Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0564

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Ж.Э

Гуравдагч этгээд Ө.Б

Гуравдагч этгээд Б.Э

Гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г

Гуравдагч этгээд “Ш х т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Гуравдагч этгээд “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Гуравдагч этгээд “Ш т” ХХК-ийн төлөөлөгч Ж.М

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжууд, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн хавсралтад дурдсан “Х з” ХХК-нд 5 га гэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын  сарын 22-ны өдрийн 28 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б

Гуравдагч этгээд “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Ж.Э

Гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г

Гуравдагч этгээд “Ш х т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 125/2023/0003/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын сарын 22-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар “Газрын хэмжээг өөрчлөх тухай” захирамжуудыг бүхэлд нь, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн “Х з” ХХК-д холбогдох хэсгийг, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Б.Э-ын 5 га-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн бусад хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006он/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Н.Т, “Ш х т” ХХК, “Э П п” ХХК нарын тус тус гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М болон өмгөөлөгч Ж.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125/ШШ2024/0028 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125/ШШ2024/0028 дугаартай шийдвэр үндэслэх, тогтоох хэсгийн “... 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжуудыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“Э П п” ХХК нь 2014 оноос анх “Т х” ХХК гэсэн нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаад 2018 оноос аж ахуйн нэгжийн оноосон нэрээ өөрчилсөн. “Э П п” ХХК нь гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, бүх төрлийн шатахуун импорт, бүх төрлийн шатахуун бөөний худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх, бүх төрлийн шатахууны жижиглэн худалдаан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжид “... Т х 5860091-д ХХК-д шатах, тослох материал түгээгүүрийн ШТС зориулалтаар үнэ төлбөргүйгээр Дарви сумын 3 дугаар багийн Мөрөн багийн 1-15 байрлалтай 431-1 нэгж талбарын дугаартай 4572.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Газрын эзэмшигч “Т х” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхийг газрын даамал даалгаж ...” гэх захирамж гарсан байна. Ховд аймаг Дарви сумын Мөрөн багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дугаартай “Газрын даамалд” албан тоотод “... “Т х” ХХК нь нэрээ өөрчилж “Э П п” ХХК нэртэй болж Мөрөн багт 000306544 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй, 4572 м.кв талбайд шатахуун түгээх зориулалтаар газар эзэмшдэг үнэн ...” гэх албан тоот хавтаст хэрэгт авагджээ. Монгол улсын аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000048787 дугаартай гэрчилгээгээр “... Сумын Засаг даргын захирамж 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай шийдвэрийг үндэслэн Ховд аймгийн Дарви сумын 3 дугаар баг Гүзгор толгой 2 нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 8401000462 дугаар бүхий 4572 м.кв газрыг шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах ШТС зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1604000077 дугаарт бүртгэж ...” гэрчилгээ хавтаст хэрэгт авагджээ.

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжид “... Газрын хуулийн дагуу хүсэлт гаргаж худалдаа, дуудлага худалдаанд оролцож ялагч болсон дараах “Т х” /5860091/ ХХК-д шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалтаар Дарви 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Мөрөнгийн 1 дүгээр гудамжны 15-д байрлалтай 0,4572 га /4572.0/ м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмшигч “Т х” ХХК-д эзэмшил газрыг актаар хүлээлгэн өгч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэхийг газрын даамалд даалгасан ...” захирамж гарсан байна. Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 000306544 дугаартай гэрчилгээгээр “... Ховд аймгийн Дарви сумын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 8401000464 дугаар бүхий 4572 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар Дарви сумын Мөрөн багийн 1-15 тоотод шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалтаар эзэмшүүлэхээр ...” сумын газрын даамал гэрчилгээ олгосон байна. Монгол улсын аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000164707 дугаартай гэрчилгээгээр “...“Э П п” ХХК, 5860091 регистрийн дугаартай Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 тоот шийдвэрийг үндэслэн Ховд аймгийн Дарви сумын 3 дугаар баг Мөрөн багийн 1-15 байрлах нэгж талбарын 840100062 дугаар бүхий 4572 м.кв газрыг шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1604000077 бүртгэж гэрчилгээ ...” олгосон хавтаст хэрэгт авагджээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга О.Г тайлбартаа “... “Т” ХХК-ийн MV-018293 дугаартай лицензийн талбайд газрын нэгдмэл сангийн мэдээллийн системд бүртгэгдэн 10 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 14,8 га газар давхацсан байгаа. Тухайн давхцал үүссэн газар нь “Т” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18/38 тоот газар хүссэн албан бичгээс өмнө хуулийн дагуу олгосон газрууд болно. “Т” ХХК-ийн  дээрх хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/27 дугаар захирамжаар MV-018291 лицензийн дугаартай 733,28 га газрыг олгож газрын нэгдсэн сангийн системд бүртгэсэн байна. Сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарыг 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар олгогдсон MV-018293 дугаартай 353,39 га газар нь 10 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 14,8 га газарт давхцаж байгаа тул газрын нэгдмэл сангийн системд бүртгэгдээгүй болно ...” гэж тайлбарласан байна.

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/24 дугаартай албан тоотод “... Сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар олгогдсон MV-018293 дугаартай 353,39 га газар нь 10 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 14,8 га газарт давхцаж байгаа тул газрын нэгдмэл сангийн системд бүртгэгдээгүй ...” гэж хариу хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А/27 дугаартай “Газар ашиглуулах тухай” захирамжид “... “Т” ХХК нь Хөшөөтийн уурхайд уурхайн талбайн зориулалтаар олгосон ашиглалтын MV-018291 лицензийн дугаартай 733,28 га газрыг 26 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар ...”  гэж гарсан. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А/28 дугаартай “Газар ашиглуулах тухай” захирамжид “... “Т” ХХК нь Хөшөөтийн уурхайд уурхайн талбайн зориулалтаар олгосон ашиглалтын MV-018293 лицензийн дугаартай 353,39 га газрыг 26 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар ...” гэж гарсан байна. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч “Т” ХХК газар ашиглах хүсэлтийг 2018 онд гаргаж 2019 онд газар ашиглах тухай захирамж гаргуулсан байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэжээ. Нэхэмжлэг “Т” ХХК-иас өмнө гуравдагч этгээд “Э П п” ХХК нь 2017 оны А/53, А/71 дугаартай захирамжуудаар газар эзэмших эрх авсан. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх заалтыг зөрчөөгүйгээр тогтоогдоно. Нэхэмжлэгч “Т” ХХК нь өнөөдрийг хүртэл газар эзэмших эрх аваагүй зөвхөн ашиглах захирамж гаргуулсан байна. Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх эрх нь сум дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана” гэж заасны дагуу гаргасан байна. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125/ШШ2024/0028 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125/ШШ2024/0028 дугаартай шийдвэрийн тогтоох нь хэсэгт “... Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ашигт малтмалын хайгуулын 9520Х дугаартай тусгай зөвшөөрлөөр “... Ховд аймгийн Зэрэг, Дарви, Мөст сумын Баатарын нуруу-2 нэртэй газарт орших 78893 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч, тус зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дуустал ...” олгосон байна. Ашигт малтмалын газрын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн MV-018293 Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлд “... Ховд аймгийн Дарви сумын Баатарын нуруу-2 нэртэй газарт орших 353,39 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2045 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар ...” олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ. Ашигт малтмалын тухай хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиар газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршдог. Гэтэл анхан шатны шүүх нь Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Гуравдагч этгээд “Э П п” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай захирамжаар 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжаар шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт 1-15-д байрлалтай нэгж талбарын 840100046 дугаартай 0,4572 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж буй газартай давхцуулан олгосон “Т” ХХК-тай давхцуулан олгосон 0,4572 м.кв газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд “... Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаар захирамжаар газар эзэмших болсон “Э П п” ХХК гэх Хөшөөтийн уурхайд байрлах 4572 м.кв талбай бүхий газарт гэжээ. “Э П п” ХХК-ийн шатахуун түгээх станц байв. Тус шатахуун түгээх станц нь Хөшөөтийн уурхайгаас Ярантбомт чиглэлийн зам дагуу байрлаж байна. “Т” ХХК-ийн MV-018293 дугаартай Баатарын нуруу-2 253,39 га талбайд гуравдагч этгээд нарын эзэмшлийн гэх газрууд бүхэлдээ давхцалтай байв ...” гэх үзлэг хавтаст хэрэгт авагдсан байна. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 267 дугаартай албан тоотод “... Ховд аймгийн Дарви сумын Баатарын нуруу-2 нэртэй 9520Х лиценз, 2015 оны 196 дугаар шийдвэрээр олгогдсон “Баатарын нуруу-2” нэртэй MV-018293 лицензийн зураг болон Дарви сумын Засаг даргын захирамжаар олгогдсон газруудын давхцалыг харуулсан зураг ...” хавсаргасан байна. Давхцалтай зургаар гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн эзэмшлийн 4572 м.кв газар давхцалтай байна. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжууд хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын А/53, А/71 дугаартай захирамжуудаар шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалтаар Дарви 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Мөрөнгийн 1 дүгээр гудамжны 15-д байрлалтай 0,4572 га /4572.0/ м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна. Үүний дагуу Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг гаргуулж газар эзэмших гэрээг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байна. Харин нэхэмжлэгч “Т” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А/28 дугаартай "газар ашиглуулах тухай" захирамж нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд “Э П п” ХХК нь 2017 онд буюу 2 жилийн өмнө 4572 м.кв газрын эзэмшигч гэдэг нь тогтоогдсон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байхад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125/ШШ2024/0028 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ө.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 201 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож .... шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулиар олгогдсон эрх ашгийг хууль бусаар ноцтой хөндсөн гэж үзэж байна. Иргэн миний бие, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасны дагуу хандаж, сумын Засаг дарга хүсэлтийг хүлээн авч 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/82 дугаар захирамжаар Дарви сумын Мөрөн багийн нутаг Дэтгийн давааны зүүн хойд талд 1 га газрыг үйлчилгээний зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн. 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хувьд Газрын тухай хуулийн дагуу Дарви сумын Мөрөн багийн нутаг Дэтгийн давааны зүүн хойд талд үйлчилгээний зориулалтаар 1 га газар эзэмших хүсэлтийг Дарви сумын Засаг даргад гаргасан. Харин хэрэгт авагдсан үйл баримтаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Монгол улсын Газрын тухай хуульд бусдад эзэмшүүлсэн, ашиглуулсан газартай давхцуулан газар олгохыг хориглосон заалтыг зөрчигдсөн, шүүхийн шийдвэрт бүхэлд нь хүчингүй болгосон 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаар захирамж нь 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/82 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжтай дугаарын зөрүүтэй байгаа нь хангалттай тогтоогдож байхад хууль бус шийдвэр гаргаж байна. Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн давхцал бүхий газрыг хүчингүй болгож 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/82 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх тухай шийдвэр гаргуулахаар гомдлыг хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Б.Э-ын 5 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгож .... шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулиар олгогдсон эрх ашгийг хууль бусаар ноцтой хөндсөн гэж үзэж байна. Иргэн миний бие, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасны дагуу хандаж, сумын Засаг дарга хүсэлтийг хүлээн авч 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаар захирамжаар Дарви сумын Мөрөн багийн нутаг Дэтгийн давааны хойд талд 5 га газрыг үйлчилгээний зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн. 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хувьд Газрын тухай хуулийн дагуу Дарви сумын Мөрөн багийн нутаг Дэтгийн давааны хойд талд үйлчилгээний зориулалтаар 5 га газар эзэмших хүсэлтийг Дарви сумын Засаг даргад гаргасан. Харин хэрэгт авагдсан үйл баримтаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Монгол улсын Газрын тухай хуульд бусдад эзэмшүүлсэн, ашиглуулсан газартай давхцуулан газар олгохыг хориглосон заалтыг зөрчигдсөн, шүүхийн шийдвэрт 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаар захирамж нь 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаар "Газар эзэмшүүлэх тухай" захирамжтай он, сар, өдрийн зөрүүтэй байгаа нь хангалттай тогтоогдож байхад хууль бус шийдвэр гаргаж байна. Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн давхцал бүхий газрыг хүчингүй болгож 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Б.Э-ын 5 га-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх тухай шийдвэр гаргуулахаар гомдлыг хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэргийг хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн үйлдлийг хянаж дүгнэсэнгүй. Тодруулбал нэхэмжлэгч нь анх 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 18/38 тоот бичгээр газар ашиглах хүсэлтээ Дарви сумын Засаг даргад гаргасан байх ба энэхүү хүсэлтээс өмнө тухайн газар хуулийн дагуу нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдэд олгогдсон талаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А/161 тоот бичгээр Засаг дарга нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

Улмаар энэ асуудлыг тодруулахаар дахин хандсан байх ба Дарви сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1/189 тоот албан бичгээр “... 10 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн 14,8 га газар давхцалтай” гэж мэдэгдсэн байна.

Мөн нэхэмжлэгч аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариугаа 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/2024 тоот албан бичгээр хүлээн аваад 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байхад анхан шатны шүүх үүнд үнэлэлт, дүгнэлт огт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх холбогдох хуулийн заалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг хэрэгжүүлэлгүй хууль зөрчин шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд гаргасан өргөдлийг" гэж тодорхойлсон байдаг. Гэтэл маргаан бүхий газарт “Т” ХХК нь 2005 оноос ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан гэх боловч тус газарт анх 2012 онд “Т п” ХХК-д газар эзэмшүүлсэн Дарви сумын Засаг даргын А/16 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тодорхой бус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан эрх үүргээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн нэр бүхий 10 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон Дарви сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлээ тодорхойлсон байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн 9 дэх хэсэгт “.... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын хувьд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ... ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай гуравдагч этгээдүүдэд олгосон эзэмшлийн гэх газрууд нь давхцаж байгаатай маргаагүй, харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэнд эхэлж газар эзэмших болон ашиглах эрх үүссэн талаар маргаж байна” гэж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа буруу тодорхойлж, дүгнэсэн. Анхан шатны шүүх шийдвэрийн 10, 11 дэх хэсэгт Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн зорилт, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 газар эзэмших, 3.1.4 газар ашиглах, 3.1.7 газар эзэмших гэрчилгээ, 3.1.8 газар ашиглах гэрчилгээний талаарх заалтуудыг дурдсан атлаа “Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглахтай холбоотой Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагууд нь Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, түүнтэй холбоотой харилцаанд шууд хамааралгүй байна” гэж хуулийг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Газрын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль тогтоомжтой нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж зохицуулсан. Гэтэл шүүх газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг зохицуулсан Газрын тухай хуулиар хуульчилсан зохицуулалтыг шууд үгүйсгэн тусгай зөвшөөрөл нь газрыг эзэмших, ашиглах эрхийг өөртөө агуулсан мэтээр хэт нэг талыг баримталсан, явцуу утгаар дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд төрөөс газрын талаар баримтлах зарчмыг зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна. Энэ нь аливаа этгээд нийтийн өмч болох газрыг түүнийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл буюу газар эзэмших, ашиглах эрхийн /баталгаажилт болсон гэрчилгээний/ үндсэн дээр хуульд заасан үндэслэл журам, нөхцөл болзлын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах эрхийг төрөөс хуулиар тогтоосон атал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэхүү Газрын тухай хууль хамаарахгүй, гагцхүү тусгай зөвшөөрөл олгогдсоноор ашиглах эрх шууд олгогдсон, давуу эрх эдэлж түрүүлж хамгаалагдах гэсэн хуулиар зохицуулагдаагүй хэм хэмжээг шүүх тогтоож байгаа нь Үндсэн хуулийн зарчимд үл нийцэх бөгөөд газар эзэмшиж, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах хуулийн зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Хэргийн оролцогч нар нэхэмжлэгчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн 12, 13-т заасан Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ашигт малтмал эрэн хайх, олборлох зэрэг үйл ажиллагаатай холбоотой асуудлаар огт маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт маргаагүй, хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх төрийн байгууллагуудын хоорондын харилцаа, ажил хэргийн уялдаа холбооны асуудлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хуулиар олгогдсон эрх, үүрэгтэй холбоотой үйл баримтад огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Тодруулбал: нэхэмжлэлд “...1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.14, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-т зааснаар тусгай зөвшөөрөл олгосон даруйдаа төрийн байгууллага сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэх, албан ёсоор өдөр тутмын хэвлэл мэдээлэлд нийтэлж, нийтэд мэдээлэх үүрэгтэй. Ингэснээр газрын харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудад мэдэгдсэний үндсэн дээр Газрын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн газрыг төрийн тусгай хэрэгцээнд авч газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх зохицуулалттай. Гэтэл дээрх төрийн байгууллага болон “Т” ХХК ч хуульд заасан газрын мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйгээс маргаан үүсэх үндэс болжээ. Харин нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш 14 жилийн дараа энэ талаар сумын Засаг даргад мэдэгдсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн “...мэдэгдсэн, мэдсэн байх ёстой...” гэсэн тайлбар мэдүүлгээр нотлогддог. Ийнхүү өмнө нь 2005 онд мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт орт авагдаагүй ба Дарви сумын болон аймгийн Засаг дарга энэ талаар огт мэдээгүй нь хариуцагчийг буруутгах, хууль зөрчин газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх “тусгай зөвшөөрөл олгосноор газрыг ашиглах эрхийг шууд олгосон гэж үзнэ, зөвхөн уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барихад л Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтээ гарган шийдвэрлүүлэхээр байна” гэсэн нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх хэсэг “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” зэрэг хуулийн зохицуулалт үйлчлэхгүй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь газар эзэмшиж ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй.

Дарви сумын Засаг даргаас “Т п” ХХК-д 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаар шийдвэрээр газар эзэмшүүлсэн бөгөөд газрын улсын мэдээллийн санд бүртгэсэн. Ийнхүү газар зохион байгуулалт, геодези зураг зүйн цахим бүртгэл болох мэдээллийн санд бүртгүүлэхэд бусдын ямарваа нэг газартай давхцал байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/27, А/28 дугаар захирамжуудаар газар ашиглуулсан нь 14 жилийн дараа буюу цаг хугацаагаар авч үзвэл харин эсрэгээрээ гуравдагч этгээд болох тус компанийн эзэмшлийн газар дээр давхцуулан газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх хуулийн дагуу газар эзэмшигчийг хууль бус гэж үзэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Цаг хугацааны хувьд авч үзвэл анхан шатны шүүх 2016 онд батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.1.13, 107.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тус компанид газар эзэмшүүлсэн /2012 он/ цаг хугацаанд 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж байсан. Өөрөөр хэлбэл: шүүх хуулийг буцаан хэрэглэж, шийдвэрийнхээ удирдлага болгож бусдын эрх, ашиг сонирхлыг зөрчин, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүх хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэн 2012 оны 03 дугаар сарын 20-ны А/16 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй. Тодруулбал: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасныг баримталж газар эзэмшүүлсэн холбогдох захирамжуудыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэнгүй.

Анхан шатны шүүх маргаан бүхий хэргийн газарт үзлэг хийсэн боловч бодит нөхцөл байдлыг анхааран тогтоосонгүй. Учир нь дээрх маргаан бүхий газар нь олон улсын чанартай авто замын дагуу байршдаг бөгөөд гуравлагч этгээдүүдэд 14.8 га газар хамаарч байгаа нь нэхэмжлэгч энэхүү авто зам, замын байгууламжийг чөлөөлж олборлолт хийж ашиглах боломжгүй юм. Маргаан бүхий газарт хуулийн дагуу газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд нь нэлээдгүй хөрөнгө оруулалт хийсэн. Тодруулбал: “Т п” ХХК гэхэд 200 гаруй метрийн зайнаас цахилгаан эрчим хүчийг татан барилга байгууламж барих зэрэгт нийт 370 гаруй сая төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар 2012 онд шатахуун түгээх станцыг байгуулснаар 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл “Т” ХХК нь 2019 онд ашиглах эрх авч, мэдээллийн санд бүртгүүлээгүй байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг эсрэгээр тайлбарлан хэрэглэж манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин, хохирол учруулах шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Дээрх нөхцөл байдлаас харахад Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар “... хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэр газар, зам шугам сүлжээний газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглаж” болох тул хууль ёсны дагуу газрыг эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх, итгэлийг хамгаалж анхан шатны шүүх 2019 онд нэхэмжлэгчид давхцуулан олгосон Засаг даргын захирамжаас 10 гаруй аж ахуйн нэгжийн холбогдох газрыг хасаж, холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжтой байсан боловч гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий байсангүй.

Иймд Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125/ШШ2024/0028 дугаартай шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй тул тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

6. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Ш х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай “Газар ашиглуулах тухай” захирамжаар “Т” ХХК-д олгосон 353,39 га газраас өөрт хамаарал бүхий давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх тус хэрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар нэг ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Аливаа эрх зүйн маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын талаар дүгнэлтийг хийх үүрэгтэй. Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 2005 онд авснаас хойш ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 онд авсан байдаг бөгөөд тухайн хугацаанд эдгээр гуравдагч этгээдээр оролцож буй бүх ХХК, иргэд газар эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд ашиглалтын зөвшөөрлийг өгөхөөс өмнө төрийн зохих байгууллага нь энэ асуудлыг хянаж нэхэмжлэгч этгээдэд эдгээр газар давхцуулахгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох ёстой байсан. Эдгээр хүмүүс олон жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж барилга объект барьж эд хөрөнгөө зарцуулж байхад нэг ч гомдол хүсэлт зохих байгууллага, гуравдагч этгээдүүдэд гаргаж байгаагүй байж одоо олон жилийн дараа шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн давхацсан иргэн аж ахуйн эзэмшиж буй газар нь автозамын яг хажууд байрладаг тул хэзээ ч тухайн газрыг ухаж уурхайн талбай болох боломжгүй гэдэг нь ойлгомжтой байгаа болно. Хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай “Газар ашиглуулах тухай” захирамжаар “Т” ХХК-д олгосон 353,39 га газрын зарим хэсэг нь манай ХХК-ийн газартай давхацсан байсан. “Ш х” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын захирамж гарч 000306603 дугаартай эрхийн гэрчилгээг хууль журмын дагуу зохих баримтаа бүрдүүлэн авсан. Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байгаа болно. “Т” ХХК нь 2019 онд газар ашиглах эрхийг Засаг даргын захирамжаар авч гэрчилгээгээ авсан байгаа боловч газрын кадастрын мэдээллийн санд тухайн компанийн эзэмших эрх бүртгэлгүй байгаа нь тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэснийг зөрчиж миний 2016 оноос өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж байгаа газартай давхцуулан 2019 онд Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга газар олгосон байгаа.

“Ш х” ХХК-ийг газар эзэмших тухай өргөдлийг зохих хууль журмын дагуу өгөх үед тухайн газрыг Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээгүй байсан тул бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцалгүй байсан гэж үзэж байгаа тул Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь “Ш х т” ХХК-д 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 3 га газар олгосон нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй болно. Харин Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай “Газар ашиглуулах тухай” захирамжаар “Т” ХХК-д олгосон 353,39 га газрын зарим хэсэг нь манай компанид олгосон газартай давхацсан байх тул тус захирамжийн өөрт хамаарал бүхий хэсгийг хүчингүй болгож, бие даасан шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

7. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Манай компани нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар шилжүүлж авахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2, 27, 31, 38 дугаар зүйлд заасан журамд нийцүүлэн, эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, нэгж талбарын 0000017018, Э-1604000045 улсын бүртгэлийн дугаартай, 2 га газрыг шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгогдож хуулийн дагуу эзэмшиж, өнөөдрийг хүртэл ашигласаар ирсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлснийг дүгнэлт гаргаж шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 18/38 дугаартай албан тоотоор газар ашиглах хүсэлтээ Дарви сумын Засаг даргад гаргасан ба энэхүү хүсэлтээс өмнө тухайн газар хуулийн дагуу нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдэд олгогдсон талаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А/161 тоот албан бичгээр, мөн түүнчлэн дахин 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1/189 тоот албан бичгээр 10 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн 14,8 га газар давхцалтай гэж мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч тал Засаг даргад гаргасан гомдлын хариугаа 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр албан бичгээр хүлээн аваад 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан талаар нэхэмжлэлдээ тодорхой байтал хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хувьд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайд газар ашиглуулах тухай Дарви сумын Засаг даргын 2019 оны А/27, А/28 дугаар захирамжууд нь цаг хугацааны хувьд “М т” ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай захирамжийн дараа гарсан байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар манай компанийн эзэмших эрх түрүүлж хамгаалагдах учиртай.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “"газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;" гэж томьёолсон. Гэтэл “Т” ХХК нь тухайн газарт хайгуулын ажлыг хийж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2005-2013 онд авсан гэх боловч Газрын тухай хуульд зааснаар газрын өмчлөгч, эзэмшигч болох орон нутгийн засаг захиргаа, сумын Засаг дарга, газрын албатай энэ хугацаанд ямарваа нэг гэрээ байгуулалгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн байх ба 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хуулийн дагуу ашиглуулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан 2005-2013 онуудад Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчид Ашигт малтмалын тухай хуулиар олгосон зөвшөөрөл болохоос Газрын тухай хуулиар газар ашиглуулах эрх олгосон баримт биш бөгөөд үүнийг мэдээлж, мэдээллийн санд бүртгүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг. Мөн түүнчлэн “Газрын тухай хууль”-ийн дагуу газар эзэмшин “Газар эзэмших гэрээ”-нд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байх атал хууль зөрчсөн мэтээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу эзэмшсэн газартаа зориулалтын дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг үндэслэлгүйгээр үгүйсгэснээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож шийдвэр гаргасан байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125/ШШ2024/0028 дугаартай шийдвэр нь үндэслэлгүй байх тул тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Ш т” ХХК-ийн төлөөлөгч Ж.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. “Т” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/57 зэрэг хэд хэдэн захирамжийг “хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар давхцуулж эзэмшүүлсэн гэх талаар Дарви сумын Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/189 дүгээр албан бичгээр мэдэгдэж, улмаар аймгийн Засаг даргад гомдол гаргаж, хариуг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/2024 дүгээр албан бичгээр хүлээн авсан талаар нэхэмжлэлдээ тодорхой дурджээ. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариуг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах байтал 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ хүргүүлж, дээрх хугацааг хэтрүүлсэн байх тул тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

“Ш т” ХХК-ийн газар эзэмших эрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2, 27, 31, 38 дугаар зүйлд заасан журамд нийцүүлэн, эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Сумын Засаг даргын хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар эзэмшүүлж, бидний хүсэлт хуульд нийцсэн учраас шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий байршилд 2005 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гэж дурдах боловч ялангуяа Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/57 дугаар захирамжийн улмаас уг хуулийн этгээдийн аль хуульд заасан, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг тодорхойлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

“Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайд газар ашиглуулах тухай Дарви сумын Засаг даргын 2019 оны А/27, А/28 дугаар захирамжууд нь цаг хугацааны хувьд “Ш т” ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2018 оны А/57 дугаар захирамжийн дараа гарсан байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар манай компанийн газар эзэмших эрх түрүүлж хамгаалагдах учиртай.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125/ШШ2024/0028 тоот шийдвэрийн “Ш т” ХХК-д холбогдох хэсэг буюу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаар захирамжийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд Ө.Б, Б.Э, гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Ш х т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Ш т” ХХК-ийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжууд, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн хавсралтад дурдсан “Х з” ХХК-нд 5 га гэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хувьд анх Ховд аймгийн Зэрэг, Дарви, Мөст сумдын Баатарын нуруу-2 нэртэй газарт орших 78893 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-009520 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдөр авсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Дарви сумын Баатарын нуруу-2 нэртэй газар орших 353.39 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-018293 тоот тусгай зөвшөөрөл авсан байна.

2.3. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар Хөшөөтийн уурхайд уурхайн талбайн зориулалтаар олгосон MV-018293 лицензийн дугаартай 353.39 га газрыг “Т” ХХК-д 26 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/2024 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанийн дээрх уурхайн талбай бүхий газар нь нэр бүхий 15 иргэн, аж ахуй нэгжийн эзэмшлийн газартай давхцалтай талаар нэхэмжлэгчид мэдэгджээ.

2.4. Хэдийгээр дээрх албан бичигт нэхэмжлэгч компанид олгосон тусгай зөвшөөрлийн талбайг ашиглуулах тухай Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай захирамж гарахаас өмнө дээрх гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн гэж тайлбарласан байх боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий газрыг ашиглах эрх нь нэхэмжлэгч “Т” ХХК-д түрүүлж үүссэн, гуравдагч этгээдүүдэд маргаан бүхий захирамжуудаар газар эзэмших эрх олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

2.5. Учир нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид уурхайн эдэлбэр газар хэрхэн ямар журмаар олгох талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр тогтоолд тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна. Үүнд:

Аж ахуйн нэгжид төрөөс хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь газар түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох эрхийн агуулгатай салшгүй холбоотой тул хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтын үйл ажиллагаа явуулахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар газар ашиглах шийдвэр гаргуулахыг шаардахгүй, эрх бүхий этгээдээс нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг үндэслэн уурхайн эдэлбэрт газар ашиглах тухай гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах, уг гэрээний дагуу Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмаар газрын төлбөр төлөх харилцаа сумын Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд үүсэх учиртай.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т /сумын Засаг дарга/ эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох гэж заасан нь Засаг даргад үүрэг болгосон агуулгатай буюу Засаг дарга тухайн тохиолдолд газар олгох эсэхийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бус, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд заасны дагуу, уул уурхайн кадастрт заасан байршил, хэмжээгээр уурхайн эдэлбэр газар олгох тухай ойлголт бөгөөд Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрх олгох эсэх талаар шийдвэр гаргах Засаг даргын эрхийн агуулгад хамааралгүй.

Харин ... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих зорилгоор газар эзэмших, ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхээр байна, ... Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 4.1.19-д ... тус тус зааснаас үзэхэд уурхайн талбай, уурхайн эдэлбэр нь ялгаатай ойлголт бөгөөд уурхайн эдэлбэр газрыг тусгай зөвшөөрлөөр олгосон нийт газар буюу уурхайн талбайтай ижил гэх, талбайн зориулалт, хэмжээг адилтгаж үзэх үндэслэлгүй, дээрх хуулийн зохицуулалтын дагуу сумын Засаг дарга нь “уурхайн эдэлбэр”-ийн зориулалтаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид газар олгож, газар ашиглах гэрээг байгуулах үүрэгтэй, үүний зэрэгцээ нутаг дэвсгэрт нь ашигт малтмал эрэх, хайх ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслах зогсоох арга хэмжээ авах чиг үүргийг мөн хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан...” гэж тус тус Монгол Улсын дээд шүүхээс тайлбарлан хэрэглэжээ.

2.6. Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч “Т” ХХК нь анх 2005 онд тусгай зөвшөөрөл авснаар буюу дээрх тогтоолд дурдсанаар сумын Засаг дарга тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр уухайн эдэлбэр газрыг олгох үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий актуудаас ийнхүү цаг хугацааны өмнө нэхэмжлэгч компанийн уурхайн талбайн газар ашиглах эрх үүссэн байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдүүдэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Нэгэнт нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх түрүүлж үүссэн болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээд Н.Т, “Ш х т” ХХК, “Э П п” ХХК-иудаас гаргасан тэдгээрийн эзэмшлийн газартай давхардуулан нэхэмжлэгч компанид ашиглах эрх олгосон сумын Засагд даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах агуулга бүхий бие даасан шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдэд маргаан бүхий Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаар захирамжийг “2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн” гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт утга, найруулгын алдаа гаргасан, баримталбал зохих хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд Ө.Б, Б.Э, гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Ш х т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Ш т” ХХК-ийн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын сарын 22-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.16, 4.1.19, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.11, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, , 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжуудыг бүхэлд нь, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн хавсралтад дурдсан “Х з” ХХК-д холбогдох, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Б.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн бусад хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Ө.Б, Б.Э, гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, гуравдагч этгээд “Ш х т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, гуравдагч этгээд “Ш т” ХХК-ийн төлөөлөгч Ж.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Э П п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд Ө.Б, Б.Э, гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Ш х т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Ш т” ХХК-ийн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН