Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1361

 

 

 

 

 

 

 

  2022           11            03                                      2022/ШЦТ/1361

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбаяр,

           улсын яллагч Т.Мижиддорж,

            шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********овогт ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 6, эмээ, эцэг, эх, дүү нарын хамт, ************* дүүргийн **** дүгээр хороо, ************ тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Улсаас авсан гавьяа шагналгүй, ********** овогт ************** /РД:***************/,  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ************ дүүргийн ** дүгээр хороо, ************* тоотод хохирогч *************** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан аягаар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй, өмнө мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ************ дүүргийн **дүгээр хороо, ****** тоотод хохирогч ************* хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр маргалдан аягаар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, 

 

1. Хохирогч ************: “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хамтран амьдрагч ***********, түүний ***********, миний өөрийн охин ************ болон ************ ээж нарын хамт амьдардаг байсан. Тухайн буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний бие орбитод ажлын газрын хүмүүстэйгээ архи ууж байгаад 19 цагийн үед их хэмжээний согтолттой гэртээ орсон. Гэртээ ороход манай эхнэр *********** намайг “Архи уулаа” гээд загнахаар нь би охин *********** хамт жижиг өрөөнд орж унтахаар хэвтсэн юм. Гэтэл манай эхнэрийн хүү болох ************ нь гэрт зассан байсан шинэ жилийн мод дээрээс 10,000 төгрөгийг авах гээд байхаар нь Мөнхтулгад хандан “чи өөрөө ажил хийж мөнгө олоход яадаг хаашаа пизда вэ” гэж хэлсэн. Түүнээс болж *********** надтай маргаан үүсгэж надтай зодолцсон. Зодолдож байх явцад ************ болон түүний 2 ах нь дундуур орж салгасан. Тухайн үед ********** нь уурандаа гал тогоонд байсан шаазан аягыг аваад миний толгой руу шидэж хагалсан. Тэгээд цус гараад байж байтал түргэн ирээд намайг гэмтэл рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

2. Гэрч **********: “...Би гэртээ байж байтал манай нөхөр *************** шөнийн 21 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн, тэгээд орж ирээд хоол идчихээд тал шил 0,75 граммын архи ганцаараа уучхаад унтах гээд хэвтсэн ба тэгээд зурагтын залгуур салгаад байхаар нь би “чи одоо болио, орон дээрээ гараад хэвт” гэсэн чинь залгуурын ишээр нь миний нүүрэн тус газар луу цохиод авсан, тэгээд би манараад уначихсан. Тэгсэн миний дээр гарч ирээд өмдөөрөө нүүрэн дээр бүтээгээд дараад байхаар нь би шууд түлхээд зугтаагаад том өрөөнд байсан ээж дээрээ очсон. Тэгээд ээж хоёр ахыг утсаар дуудаад удалгүй ах *********, ************ нар орж ирсэн. Мөн манай хүү ************ гаднаас орж ирээд ************ жижиг өрөө рүү аваад орсон, тэгсэн нэг мэдсэн хоорондоо зодолдоод эхэлсэн, тэгээд хоёр ах очоод салгасан. *********** нь манай хүү ********** “чи муу янхан, хоносон шээс” гэх мэтээр доромжлоод байсан чинь ************* уурандаа гал тогооны ширээн дээр байсан шаазан аягыг ********** толгойн хэсэг рүү шидчихсэн. Тэгсэн *********** толгойноос нь цус гараад нүүрнээс нь цус гараад байсан, тэгээд 103 дуудсан. Удалгүй цагдаа ороод ирсэн тэгээд түргэн яаралтай гээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 601 дугаартай: “...************* биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний гадна буланд шарх зулгаралт, хоёр нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тэмцэлдсэн ул мөр тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

4. Шүүгдэгч ***********: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найзындаа байж байтал манай ээж ********* нь архи уусан байдалтай над руу ***********зодуулчихлаа гээд намайг дуудсан. Удалгүй гэртээ очтол манай хойд аав *********** нь жижиг өрөөнд суучихсан, надаас хэрүүл өдөөд байхаар нь миний уур хүрээд уурандаа түүний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон, энэ үед ээжийн ах нар болиулсан. Тэгсэн намайг ахиад хэл амаар доромжлоод байхаар нь гэрт байсан аяга аваад шидэхэд аяга хагарч улмаар хойд аав *********** толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, хохирогч ************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ ирж иргэн  өөрийн хамтран амьдрагч ********** маргалдсан төдийгүй түүний хүү ************* элдвээр хэлснээс үүдэн шүүгдэгч ************ нь хохирогчийг хэд хэдэн удаа нүүр лүү нь  цохиж, аяга авч шидсэн болохыг хохирогч ***********, гэрч ************ нар мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг агуулгын хувьд ижил байна.

Хэдийгээр хохирогч болон шүүгдэгч нар нь маргалдах болсон шалтгааныг өөр өөр байдлаар мэдүүлсэн ч хохирогч ************* учирсан гэмтлийг шүүгдэгч ************** учруулсан гэх асуудал дээр хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлцгээсэн.

Ийнхүү шүүгдэгч *************** тухайн үйлдлээс шалтгаалж хохирогч ************* эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

 Иймд шүүгдэгчийн бусдын биед халдан гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ************ энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч ************ нь “...3 сарын хугацаанд хувааж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан “хохирогчийн  зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдлээс үүдэн хохирогчид хөнгөн хохирол учирсан, төлөх төлбөргүй байдал, нөгөө талаас шүүгдэгч ************** нь барилгын ажил эрхэлж орлого олдог, түүгээрээ амьдрал ахуйгаа залгуулдаг байдал, бусад нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдал хийгээд орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГs