Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/087

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат,  Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Иргэдийн төлөөлөгч: *******

Шинжээч *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн,  ******* овогт ийн /ВЮ85071675 /

2.Монгол Улсын иргэн,  ******* овогт гийн / /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурлын байдалд байхдаа 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн тоот хашаанд байх өөрийн гэртээ иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж зодсоны улмаас түүний баруун нүдийг сохолж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурлын байдалд байхдаа 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн тоот хашаанд байх иргэн *******ын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад : Үүнд.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн:

...Манай эхнэр нэг жижиг гэр худалдан аваад барих газар байхгүй болоод эгчийнхээ хашаа буюу 6- тоот хашаанд бариад бид нар тэндээ хонож байсан. 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө бид нарыг унтаж байсан чинь гаднаас нэг архи уучихсан хүн орж ирээд гэрлээ асаа гэхээр нь би асаасан. Тэр хүн сайн байцгаана уу сайхан танилцъя гээд босоод ир гэхээр нь би орноосоо боссон, тэр хүний авчирсан 0.5 граммтай ерөөл архи гаргаж ирээд хоёулаа танилцан архийг уугаад байж байсан чинь тэр хүн намайг хэл амаар доромжилоод надаас наадах чинь хэн юм гэхээр нь би миний хань байгаа юм гэсэн чинь чиний хань гэж юу байхав мэдэхгүй юм байна гэхээр нь би манай хоёр хүүхэд газар унтаж байна гэсэн чинь хоёр хүүхэд нь ч юу л болдоо нэг нь ч мэдэхгүй гээд инээгээд байсан. Би чи согтсон байна одоо гар яв гээд очоод өргөж гаргах гэсэн чинь миний хамарлуу гараараа цохьчихсон, тэгээд би түүнийг зөрүүлээд бариад автал гэрэл унтарчихсан. Тэгээд харанхуйд тэр хүн бид хоёр хоорондоо зодоон хийсэн. Би түүнийг гэрийн үүдний орчимд хөлөөрөө өшиглөсөн чинь тэр ёо ёо гээд дуу алдаад гэрийн үүдэнд өнхөрөөд ойчсон, түүнийг орхичихоод гараад явчихсан. Тэр шөнө гэртээ хоноогүй, ээжийнд очиж хоносон. Би гараараа цохисон, өөр ямар нэгэн зүйлээр цохиогүй, 88648123 дугаарыг манай эхнэр барьж байсан  ... гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/

...Би *******ийн нүүрлүү пүүз өмссөн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, өөр ямар нэгэн зүйлээр цохисон зүйл байхгүй, түүнийг доош нь тонгойлгож байгаад нүүр лүү нь өшиглөсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 134-135/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн:

...2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт хүнд зарсан машиныхаа мөнгийг авах гэж ирсэн юм. Маргааш өдөр нь таксинд явж байгаад тэй танилцаад таксигаар гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд утасных нь дугаарыг аваад яриараа гээд тэр ч гэсэн миний гар утасны дугаарыг аваад салсан юм. Би өдөр нь Хөх толгойд найзынхаа гэрийг барилцчихаад тэднийд байж байхад  хүрээд ир гээд утсаар яриад, мессеж бичээд байхаар нь тэднийхээс 0.5 литрийн ерөөл нэртэй архи аваад гараад явсан юм. Тэгээд гудамжнаас таксинд сууж ийн гэрийн гадаа ирээд хаалга дэлгээтэй байхаар нь гэр т нь шууд яваад орсон, нэг залуутай байж байхаар нь орж суугаад тэр залуу нь босоод ирсэн. Би авч явсан архиа задлаад тэр залуутай хувааж уусан. Тэр залуутай юм ярьж байхад газраар манай хүүхдүүд унтаж байна гэхээр нь би том хүүхэд нь чамтай адилхан биш юм байна гэсэн. Тэгж хэлчихээд би тонгойгоод сууж байсан чинь тэр залуу миний нүд рүү юмаар хатгачихсан, би юм харж чадахгүй болоод нүднээс цус гараад түргэн дуудаарай гэсэн чинь бүгдээрээ зугтаагаад гараад явчихсан. Би ыг ерөөсөө цохиж зодсон зүйл байхгүй, нэг ч удаа гар хүрээгүй, намайг гэрт нь ороход нүд нь хөхөрчихсөн, хамар нь халцарчихсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 126-128/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

... Би манай эхнэр хүүхэд байгаа юм, 2 хүүхэд энд унтаж байна. Чимээгээ аядуухан байхгүй бол хүүхдүүд айчихна шүү гэтэл манай хүүхдүүд рүү харж байснаа том хүүхэд чинь чамтай төс алга байна гээд муухай инээгээд байсан. Тэгэхээр нь би “чи согтчихсон байна, чи одоо яв” гээд энэ хүнийг өргөх гэтэл миний хамар руу цохисон. Дахиад өргөөд гаргах гэтэл хойшоо налж унахдаа гэрлийн утас татаж унаад гэрэл унтартал миний зүүн нүд рүү дахиад цохисон. Тэгэхээр нь би энэ хүний мөрнөөс нь татаад 2 өшиглөчихөөд би гэрээсээ гараад алхчихсан. Би сохорсон гэж мэдээгүй гэв

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Бид хоёр архийг уугаад бараг дуусч байсан чинь тэр согтуу хүн надаас үг гуйгаад надаас манай эхнэрийг  энэ чиний юу юм бэ гэхээр нь энэ манай эхнэр байгаа юм энэ манай хоёр хүүхэд газар унтаж байна гэсэн чинь тэр хүн хоёр хүүхэд нь ч юу л болдоо гээд инээгээд байсан. Тэгэхээр нь би чи согтсон байна гаргаж  өгье гээд очоод өргөөд босгох гэсэн чинь тэр хүн миний хамарлуу гараараа нэг удаа цохисон, дараа нь дахин миний зүүн талын нүд рүү цохисон. Тэгтэл гэрэл унтарчихсан. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдоод би түүнийг тонгойлгож байгаад нүүр, толгой хавь руу нь 2 удаа өшиглөж, гэдэс хаь руу 1 удаа цохисон. Тухайн үед миний хамар цөмөрсөн, зүүн талын нүдэнд цус хурж хавдсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 82-83/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би машинаа Баянхонгорын хүнд зарчихсан байсан юм, машиныхаа мөнгийг авах гээд таксинд сууж явж байгаад нэг хүүхэнтэй танилцсан. Хөх толгойд найзындаа очоод гэр барилцчихаад байж байтал шөнийн 24 цаг өнгөрч байхад утсаар залгаад мессеж бичээд хүрээд ир гээд байсан. Яваад очтол хашаан нь хаалгагүй айл байсан. Гэрлүү нь ортол юм хавчуулаад хаалгаа дэлгэчихсэн байсан. Яваад ортол намайг дуудсан хүүхэн нэг залуутай байж байсан. 0,5 граммтай нэг шил архи хувааж уугаад маргалдсан. Маргалдаж байгаад ******* миний нүдрүү нэг юмаар хатгачихсан, миний нүд сохорчихлоо түргэн дуудаарай гээд орилсон чинь ******* гараад зугтчихсан. Би өөрөө гараад машинаар 103 дээр хүргүүлсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр машиныхаа мөнгийг авах гээд Баянхонгор аймагт ирсэн. Тэгээд найзынхруугаа явж байгаад таксинд нэг эмэгтэйтэй танилцсан, тэр надад утасныхаа дугаарыг өгөөд яриараа гэсэн юм.  Би найзындаа очоод байж байсан чинь тэр эмэгтэй миний гар утас руу өөрөө залгаад, мессеж бичээд хүрээд ир гээд байсан, мөн гэрээ зааж өгсөн, 6 хороонд байдаг гэрт нь таксинд суугаад очсон чинь хашаа нь хаалгагүй, хашаанд байсан гэрт нь ороход тэр эмэгтэй нэг залуу, хоёр жаахан хүүхэдтэй хамт байсан.Би авч очсон архиа задлаад бид хоёр  танилцаад 2-3 рүнк ууцгаасан. бид хоёр жаахан маргалдаад би тонгойгоод сууж байсан чинь миний нүд рүү юмаар хатгачихсан. Би том хүүхдийг чамаас арай өөр юм биш үү гэж хэлсэн, тэрнээс болоод уурласан байх, би гомдолтой байна, надад 370000 төгрөг өгсөн түүнийг эмчилгээнд хэрэглээд, мөн Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод ирэхэд зардалдаа хэрэглээд дууссан. Одоо би аас 10.000.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг/хх-ийн 75-76/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015 оны 08 дугаар сарын 25-ны өглөө би Цагдаагийн газарт д сольж өмсөх хувцас авчирж өгсөн юм. Тэгээд цагдаагийн газар ирсэн байхад ийг зодсон гэх тай тааралдсан юм. Түүнийг харахад нүүр нь хөхөрчихсөн, хамар хавьд халцарчихсан байсан, өөр зүйлийг анзаарч хараагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 105/

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 436 тоот шинжээчийн

1.*******ийн биед баруун нүд сохорсон, хамрын нуруунд шарх, баруун хөмсөг, зүүн мөр, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд үүссэн байна.

2.Дээрхи гэмтэл ньүзүүртэй, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Уг гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт  хамаарна.

4.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг их хэмжээгээр алдагдуулсан байх боломжтой.

5. *******ийн нүүрэнд учирсан гэмтэл нь нүүрийг засаршгүй эвдэх, дүрсийг алдагдуулсан байх боломжгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 112 /

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 434 тоот шинжээчийн

1.*******ын биед тархины доргилт дунд зэрэг, хамрын ясны цөмрөл, зүүн нүдний цус харвалт, зовхины цус хуралтууд гэмтлүүд үүссэн байна.

2.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

3.Уг гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

4.*******ын биед үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 116 /

Шинжээч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

*******ийг үзэхэд 2 нүд юм харахгүй, их өвддөг гэсэн зовиур хэлж байсан. Үзүүртэй зүйлээр хатгасан болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн аль алинаар нь үүссэн байх боломжтой. Нүдний алим хагараад шилэнцэр гоожсон байсан учраас энгийн нүдээр харахад өшиглөсөн болон үзүүртэй зүйлээр хатгасан гэдэг нь харагдах боломжгүй. Хамар, мөр, хацранд үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд буюу өшиглөхөд үүссэн байх боломжтой. Тус тусад нь гэмтлийг тогтоодоогүй, хөнгөн гэмтлүүд нь дагалдах гэмтэл гэж үздэг учраас хүнд гэмтлийг нь тодорхойлдог. Би  эмчийн үзлэг болон өөрийнхөө үзлэг дээр үндэслэж дүгнэлтээ гаргасан.

Харин ******* нь хамран дээрээ оёдол тавиулаад ирсэн байсан учраас хатуу мохоо зүйл үү, эсвэл иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн үү гэдгийг нь тодорхойлох боломжгүй. Намайг үзэхэд рентген зураг байгаагүй учраас өөрийн үзлэгээрээ тодорхойлсон. Цөмөрсөн хугарал бол тэмтрээд үзэхэд мэдрэгддэг. Гэмтэл нь тодорхой байгаа тохиолдод заавал гэмтлийн эмчид үзүүлж үзлэгийг нь үндэслэх шаардлагагүй. Бусад үед рейнтгэн зураг шаарддаг. Т.Шижир-алтын биед үүссэн гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл гэж үзэж байгаа. Нүдэнд үзэгдэж байгаа тухайн үед үүссэн гэмтлүүдийг тодорхойлдог буюу хуучин гэмтэл сорвийг үзэх шаардлагагүй гэв. 

Шинжээч Н.Навчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Гэмтлийн эмч хамар ясны цөмрөл гэсэн онош тавьсан байхаар нь үзэхэд хамар ясны цөмрөл нь шинэ байсан. *******ын биед үүсэн гэмтлүүд нь тухайн үед үүссэн гэмтлүүд байсан, урьд үүссэн гэмтлүүд байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 118-119/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 /, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл/хх-ийн 8/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 12-17/,  хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-22/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/хх-иийн 23-25/, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 26-40/, хохирогч *******ийн өвчний түүх /хх-ийн 52-57/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2015.09.03-ны өдрийн 849 тоот тодорхойлолт/хх-ийн 138/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 139/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 140/,  шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2015.11.02-ны өдрийн 1159 тоот тодорхойлолт/хх-ийн 141/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 142/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 143/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурлын байдалд байхдаа 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн тоот хашаанд байх өөрийн гэртээ иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж зодсоны улмаас түүний баруун нүдийг сохолж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч *******ийн... бид хоёр жаахан маргалдаад би тонгойгоод сууж байсан чинь миний нүд рүү юмаар хатгачихсан....гэх мэдүүлэг/хх-ийн 75-76/

Шүүгдэгч *******ын “...миний хамарлуу гараараа цохичихсон, тэгээд би зөрүүлээд түүнийг гэрийн үүдний орчимд хөлөөрөө өшиглөсөн чинь тэр ёо ёо гээд дуу алдаад гэрийн үүдэнд өнхөрөөд ойчсон, гараараа цохисон, өөр ямар нэгэн зүйлээр цохиогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 436 тоот шинжээчийн “...*******ийн биед баруун нүд сохорсон, хамрын нуруунд шарх, баруун хөмсөг, зүүн мөр, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд үүссэн байна.... гэх дүгнэлт /хх-ийн 112 / зэргээр

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурлын байдалд байхдаа 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн тоот хашаанд байх иргэн *******ын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч *******ын ... Тухайн үед миний хамар цөмөрсөн, зүүн талын нүдэнд цус хурж хавдсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 82-83/

Гэрч гийн... тай тааралдсан, түүнийг харахад нүүр нь хөхөрчихсөн, хамар хавьд халцарчихсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 105/

Шинжээч *******гийн ...хамар ясны цөмрөл нь шинэ байсан. *******ын биед үүсэн гэмтлүүд нь тухайн үед үүссэн гэмтлүүд...гэх мэдүүлэг/хх-ийн 118-119/

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 434 тоот шинжээчийн “...*******ын биед тархины доргилт дунд зэрэг, хамрын ясны цөмрөл, зүүн нүдний цус харвалт, зовхины цус хуралтууд гэмтлүүд үүссэн...” гэх дүгнэлт /хх-ийн 116 / болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар, шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг 2014 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих  шөнө үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх тул *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд  “... ыг ерөөсөө цохиж зодсон зүйл байхгүй, нэг ч удаа гар хүрээгүй, намайг гэрт нь ороход нүд нь хөхөрчихсөн, хамар нь халцарчихсан байсан, шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтлийг учруулаагүй...” гэж мэдүүлдэг боловч  шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч *******гийн “...******* нь гэмтлийн эмчид үзүүлсэн тул рентген зураг заавал шаардахгүй, өөрийн биеэр үзлэгийг хийж дүгнэлтээ гаргасан...”, “...ад учирсан хамрын ясны цөмрөл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл  ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 434 тоот дүгнэлт зэргээр няцаагдаж байх  тул шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед “ хамар ясны цөмрөл ” гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө хүлээн мэдүүлсэн, шүүгдэгч энэ талаар маргаангүй бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул  түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн ба үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар шүүгдэгч *******ын хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлэх нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ыг согтуурлын үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Уг гэмт хэрэг гаргахад хохирогч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүний зүй бус харьцаа нөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 1 дүгээр зүйлийн 55 1 .1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн ...” хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан, хохирогчид учирсан гэм хор бүрэн арилаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэл тогтоогдоогүй болно.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн хос пүүз 1 ширхэгийг *******ад буцаан олгож, *******ын нэртэй амбулатороор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, *******ын гэмтлийг харуулсан рентген зураг 2 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 31/гучин нэг/ хоног, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг 29/хорин ес/ хоног буюу нийт 60 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, мөн шүүгдэгч ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 11 /арван нэг/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаар 1707200 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч ******* нь 440.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн бөгөөд 1267200 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 246, 248, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ийн ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан

Шүүгдэгч ******* овогт гийн ийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч *******ыг  таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч *******ад оногдуулсан  таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн хос пүүз 1 ширхэгийг *******ад буцаан олгож, *******ын нэртэй амбулатороор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, *******ын гэмтлийг харуулсан рентген зураг 2 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар баг 16-39 тоот хашаанд байх 3.5х4.5 хэмжээтэй модон байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.ийн эзэмшлийн панасоник нэртэй 21 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн 59.1, 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 31/гучин нэг/ хоног, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг 29/хорин ес/ хоног буюу нийт 60 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч *******ийн 2016 оны 01 сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 11/арван нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлитйн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1267200 төгрөгийг гаргуулж хохоирогч *******д олгосугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

11.Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих, шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ГЭРЭЛМАА

                  ШҮҮГЧИД                        Н.БААСАНБАТ

                                                             Ч.БАЙГАЛМАА