Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ш.Гандансүрэн |
Хэргийн индекс | 180/2022/0208/Э |
Дугаар | 2022/ШЦТ/175 |
Огноо | 2022-10-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/175
2022 10 20 2022/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0208/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Б.З-д холбогдох эрүүгийн 2239002490364 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.З нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг өргөөгийн 1б-07 тоотод хохирогч Б.А-ыг айлгах зорилгоор тоосго шидэх үйлдлээр биед нь халдсаны улмаас түүний биед дух, зүүн чих, баруун чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.З :
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Өөрийн данснаас хохирогч Б.А-ын данс руу шилжүүлсэн...гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239002490364 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.З ын 2022 оны 06 дугаар сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг өргөөгийн 1б-07 тоотод хохирогч Б.А-ыг айлгах зорилгоор тоосго шидэх үйлдлээр биед нь халдсаны улмаас түүний биед дух, зүүн чих, баруун чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №454 дугаартай ...Б.А-ын биед дух, зүүн чих, баруун чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан, ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... ...дээрх гэмтлүүд нь шинэ байна... гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
хохирогч Б.А-ын ...Би 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Биндэр сумаас Хэнтий аймаг руу хувийн ажлаар очсон байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 00:05 цагийн орчим Өргөөгийн 1-6 тоотоос найз Бибиш гэх эмэгтэйг авахаар очоод уулзаад байж байтал тухайн айлаас одоо намайг зодсон гэх З гэдэг залуу гарч ирээд үгний зөрөөгүй намайг тоосгоор чулуудаад миний толгойны ар хэсэгт нэг удаа оносон. Тэгээд бас чулуу авч шидээд байсан. Би бариад авах гэсэн чинь тойрч зугтаагаад баригдахгүй байсан. Тухайн үед миний толгойны ар хэсгээс цус гарч байсан найз цагдаа дуудсан ийм л асуудал болсон. З ыг цагдаа нар авч явсан байх...Би бол огт уугаагүй байсан. Тэр З гэх залуу нэлээн согтолттой байсан. Бид хоёр, хоёр биенээ огт танихгүй хүмүүс...Одоогоор гайгүй байна...нэг тоосгоор чулуудсан нь толгойны ар хэсэгт оносон, чулуу авч шидсэн нь зүүн чих орчимд оносон өөр гар хөлөөрөө зодсон зүйл үгүй...2022 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг дөнгөж өнгөрч байсан юм... /хх-ийн 9 дүгээр хуудас/,
гэрч Ц.Бибшийн ...Би Хэнтий аймгийн Бэрх тосгонд уурхайд ажиллаж байгаад 06 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт ирсэн. Тэгээд тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 15-ны орой би цуг ажилладаг эгчийнхээ гэрт очсон. Тэгтэл тэдний гэрт цуг ажилладаг эгчийн хүү гэх З гэдэг эрэгтэй бас хэдэн найзууд байсан. Тэгээд бид нар нийлж 0.75-н соёрхол нэртэй архийг хувааж уугаад байж байгаад би харих санаатай танил А гээд залуугаар намайг ирээд авчих гэсэн удалгүй А гэрийнх нь гадаа ирсэн. Тэгээд би гараад явах гэтэл З араас гүйж ирээд гэнэт газарт байсан тоосгыг шүүрч аваад манай танил А ыг толгой руу шидсэн. Тэгээд бид нар сандралдаад цагдаа эмнэлэг дуудсан. Тухайн үед А ын толгойны ар хэсгээс цус гарч харагдсан...Нэлээн уусан харагдсан. Намайг очихоос өмнө бас уусан л байсан...Үгүй ээ. Тэр хоёр бие биенээ танихгүй хүмүүс маргалдах шалтгаан гараагүй. Явах гээд гартал гэнэт араас гүйж гарч ирээд А руу чулуу шидсэн. Тэгээд толгой хэсэгт нь оносон байсан...Гэр дотор манай 2 найз болон З ын ээж байсан. Гэхдээ хашааны гадна бол А , З бид гурав л байсан. Тэгээд З А ын толгойг чулуу шидэж хагалсны дараа нь цагдаа болон эмнэлэг дуудаж гэрт дотор байсан хүмүүс гарч ирсэн. Тэдний байшин нь хашааныхаа бүүр хойд буланд байдаг урд талд хашаанаас гарах хаалганаас хол болохоор сонсогдоогүй юм шиг байна лээ... /хх-ийн 13 дугаар хуудас/,
сэжигтэн Б.З ын ...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны орой Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг өргөөгийн 1-7Б тоотод байрлах гэртээ ээжтэй Ариундалайгын хамтаар байж байхад орой 20 цагийн орчимд ээжтэй цуг ажилладаг 3 хүн ирсэн. Тэгээд би нар манай гэрт 0.75-н соёрхол гэдэг нэртэй архийг хувааж ууцгаасан. Би ерөнхийдөө тэгээд жоохон согтчихсон байсан. Тэгээд тэр Бибиш гэдэг эмэгтэй нь явлаа гээд гарахаар нь би дагаж гараад гадаа ирсэн нэг залууг нь тоглоод айлгах гэж байгаад газар байсан тоосгыг шүүрч аваад шидсэн чинь тэр залуугийн толгой хэсэгт оночихсон байна лээ. Би тэр залуугийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч хохиролыг төлж барагдуулсан байгаа...Би тэр хүмүүсийг ирэхээс өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд нэмээд ээжийн ажлыхантай хамт 0.75-н соёрхол нэртэй архи уусан. Ер нь бол нэлээн согтсон байсан...Би тэр А гэдэг залууг бол огт танихгүй тэр үед л уусан архиндаа болоод тийм үйлдэл гаргачихсан байна лээ...Миний санаж байгаагаар А гээд залуу тэгээд тэр Бибиш гээд эмэгтэй бид 3 байсан...Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг өргөөгийн 1-7Б тоотын хашааны гадна талд болсон. Бусад хүмүүс манай гэр дотор байсан... /хх-ийн 17 дугаар хуудас/,
гэрч Б.Арвиндалайгийн ...З миний төрсөн хүү байгаа юм. Миний хүү 1995 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрж байсан. эхээс 2-лаа охин дүүтэйгээ бид гурав ирэн очин амьдардаг...Миний хүү бол дөлгөөхөн зантай, ажилсаг хүүхэд...архи уудаг гэхдээ байнга бол биш...тийм ээ... /хх-ийн 21 дүгээр хуудас/,
гэрч Б.Ганцэцэгийн ...З бол манай танил дүүгийн төрсөн хүү байгаа юм. Хамаатан садны холбоо байхгүй ээ. Зүгээр танил...Номхон дөлгөөн зантай, хүнтэй нийлэмжтэй, яриа хөөрөөтэй хүүхэд байдаг...Архи бол уудаг баяр ёслолын үеэр л гэхээс байнга бол уугаад байдаггүй...үгүй байх гэж бодож байна... /хх-ийн 25 дугаар хуудас/
яллагдагч Б.З ын ...Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын Б.Өнөбатын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2239002490364 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-1-т зааснаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолтой танилцлаа. Би дээрх зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна... Би Бүрэн бус дунд боловсролтой...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 15-ны орой би А ын биед гэмтэл учруулсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас тийм үйлдэл хийсэн одоо хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. А т учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гомдол саналгүй болсон байгаа...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ээ... /хх-ийн 78 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.З ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.З ын хохирогч Б.А-ыг айлгах зорилгоор тоосго шидэх үйлдлээр биед нь халдаж улмаар түүний биед дух, зүүн чих, баруун чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Өнөбат:
...Шүүгдэгч Б.З ыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг өргөөгийн 1б-07 тоотод хохирогч Б.А-ыг айлгах зорилгоор тоосго шидэх үйлдэлээр биед нь халдсаны улмаас түүний биед дух, зүүн чих, баруун чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.З :
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.З ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.З дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Прокуророос шүүгдэгч Б.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Б.З ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан, дээрх хохирол, хор уршиг учирснаараа төгсдөг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.З нь хохирогч Б.А-ын биед гэмтээх, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед дух, зүүн чих, баруун чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Өнөбат:
...Шүүгдэгч Б.З ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн хохирлыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүх хуралдаанд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.З :
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.З д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүх шүүгдэгч Б.З хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тооцлоо.
Гэхдээ эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.З торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Б.З д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.З ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А-ын биед дух, зүүн чих, баруун чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн ба эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.З аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Б.З д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2239002490364 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.З энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Б.З-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2239002490364 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б.З энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
1. Шүүгдэгч Чонос овгийн Сарантуяагийн Ганбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Чонос овгийн Сарантуяагийн Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Чонос овгийн Сарантуяагийн Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Чонос овгийн Сарантуяагийн Ганбатад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 2234000000103 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Чонос овгийн Сарантуяагийн Ганбат энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Хохирогч Г.Мягмарсүрэн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Чонос овгийн Сарантуяагийн Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Чонос овгийн Сарантуяагийн Ганбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН