Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 179/2022/0310/Э |
Дугаар | 2022/ШЦТ/308 |
Огноо | 2022-10-27 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2238001180569 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар нүүр” гэсэн нэртэй газрын ойгоос 2022 оны 02 дугаар сарын эхээр 8 ширхэг босоо мод огтолж 3,3 м3 модыг, унанги 3,2 м3 модыг буюу нийт 6.5 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, экологи эдийн засагт 5,919,789 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар нүүр” гэсэн нэртэй газрын ойгоос 2022 оны 02 дугаар сарын эхээр 8 ширхэг босоо мод огтолж 3,3 м3 модыг, унанги 3,2 м3 модыг буюу нийт 6.5 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, экологи эдийн засагт 5,919,789 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238001180569 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөнжил Жаргалын ам гэх газраас өөрийн эзэмшлийн ГАЗ-66 маркийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр уулнаас мод бэлтгэсэн. 4 метрийн урттай 40 ширхэг модыг бэлтгэсэн бөгөөд үүнээс 10-аад ширхэг босоо мод бэлтгэж гаргасан. Уулнаас мод бэлтгэж яваад цагдаад баригдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (8-12-р хуудас),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (13-18-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, Мөрдөгчийн эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 19-22-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 23-26-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би мод бэлтгэсэн талаар мэдээгүй. Бэлтгэсэн модоо тээвэрлэж сумын төв рүү орж ирэхдээ цагдаа нарт баригдсан байсан. Тэгээд надад Болдхуяг гэж танай багийн иргэн мод бэлтгэсэн байна гэж хэлж байсан. Болдхуяг өөрийн нутагладаг газар болох Хөнжлийн ар нүүр гэх газар модоо бэлтгэсэн байсан. Жаргалант сумын 1-р багийг Хөнжил, Той гэж 2 жалгаар хуваагдсан байдаг. Болдхуягийн мод бэлтгэсэн газрыг Ар нүүр гэж нэрлэдэг. Гоожин аваагүй, эрхийн бичиггүй модоо бэлтгэсэн байсан. ...Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг хуулийн дагуу сум орон нутгийн орлогын дансанд тушаалган нөхөн төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...нөхөр хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг олох гээд Газ-66 маркийн машинаар нутгаасаа мод ачиж сумын төв оруулж хөрөө рамд зарж борлуулах гэж яваад цагдаад баригдсан. Бид гоожин аваагүй, унанги болон босоо хуурай мод авсан. Гэхдээ модонд би өөрөө яваагүй нөхөр ганцаараа явсан юм. Амьдралын эрхээр явсан. Ашиг хонжоо харж байнгын амьдралын эх үүсвэр болгоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутагт Жаргалантын ам гэх нэртэй газар байдаг. Тэхдээ хоёр сумын хилийн зааг шахуу газар байдаг тул яг манай газар нутагт ордог эсэх талаар сайн мэдэхгүй байна. ...надад Хөвсгөл аймгийн иргэн Болдхуяг гэх хүн Жаргалант гэх газраас мод бэлтгэсэн талаар өмнө 2 сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь над руу холбогдож байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас),
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Ц.Тайвансайханы 2022 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн №03 дугаартай дүгнэлтэд:
1. *****************Жаргалант сумын Хөнжил 1 дүгээр багийн “Ар нүүр” гэх газарт бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 30 ширхэг 4 м урттай, 6.5 м3 мод болох нь тогтоогдов.
2. Жаргалант сумын Хөнжил багийн “Ар нүүр” гэх газарт бэлтгэсэн модонд “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал 2020 оны А/176 тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. Экологи-эдийн засгийн үнэлгээ 1,973,263.5 төгрөг,
3. Уг мод нь хэрэглээний мод мөн. Ар нүүр гэх газар нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хамаарагддаг, уг газар нь 1-р мужид хамрагдаж байна.
4. Ар нүүр гэх газар нь тусгай хамгаалалтай газарт хамаархгүй” гэх дүгнэлт (хх-ийн 61-62-р хуудас),
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Ц.Тайвансайханы 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №16 дугаартай нэмэлт дүгнэлт (хх-ийн 67-70-р хуудас),
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны дүгнэлтэд:
1. Иргэн *****************нь ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 1,000,181.7 төгрөгийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 3,000,545.1 төгрөг.
2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов гэх дүгнэлт (хх-ийн 77-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил багийн Засаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 117-121, 112, 131-136-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238001180569 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар нүүр” гэсэн нэртэй газрын ойгоос 2022 оны 02 дугаар сарын эхээр 8 ширхэг босоо мод огтолж 3,3м3 модыг, унанги 3,2 м3 модыг буюу нийт 6.5 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, экологи эдийн засагт 5,919,789 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (8-12-р хуудас),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (13-18-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, Мөрдөгчийн эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 19-22-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 23-26-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *****************(хх-ийн 30-р хуудас), гэрч *****************(хх-ийн 34-р хуудас), гэрч *****************(хх-ийн 47-48-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Ц.Тайвансайханы 2022 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн №03 дугаартай дүгнэлт (хх-ийн 61-62-р хуудас),
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Ц.Тайвансайханы 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №16 дугаартай нэмэлт дүгнэлт (хх-ийн 67-70-р хуудас),
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 77-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь экологи эдийн засагт 1,973,263.5 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч *****************нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 5,919,789 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 5,919,789 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************нь урьд 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 112-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *****************нь 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238001180569 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 30 ширхэг 6,5 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238001180569 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************** 280 (хоёр зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******************* 5,919,789 (таван сая есөн зуун арван есөн мянга долоон зуун наян ес) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238001180569 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 6,5 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2238001180569 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР