Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/316

 

 

 

2022.09.29             316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0298/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Х.Х.Г- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-ад холбогдох эрүүгийн 2218000000353 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 07-ны өдөр **************** төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **********************мэргэжилтэй, *********************, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт *************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Х.Г-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Х.Г- нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Хараагийн гүүрний орчим үл ялих зүйлээр шалтаглан насанд хүрээгүй 12 настай У.У.М-, 24 настай М.У.М- нарыг зодож тус бүр хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан “хоёроос дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дөрвөөс зургуулаа явж байгаад надаас тамхи асуухаар нь тэгсэн. Маргах зүйл байхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218000000353 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч У.У.М-ын өгсөн: “...Х.Г- гэж дуудаад байсан ногоон фудволктой хар өнгийн малгайтай ах намайг багалзуурдаж бариад чи толгойтын пизда юу чи Д- гэх хүүхдийг зодож 5000 төгрөг авсан биз дээ гээд янз бүрийн үгээр айлган сүрдүүлээд намайг толгойгоороо мөргөх гэхээр нь би толгойгоо доошлуулахад миний толгойн орой зулай хэсгийг мөргөсөн. Хамт явж байсан ах У.М-ыг чи наашаагаа суу гээд татаж чангаагаад Х.Г- гэж дуудаж байсан ах элэгдэж цохиод тэр хоёр ах хоёулаа У.М-ын нүүр хамар руу толгойгоороо мөргөхөд хамраас нь цус гараад цамц нь цус болоод байж байхад нэг машинтай ах цаанаас ирээд салгаад наад жоохон хүүхдүүдийг тавь цагдаа дууд гэж хэлэхэд тэр ахыг танихгүй тэр хоёр хүн зодох гэж дайрсан...Миний толгойн оройн хэсэг хавдаж төвийсөн дарахад хөндүүр өвчтэй байна. Хар малгайтай ногоон фудволктой Х.Г- гэж дуудаж байсан ах намайг нэг удаа толгой руу мөргөж хүзүүнээс боосон.” гэх мэдүүлэг /хх 18/,

 

Хохирогч М.У.М-ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн орой 17 цагийн орчим З- /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ У.М-, Б- бид нар Хараа гол орох гээд гүүрээр гараад явж байхад танил дүү У.М- бид хоёр нөгөө хэдээсээ хоцроод ард явж байхад өндөр, нам хоёр ах У.М- бид хоёрыг дуудсан юм. Намхан ах нь ногоон өнгийн фудволктой, хар өнгийн малгайтай байсан, өндөр нь улаан фудволктой байсан. У.М- бид хоёр тэр хоёр ах руу яваад очиход намхан биетэй хар малгайтай, ногоон фудволктой ах нь У.М-ад хандаж чи миний хүүхдийг усанд явж байхад нь 5000 төгрөгийг нь дээрэмдсэн байна лээ гээд бариад авсан. Намайг хажууд байсан өндөр улаан фудволктой ах нь заамдаж барьж авсан. Тэр хоёр ах бид хоёрыг золбин, эцэг эхгүй тэнүүлчин гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд өндөр ах нь намайг ус руу аваад шидчихье гэсэн чинь хажуугаар намхан биетэй хар малгайтай, ногоон фудволктой ах нь У.М-ыг мөргөсөн. Тэгэхэд У.М- нүүр рүүгээ мөргүүлэхгүй гээд доошоо тонгойход нь зулай хэсэг рүү нь мөргөсөн юм.” гэх мэдүүлэг /хх 26/,

 

Гэрч Л.Б- өгсөн: “...Х.Г- архиндаа согтоод хэсэг унтсан. Х.Г-ыг унтаж байгаад сэрээд удаагүй байхад танихгүй жоохон.хүүхдүүд Х.Г- бид хоёр дээр ирээд тамхи байна уу гэж асуусан тэгэхээр нь Х.Г- бид хоёр та нар жаахан хүүхдүүд байж юун тамхи асуугаад байгаа юм бэ одоо яв гэж хэлсэн. Тэгэхэд Х.Г-ын таньдаг хүүхэд нь тэр дунд байсан болохоор Х.Г- тэр хүүхдээ дуудаж уулзсан. Би нөгөө тийшээ яваад хөнгөн биеэ засаад буцаад харахад Х.Г-ыг нөгөө хүүхдүүд бүгд тойроод зогссон байхаар нь би хүүе гэж орилоход нөгөө хүүхдүүд бүгд цаашаа зугтаагаад хуушуурын гэр рүү орсон юм.” гэх мэдүүлэг /хх 30/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 824 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

-У.У.М-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. /хх 41-42/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 823 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

 

-М.У.М-ын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 53-54/,

 

Шүүгдэгч Х.Х.Г-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 76-82/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Х.Х.Г- нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Хараагийн гүүрний орчим үл ялих зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч У.У.М-, хохирогч М.У.М- нарыг зодож тус бүр хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.

 

 

Шүүгдэгч Х.Х.Г- нь насанд хүрээгүй хохирогч У.У.М-, хохирогч М.У.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч У.У.М-ын өгсөн: “...намайг толгойгоороо мөргөх гэхээр нь би толгойгоо доошлуулахад миний толгойн орой зулай хэсгийг мөргөсөн. Хамт явж байсан ах У.М-ыг чи наашаагаа суу гээд татаж чангаагаад Х.Г- гэж дуудаж байсан ах элэгдэж цохиод тэр хоёр ах хоёулаа У.М-ын нүүр хамар руу толгойгоороо мөргөхөд хамраас нь цус гараад цамц нь цус болоод байж байхад нэг машинтай ах цаанаас ирээд салгаад наад жоохон хүүхдүүдийг тавь цагдаа дууд гэж хэлэхэд тэр ахыг танихгүй тэр хоёр хүн зодох гэж дайрсан.” гэх мэдүүлэг /хх 18/, хохирогч М.У.М-ын өгсөн: “...өндөр ах нь намайг ус руу аваад шидчихье гэсэн чинь хажуугаар намхан биетэй хар малгайтай, ногоон фудволктой ах нь У.М-ыг мөргөсөн. Тэгэхэд У.М- нүүр рүүгээ мөргүүлэхгүй гээд доошоо тонгойход нь зулай хэсэг рүү нь мөргөсөн юм.” гэх мэдүүлэг /хх 26/, гэрч Л.Б- өгсөн: “...Х.Г- архиндаа согтоод хэсэг унтсан. Х.Г-ыг унтаж байгаад сэрээд удаагүй байхад танихгүй жоохон хүүхдүүд Х.Г- бид хоёр дээр ирээд тамхи байна уу гэж асуусан тэгэхээр нь Х.Г- бид хоёр та нар жаахан хүүхдүүд байж юун тамхи асуугаад байгаа юм бэ одоо яв гэж хэлсэн. Тэгэхэд Х.Г-ын таньдаг хүүхэд нь тэр дунд байсан болохоор Х.Г- тэр хүүхдээ дуудаж уулзсан. Би нөгөө тийшээ яваад хөнгөн биеэ засаад буцаад харахад Х.Г-ыг нөгөө хүүхдүүд бүгд тойроод зогссон байхаар нь би хүүе гэж орилоход нөгөө хүүхдүүд бүгд цаашаа зугтаагаад хуушуурын гэр рүү орсон юм.” гэх мэдүүлэг /хх 30/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 824 дугаартай шинжээчийн дүгнэлт У.У.М-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. /хх 41-42/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 823 дугаартай шинжээчийн дүгнэлт: М.У.М-ын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 53-54/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Х.Х.Г- нь насанд хүрээгүй хохирогч У.У.М-, хохирогч М.У.М- нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирласан үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч Х.Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч Х.Х.Г- нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь хэргийн 83-р хуудсанд авагдсан төлбөр төлсөн баримт болон 92-93 дугаар хуудсан авагдсан хохирогч нарын тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Х.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Г-ад оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Х.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ