| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/1351/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1380 |
| Огноо | 2022-11-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1380
2022 11 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Ж.Отгончимэг,
шүүгдэгч: Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ш-т холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Н-ын Ш /РД:000000000000/,
Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *****суманд төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Амины орон сууц 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н. Ш нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Хөтөл” гудамжинд иргэн И.Б-ийн гээгдэл эд хөрөнгө болох “Хувай нова” загварын гар утсыг олж авч, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Хөтөл” гудамжинд иргэн И.Б-ийн гээгдэл эд хөрөнгө болох 750,000 төгрөгийн төгрөгийн үнэ бүхий “Хувай нова” загварын гар утсыг олж авч, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө ашиглаж буюу завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 сарын 07-ны өдөр 21 цагийн үед нөхрийн хамт Хөтөл гудамжинд байрлах “Өгөөмөр” хүнсний дэлгүүрт орж гүйлгээ хийгээд гарсан машиндаа суухдаа манай хүүхэд миний хувай нова 8 маркийн гар утсаа гээсэн байсан. Тэгээд замаараа колонк ороод айлаар ороод буцаад гэрлүүгээ орох гээд явж байхдаа замдаа гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд өгөөмөр дэлгүүр лүү очоод худалдагчтай камер шүүсэн чинь цагаан өнгийн приус-20 маркийн улсын дугаар мэдэгдэхгүй машин байсан ба бага насны хүүхэдтэй 25-30 орчим насны эмэгтэй хүн машиндаа суухдаа хүүхдийн хаясан гар утсыг аваад машиндаа суугаад явсан. Тэгээд энэ талаар цагдаад хандсан...” “...Тэр үед би өөрийнхөө саарал өнгийн Хувай маркийн гар утсаа өөрийн хүү болох 4 настай Мөнгөнсаранд өгчихсөн байсан ба хүүхдээ саатуулах зорилгоор өгсөн байсан. Тэр үед миний гар утас цэнэгтэй ажиллагаатай байсан ба миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл огт байгаагүй. Тухайн үед би өөрийнхөө гар утас руу 2-3 удаа залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болчихсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Код гаргах төлбөр 173.000 төгрөгийг би тэр эмэгтэйд буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11,15-р хуудас/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ гар утасны үнэлгээ 750.000 төгрөг /хх-ийн 24-р хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8-р хуудас/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /хх-ийн 73-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Н.Ш-ийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өдөр 21 цагийн үед ээжийнхээ гэрээс буюу Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 0-0 тоотоос гараад урд гэрлүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Амины орон сууцын 0000 тоот руу ой 8 сартай охин Г-ын хамт нөхрийн эзэмшлийн цагаан өнгийн 00-00ААА улсын дугаарай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөтлийн өргөн гудамжинд байрлах “Өгөөмөр” дэлгүүрийн гадаа очиж зогсоод тус дэлгүүрээс бүтээгдэхүүн аваад өөрийн интернэт банкаа ашиглаад 000000 гэсэн дансаар хийгээд гарсан. Тэгээд тухайн өдрийн 21 цаг 40 минут орчимд уг дэлгүүрт тооцоо хийгээд хүүхдээ тэврээд гарсан ба Тоёота приус-20 маркийн цагаан өнгийн 00-00ААА улсын дугаартай машиндаа суух гээд бага зэрэг бөхийгөөд жолоочийн эсрэг талын хаалгаа онгойлгоод хүүхдээ суулгах гээд харсан чинь саарал өнгийн Хувай маркийн хагархай дэлгэцтэй гар утас байсан ба би тэр гар утсыг аваад машиндаа хүүхдээ суулгаад өөрөө машины жолоочийн талд суугаад шууд гэртээ очсон. Гэртээ очоод уг гар утсаа үзсэн чинь уг гар утасны дэлгэц нь үүрээд хагарсан цэнэгтэй байсан ба юу ч харагдахгүй байсан хэн хаана яаж хаясан нь огт мэдэгдэхээргүй болсон байсан. Тэгээд дэлгэц нь байгаа юм шиг жоохон цагаан зураас гарсан байсан ба өөр юу ч харагдахгүй байсан болохоор би маргааш нь бөмбөгөр худалдааны төвийн гар утас засварын газар очоод уг гар утасны кодыг нь 20.000 төгрөгөөр гаргуулсан. Дараа нь дэлгэцийг нь 150,000 төгрөгөөр солиулж 3.000 төгрөгөөр дэлгэцийн наалт наалгасан ба гар утасны кодыг гаргахаар бүх мэдээлэл нь устчихсан. Тэгээд уг гар утсыг би 2022 оны 10 дугаар сахын 09-ний өдөр Баянхонгор аймаг руу нөхөр болох Сэржповрон руу унаанд дайгаад явуулсан...” гэж /хх-ийн 67-68-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37-р хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 39-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/, депозит дансны хуулга /хх-ийн 42-48-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ш нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Ш нь хохирогч И.Б-ийн “Хувай нова” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч завшиж, нийт 750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Н.Ш нь хохирогчийн эд хөрөнгө буюу “Хувай нова” загварын гар утасыг гээгдэл эд хөрөнгө, өөр бусдын өмчлөл эзэмшлийнх гэж мэдсээр атал цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, өөртөө ашиглаж байгааг хохирогчийн дээрх эрхэд хууль бусаар халдсан гэж үзэх бөгөөд 750,000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэсэнд хамаарна.
Шүүгдэгч Н.Ш-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Н.Ш-гийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч И.Б нь эд зүйл болох “Хувай нова” загварын гар утсаа буцааж авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Ш-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Н.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Н.Ш нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Н.Ш-ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Н.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн;” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхэдтэй зэргийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Ш нь торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ын Ш-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Ш-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА