Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ш.Гандансүрэн |
Хэргийн индекс | 180/2022/0210/Э |
Дугаар | 2022/ШЦТ/177 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/177
2022 10 25 2022/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0210/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
улсын яллагч Ж.Батбаатар,
шүүгдэгч Ж.А , түүний өмгөөлөгч Х.Биязхан,
хохирогч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Ж.А-д холбогдох эрүүгийн 2239002830341 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.А нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагдаагийн уулзварын зүүн хойд талд төв зам дээр 42-15 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтуудыг зөрчисний улмаас эсрэг урсгалд явж байсан 59-64 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Фейлдер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж 59-64 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.М-ийн эрүүл мэндэд зүүн шууны далд хугарал, духанд зулгаралт, баруун зүүн доод зовхи, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ж.А :
...2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө өөрийн машинтайгаа ногооны талбай орох гээд цагдаагийн зүүн хойд уулзвар дээр явж байхдаа машин мөргөсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 400.000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 6.251.700 төгрөг төлсөн... гэж,
Хохирогч С.Мөнхтүлхүүр:
...2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 08 цаг өнгөрөөд эхнэрээ ажилд нь хүргэж өгөөд цагдаагийн хойд талын 4 замын уулзвар дээр эргэх гээд зогсож байсан. Ногоон гэрлээр хоёр дугаар эгнээнд зүүн эргээд явж байсан нэг мэдэхэд ирээд мөргөсөн. Тэгээд харахад гар хугарсан, амьсгаа авч чадахгүй байсан. Чихэн дээр хүмүүс эмнэлэгт хүргэж өг гэж сонсогдож байсан. Гар бүрэн эдгэрээгүй байгаа. Бүдүүн яс хугарсан. Сүүлийн зургаа эмчид үзүүлсэн та ажил хөдөлмөр хийж болохгүй гээд зургаа авахуулаад эм, тариа бичиж өгсөн. Толгой өвддөг хэвээрээ байгаа. Эмчид үзүүлсэн сарын дараа дахин үзүүлээрэй гэсэн. Гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хүнд граж барьж өгнө гэж тохиролцоод урьдчилгаанд 2.000.000 төгрөг авсан байгаа. 1.000.000 төгрөгийг дансаар, 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ гэмт хэргийн улмаас ажлаа хийж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Нийт 5.000.000 төгрөг гэж тохиролцсон, урьдчилгаанд авсан мөнгөө буцааж төлөх нөхцөл байдал үүссэн тул 1.000.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239002830341 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ж.А ийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагдаагийн уулзварын зүүн хойд талд төв зам дээр 42-15 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтуудыг зөрчисний улмаас эсрэг урсгалд явж байсан 59-64 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Фейлдер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж 59-64 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.М-ийн эрүүл мэндэд зүүн шууны далд хугарал, духанд зулгаралт, баруун зүүн доод зовхи, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь
эрүүгийн 2239002830341 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 500 дугаартай ...С.М-ийн биед зүүн шууны далд хугарал, духанд зулгаралт, баруун зүүн доод зовхи, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр гэмтэл учирсан...талаарх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
“Вендо” ХХК-ий 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 40116 дугаартай ...С.М-ийн “Toyota corolla Fielder” маркийн 59-64 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ 6.251.700 төгрөг гэж тогтоосон... талаарх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Шижээчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 31 дугаартай ...59-64 ХЭҮ улсын дугаартай “Toyota fielder” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.М замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Иймээс зам тээврийн осолд жолооч С.М буруугүй...,
42-15 ХЭҮ улсын дугаартай “Toyota allion” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.А ...а. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж зам тээврийн осол гаргасан буруутай байна. б. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн дээр Замын хөдөлгөөний дүрмийн 11.5, 12.3, 3.4-а, 1.3 гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан... талаарх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны 40 дугаартай ...42-15 ХЭҮ улсын дугаартай Toyota allion маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл учраагүй... талаарх дүгнэлт /хх-ийн 86 дугаар хуудас/
“ВЕНДО” ХХК-ий 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №40116 дугаартай ...Иргэн С.М-ийн 59-64 ХЭҮ улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 08 дугаар сарын 15-ны байдлаар 6.251.700 / зургаан сая хоёр зуун тавин нэгэн мянга долоон зуу/ төгрөг гэж тогтоосон... талаарх үнэлгээний тайлан /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
хохирогч С.М-ийн ...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд эхнэр Нарантуяаг “Чингис” зочид буудал буюу ажил дээр нь хүргэж өгчихөөд ертөнцийн зүгээр баруун талаасаа зүүн зүгт өөрийн эзэмшлийн 59-64 ХЭҮ улсын дугаартай тоёота “fielder” маркийн тээрийн хэрэгслээ жолоодоод Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзвар өнгөрөөд замын 2 дугаар эгнээгээр 20-30 км цагийн хурдтай явж байхад саарал өнгийн allion маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд миний машины урд талаас мөргөсөн. Уг тээврийн хэрэгслийг урсгал сөрж ирэхэд нь би гэрлээрэй 2 удаа дохиж машиныхаа хурдыг хасаад миний машин бараг зогсож байхад л ирээд мөргөсөн. Би хэсэг зуур шоконд ороод сууж байгаад машинаасаа буухад урсгал сөрж ирээд миний машиныг мөргөсөн саарал өнгийн allion маркийн тээврийн хэрэгсэл дотроос эрэгтэй, эмэгтэй 2 хүн буугаад зогсож байсан. Зам тээврийн осол гарах үед би архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй явсан. Ослын улмаас миний зүүн гарын шуу хугарсан, дух хавдсан, баруун зүүн доод зовхи, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжний зөөдөн эдийн няцарсан гэмтэл, мөн өөрийн эзэмшилийн 59-64 ХЭҮ улсын дугаартай тоёота Fielder маркийн тээрийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан...Би 2013 онд жолооч болсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангилалтай...59-64 ХЭҮ улсын дугаартай тоёота Fielder маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл..Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Одоогоор эмчилгээнд 250.000 орчим мянган төгрөг зарцуулаад байгаа... /хх-ийн 18 дугаар хуудас/,
иргэний нэмэмжлэгч Ж.Ариунжаргалын ...Ж.А бол миний төрсөн дүү байгаа юм. 42-15 ХЭҮ улсын дугаартай тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг би дүү А өд 2021 оны зун зарсан. Эзэмшигчийн нэрийн шилжүүлж амжаагүй байгаа юм. 42-15 ХЭҮ улсын дугаартай тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр миний нэр дээр бүртгэлтэй байгаа боловч миний дүү А ийн өмч тул надад нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
иргэний нэхэмжлэгч С.М-ийн ...Зам тээврийн осолд орж миний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан цагаас хойш Ж.А надад тээврийн хэрэгслийн хохиролд 5.000.000, цалингийн зээлд 450.000, эмчилгээ эм тарианы мөнгөнд 350.000 төгрөгөөр өгсөн. Одоо тээврийн хэрэгслийн хохирлоос 1.251.700 төгрөг, болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг би мэдэхгүй байна... /хх-ийн 27-28 дугаар хуудас/
гэрч Д.Анхбаярын ...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 40 минутын орчим нөхөр А ийн хамт 42-15 ХЭҮ услын дугаартай тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ наадмын талбай орох гээд Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор зоогийн” газрын урд талын төв замаар ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун зүгт 2 дугаар эгнээгээр явж байгаад эрсэг урсгалын 2 дугаар эгнээгээр явж байсан саарал өнгийн “Fielder” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн үед манай нөхөр жолоо барьж явсан. Би хажууд нь сууж байсан. Манай нөхөр А архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Яг яагаад мөргөлдсөн талаар би мэдэхгүй байна. Хамгаалах бүсээ зүүсэн байсан тул зам тээврийн осолын улмаас миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг би хараагүй...би унтаагүй сэрүүн байсан...би мэдэхгүй байна... /хх-ийн 38 дугаар хуудас/
гэрч Д.Анхбаярын ...Би Ж.А гэх хүнийг танина. Би А-тэй 2010 онд гэр бүл болоод тэр цагаас хойш хамт амьдарч байна. Дундаасаа Содномдорж гэх нэг хүүтэй болсон одоо хүү маань 7 настай Хэрлэн сумын 1 дүгээр сургуульд 2 дугаар ангид сурдаг. Миний нөхөр А Хэнтий аймгийн Галшар суманд 1982 онд Жүгдэргаварын 3 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ 2 ахтай айлын хамгийн бага хүүхэд. Манай нөхөр зан аашийн хувьд тохьтой томоотой, төлөв даруухан, уур уцаар багатай, архи тамхи хэрэглэдэггүй, хүнд тусархаг нэг л зангаараа байдаг хүн. Гэр бүл үр хүүхэдтэй хайр халамжтай хүн. Манай нөхөр Хэнтий аймгийн Галшар сумын “Оч” багт хувиараа мал аж ахуй эрхэлдэг. Малын А дансандаа хонь, ямаа, адуу нийдсэн 400 гаран тооны толгой малтай. Миний нөхөр урьд өмнө шийтгэл эдэлж байгаагүй. Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй... /хх-ийн 48 дугаар хуудас/
гэрч Б.Наранцэцэгийн ...Би Ж.А гэх хүнийг 2016 оноос хойш таньж мэддэг болсон. Одоо найз нөхдийн харилцаатай байдаг. Садан төрлийн холбоо байхгүй. А ах зан аашийн хувьд үг дуу цөөнтэй, төлөв даруухан хүнд тусархаг хүн. Хөдөө мал дээрээ ирж очоод явдаг. Архи тамхи хэрэглэдэггүй. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн За-02 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би А ахын талаас ямар нэгэн сөрөг зүйл сонсож байгаагүй. Би хувьдаа А ахыг сайн хүн гэж боддог. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй... /хх-ийн 44 дүгээр хуудас/
яллагдагч Ж.А ийн ...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 40 минутын орчим эхнэр Анхбаяр хамт өөрийн эзэмшлийн 42-15 ХЭҮ услын дугаартай тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ наадмын талбай орох гээд Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор зоогийн” газрын урд талын төв замаар ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун зүгт явж байтал миний унаж явсан машины зүүн гар талын урд талд пад хийсэн чимээ гараад жолооны хүрдийг зүүн гар тийш нь булаагаад машин эсрэг урсгалд ороод эсрэг урсгалаас ирж явсан саарал өнгийн “Fielder” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Би тухайн үед архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангилалтай. Пад хийсэн чимээ гарсаныг би дугуй хагарсан байх гэж бодож байна. Би хохирогч С.Мөнхтүлхүүрт одоогоор нийт 5.450.000 төгрөгний хохирол барагдуулаад байгаа. Мөн эмчилгээний төлбөрт 380.000 орчим төгрөг өгсөн. Цаашид баримтаар тогтоогдсон нэхэмжпэлийг төлж барагдуулах болно... /хх-ийн 99 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ж.А ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 123-131 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.А ийн “Тоёота Алион” маркийн 42-15 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтуудыг зөрчисний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Фейлдер” маркийн 59-64 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж 59-64 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.М-ийн эрүүл мэндэд зүүн шууны далд хугарал, духанд зулгаралт, баруун зүүн доод зовхи, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ж.Батбаатар:
...шүүгдэгч Ж.А нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдосон. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж байгаа өөрийнх нь мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдож тогтоогдсон байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлага муу, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон байдал зэргээс үүдэн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна. Иймд шүүгдэгч Ж.А ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд иргэний нэхэмжлэгч, хохирогч С.М цаашид гарах эмчилгээний зардал 5.000.000 төгрөг, хүнтэй граш барихаар тохиролцсон 1.000.000 төгрөг нэхэмжилнэ гэдэг байдлаа илэрхийлж байна. Баримтаар тогтоогдсон 6.651.700 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаар тогтоогдсон байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа эмчилгээний зардал нь ямар нэгэн баримт байхгүй байгаа учраас цаашид гарах эмчилгээний зардалд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх, мөн граш бариулахад нэхэмжилж байгаа 1.000.000 төгрөгийг баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг тус тус дурдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан:
...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээрээ маргаангүй. Прокурорын оногдуулсан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруу дээрээ улсын яллагтай санал нэг байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.А :
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ж.А ийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч Ж.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.А дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.А тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт ...“эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”..., мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”..., 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”... гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.
Тэрээр шүүгдэгч Ж.А Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.А ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ж.Батбаатар:
...Шүүхээс шүүгдэгч Ж.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдогсон шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн 1.2 дахь заалтад заасан хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Ж.Аринтөгсийг тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал түүнийг үйлдсэн гэмт хэргийн хор уршиг учруулсан хохирол зэрэг байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас зүүн шууны далд хугарал буюу хүндэвтэр хохирол учирсан байгаа. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан боловч үүнийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тогтоосон байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан энэ арга хэмжээг хэвээр үлдээх. Мөрдөн шалгах ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан:
...Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирол болох баримтаар тогтоогдсон 6.651.700 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч илэрхийлж байгаа. Зам тээврийн гэмт хэрэг нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон хэрэгтээ гэмшиж байгаа байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан энэ төрлийн гэмт хэргийг торгох ялын доод хэмжээгээр шийтгүүлэх саналтай байна. 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.А :
...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч шүүгдэгч Ж.А ийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.А ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн асуудлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч буй хандлага, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч Ж.А т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн,
мөн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримтжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэсэн “Шударга ёсны зарчим”-ийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн “Гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.А өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт нь нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдууллаа.
Түүнд оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүхээс оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.А ийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн С.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч С.М нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалтай холбоотой 309.050 / гурван зуун есөн мянга тавь/ төгрөгийн баримт /хх-ийн 137-139 дүгээр хуудас/ гаргаж хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Ж.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд хохирогч С.Мөнхтүлхүүрт эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 6.251.700 /зургаан сая хоёр зуун тавин нэгэн мянга долоон зуу/ төгрөг, нийт 6.651.700 /зургаан сая зургаан зуун тавин нэг мянга долоон зуу/ төгрөгийг тус тус төлсөн байна.
Шүүхийн шатанд хохирогч С.М нь цаашид гарах эмчилгээний зардал болон 1.000.000 /нэг сая/ төгрөг тус тус нэхэмжилнэ гэснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ж.А өөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Ж.А ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239002830341 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ж.А-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Ж.А-т оногдуулсан торгох ялын биелэлт хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2239002830341 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Нуруу овгийн Ж.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч ........ дугаарын регистртэй, С.С.М нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, мөн 1.000.000 /нэг/ төгрөгтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.Ж.А өөс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ж.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ж.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН