Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 186/2021/0479/Э/220/2021/0794 |
Дугаар | 2022/ШЦТ/1274 |
Огноо | 2022-10-13 |
Зүйл хэсэг | 17.1.3.1., |
Улсын яллагч | Ц.Хулан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1274
2022 10 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Ц.Хулан,
иргэдийн төлөөлөгч Б.С,
хохирогч П.Р
шүүгдэгч З.Ц, түүний өмгөөлөгч Г.Э, Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ц-д холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт З-ын Ц /РД:0000000000/,
Монгол Улсын иргэн, ****оны ** дугаар сарын ***-ны өдөр ********хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, ээж, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Амины орон сууцны 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай боловч, одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Овоотын 0-0 тоотод түр оршин суух, урьд:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
1. Шүүгдэгч З.Ц нь М.О-той гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Сансарын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух иргэн Н.Л-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох ТСЛ маркийн 55 инчийн зурагт, мөнгөн ээмэг, бөгж, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, барын нүдэн чулуун ээмэг, оюу чулуутай ээмэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Сансарын 0-р гудамжны 00 тоотод оршин суух иргэн Г.Т-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Samsung маркийн 42 инчийн зурагт, хүүхдийн савхин хүрэм зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Зүүн Тасганы 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух иргэн Д.А-ы эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Sky worth маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 863.964 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Сансарын 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух иргэн Б.Б-гийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох абсолют архи 1 ширхэг, улаан вино 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 100.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Сансарын 4 дугаар гудамжны 71 тоотод оршин суух иргэн Г.Б-гийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Philips маркийн 42 инчийн зурагт, кофе чанагч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, Малчны 1 дугаар гудамжны 45 тоотод оршин суух иргэн Б.-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох LG маркийн 40 инчийн зурагт, jack daniels виски зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Сансарын 8 дугаар гудамжны 0 тоотод оршин суух иргэн А.Э-рын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох булган малгай, дуураймал мөнгөн бүс, НР маркийн 3 үйлдэлтэй өнгөт принтер, барилгын дуран зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.165.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хөтлийн 05 дугаар гудамжны 0 тоотод оршин суух иргэн С.Ц-батын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Samsung маркийн 40 инчийн зурагт, Аsus маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлүүдийг хүч зэрэг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 860.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 7 дугаар гудамжны 0 тоотод оршин суух иргэн Б.Н-вын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг хөшиж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Samsung маркийн 42 инчийн зурагт, Samsung маркийн 32 инчийн компьютерын дэлгэц зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 504.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 0 тоотод оршин суух иргэн Г.И-вын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Samsung маркийн 32 инчийн зурагт, Гарнет 2 загварын пүүз, Жордан загварын пүүз зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух иргэн Г.Ш-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох бэлэн 170.000 төгрөг, монетан ээмэг, бөгж, кулон зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 55-2 тоотод оршин суух иргэн Б.Г-нийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Samsung маркийн 40 инчийн зурагт, зурагт тогтоогч, 160 gb хард диск, дэлгэц нь хагарсан Gatewai маркийн нөүтбүүк, хүүхдийн тоглоомон сувинер зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-15-0 тоотод оршин суух иргэн П.С-ы эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох infiniti маркийн зурагт, Samsung Нөүт 1 маркийн гар утас эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 01 дүгээр сарын 07-09-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хөтлийн 07 дугаар гудамжны 0 тоотод оршин суух иргэн А.Н-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Samsung маркийн 49 инчийн зурагт, гар чийдэн зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 0тоотод иргэн Н.Г-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Samsung маркийн 43 инчийн зурагт, Делл i-5 маркийн зөөврийн компьютер, монетан хос бөгж, жимсний шүүс хийдэг блиндер, хөнжил гудасны иж бүрдэл зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. Шүүгдэгч З.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр М.Жавхланбаяртай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 31 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух иргэн П.О-лын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, ТСL маркийн 40 инчийн зурагт, LG маркийн гар утас, улаан өнгийн хүүхдийн үүргэвч, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 980.000 төгрөгийн хохирол учруулсан,
16. Шүүгдэгч З.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.Д-тэй гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Малчины 2 дугаар гудамжны 89г тоотод оршин суух иргэн Т.Т-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох ТСЛ маркийн 42 инчийн зурагт, НР маркийн зөөврийн компьютер, Самсунг жи-7 загварын гар утас, монетан ээмэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. Шүүгдэгч З.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Д, Э.Т нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-10-3 тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Н.Н-ын эзэмшлийн “Баянбулаг” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэн, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Рагlament нэртэй тамхи 2 хайрцаг, Rich нэртэй тамхи 2 хайрцаг, Раison нэртэй тамхи 1 хайрцаг, timeless нэртэй тамхи 1 хайрцаг зэрэг эд зүйлүүдийг Тоуоta vitz маркийн 01-52 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 35.200 төгрөгийн хохирол учруулсан,
18. Шүүгдэгч З.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Э.Б, Д.Д нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 ангийн 04 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух иргэн Л.Энхжаргалын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох монетан бөгж 2 ширхэг, монетан ээмэг 1 ширхэг,
19. Сони i-5 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хүүхдийн ууттай бэлэг 3 ширхэг, мөнгөний гахайн дотор байсан 150.000 төгрөг, гацуур модон дээр байсан 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг Тоуоta vitz маркийн 0000 ААА улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад 1.990.500 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Сансарын 04 дүгээр гудамжны 93 тоотод оршин суух иргэн М.Тунгалагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга, Болор архи, мөнгөний гахай дотор байсан 150.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг Тоуоta vitz маркийн 01-52 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
21. Шүүгдэгч З.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г.А, Э.Б нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, А-гийн 15-11 а тоотод оршин суух Б.Баярмагнайгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Samsung маркийн 42 инчийн зурагт, jp chanet дарс, iphone гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлүүдийг Тоуоta vitz маркийн 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 477.000 төгрөгийн хохирол учруулсан,
22. Шүүгдэгч З.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.Мөрөөдөл, Э.Базархүү, Г.Алтанбагана нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, 01100 дугаар цэргийн ангийн 04 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух иргэн Э.Ууганбаатарын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Монел маркийн 43 инчийн зурагт, гацуур мод, мөнгөн аяга, түрийвч, цэргийн үүрэгтний үнэмлэх, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлүүдийг Тоуоta vitz маркийн 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 801.000 төгрөгийн хохирол учруулсан,
23. Шүүгдэгч З.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр М.М, Э.Б, Г.А, Д.Д, О.Мөрөөдөл нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүн салааны задгай тоотод оршин суух иргэн Д.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум хаалгыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 5 ширхэг мөнгөн аяга, утаат манан хөөрөг 1 ширхэг, хараа архи 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг Соната-5 маркийн 0-0ААА улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 831.700 төгрөгийн хохирол учруулсан,
24. Шүүгдэгч З.Ц нь ганцаараа 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Малчны 1 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух иргэн Э.Л-гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Sоnу маркийн 43 инчийн зурагт, Remax маркийн зөөврийн цэнэглэгч, лазеран метр, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан,
25. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г 10 дугаар гудамжны 801 тоотод оршин суух иргэн Ю.Э-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө жижиг цүнх, бэлэн 795.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 811.800 төгрөгийн учруулсан,
26. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г0 тоотод оршин суух иргэн Б.Б-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
27. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 100 дугаар гудамжны 0г тоотод оршин суух иргэн М.М-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр түлхэн нэвтрэн орж Erke брэндийн 41 размерын пүүз, электрон цаг, мөнгөн аяга зэрэг 260.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр түлхэн нэвтрэн орж Асег фирмийн i5 үзүүлэлттэй зөөврийн компьютер, монетан ээмэг, зөөврийн өгсгөгчийн 2 ширхэг микрофон зэрэг 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг тус тус хулгайлж, түүнд 810.000 төгрөгийн хохирол учруулсан,
28. 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух иргэн З.О-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох LG маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 199.600 төгрөгийн хохирол учруулсан,
29. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Баянхайрханы 03 дугаар гудамжны 0 тоотод оршин суух иргэн Б.У-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох "Тошиба” маркийн зөөврийн компьютер, монетан бөгж 2 ширхэг, дарс, эмэгтэй хүний цүнх, мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан,
30. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 34 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух иргэн С.Ш-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох эмэгтэй хүний монетан бөгж, эрэгтэй хүний мөнгөн гинж, 4 ширхэг мөнгөн аяга, хүүхдийн гацуур модон дээр байсан 50.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 860.000 төгрөгийн хохирол учруулсан,
31. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-0 тоотод оршин суух иргэн Г.Ч-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч Скайворд загварын зурагт, хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.380.000 төгрөгийн хохирол учруулсан,
32. 2019 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Сансарын 0-0 тоотод оршин суух П.Р-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн үүдний тамбарын цоожийг эвдлэн нэвтэрч 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий марк нь тодорхойгүй 32 инчийн Смарт лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 293.500 төгрөгийн хохирол учруулсан,
33. 2019 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хөтөлийн 0 тоотод оршин суух Э.Ү-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн орон сууцны цоожийг эвдлэн нэвтэрч 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошиба загварын 32 инчийн зурагт, 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий кабелийн төхөөрөмж, 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий цүнхтэй хуучин хувцас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд нийт 340.000 төгрөгийн хохирол тус тус учруулж үргэлжилсэн 33 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 31.818.264 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт З-ын Ц-ийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар З.Ц ид 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц-ийн цагдан хоригдсон 990 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, хассугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.Ц аас хохиролд төлөхөөр тус Шүүхийн тамгын газрын төрийн сан дахь 0000000 тоот дансанд байршуулсан нийт 6.836.849 төгрөгөөс хохирогч Н.Л-нд 860,000 төгрөг, Д.О-нд 2,500 төгрөг, З.О-т 199,600 төгрөг, Э.Л-д 1,535,000 төгрөг, Э.У-т 160,250 төгрөг, Л.Э-д 383,333 төгрөг, Т.Т-гт 475,000 төгрөг, П.С-д 550,000 төгрөг, Б.Г-д 460,000 төгрөг, Г.И-т 300,000 төгрөг, Б.Н-т 252,000 төгрөг, Б.Б-д 225,000 төгрөг, Б.Б-нд 50,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-т 54,166 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.330.000 төгрөгийг тус Шүүхийн тамгын газрын төрийн сан дахь 000000000 дансанд байршуулсныг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
С.СЭРЖМЯДАГ