Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/303

 

 

                                      

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч **********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********************холбогдох эрүүгийн 2238000000508 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч **********************нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Доншигийн ам” гэх газарт байрлах Хөвсгөл нуураас буюу Улсын их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутгаар тогтоосон газрын нуураас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хадран загас 51 ширхэг, зэвэг загас 1 ширхэг, гутаарь загас 31 ширхэг, нийт 83 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж экологи эдийн засагт 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч **********************нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Доншигийн ам” гэх газарт байрлах Хөвсгөл нуураас буюу Улсын их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутгаар тогтоосон газрын нуураас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хадран загас 51 ширхэг, зэвэг загас 1 ширхэг, гутаарь загас 31 ширхэг, нийт 83 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж экологи эдийн засагт 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000508 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чандмань-Өндөр сумын нутаг Доншигийн булан гэх газар загас агнаж байгаад байгаль хамгаалагч нарт баригдсан...зэвэг загас 1 ширхэг, хадран загас 51 ширхэг, гуртаарь 31 ширхгийг агнасан. Би загас агнахдаа тор, хийлдэг завь ашигласан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 134 дугаартай албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-12-р хуудас),

       Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 14-15-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 18-20-р хуудас),

 Иргэний нэхэмжлэгч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Лхагвадаваа гэх иргэний агнасан загасны төрөл Хөвсгөл Хадран 51 ширхэг, Зэвэг загас 1 ширхэг, Гутаарь загас 31 ширхгийг агнасан байсан. Уг тор тавьсан газраас шалгаж гаргахад Лхагваа өөрөө бид нарын хажууд байсан. Уг торыг татаж гаргахад дээр нэр бүхий загаснууд байхыг хурааж авч тэмдэглэл үйлдсэн...Хөвсгөлийн  улсын тусгай хамгаалттай газрын бүс нутагт хориотой арга хэрэгслээр загас агнахыг хориглодог... ” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25, 27-р хуудас),

Гэрч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын хэдний өдөр байсан билээ, өдрөө мартчихсан байна. Хатгалын төв ороод ирчихсэн байхад Лхагвадаваа гуай мотоцикл бариад яваад өгөөч, хөдөө гараад салхинд гараад ирье гэж хэлсэн. Тэгээд Хатгал тосгоны төвөөс Доншиг гэх газарт Хөвсгөл нуурын эрэгт очиход Лхагвадаваа мотоциклын ганзаганаасаа ачаагаа буулгаж хийлдэг завиа хийлсэн. Завиа нуурын усан дээр гаргаад шуудай тороо аваад нуурын дээр гарч тороо тавьсан юм байгаа, би далай дээр гарч байж байгаад л ирсэн. Үдээс хойш тороо татна гэж байсан. Тэр хооронд нь завин дээр нь сууж завиар нь далайн захаар явж үзэж байхад нуурын тусгай хамгаалалтын ажилтан нар ирэхээр нь эрэг рүү гараад очиход надаас завиар юу хийж байгааг асуухаар нь завиар явж үзэж байна л гэж хэлсэн. Тусгай хамгаалалтын ажилтан нар нууранд тавьсан торыг татаж аваад торонд тээглэсэн загасыг нуураас гаргаж ирсэн. Тэгээд загас, тор завийг хурааж авсан. Хөдөө салхинд гаръя, төрсөн өдөр л гэж хэлсэн. Тэгээд мотоциклоо бариулж явсан. Лхагвадаваа надад загас агнах гэж байгаагаа бол хэлээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),

Гэрч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын даргын төлөвлөгөөт хяналт шалгалтаар Доншиг гэх газар руу мэргэжилтэн Амаржаргал, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Энхбаяр, завьчин Мөнхбат, улсын байцаагч Амарбаясгалан нарын бүрэлдэхүүнтэй Хөвсгөл нууран дээр завиар хяналт шалгалт явуулж ажиллахад Доншиг гэх газарт Хатгал тосгоны иргэн Лхагвадаваа загасны тор далайд тавьсан байдалтай далайд тавьсан загасны тороо татаж байх үед нь хяналт шалгалтын бүрэлдэхүүн холбогдох шалгалтыг хийж ажилласан. ...загасны торыг далайгаас татаж байсан ганцаараа байсан, хяналт шалгалт явуулж байхад нэг залуу гарч тэр хүнийг би танихгүй юм байна лээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

Гэрч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Чандмань-Өндөр сумын нутаг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс нутаг болох Доншиг гэх газар хууль бусаар хориглосон арга хэрэгсэлээр Хатгал тосгоны иргэн Лхагвадаваа нь нутгийн нэг иргэний хамт хууль бусаар загас агнасан хэргийг газар дээр илрүүлж холбогдох шалгалтын ажлыг улсын байцаагч Амарбаясгалан явуулж ажилласан. Хяналт шалгалтаар иргэн Лхагвадаваа Хөвсгөл нууранд тавьсан тороо татаж байсан. Уг торыг татаж гаргахад Хөвсгөл хадран гэх загас байсан. Лхагвадаваа гэх иргэнд хууль бусаар загас агнаж болохгүй талаар хэлэхэд насаараа энэ газраас чинь загас барьж байна гэж шаардлага эсэргүүцэж хяналт шалгалтын ажилд саад учруулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан №2022/3 дугаартай дүгнэлтэд:

“...иргэн **********************зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэх загас нь Хөвсгөлийн хадран thymallu nigrescens 51 ширхэг, хулдын овгийн загас буюу Зэвэг brachymystax lenkok 1 ширхэг, гутаарь loto lota 31 ширхэг, ...**********************загас агнасан газар нь Улсын их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутагт авсан...Амьтны тухай хуулийн 21.1.1-т амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх, энэ хуулийн 28.1-т Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно” гэсэн заалтыг зөрчсөн тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 зэвэг загас гэж үзвэл 17,000 төгрөг х 2= 34,000 бол 1 зэвэг загас 34,000 төгрөг=34000 төгрөг, 1 хадран загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 5000 төгрөг х2=10,000 бол 51 хадран х10,000=510.000 төгрөг, 1 гутаарь загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 13,000х2=26.000 төгрөг бол 26,000х31=806,000 нөхөн төлбөр тус тус тогтоогдож байна.” гэх дүгнэлт (хх-ийн 43-44-р хуудас),
      
Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-622/4251 дугаартай дүгнэлтэд:

       “...загас барих тор 2 ширхэг 100,000 төгрөг, хийлдэг завь 750,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 47-49-р хуудас),

       Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-922/4340 дугаартай дүгнэлтэд:

       “...Honbo маркийн мотоцикл 600,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 55-56-р хуудас),

       Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай албан бичиг (хх-ийн 74-р хуудас),

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 72, 78-80-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000508 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **********************нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Доншигийн ам” гэх газарт байрлах Хөвсгөл нуураас буюу Улсын их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутгаар тогтоосон газрын нуураас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хадран загас 51 ширхэг, зэвэг загас 1 ширхэг, гутаарь загас 31 ширхэг, нийт 83 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж экологи эдийн засагт 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 134 дугаартай албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-12-р хуудас),

       Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 14-15-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 18-20-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч **********************(хх-ийн 24-25, 27-р хуудас), гэрч **********************(хх-ийн 30-р хуудас), гэрч **********************(хх-ийн 33-34-р хуудас), гэрч **********************(хх-ийн 37-38-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан №2022/3 дугаартай  дүгнэлт (хх-ийн 43-44-р хуудас),

       Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-622/4251 дугаартай дүгнэлт (хх-ийн 47-49-р хуудас),

       Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-922/4340 дугаартай дүгнэлт (хх-ийн 55-56-р хуудас),

       Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай албан бичиг (хх-ийн 74-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Хадран, Зэвэг, Гутаарь загаснууд нь элбэг статустай, ховор амьтны жагсаалтад ороогүй боловч Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас  агнасан нь “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт хамаарч байгаа болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар ан агнах гэмт хэргийг шүүгдэгч **********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **********************нь экологи эдийн засагт 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 зэвэг загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 17,000 төгрөг х2= 34,000 төгрөг, 1 хадран загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 5000 төгрөг х2=10,000 бол 51 хадран загас 10,000 х51,000=510,000 төгрөг, 1 гутаарь загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 13,000х2= 26,000 төгрөг бол 26,000 х 31= 806,000 төгрөг нийт 1,350,000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь **********************экологи-эдийн засагт учруулсан 1,350,000 төгрөгийн  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч **********************1,350,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч **********************эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч **********************нь урьд 1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 500 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялын 1 жил 6 сарыг Өршөөлийн тухай хуулиар хасаж 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 72, 87-88-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, группт байдаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238000000508 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 750,000 төгрөгийн үнэлгээ бүхий хийлдэг завь 1 ширхэг, сэлүүр мод 2 ширхэг, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий загас барих тор 2 ширхэг,  600,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ноnbo маркийн мотоциклийг шүүгдэгч **********************хурааж хохирол 1,350,000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 100,000 төгрөгийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000508 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гутаар загас 31 ширхэг, зэвэг загас 1 ширхэг, хадран загас 51 ширхэг нийт 83 ширхэг загасыг устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***************** гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн  зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *********************** хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч **********************1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

      6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238000000508 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 750,000 төгрөгийн үнэлгээ бүхий хийлдэг завь 1 ширхэг, сэлүүр мод 2 ширхэг, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий загас барих тор 2 ширхэг,  600,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ноnbo маркийн мотоциклийг шүүгдэгч **********************хурааж хохирол 1,350,000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 100,000 төгрөгийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     7. Эрүүгийн 2238000000508 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гутаар загас 31 ширхэг, зэвэг загас 1 ширхэг, хадран загас 51 ширхэг нийт 83 ширхэг загасыг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР