Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2016/ШЦТ/089

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294,295 дугаар зүйлийн 295.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 337 дугаар 377.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт Батсүхийн Энхманлайг бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******г эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацааагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засал хүмүүжилд хяналт тавихыг эцэг *******, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар нарт  хариуцуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийин 62.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь  2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 18/арван найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

7.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарын өмчлөлийн 5 ханатай монгол гэр 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч *******, ******* нарт буцаан олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.БАЙГАЛМАА