| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00785/и |
| Дугаар | 00015 |
| Огноо | 2019-01-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 00015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...........тоотод оршин суух, ........ онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ......., Булгадар овогтой Б.М-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ШШГЕГШШГА,
Хариуцагч: УАШШГГ-т тус тус холбогдох,
.................даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5/1293 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч ШШГЕГШШГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч УАШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч Б.М би Увс аймаг дахь ШШГА-ын дарга Д.Д-ын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/335 дугаар албан бичгийг гардан аваад ШШГЕГ-ын дарга, УЕШГ-чид гомдол гаргасан. Уг гомдолд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Д.Дамдинцэрэн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5/1293 дугаар албан бичгээр хариу өгөхдөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, гомдолд дурдснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-т зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах эрхтэй. Энэхүү эрх хэмжээгээ мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу тогтоол гарган хэрэгжүүлэх байтал албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүйн дээр төлбөр төлөгч Б.Мөнхчулуун миний эрх зүйн байдлыг дордууллаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын гаргасан үндэслэлтэй гомдол, хүсэлтийг хүлээн авч, хууль бусаар явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шийдвэрээ хүчингүй болгож, гаргасан алдаагаа засаж залруулах нь хуульд нийцнэ. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч талуудаас ирүүлсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд гүйцэтгэсэн арга хэмжээг хүчингүйд тооцно” гэж тодорхой заажээ. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-т заажээ. Гэтэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэч С.Мягмаржав нь гомдлыг ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэрлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй нь нэхэмжлэгч Б.Мөнхчулуун миний эрх зүйн байдлыг дордуулсан. Гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваажав, С.Мягмаржав, С.Маамуу, Г.Ариунжаргал нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргаас итгэмжлэл олгосоны дагуу тус газрын дарга, дэд хурандаа Д.Даваажав миний бие болон тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмаржав, С.Маамуу, Г.Ариунжаргал нар Б.Мөнхчулууны гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн 5/1293 дугаар албан бичгээр өгсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй юм. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гомдлыг хуулийн дагуу хянаж албан бичгээр Б.Мөнхчулуунд хариу хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтад “шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны талаараа тогтоол гаргана” гэж заасан байх бөгөөд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хамааралгүй. Мөн хуулийн 271.3.1 зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тохиолдолд тогтоол биш албан шаардлага хүргүүлдэг, 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын хураах битүүмлэх ажиллагаа нь хуулийн дагуу явуулсан байх тул албан шаардлага явуулаагүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржав 2018 оны 3 дугаар сарын 19-ний 01, 02 тоот тогтоолоор өнөөдрийг хүртэл түдгэлзүүлсэн байгаа бөгөөд ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Тус газрын дотоод журмын 6.11 заасны дагуу тус газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын харуиг газрын даргын гарын үсэгтэй албан бланк дээр хариу хүргүүлэн гэж заасан байдаг, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржав нь өөрт ирүүлсэн гомдлын хариуг өөрөө боловсруулан газрын даргын албан бланк дээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/335 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн байна. Иймд газрын дарга, дэд хурандаа Д.Даваажав миний бие өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан зүйл байхгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхчулуун хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд тус тус холбогдуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/335 дугаар албан бичиг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5/1293 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд иргэн Б.Мөнхчулуун 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржавт, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярт тус тус хаяглан “1. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хуульд нийцээгүй тухай, 2. Гомдлыг хянан шийдвэрлүүлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” гомдлыг тус тус гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч Б.Мөнхчулуун өөрт холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцээгүй байгааг дурдаж, уг шийдвэр гүйцэтгэгч нарын холбогдох тогтоолуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай шууд холбоотой гомдол байхад хариуцагч байгууллагуудаас “албан бичиг”-ээр гомдолд хариу өгч, шийдвэрлэсэн нь дараах хуульд нийцээгүй байна.
Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь “тогтоол” хэлбэртэй байхыг, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, “тогтоол” гаргахаар, тухайн тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахаар, мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1-т зааснаар Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах, мөн зүйлийн 271.3.1-т зааснаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн болон шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгахаар тус тус зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг Ахлах шийдвэр гүйцэтгэгч хянах, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хянах, тухайн гомдлыг шийдвэрлэх эрхийг хуулиар олгосон байхад Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.11 дэх заалт буюу “Тус газарт ирсэн өргөдөл, гомдлын хариуг газрын хэвэлмэл хуудас дээр, газрын дарга гарын үсэг зурж хариу хүргүүлнэ” гэснийг баримталсан талаар хариуцагчид тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хөдөлмөрийн дотоод журмын тухайн заалтын агуулгаас харахад тухайн газарт ирсэн өргөдөл, гомдол буюу байгууллагын үйл ажиллагаа, эсхүл ажилчдын сахилга хариуцлагын асуудлаар иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, хүсэлтийн хариуг хэрхэн хүргүүлэх тухай зохицуулсан бөгөөд энэ нь “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”-тай хамааралгүй болно.
Хэрэв иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас гаргасан гомдлыг үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэгч нарын эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаа нь хуульд нийцсэн гэж үзсэн тохиолдолд Ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нар энэ тухайгаа “тогтоол” гаргаж буюу дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан үндэслэлээр шийдвэрлэж, зохих хариуг гомдол гаргагчид хүргүүлэх нь хуульд нийцнэ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 44 дүгээр зүйлийн 44.4, 263 дугаар зүйлийн 263.1.3, 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.3.1-т зааснаар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/335 дугаар албан бичгийг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5/1293 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхчулуун тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35.100 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 44 дүгээр зүйлийн 44.4, 263 дугаар зүйлийн 263.1.3, 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.3.1-т зааснаар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/335 дугаар албан бичгийг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5/1293 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхчулуун тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА