Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 131/2016/0075/Э |
Дугаар | 2016/ШЦТ/086 |
Огноо | 2016-06-08 |
Зүйл хэсэг | 138.1., |
Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2016/ШЦТ/086
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Д.Мөнх-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******
Иргэний хариуцагч *******
Иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******
Иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Эрүүгийн хэргийн дугаар *******
Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй , овогт ын , /РД: /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц. нь Баянхонгор аймгийн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулдаг сумын сум дундын эмнэлгийн уурын зуухны нам даралтын зуух 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дэлбэрч галч ******* түлэгдэж бие махбодидоо хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Ц.ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...Манай байгууллага 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр удирдлагын багаар хэлэлцүүлээд ажилчдаа авч, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр галлагаагаа эхэлсэн юм. Ажилчдаа ажилд гарахад нь аюулгүй ажиллагааны дүрмийг нь танилцуулаад гарын үсэг зуруулж гаргадаг байсан. Галч нарт та бүхэн үйлчилгээний багт харъяалагдаж байгаа, үйлчилгээний багийн ахлагч чинь одоохондоо байхгүй байна. Тухайн өдөр манай нярав /үйлчилгээний багийн ахлагч/ чөлөө аваад явчихсан байсан. Нэг дэх өдрөөс эхлээд гарын үсэг зуруулъя, өнөөдөр эхний өдөр юм чинь ээлжид хаваарилалгүй бүгдийг нь хамт ажиллуулъя, өрөө байраа цэвэрлэ, усаа зөө, чайнаа дүүрэг, галлагаагаа эхэл гээд ажилд нь гаргасан. Өрөөгөө цэвэрлээд галлагаагаа эхэлчихлээ гээд хийгээ аваад коридороор явж байсан. 12 цаг 50 минутын үед уурын зуух дэлбэрчихлээ ******* аймаар түлэгдчихсэн байна гээд манай бага эмч ирж надад хэлсэн, би гүйгээд очтол хоёр гар нь түлэгдчихсэн нүүр нь хар болчихсон байсан. Шууд хүйтэн усанд хийгээд, хар нүүрсийг нь цэвэрлэж, эрчимт эмчилгээнд оруулаад 2 цагийн турш шингэн сэлбэх эмчилгээ хийж, 15 цагийн үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгрүү шилжүүлсэн. Тухайн үед түлэгдэлт биеийн нилээд хэсгийг хамарсан 41 хувьтай гэж үзэж явуулсан. Хамгийн гүн түлэгдсэн хэсэг нь баруун хөлийн эрхий хурууны доод хэсэг байсан, бусад түлэгдэлт нь 1-2 дугаар зэргийн түлэгдэлт гэж үзэж байсан...” гэв.
Шүүгдэгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манай ажилчдын саналаар , , , нарыг ажилд авахаар болж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлэхээр болсон. Ажилд авах тушаал гарч би удирдлагын багаараа оруулан тэр дөрөвт ажил цалгардуулж болохгүй, ажлын цагаар архи ууж болохгүй, гадны хүн оруулж болохгүй, ажлын бус цагаар гадуур явах бол хэлж бай, Амраагаар хаанаас хий авдагийг заалгуулж ав, жигдхэн галлах хэрэгтэй, манай эмнэлэг дөрвөн үйлчилгээний албыг Одмаа хариуцдаг юм, өглөө болгон Одмаагаас аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсэг зуруулж зааварчилгаагаа авч байгаарай, нягтлан нормын хувцсыг захьчихсан гэж хэлсэн. Мөн манай удирдлагын багийн гишүүд зөвөлгөө өгч цэвэрлэгээгээ хийхээр гарсан. 12 өнгөрөөгөөд галаа түлчихсэн хий авч байгаа юм гээд явж байсан. Тэгтэл манай уурын зуух дэлбэрчихэж, аймар хар болсон хүнийг хоёр цагдаа аваад ирлээ гэж хэлсэн тэгээд хүлээн авах дээр очоод харахад хоёр гар нүүр түлэгдчихсэн, хав хар болчихсон, хажууд нь цагдаа зогсож байсан. Би ажиллагааны талаар журам сахин биелүүлэх талаар амаар сануулж, өдөр болгон гарын үсэг зуруулдаг гэж хэлсэн...гэх мэлүүлэг/1-р хх-ийн 69-70/
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би 2015 оны 10 сарын 16-ны өдөр тус эмнэлэгт галчаар орсон юм. Галчаар ороод би ажлаа хийж байхад жанаам унтраачихаад ир гэсэн, гараад жанаамыг нь унтраачихаад ирэхэд зуух дэлбэрсэн. Нэг мэдэхэд би гадаа орилоод байж байсан. Цагдаа ирээд намайг явсан. Одоо миний бие захтнах, татах, нүд цэхийх зэрэг ер нь зовиуртай байдаг болсон. Намайг 3 удаа хагалгаанд орох шаардлагатай гэсэн гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
…2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хүн эмнэлэгийн даргын галчаар ажиллуулах тушаал гарч 2015 оны 10 дугаар сарын 116-ны өдөр уг эмнэлгийн галч ажилтай , , нарын хамт нам даралтын зуухыг цэвэрлэж, хог шороог нь гаргаж 11 цагийн үед бид дөрөв галлаж эхэлсэн. Тухайн үед нам даралтын зуух хэвийн ажиллаж байсан ба нам даралтын зуухан доторх усыг халаагаад жанам буюу нацоссыг тавиад халуунаа шахаж байгаа талаар эмнэлэг рүү орж өрөөнүүдийн пааруудыг шалгаж хуучин гал зууханд галч хийж байсан чи зуух руу ороод Жанам, 2 крантаа хаагаад ир гэж хэлэхээр нь зуух руу ороод Жанамаа унтраагаад, 2 крантаа хаачихаад үүд рүү эргэх гээд шатан дээр гарах үед маш хүчтэй дуу гараад зуух дэлбэрээд би зуухнаас яаж гарсанаа санахгүй, маш их халуун ууранд түлэгдээд гадаа гараад орилж байхад сумын цагдаа ирээд намайг эмнэлэг хүргэсэн. Надад Аюулгүй ажиллагааны талаар сургалт ороогүй, аюулгүй ажиллагааны талаар юм ярьж хэлж байгаагүй, мэдлэг байхгүй, гэрийн зуух шиг бодсон. ..гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16-17/
Иргэний хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Манай байгууллагыг уг хэрэгт иргэний хариуцагчаар татах албан бичиг ирсний дагуу Эрүүл мэндийн газрын дарга намайг томилж тайлбар өгөх үүргийг өгсөн. Цагдаа дээр очиж тайлбар өгөхдөө манай байгууллага нь Сум дундын эмнэлгийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьдаг байгууллага. Эмнэлгийн эрхлэгчийн хувьд ажил олгогч нь тухайн сумын Засаг дарга гэдэг тайлбарыг өгсөн. сумын Засаг дарга Ц. эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байсан. Эрүүл мэндийн газрын чиг үүрэг нь эрүүл мэндийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих юм. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь сум дундын эмнэлгийн эрхлэгчийг тухай сумын Засаг даргатай нь зөвшилцөн томилдог. Зөвшилцөнө гэдэг нь тухайн байгууллагыг удирдах гэж байгаа хүн нь мэргэжил арга зүйн хувьд тэнцэх үү, үгүй юу гэдгийг тодорхойлдог. Гурвалсан гэрээ нь тухайн хүнтэй байгуулж буй гэрээ биш, эмнэлгийн даргатай байгуулдаг гэрээ. Энэ нь жил тутам хийгдэж, дүгнэгдэж явдаг гэв.
Иргэний хариуцагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
…Баянхонгор аймгийн сумын сум дундын эмнэлгийн уурын зуухны нам даралтын зуух 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр галлагааны үйл ажиллагаа эхлэж явагдах үед дэлбэрч галч *******ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан байдаг. сумын эмнэлгийн зуух гар хийцийнх байсан. Нам даралтын халаалтын зуух нь үйлдвэрийн аргаар хийгдсэн, ажиллах технологи горимтой, техник ажиллагааны тусгай журам, дүрэмтэй байх ёстой. Гэтэл сумын дундын эмнэлгийн зуух нь ямар нэгэн техникийн паспорт, үйлдвэрлэгдсэн он сар өдөр баталгаагүй байсан. ******* нь сумын сум дундын эмнэлгийн даргын тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилд томилогдсон байдаг. Хохирогч иргэнд улсын төсвөөс шууд мөнгөн тэтгэмж гаргах боломжгүй..гэх мэдүүлэг/1-р хх-ийн 19-20/
Иргэний хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би Унага трейд компанийн захирал байсан юм. 2011 онд сумын халаалтын тендер зарлагдаж, гэрээний дагуу 2011 оны 12 сардаа багтаагаад ашиглалтад өгсөн юм. Эрүүл мэндийн яамнаас санхүүжилтээ бүрэн аваад актаа гаргаж явуулсан. Тендерийн материал дээрээ Унага трейд компанийн хийсэн зуухыг тавих талаараа тусгасан. Манай компанийн хийсэн зуух сумын 100 хүүхдийн дотуур байр, ЗДТГ, Баацагаан сумын дотуур байр болон ЗДТГ-т 2002 оноос хойш хэвийн ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэгэн доголдол сааталгүй ажиллаж ирсэн. Барилгын засварын ажлын баталгаат хугацаа 3 жил байдаг буюу баталгаат хугацаа дууссан байгаа гэв.
Иргэний хариуцагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2011 оны 10 дугаар сарын 14-нд сумын хүн эмнэлгийн халаалтын засварын ажлыг хийх гэрээг байгуулж 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гэрээний хугацаанд халаалтын ажлыг дуусган комисст хүлээлгэн өгсөн. Манай компани 45000 000 төгрөгийн тендерийн ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн.Би анх тендерт орохдоо өөрийн компанийн уурын зуухыг тавина гэж тендерийн материал, төсөвт тусгаж оруулж тендерт ялж уг зуухаа тавьсан. манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж биедээ гэмтэл авсан зүйл байхгүй учир эмчилгээний төлбөртэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Сумын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрсний дараа манай компаниас шинэ нам даралтын зуух тавьж өгөөд, зуухны барилга шинээр барьж өгөөд 10 000 000 төгрөгийн зардал гарсан. Үүний 1500 000 төгрөгийг сумын тамгын газар төлөхөөр болсон, үлдэгдлийг нь аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байгаа ...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 233/
Иргэний хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
... Аймгийн Засаг дарга бол захиалагч тал 2011 онд 45000 000 төгрөг, 2013 онд 224 000000 төгрөгийн гэрээг тус тус хийж, Унага трейд компаниар сумын 30 ортой эмнэлгийн засварын ажлыг гүйцэтгүүлсэн. 2013 оны 12 сарын 15-ны өдрийн 25 дугаар акт гарч улсын комисс хүлээж авсан. Үлдэгдэл ажлын гэрээг сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч той байгуулсан. 2013 оны 12 сарын 15-ны өдөр 3 жилийн баталгаа гаргаж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар болон ашиглагч байгууллагаас комисс гарч ажлыг хүлээж авсан гэв.
Иргэний хариуцагч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн
2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Унага трейд ХХК нь аймгийн Засаг даргатай сумын эрүүл мэндийн төвийн их засварын ажлыг гүйцэтгүүлэх БХ2013/28 дугаартай гэрээ байгуулан сумын хүн эмнэлгийн засварын ажлыг гүйцэтгэн 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай актаар улсын комисст хүлээн авсан байдаг. Дулааны эх үүсвэрийг Сэлэнгэ констракшны CLHS-0,07 маркийн нам даралтын усан халаалтын 2 ширхэг тогоо байрлуулах байсныг гар хийцийн халаатын тогоо суурилуулсныг улсын комисс ажиллах үедээ эмнэлгийн халаалтын зуух зураг төсөлд зааснаас өөрчилж өөр зуух суурилуулсан тул зураг төслийн автараас зөвшөөрөл авах, мөн мэрэгжлийн хяналтын байцаагчаас зөвшөөрөл авахыг үүрэг болгосон байдаг.Барилгын тухай хуулиар комисс хүлээн авснаас хойш 3 жилийнбаталгаат хугацаатай байдаг...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 236/
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эмч галал гэсний дагуу галалсан. Галлаж дуусаад амбултори дотор хий авдаг газруудыг зааж өгч явахад шатны хажуу талын крантнаас ус алдаж байсан. Тэгээд бид нар ус тогтоох гэж жанам унтраагаадах гэж ыг явуулж, арчих юманд ийг явуулсан. бид хоёр ус тогтоох гэж үзэж байхад асрагч хойно их чимээ гарлаа юу болов гэж хэлсэн. Очиход дэлбэрчихсэн утаа уур савсаж гарсан хана нь цуурсан, цонх хагарсан зуух нь хаалганы тэнд ирчихсэн харагдаж байсан. эмч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аман зааварчилгаа өгсөн. Бичгээр тухайн үед өгөөгүй ..гэх мэдүүлэг/1-р хх-ийн 23/
Гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед бид дөрөв зуухаа галласан. Тэгээд жанамаа эргүүлж эмнэлэг орж хий авахаар бид дөрөв хий аваад явж байхад шатны хажуу талын крантнаас ус алдаж байсан. Тэрийг тогтоох гэж байгаад би асгасан ус арчих юм авчрахаар явсан тэр үед 12 цаг 50 минут болж байсан. Яг тэр үед хойно юм дуугарлаа гэж хэлсэн. Зуухан дээр яваад очиход уух дэлбэрчихсэн үүдэн дээр гараад ирсэн, хана цуурч үүд нурсан, цонх нь хагарсан байдалтай ыг эмнэлэгт аваад орчихсон байсан, тухайн үед аюулгүй ажиллагааны заавар бичгээр өгөгдөөгүй...гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 22/
Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Амараа ах бид гуравт хаанаас хий авч болохыг зааж байсан. Тэгтэл Нэг салбар хаалт болох крантнаас ус гоожиж байсан. Амараа ах бид хоёр тэрийг янзлах гээд ийг хувинд явуулж янзалсан. Ус нь дийлдэхгүй болохоор Амараа ах ыг жанамаа түр хаачих гэж хэлээд явуулсан тэгээд 6-7 минут өнгөрсөн байх тэгтэл зуух дэлбэрчихлээ гэж сувилагч хэлсэн. Очиход зуух сууринаасаа гарч үүдэн дээр ирчихсэн галлагааны байрны хана далийж цуурч хагарсан ыг эмнэлэгт оруулчихсан байсан. эмч аман зааварчилгаа өгсөн ...гэх мэдүүлэг/1-хх-ийн 21/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гадаа цагдаагийн машинд сууж байхад их чимээ гарч эмнэлгийн уурын зуухнаас их утаа гарсан, тэгээд шууд яваад очиход дэлбэрчихсэн, зуух сууринаасаа гарч үүдэн дээр ирчихсэн, галлагааны байрны хана далийж цуурч цонх хагарсан, галлагааны өрөөнөөс өөрөө мөлхөөд гараад ирчихсэн байсан. Тэгээд шууд эмнэлгийн хүлээн авахад оруулж өгсөн...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 24/
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн
1.Зуухны ашиглалт, аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хариуцагчийг тушаалаар томилоогүй нь “0,07 мпа-аас бага даралттай уурын ба 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэмийн”-ийн 8.2 дахь
2. Зууханд гарсан аваар саатлыг бүртгэдэг, аваар саатал гарч буй шалтгааныг шинжлэн судалж тэдгээрийн арилгах арга хэмжээ аваагүй нь дүртийн 11.1 дэх
3.Зуух түүний бусад төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны зааваргүй, ээлжийн ажиллагааны бүртгэлийн дэвтэргүй, ажлын байранд байрлуулаагүй нь дүрмийн 8.10 дахь
4.Зуухны машинч, засварчин, ажилчид сургалтанд хамрагдаж мэргэжлийн үнэмлэх аваагүй зэрэг дутагдал илэрсэн нь “...0,07 мПа-аас бага даралттай уурын ба 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэмийн 8.6 дахь заалтыг тус тус зөрчиж байна...гэх дүгнэлт/1-р хх-ийн 31-32/
Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... сумын Хүн эмнэлгийн нам даралтын дэлбэрсэн зууханд очиж үзлэг хийхэд уг зууханд хамгаалах хавхлага байгаагүй, хамгаалах хавхлага ажилласан тохиолдолд дэлбэрэлт үүсэхгүй...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 237/
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хянанлт тавих үүргийг аж ахуй нэгж байгууллагын захирал/эзэн/, ажил олгогч шууд хариуцна.
28 дугаар зүйлийн 28.1.4-д /Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ гэсэн заалтуудыг хэрэгжүүлэгүй...гэх дүгнэлт/1-р хх-ийн 36-37/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 587 дугаартай шинжээчийн
1.*******ын биед нүүр, хүзүү, 2 чихний дэлбээ, 2 гуяны хэсгийг хамарсан 2Б зэргийн түлэгдэл гэмтлүүд үүссэн байна.
2. Дээрхи гэмтлүүд нь өндөр хэмийн буюу халууны үйлчлэлээр үүссэн байна.
3.Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтаар 3.1.17 заалтаар биеийн нийт гадаргуугийн 25 хувиас дээш талбайг хамарсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй..гэх дүгнэлт/1-р хх-ийн 41/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/хх-11-13/ хохирогч *******ын өвчний түүх/хх-ийн 42-60/, шүүгдэгч Ц.ийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2015.11.27-ны өдрийн 161 тоот тодорхойлолт/1-р хх-ийн 80/, иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 82/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 81/, шүүгдэгч Ц.ийн ажилд томилсон тушаал/1-р хх-ийн 83/, хохирогч *******ыг ажилд авах тухай тушаал/1-р хх-ийн 89/, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай комиссын акт/1-р хх-ийн 90-94/, сумын эмнэлгийн барилгад үзлэг хийсэн тухай хурлын тэмдэглэл/1-р хх-ийн 95-99/, Баянхонгр аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэх гэрээ/1-р хх-ийн 112-115/, Баянхонгор аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэхээр захиалагч гйүцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ/1-р хх-ийн 116-119/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлүүдэд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтаар хангалттай нотлогдож байх тул тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц. нь Баянхонгор аймгийн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулдаг сумын сум дундын эмнэлгийн уурын зуухны нам даралтын зуух 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дэлбэрч галч ******* түлэгдэж бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч *******ын … зуух руу ороод Жанамаа унтраагаад, 2 крантаа хаачихаад үүд рүү эргэх гээд шатан дээр гарах үед маш хүчтэй дуу гараад зуух дэлбэрээд би зуухнаас яаж гарсанаа санахгүй...мэдүүлэг/1-р хх-ийн 16-17/,
гэрч Д.гийн…Очиход дэлбэрчихсэн утаа уур савсаж гарсан хана нь цуурсан, цонх хагарсан зуух нь хаалганы тэнд ирчихсэн харагдаж байсан. эмч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аман зааварчилгаа өгсөн. Бичгээр тухайн үед өгөөгүй… мэдүүлэг/1-р хх-ийн 23/,
гэрч Г.ийн …зуухан дээр яваад очиход уух дэлбэрчихсэн үүдэн дээр гараад ирцэн, хана цуурч үүд нурсан, цонх нь хагарсан байдалтай ыг эмнэлэгт аваад орчихсон байсан, тухайн үед аюулгүй ажиллагааны заавар бичгээр өгөгдөөгүй...мэдүүлэг/ 1-р хх-ийн 22/,
гэрч Г.ын... ыг эмнэлэгт оруулчихсан байсан. эмч аман зааварчилгаа өгсөн... мэдүүлэг/1-хх-ийн 21/,
гэрч ын... галлагааны өрөөнөөс өөрөө мөлхөөд гараад ирчихсэн байсан... мэдүүлэг/1-р хх-ийн 24/
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 31-32/
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 36-37/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 587 дугаартай шинжээчийн...*******ын биед нүүр, хүзүү, 2 чихний дэлбээ, 2 гуяны хэсгийг хамарсан 2Б зэргийн түлэгдэл гэмтлүүд үүссэн байна...гэх дүгнэлт/1-р хх-ийн 41/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц. нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц. нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн, шүүгдэгч Ц.т эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй нөхцөл байдал илэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Ц.ийн ажилдаа анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Ц. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй” гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 81/ тогтоогдсон болно.
Баянхонгор аймгийн сумын засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 49 дугаартай захирамжаар шүүгдэгч Ц.ийг тус сумын эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил олгогч нь Баянхонгор аймгийн сумын Засаг даргыг иргэний хариуцагчаар тогтоох үндэслэлтэй боловч ******* тоот хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, байцаан шийтгэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй байх тул *******ыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл ажилтанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй /-ээрээ бусдад учруулсан гэм хорыг хариуцагч түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар Баянхонгор аймгийн сумын Засаг даргыг татан оролцох боломжгүй тул хохирогч ******* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шйидвэрлэх журмаар шүүгдэгч Ц., Баянхонгор аймгийн сумын Засаг дарга нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Тухайн хэргийн улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах талаар баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл Унага трейд ХХК нь Баянхонгор аймгийн сумын эмнэлэгт шинэ нам даралтын зуух тавьж, зуухны барилгыг өөрсдийн зардлаар барьж эд хөрөнгөнд учруулсан хохирлыг арилгасан /Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-д ..байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна...” гэж заасан байх тул иргэний хариуцагч *******, ******* нараас төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаас хасах тухай саналыг гаргасан, мөн шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “...шинжилгээ хийлгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна...” гэж заасныг зөрчиж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ж.Батзолбоогийн гаргасан дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч *******ын гаргасан “...хохирогч *******од гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан тул зүйлчлэлийг хүндрүүлж, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн ...” хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь гэмт хэргийн улмаас хохирогч *******ын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-д “...хүнд хор уршиг...” учирсан бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц. нь хэрэг бүртгэлтийн шатанд эмчилгээний зардалд хэрэгт авагдсан баримтаар хохиролд 6.617.500 төгрөгийг төлсөн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хохирогч ******* нь 27280170 төгрөгийг нэхэмжилсэн ба 11298360 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй / хаанаас авсан нь тодорхой бус, эмийн нэр төрөл давхардсан, үнийн дүн засвартай / байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.ээс 9981798 төгрөгийг гаргуулж / Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй…” гэж зааснаар / хохирогч *******од олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.ээс 9981798 төгрөгийг гаргуулж хохирогч *******од олгож шийдвэрлэсэн ба эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор шүүгдэгч Ц.ийн өмчлөлийн 55.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж шйдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Унага трейд ХХК-ний сумын барилгын засварын ажил, хамтран ажиллах гэрээ, сумын хүн эмнэлэгт хийсэн засварын тооцоо, сумын хүн эмнэлэгт тавьсан халаалтын тогтооны бичмэл тайлбар, фото зураг, барилгын засварын ажлын төсөв зэрэг 8 хуудас баримтыг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх, шүүгдэгч Ц. нь цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж шйидвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 208 дугаар зүйлийн 208.1.1, 246, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1- д зааснаар холбогдох хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй .
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.ээс 9981798 төгрөгийг гаргуулж хохирогч *******од олгосугай.
4.Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар энэ хэрэгт *******ыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Ц.т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Ц.ийн өмчлөлийн 55.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Унага трейд ХХК-ийн сумын барилгын засварын ажил, хамтран ажиллах гэрээ, сумын хүн эмнэлэгт хийсэн засварын тооцоо, сумын хүн эмнэлэгт тавьсан халаалтын тогтооны бичмэл тайлбар, фото зураг, барилгын засварын ажлын төсөв зэрэг 8 хуудас баримтыг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
9.Шүүгдэгч Ц. нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА