Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

 

 

 

         2022         11           04                                    2022/ШЦТ/105

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                          *******,   

Улсын яллагч                                         *******,                       

Шүүгдэгчийн өмгөөлөгч                   *******          

Шүүгдэгч                                                *******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2204000340116 тай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум *******улаг багийн Мөнхжаргалантын .... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ******* , ...... тоотод түр оршин суух хаягтай,  

урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 5 сарын 13-ны өдрийн 519 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* Г-н ******* /РД: /.   

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч *******нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед Нийслэлийн *******агануур дүүргийн 4 дүгээр , Тогос-Уул хэсгийн 8 15 тоотод оршин суух хохирогч *******.А-гийн гэрт хонож байхдаа “Редми-6А”, “Хуавэй Вай-*******” загварын гар утаснууд, хар өнгийн түрийтэй хос гутал зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 560,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр 12 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумаас мотоциклын сэлбэг авахаар *******агануур дүүрэгт ирээд Т гэх танил залуутайгаа тааралдаад тэднийд очиж хоноод маргааш нь Түвшинбаяртай хамт айлын нүүрс шуудайлахад нь тусалсан. Орой нь Т-нд бид 2 ирж пиво ууж байгаад унтсан. Өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-нд сэрээд Түвшинбаярын түрүүтэй хар өнгийн өвлийн гутал, ширээн дээр байсан загварыг нь сайн мэдэхгүй 2 ширхэг гар утсыг аваад Төв аймгийн Мөнгөнморьт сум руу явсан. Тухайн 2 гар утсыг би гээчихсэн байсан, гутлыг нь хөдөө гэртээ аваачсан байсан ба сүүлдээ алга болсон. *******и хохирол төлбөр болох 560,000 төгрөгөө төлж барагдуулсан. *******и өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэм буруугийн ямар нэгэн маргаан байхгүй.”  гэв /хх-ийн 61-р хуудас/,

Хохирогч *******.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг \хх-ийн 35-36, *******1-р хуудас\,

 Гэрч *******.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 тай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,

Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 66-*******6-р хуудас/,

*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг гэм буруутай этгээд нь хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор бусдын эзэмшлээс нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бус аргаар олж авч байгаа идэвхтэй, шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед Нийслэлийн *******агануур дүүргийн 4 дүгээр , Тогос-Уул хэсгийн 8 15 тоотод оршин суух хохирогч *******.А-гийн гэрт хонож байхдаа “Редми-6А”, “Хуавэй Вай-*******” загварын гар утаснууд, хар өнгийн түрүүтэй хос гутлыг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.  

*******-рын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч буй гэм буруутай үйлдэл нь:

- Хохирогч *******.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр манай гэрт найз ******* ирсэн. Тэгээд манай нөхөр Т-ын хамтаар ойр зуурын ажил хийгээд манай гэрт хоноглож байсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед бид нар унтаж байхад ******* гарахаар нь бие засах гэж байгаа юм болов уу гэж бодоход 30 гаран минут өнгөрөөд орж ирэхгүй байхаар нь гараад хартал байхгүй байсан. Тэгээд гэр доторх зүйлсээ бүртгэхэд 2 ширхэг гар утас, 1 ширхэг түрийтэй гутал зэрэг эд зүйлс байхгүй байсан. Хохирол болох 560,000 төгрөгөө бэлнээр бүрэн хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, *******1-р хуудас/,

 Гэрч *******.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед *******оогий гэх залуутай таарсан. Тэгээд бид хоёр өвс ачих ажилд явсан. Дараа нь “Нарны зам” дэлгүүрийн тэнд очиж нүүрс шуудайлж дуусаад орой манай гэрт ирж хоолоо идээд унтаж амарсан. Өглөө 6 цагийн үед *******оогий манайхаас гарч байсан. Тэгээд удаад байхаар нь гараад дуудтал байхгүй байсан. Гэртээ ороод утсаа хайтал 2 ширхэг утас, миний түрүүтэй өвлийн гутал байхгүй байсан. Харин өөрийнхөө пүүз, 2 өмд, 1 цамцыг үлдээсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 тай шинжээчийн дүгнэлтэд: ““Huawei Y*******” загварын эвдрэл гэмтэлгүй гар утас 200,000 төгрөг, “Redmi 6A” загварын эвдрэл гэмтэлгүй гар утас 130,000 төгрөг, эрэгтэй өвлийн шинэвтэр гутал 230,000 төгрөг, нийт 560,000 төгрөг” гэжээ. /хх-ийн 48-р хуудас/

Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 66-*******6-р хуудас/,

*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65-р хуудас/

- шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч *******-ыг өөрийн үйлдэлдээ шунахайн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн эзэмшлийн “Редми-6А”, “Хуавэй Вай-*******” загварын гар утаснууд, хар өнгийн түрүүтэй хос гутал зэрэг эд хөрөнгийг шунахай сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан  үйлдлээр илэрч байна.

Эрүүгийн хуулийн 2.5 зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******-ын хууль зөрчсөн үйлдлээс хохирогч *******.А-д нийт 560,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 338 тай шинжээчийн дүгнэлт  зэргээр тогтоогдож байна.

Иймд *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч  *******.А-д хохирол болох 560,000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн *******1-р хуудас/ гэсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.   

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тус ялыг эдлэхдээ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх үүрэг хүлээлгэх саналтай” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Манай үйлчлүүлэгч *******-ын хувьд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хэргийн зүйчлэлд ямар нэгэн маргаан байхгүй. Иймд улсын яллагчаас гаргасан оногдуулах ялын саналыг дэмжиж байна.” гэв.

 Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний хувьд хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна, миний буруу. Дахиж гэмт хэрэг хийхгүй” гэв.   

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйл, 36.2 зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 зүйл, 36.******* зүйл, 36.8 зүйл, 36.10 зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* ******* ******* *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* *******-т 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т шүүхээс оногдуулсан 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр түр оршин суух Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ******* тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцож хорих ялаар солихыг *******-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 49******* зүйлийн 49*******.1 дэх хэсэг, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******.А-д хохирол төлбөрт 560,000 төгрөг төлснийг баталж, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-т холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН