авсан нэг халтар үрээгээ олж аваагүй. Тэгээд би  Х.Мамарбекийг хардаадминий үрээг олж  өг” гэж хэлсэн. Бид хоёрын дунд маргаан болж би цохиж зодох болсон байгаа. Намайг цохиж зодсон зүйл байхгүй, надад гар хүрээгүй. Би нэг удаа хөмөрч унагаагаад дээрээс нь баруун гараа атгаж байгаад хоёр удаа толгойн орой хэсэгт цохисон байгаа. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Бид хоёроос өөр хэн нэгэн маргаан үүсгэж, зодолдсон асуудал гаргаагүй. Х.Мамарбект надаас өөр хэн нэгэн гар хүрээгүй. Намайг  Х.Мамарбекийг цохиж зодох үед А.Каслин ирж  салгаж авч явсан. Н.Мешитхан, А.Аскарбек хоёр бос ч ирээгүй зодоонд оролцоогүй. Толгойн орой хэсгээс цус гараад зүүн шанааг нь дагаад цус гоожиж байхыг нь би харсан тэр үед толгой нь хагарсан байсан.Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  Х.Мамарбек бид нарын хажууд ирэхдээ жаахан согтолттой ирсэн юм аа. Би дүгнэлттэй танилцлаа, дүгнэлтэй холбоотой санал байхгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад хууч өвчин гээд байх юм байхгүй. Хохирогч Х.Мамарбекийн эмчилгээний зардалд  500000  төгрөг  төлсөн.  Миний бие  Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багт мал маллаж амьдарч байгаа. Х.Мамарбектэй уулзаж уучлалт гуйсан байгаа...гэх мэдүүлэг зэрэг болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи  нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Молхы машан ургийн овогт Тилеуханы Саленбаба нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд  архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ  хохирогч Х.Мамарбектэй  маргалдаж улмаар түүний нуруу хэсэгт чулуугаар нэг удаа, толгой хэсэгт гараараа гурван удаа цохиж эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэгт зулгаралт...гэх гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Саленбаба  нь  Х.Мамарбектэй маргалдаж улмаар түүний нуруу хэсэгт чулуугаар нэг удаа, толгой хэсэгт гараараа гурван удаа цохиж эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэгт зулгаралт...гэх гэмтэл учруулсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Саленбаба  нь  Х.Мамарбектэй маргалдаж улмаар түүний нуруу хэсэгт чулуугаар нэг удаа, толгой хэсэгт гараараа гурван удаа цохиж эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэгт зулгаралт гэх гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэж үзэх  үндэслэлтэй байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Саленбабад  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан  зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан  зуун   мянган  төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Т.Саленбабагийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Х.Мамарбек нь гомдолгүй, хохирогчид 500000 төгрөг төлсөн байх тул  шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Т.Саленбабаг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  “  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                          2.Хохирол хор уршигийн талаар:

Хохирогч Х.Мамарбек нь хэргийн материал танилцах үедээ ямар нэгэн гомдол саналгүй  талаараа  тэмдэглэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Х.Мамарбек нь... Миний бие Ховд аймгийн Рашаант багийн иргэн  Т.Саленбабад гомдол саналгүй, хохирол 500000 төгрөг бэлнээр авсан нь үнэн. Хохиролгүй гомдолгүй...гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.Саленбаба нь  энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх 500000 төгрөгний хохирлыг төлсөн гэж үзнэ.

                                    3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч  Т.Саленбаба нь  урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт  зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх  ял, мөн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан гэх  хэргийн  52 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ”- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Саленбабагийн хувийн байдлын талаар...Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нуртазагийн өгсөн...Т.Саленбаба нь аав, ээжээсээ  6-уулаа, айлын 2 дахь хүүхэд, 4 дүүтэй 1 ахтай. Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд 1981-1989 онд 8 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан дахин сургууль соёлд сураагүй. Т.Саленбаба нь өмнө гэмт хэрэгт холбогдож байсан. Т.Саленбаба нь бага наснаасаа малд их сонирхолтой ногоо их тарьдаг байсан. Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт эхнэр Кулиза, охин Орал, хүү Сайлсапи охин Куралай нарын хамт амьдардаг...гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхчимэгийн өгсөн...

 


Т.Саленбаба нь эцэг эхээс,  6-уулаа, айлын 2 дахь хуүхэд 1 ах, 4 дүүтэй. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг. Ааш зан нь өөрчлөгдөөд байдаггүй юм аа. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан. Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд 1981-1989 онд 8 дугаар анги төгссөн. Ямар нэгэн спортоор хичээлдэг байсан талаар мэдэхгүй байна. Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Бага наснаасаа мал маллаж амьдарч ирсэн. Өөр ажил төрөл огт хийж байгаагүй. Цэргийн алба хаагаагүй. Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт мал маллаад амьдарч байгаа.Т.Саленбаба нь  гаргасан үйлдлээ ухамсарлаж байгаа тул хөнгөн шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-рт/...иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хэргийн 59-63 дугаар хуудсан дахь 108, 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтууд  хэрэгт авагдсан байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Т.Саленбаба нь  хохирогчид  төлөх 500000 төгрөгийг төлсөн,  гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             Шүүгдэгч Т.Саленбабад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч  Т.Саленбабагийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлж гаргасан  дүгнэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Саленбабад  зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан  зуун   мянган  төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Саленбабад оногдуулсан  зургаан зуун  мянган төгрөгний торгох ялыг  шүүгдэгчийн  өмгөөлөгчийн  дүгнэлт,  улсын яллагчтай ял тохиролцсон  байдал  зэргийг  харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4  сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж,  шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 2236002410242 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 500000 төгрөгний хохирол төлсөн,  цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Саленбабад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Молхы машан овогт Тилеуханы Саленбабаг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Молхы машан овогт Тилеуханы Саленбаба зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун   мянган   төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Т.Саленбабад  оногдуулсан 600000 төгрөгний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2236002410242  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 500000 төгрөгний хохирол төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Т.Саленбабад  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугар зүйлд зааснаар   шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Саленбабад   өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА