| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/3840/и |
| Дугаар | 3499 |
| Огноо | 2018-11-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 3499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо тоотод оршин суух М Б /РД: , утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо тоотод оршин суух Э М /РД: , утасны дугаар: /
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Мын Б миний бие иргэн Мын Мтай 2015 оны 12 дугаар сард танилцан үерхсэн бөгөөд энэ хугацаанд бидний дундаас 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр охин Бн Х мэндэлсэн. Э.Мгийн хувийн санаа бодлоос шалтгаалан бид гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд цаашид түүний зан, араншин, харилцаанаас шалтгаалан бид хамтран амьдрах боломжгүйд хүрсэн. 2018 оны 6 дугаар сараас бид тус тусдаа амьдрах болсон бөгөөд энэ хугацаанд охин Б.Х миний асрамжид эрүүл чийрэг өсч, торниж байна. Бид тусдаа амьдрах хугацаанд Э.М нь охин бид 2-ыг эргэж ирээгүй бөгөөд хэд хэдэн удаа холбоо барьсан. Холбоо барихдаа дандаа хэрүүл өдсөн, мөнгө нэхсэн, үл ойлголцсон байдалтай холбоо барьсан. Бидний хоорондын харилцааг үргэлжлүүлэхээр миний бие Э.Мтай хэд хэдэн удаа очиж, цөөнгүй хугацаанд хамт байж ойлголцохыг хичээсэн боловч тэр бүрт Э.М татгалзсан хариу өгсөн тул цаашид миний бие Э.Мтай үргэлжлүүлэн хамтран амьдрах боломжгүй байна. Тиймээс миний бие охин Б.Хг өөрийн асрамжид өсгөж, хүмүүжүүлэх болсон тул цаашид хүүхдийг эрүүл, чийрэг, мэдлэг боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд шаардлагатай эдийн засгийн баталгааг бий болгох зорилгоор төрсөн эх Э.Мгаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байна. Иймд охин Бн Хг төрсөн эцэг Мын Бн асрамжид үлдээж, төрсөн эх болох Э.Мгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Э.М миний бие иргэн М.Бтай 2015 оны 12 дугаар сард танилцан үерхэж хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр бидний охин Б.Х мэндэлсэн. Миний бие 2018 оны 6 дугаар сараас М. Бтай цаашид хамтран амьдарч чадахгүйгээ илэрхийлэн түүний гэрээс явсан. Амьдарч байх хугацаанд бидний хооронд үл ойлголцох асуудлууд гарч тус тусдаа амьдрах болсон. Миний охин Б.Хг төрсөн цагаас нь эхлэн охины аав болон ээж нь маш сайн асран халамжилж, хайрладаг байсан тул охиноо аав болон ээж дээр нь үлдээх болсон. Миний охин Б.Х ч ээжээсээ илүү аавыгаа гэдэг тул аав нь ч охиноо гэдэг тул аавынх нь асрамжинд үлдээвэл эрүүл чийрэг, амар амгалан, тайван өсч торних болно гэж үзсэн. Үүнээс үүдэн М. Бн тэтгэлэг хүссэн хүсэлтийг харгалзан үзэж охиндоо өгч буй тэтгэмж тул хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 12 дугаар сард Э.Мтай танилцан үерхсэн бөгөөд энэ хугацаанд бидний дундаас 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Х маань төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоорондоо таарамжгүй байсан учраас 2018 оны 6 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Охин маань ой 5 сартай, надтай хамт амьдардаг. Охиныг маань багаас нь манай ээж өсгөж, надтай хамт байсан болохоор охиноо өөрийн асрамжид авах, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хариуцагчтай энэ талаар ярилцаж шийдвэрлэсэн бөгөөд хүүхдийн асрамжийн асуудлыг зөвшөөрч байгаа. Ирээд охинтойгоо уулзаад явдаг.
Шүүх нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, эмнэлэгийн тодорхойлолт, Б.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. М.Б, Э.М нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр охин Б.Хг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх М.Бннэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Б.Х эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.
3. Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлыг тохиролцож охин Б.Хг эцэг М.Бн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн байх тул талуудын тохиролцооны дагуу хүүхдийн асрамжийг шийдвэрлэв.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Э.Мгаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, охин Б.Хг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. Б.Х нь Улаанбаатар хотод амьдарч байх тул түүнд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамаарч тэтгэлэг тогтоогдоно.
5. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн болон хорооны тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч Б.Х 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, одоо 1 ой 5 сартай тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоогдоно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 198600 төгрөгөөр тогтоогдсон байна. Иймд хариуцагч Э.Мгаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ сар бүр 99300 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тогтооно. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол 33148 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 33148 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103348 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6. Хариуцагч Э.Мд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болох нь шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна. Харин хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Б.Хг эцэг М.Бн асрамжид үлдээж, хариуцагч Э.Мгаас нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Хг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Хг эцэг М.Бн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О овогт Э Мгаас 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Б.Хг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.М нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартмэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Бас улсын тэмдэгтийн хураамжид 33148 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Э.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 103348 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА