Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 


2022              10               20                           2022/ШЦТ/176

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0207/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урантуяа,

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан

хохирогч Ш.А , түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн шүүгдэгч З.Д.Д-д холбогдох эрүүгийн 2239000000336 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар

         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д  нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Бүрэнгийн энгэр” гэх газарт байх Ш.А ийн гэр дотор болон гэрийн гадна Ш.А ийг согтож агсан тавьж, салаавч гаргасан гэх шалтгаанаар цохих, өшиглөх зэргээр зодож Ш.А ийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.Д : ....2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бүрээт багийн энгэрт багийн хурал болоод уг хуралд тэмцээн уралдаан зохиогдоод бид нар нийлж 3, 4 пиво уусан. Тэгээд орой нь бид хоёр маргалдаад А  ах гартаа юм барьчихсан байна гэж ойлгоод А  ахыг өшиглөж унагаагаад 2-3 удаа цохисон...Над руу дайраад ирэхээр нь  би ухраад өшиглөхөд шанаа хавьцаа таарсан...гараараа 2-3 удаа цээж, толгой орчим нь цохисон...хутга бариад ирлээ гэж би ойлгосон. А ийн биед би гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна...хохирогчид эмчилгээний зардал эхлээд 130.000 төгрөг, дараа нь хот явахад нь 1.600.000 төгрөг төлсөн.  Ахиж эмчилгээний зардал гарвал төлж барагдуулна. Төрийн санд учирсан хохирол 1.279.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж мэдүүлжээ.

 

Хохирогч Ш.А :

...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бүрээт багийн энгэрт багийн хурал болоод уг хуралд тэмцээн уралдаан болсон. Тэгээд тараад манайд орой очсон.  Тэгээд уугаад маргалдсан. Маргалдсан шалтгаан нь урьд нь хүнтэй маргалдаж муудалцсанг буруугаар ойлгосон асуудлаас болоод муудалцаад намайг цохисон нүүр рүү өшиглөсөн. Яг хэдэн удаа цохисонг мэдэхгүй байна нэлээн хэд цохисон. Одоо миний толгой жаахан өвддөг. Гомдол санал байхгүй. Надад цагдаад дээр байхдаа 3.000.000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Тэгээд 1.730.000 төгрөг өгсөн одоо 1.270.000 төгрөг авна. Эмнэлэгт хэвтэж байхдаа ор хоногийн мөнгө гэж 43.000 төгрөг би төлсөн. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд гаднаас эм тариа өөрөө авч эмчлүүлсэн. Гаднаас 2 тариа оруулсан, эмнэлэгээс антебиотик,  дусал 7 хоног хийлгэсэн. Одоо гомдол саналгүй, нэмэжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэнэ... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000336 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Д гийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Бүрэнгийн энгэр” гэх газарт байх Ш.А ийн гэр дотор болон гэрийн гадна Ш.А ийг согтож агсан тавьж, салаавч гаргасан гэх шалтгаанаар цохих, өшиглөх зэргээр зодож Ш.А ийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оын 09 дүгээр сарын 19-ний өдрийн 609 дугаартай ....А-ийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

хохирогч Ш.А ийн ...Би өөрийн гэр буюу Мөрөн сумын 3 дугаар баг  Бүрээтийн энгэр гэх газар байж байхад манай багийн төв дээр 12 цагийн үед хурал болоод 20 цагийн үед дууссан. Тэгээд багийн хурал дуусаад манай гэр багийн төвд ойрхон болохоор манай гэрт нутгийн талылууд маань ирээд хоол цай идэж уугаад явах нь явцгаасан юм. Тэгээд сүүлд 23 цагийн үед намайг зодсон Д  түүний эхнэр бид 3 дунд гэрт үлдсэн. Тэгээд Д  бид 2 өмнөх жил болсон асуудлаас болоод хоорондоо үл ойлголцоод маргалдаж эхлээд гэр дотор нэг удаа миний зүүн шанаа руу цохисон тэгэхээр нь би гэр орондоо зодуулчих юм байна л даа гээд гараас гарахад араас Д  гарч ирээд дахин маргалдсан. Тэгээд Д  гэрээс зайдуу дагуулж яваад нэг удаа цохиход би ухаан алдчихсан. Тэгээд дээшээ хараад хэвтэж байхад манай том охин Ариунсувд сэрээсэн. Охиндоо цаашаа байж бай аав нь жоохон хэвтээдхий гэж хэлээд хэвтэж байгаад босоход нүүрний зүүн хэсэг бүхэлдээ хамаг бие хөндүүр болчихсон зүүн гар хөндүүр хөхөрчихсөн байсан. Тухайн үед Д  эхнэрээ дагуулаад явсан байсан юм...Ер нь бол би нэлээн согтчихсон байсан. Харин Д  гайгүй байх шиг байсан...Би Д тай харилцан зодолдсон асуудал байхгүй. Д д нэг удаа цохиулаад ухаан алдаад унасан байсан. Өөдөөс нь хариу үйлдэл үзүүлэх боломжгүй байсан юм...Тухайн үед миний биеийн нүүрний зүүн хэсэг бүхэлдээ хавдсан. Зүүн гарын бугалга хөхөрч шалбарч хөндүүртэй болсон. Хэвлийн хэсэг бүхэлдээ хөндүүр орсон байсан...Тухайн үед нэг нутгийн хүмүүс сүүлд нь учраа олчих байлгүй гэж бодоод эмнэлэгээр үзүүлэхэд ердөө холбоо барихгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм...Би гомдолтой байна. Эмнэлэгийн зардал мөнгө эм тарианы мөнгөө нэхэмжилж  байна... /хх-ийн 12-13 дугаар хуудас/

иргэний нэхэмжлэгч Д.Отгонтуяагийн ...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасаж байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор, иргэний нэхэмжпэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд аймгийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэл гарган оролцож байна. Иргэн Ш.А нь 2022 оны 08 дугаар сарын 10-11-ний шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багын нутаг дэвсгэр Бүрээтийн энгэр гэх газар Д.Д- д зодуулж эрүүл мэйдэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ш.А нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт эмчилгээ хийлгэж, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.279.900 төгрөгийн зардал гарсан тул тухайн эрүүгийн хэрэг болон тусламж үйлчилгээний зардлыг хаанаас гаргасан талаар тусгах/ дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Д-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын газрын Төрийн сан банк дахь 10090000280 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...Аймгийн Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно... /хх-ийн 15-16 дугаар хуудас/

сэжигтэн Д.Д гийн ...Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 3 дугаар багын хурал болоод би эхнэр хүүхдээ дагуулаад очиж хуралд нь суусан юм. Тухайн хурал нь өдөр 12 цагийн үед эхлээд тэмцээн уралдаан зохиогоод орой 20 цагийн үед тарсан. Тэгээд нэг нутгийн хүмүүс уулзалдаад хоорондоо юм яриад ууж идээд гадаа сууж байхад гэнэт бороо ороод багийн төвөөс ойрхон байдаг А  ахынд Ганаа ах, А  ах, би тэгээд эхнэрүүд маань очсон. Тэгээд илүү гэрт нь бид хэд хоорондоо юм ярьж суунгаа 2.5 литрийн 3 сав пиво уусан юм. Тухайн үед А  ах халчихсан хачин хачин юм яриад хүн хүн рүү үсчээд дайраад гараагаа салаавч гаргаад агсраад босож ирээд байхаар нь гэр дотор байхдаа нэг удаа мангасдаад түлхээд унагаасан юм. Тэгсэн А  ах гэрээс гарахаар нь би араас нь гарахад миний өдөөс гартаа хутга барьчихсан ирсэн. Тэгэхээр нь би хутгатай гар  руу нь өшиглөж унагаагаад босож амжаагүй байхад нь нэг удаа өшиглөөд 2 3 удаа цээж толгой хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон. Тэгээд манай эхнэр хүрч ирээд намайг салгаад аваад явсан юм. Тэгсэн А  ах босож ирээд дунд гэр рүүгээ гүйж ороод хаалгаа дотроос нь түгжчихээд зайл гээд хашгичаад байхаар нь би эхнэр хүүхдээ дагуулаад шөнийн 03 цагийн үед гэр рүүгээ явчихсан юм...Тухайн үөд миний өөдөөс харилцан зодолдсон асуудал байхгүй...Тухайн үед бид нар ер нь л гайгүй байсан би лав бүх юмаа санаж байгаа...Тухайн үед ямар гэмтэл шарх учирсныг би сайн мэдэхгүй байна ямар ч байсан хамарнаас нь цус гарсан байсан юм...Тухайн үед иамайг зодсноос хойш Ганаа ахын эхнэр Отгоо гэж хүн А ийн эхнэр, А ийн эхнэрийн дүү хутгатай ноцолдоод үлдэх шиг харагдсан тухайн задооныг харсан үгүйг мэдэхгүй байна ямар ч байсан А ийн гарт байсан хутгыг авах гээд ноцолдоод үлдсэн юм. Би тэгээд л шууд машиндаа суугаад яваад егсөн тэрнээс цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна... /хх-ийн 19-20 дугаар хуудас/

гэрч А.Ариунсувдын ...тухайн өдөр манай ээж аав хоёр багийн хуралд суух гээд 12 цагийн үед яваад нэлээн орой 22 цагийн үед нэлээн олон хүмүүстэй ирээд нөгөө хүмүүс нь яваад Д  ах эхнэртэйгээ үлдсэн. Тэгээд дунд гэрт аав Д  ах эхнэр нь дүлдсэн байсан. Тэгээд гэртээ орж ирсэн чинь аав Д  ахтай маргалдаад байх шиг болохоор нь дунд гэр рүү орсон чинь над руу Д  ах уурлаад байхаар нь би гараад гэртээ орж ирээд унтаад өгчихсөн. Тэгээд гадаа хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь сэрсэн чинь Д  ах алчихья гээд юм нүдээд байгаа юм шиг сонсогдохоор нь гарахад гэрийн баруун урд Д  ах аавыг өшиглөөд зогсож байсан. Тэгээд би салгах гээд Д  ахын араас нь татахад над руу уурлаад эргэж хараад нэг удаа миний хөл рүү өшиглөсөн. Тэгсэн эхнэр нь татаад аваад яваад өгсөн. Би аав дээрээ очоод аавыг дуудахад нэг хэсэг сэрэхгүй байж байснаа сэрээд цаашаа гэртээ ор гэхээр нь би гэртээ орчихсон. Тэрнээс цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна...би сайн мэдэхгүй байна ер нь согтуу байсан...Үгүй намайг гэрээс гарахад аав газар хэвтчихсэн Д  ах өшиглөөд байж байсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

            гэрч А.Ариунсувдын ...Үгүй ээ тийм асуудал болоогүй намайг баруун гэрт хэвтэж байхад аав нэлээн ууртай илүү гэрээс зүүн чихнээс нь цус гарчихсан орж ирээд гэрт маань зодчих юм байна л даа гээд уурлаад цагдаа дуудна гээд утсаа аваад удалгүй гарсан тэгээд би араас нь гарахад аав илүү гэр рүү орчихсон би араас нь дагаад ороход Д  ах аав хоёр маргалдаад байсан юм. Тэгэхээр нь би гараад буцаж баруун гэртээ ороод хэсэг зүүрмэглээд байж байсан гадаа Д  ах би чамайг алчихья гээх хашгираад байхаар гарахад Д  ах аавыг өшиглөөд байж байсан юм. Тэгээд болиулах гээд очиход Д  ах на друу уурлаад миний хөл рүү нэг удаа өшиглөөд над руу уурлаад зогсож байсан чинь Д  ахын эхнэр нь ирээд аваад явсан юм...Үгүй ээ намайг очиход аав ямар ч ухаангүй газар хэвтэж байсан гарт нь хутга байгаагүй юм... /хх-ийн 27-28 дугаар хуудас/

гэрч М.Чулуунцэцэгийн ...Тухайн өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн хурал болоод манай нөхөр Аптансүх хуралд суухаар 13 цагийн үед явсан юм. Тэгээд 17 цагийн үед манай нөхөр энд тэмцээн болж байна ирж үзүүрэй гэж хэлсэн. Тэгээд би очиж амжихгүй байсаар байгаад багийн хурал дуусахын үед очиход их олон хүмүүс пиво уугаад сууж байсан. Тэгсэн гэнэт гадаа бороо ороод манай гэрт очихоор болсон юм. Тэгээд манай илүү гэр болох дунд гэрт хүмуүс пиво уугаад явах нэг нь явцгаасан юм. Тэгээд намайг хамт сууж байхад манай нөхөр Д  хоёр маргаад байсан юм. Тэгээд би хүмүүс байгаа юм чинь гайгүй байлгүй дээ гээд хүүхдээ хөхүүлэх гээд нөгөө гэр рүүгээ орсон юм. Тэгээд хүүхдээ хөхүүлээд хэсэг зүүрмэглээд хэвтэж байхад манай нөхөр гэрт зүүн чихнээсээ цус гоожуулчихсан гэрт маань ирээд зодчих юм байна л даа гээд орж ирсэн. Тэгээд би яасан бэ юу болсон бэ гэхэд юм хэлэлгүй гараад явсан юм. Тэгээд би хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад гэрийн гадаа шуугилдаад байхаар нь харах гээд гарахад толгой эргээд дотор муухайраад бөөлжөөд гэрийн гадаа сууж байхад гэрийн баруун урд манай нөхөр газар хэвтчихсэн харин Д  аймар ууртай миний хажууд ирээд та энэ хүнээс салаач энэ мууг алсан ч яадаг юм гээд хэлэхээр нь би нөхөр рүүгээ очих гээд босох гэсэн чинь би уучихсан байсан болохоор босож чадаагүй газар сууж байхад манай нөхөр над дээр ирээд чи хаалгаа тайлж өгөхгүй байсан болохоор Д  намайг зодчихлоо гээд миний хажуугаар зөрөөд гарсан юм. Тэгээд хэсэг бужигнаж байсан чинь манай нөхөр байхгүй болчихсон байсан. Тэгээд би гэрийн ойр хавиар явахад байхгүй байсан юм. Тэгээд тухайн үед манай нөхөр утастайгаа явж байсан болохоор утас руу нь 2022 оны 08 дугаар сарын 11-ны өглөө 08 цагийн үед залгахад утсаа аваад би аавынд ирээд унтчихсан байна сая л сэрлээ миний нүүр аймар болчихсон толгой өвдөөд байна яаж харих вэ гэхээр нь би Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд байх аавынх нь гэрээс 15 цагийн үед очиж гэртээ авч ирсэн юм өөр асуудал болоогүй....Манай нөхөр хутга барьж дайрсан асуудал байхгүй намайг баруун гэртээ хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад гэрт орж ирээд гэртээ зодуулчих юм байна л даа гэж хэлээд буцаад гарсан юм... /хх-ийн 32 дугаар хуудас/

гэрч Д.Эрдэнэсувдын ...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн би нөхөр Д  3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн хурал болно гээд очсон. Тэгээд тухайн хуралд суугаад тэмцээн уралдаан дуусаад 20 цагийн үед дууссан юм. Тэгээд нэг нутгийн улсууд хурал дуусаад багийн төвийн урд талд пиво уугаад байж байхад бороо ороод байхаар нь багийн төвөөс ойрхон байдаг А  гэх хүнийд 21 цагийн үед очсон юм. Тэгээд А-ийн  дунд гэрт Аптансүх эхнэр нь Ганаа гэх ах эхнэр нь тэгээд манай нөхөр бид хэд гэрт ноцоочоод хоол цай идэж уугаад пиво ууцгаасан харин би нялх хүүхэдтэй явж байсан учраас уугаагүй юм. Тэгээд би удалгүй гэрээс гараад гэрийн гадаа машиндаа хүүхдүүдээ унтуулах гээд хэвтэж байгаад явах болж байгаа юм болов уу гээд босоод гэр рүү харахад А  салаавч гаргаад том том дуугараад байсан юм. Тэгээд би тухайн үедээ тоогоогүй орхичихсон байсан удалгүй машин дотор хэвтэж байхад нэг эмэгтэй хүн хутга авчихлаа гээд орилхоор нь машинаасаа буугаад харахад баруун гэрийн баруун урдхан талд нь 2 хүн байхаар нь гүйгээд очоод харсан манай нөхөр А  хоёр гар гараасаа барьчихсан байж байсан. Тэгээд нөхрийгөө яагаад байгаа юм хүнтэй муудах гээд байгаа юм уу гээд А ээс холдуулаад машин руугаа суулгаад гэр рүүгээ аваад явсан юм. Тэрнээс цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна....Тухайн үед манай нөхөр А  хоёр ер нь гайгүй харагдаж байсан юм...Би яг зодолдож байхад нь хараагүй сүүлд гүйж очоод нөхрийгөө салгасан юм...Тухайн үед гэмтэл манай нөхрийн биед гэмтэл шарх үүсээгүй байсан харин А ийг харанхуй байсан учраас сайн хараагүй мэдэхгүй байна... /хх-ийн 36 дугаар хуудас/

            гэрч Т.Отгонцэцэгийн ...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн хурал болно гээд өөрийн нөхрийн хамт явсан. Тэгээд тухайн хуралд суугаад, тэмцээн ураддаан болоод 19 цагийн үед дууссан юм. Тэгээд хурал дуусаад багийн төвийн урд талд хуралд суусан хүмүүс пиво уугаад байж байхад бороо ороод байхаар нь багийн төвөөс ойрхон А-ийн д очсон юм. Тэгээд А ийн дунд гэрт Аптансүх эхнэр, би манай нөхөр Ганбаатар, Д а эхнэр нь бид хэд гэрт нь очоод хоол цай идэж уугаад пиво, вино ууцгаагаад юм яриад байж байхад А  Д  хоёр маргалдаад байсан Д  Аптансүхийг түлхэх шиг болсон. Тэгсэн Аптансүх гэрээс гараад явсан юм удалгүй нэг хүн хутга авчихлаа ш дээ гээд бахирахаар Д  гэрээс гараад явахаар нь би араас удалгүй гахарад баруун гэрийн урд Д  А  хоёр маргалдаад хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн удалгүй Д гийн эхнэр Д г аваад машиндаа суулгаад аваад явсан юм. Тэгээд би буцаж дунд гэрт ороод А ийн эхнэртэй юм яриад сууж байсан манай нөхөр орж ирээд та хоёр байгаа юм уу А  бид хоёр хажуу талын гэрт юм яриад сууж байна гэж хэлээд гарсан харин би удаагүй машиндаа унтах гээд хэвтэж байхад А ийн эхнэр нь А  алга болчихлоо гээд хайгаад яваад байсан. Би тухайн үед уучихсан байсан болохоор унтаад өгсөн юм...Би сайн мэдэхгүй байна. Би жоохон согтолттой байсан юм... Би тухайн зодооныг хараагүй намайг гэрээс гарахад Аптансүх, Д  хоёр маргалдаад байх шиг байсан юм...би сайн мэдэхгүй байна гадаа нэлээн харанхуй болчихсон байсан юм...Би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна өөрийн бүдэг бадаг санаж байгаа зүйлээ ярьлаа... /хх-ийн 40 дүгээр хуудас/

гэрч Д.Чулуунсүрэнгийн ...манай ах нь 1988 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд Даваадорж, Оюунтуяа нарын том хүү болон мэндэлсэн. Бага насаа хөдөө гэрээр хүмүүжиж байгаад 1996 онд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж байгаад 2000 онд 4 дүгээр ангиа төгсөөд ар гэрийн боломжгүйн улмаас сургуулиас гараад хөдөө мал маллаж амьдрах болсон. Хөдөө мал маллаж байгаад 2008 онд Дорнод аймагт хугацаат царгийн ангид хааж 2009 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд хөдөө мал маллаж байгаад 2009 онд эхнэр Эрдэнэсувдтай танилцаж 2010 онд нэг гэр бүл болж 2012 онд том хүү Билгүүнбаяр, 2015 онд дунд хүү Дүүрэнбаяр, 2019 онд бага охин Нандин-Эрдэнэ нар нь тус тус мэндэлсэн юм. Одоо манайх ах нь эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн суманд мал маллан амьдардаг юм...Манай ах сэргэлэн цовоо, бусадтай нээлттэй харьцдаг, найз нөхдийн хүрээлэн сайн эхнэр хүүхэдтэйгээ харилцах харьцаа сайн талдаа хааяа нэг түргэн ууртай өөр илүү дутуу ааш зан байхгүй юм. Хорт зуршил гэвэл архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг, тамхи татдаггүй өөр хорт зуршил байхгүй. Архаг хууч өвчин байхгүй бие нь өвдлөө гэж ер нь ярьдаггүй хүн юм.../хх-ийн 43-44 дүгээр хуудас/

яллагдагч Д.Д гийн ...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...би 2022 оны 08 дугаар  сарын 10-ны өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн хурал болоод би эхнэр хүүхдээ дагуулаад очиж хуралд нь суусан юм. Тухайн хурал нь өдөр 12 цагийн үед эхлээд тэмцээн уралдаан зохиогоод орой 20 цагийн үед тарсан. Тэгээд нэг нутгийн хүмүүс уулзалдаад хоорондоо юм яриад ууж идээд гадаа сууж байхад гэнэт бороо ороод багийн  төвөөс ойрхон байдаг А  ахынд Ганаа ах, А  ах, би тэгээд эхнэрүүд маань очсон. Тэгээд илүү гэрт бид хэд хоорондоо юм ярьж суунгаа  2.5 литрийн 3 сав пиво уусан юм. Тухайн үед А  ах халчихсан хачин хачин юм яриад хүн хүн рүү үсчээд  дайраад  гараараа  салаавч гаргаад агсраад босож ирээд авгайруугаа дайраад байхаар нь гэр дотор байхдаа нэг удаа мангасдаад түлхээд  унагаасан юм. Тэгсэн А  ах гэрээс гараад удалгүй нэг эмэгтэй хүн хутга авчихлаа гээд хашгирахаар нь юу болов гээд гэрээс гарахад миний өөдөөс гартаа хутга барьчихсан ирсэн. Тэгэхээр нь би хутгатай гар руу нь өшиглөж унагаагаад босож амжаагүй байхад нь нэг удаа өшиглөөд 2, 3 удаа цээж толгой хэсэг рүү нь гараа  атгаж байгаад цохисон. Тэгээд манай эхнэр хүрч ирээд намайг салгаад аваад явсан юм. Тэгсэн А  ах босож ирээд дунд гэр рүүгээ гүйж ороод хаалгаа дотроос нь түгжчихээд зайл гээд хашгираад байхаар нь би эхнэр хүүхдээ дагуулаад шөнийн 03 цагийн үед гэр рүүгээ явчихсан юм...Харилцан зодолдсон асуудал байхгүй би нэг хоёр удаа өшиглөөд хоёр гурван удаа цохисон асуудал юм...тухайн үед хамарнаас нь жоохон цус гоожсон байсан юм өөр гэмтэл шарх үүссэн үгүйг мэдэхгүй байна...Тухайн хутгийг А  нь баруун гэрээсээ авсан юм шиг байна лээ...220.000 төгрөг өгсөн байгаа. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байсан.../хх-ийн 69 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Д гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 77, 95, 98-153 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Даваадоржийн Ш.А ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

 

  Улсын яллагч Ж.Батбаатар:

... шүүгдэгч Д.Д  нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Бүрэнгийн энгэр” гэх газарт байх Ш.А ийн гэр дотор болон гэрийн гадна Ш.А ийг согтож агсан тавьж, салаавч гаргасан гэх шалтгаанаар цохих, өшиглөх зэргээр зодож Ш.А ийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Ш.А  шүүх хуралдаанд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн, мөн иргэний нэхэмжлэгч Д.Отгонтуяагийн төрд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Д.Д г бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

  Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: ...Улсын яллагчтай санал нэг байна...гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан:

...шүүгдэгч Д.Д  нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Бүрэнгийн энгэр” гэх газарт байх Ш.А ийн гэр дотор болон гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас Ш.А ийг цохих, өшиглөх зэргээр зодож Ш.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахад татгалзах зүйлгүй байна...гэсэн мэдүүлгийг,

 

              Шүүгдэгч Д.Даваадорж:

...гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна....гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Д г гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Д.Д  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Д гийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Прокуророос шүүгдэгч Д.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Д гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан, дээрх хохирол, хор уршиг учирснаараа төгсдөг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Д  нь хохирогч Ш.А ийг зодож, цохих, эрүүл мэндийг нь гэмтээх, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед дух, зүүн чих, баруун чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

  Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

 

  Улсын яллагч Ж.Батбаатар:                   

  ...Шүүхээс шүүгдэгч Д.Д г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч  Д.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шийтгэх тогтоол гардаж авах хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

   Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...Улсын яллагчтай санал нэг байна...гэсэн дүгнэлтийг,

 

   Хохирогч Ш.А :

....санал байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан:

  ... шүүгдэгч Д.Д г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн хохирогчийн буруутай байдлаас болж гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600.000 төгрөгийн торгуулийн ялыг  оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Д.Д :

  ...Байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Д д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Д.Д д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Д.Д д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Д гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.А ийн  биед тархи доргилт, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч Ш.А  нь шүүгдэгч Д.Д гаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг нэхэмжилсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д  нь баримтгүйгээр хохирол төлбөрт 1.730.000 төгрөгийг төлсөн, эрүүл мэндийн даатгалын 100900020080 тоот төрийн сангийн дансанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.279.900 төгрөг төлсөн баримт байна.

  

Иймд шүүгдэгч Д.Д г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн хохирогч Ш.А   нь хойшид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239000000336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Даваадорж энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

                    шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                               36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                           хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч З.Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч З.Д.Д-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2239000000336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Зайсан овгийн Даваадоржийн Д  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6.  Хохирогч  Ш.А  нь цаашид гарах эмчилээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ГАНДАНСҮРЭН