Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0823/З |
Дугаар | 221/МА2024/0525 |
Огноо | 2024-08-06 |
Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0525
Ц.М-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ц.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Б-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Б-д холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон 0119658 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг иргэн Ц.М миний нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 383 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, Л.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2022/0823/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.М нь “Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Б-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Б-д холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон 0119658 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг иргэн Ц.М миний нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 383 дугаар шийдвэрээр “Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Ц.М гаас Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комисс, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан “Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны Өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Б-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолыг үндэслэн олгосон 0119658 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг иргэн Ц.М миний нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Нэхэмжлэгч нь анх шүүхэд нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Б-д холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон 0119658 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо Шинэ цэргийн хотхон 10-р байрны 7 тоот орон сууцыг Ц.М-н нэр дээр хувьчилж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нийслэлийн Орон сууц хувьчлах товчооноос шүүхэд ирүүлсэн “... Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А-1/552 тоот албан бичгийг үндэслэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 597 орон сууцнуудыг хувьчилсан” гэх хариу тайлбар болон хавтаст хэрэгт шинээр авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хариуцагч Батлан хамгаалах яам болон Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комисст холбогдуулан “Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг” Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ц. Баатархүүд олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан байдаг.
3.2. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах арга, журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт зохицуулсан хэдий ч төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбоотой харилцааг тусгайлан хууль тогтоомжоор буюу Орон сууц хувьчлах тухай хуульд заасны дагуу хувьчлан зохион байгуулахаар хуульчилсан ... Орон сууц хувьчлах тухай хуульд төрийн өмчийн орон сууцыг хэн нэгэн иргэнд хувьчлахдаа ямар нэгэн болзол, шаардлага, шалгуур үзүүлэлтгүйгээр зөвхөн тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа эзэмшигч, ашиглагчид хувьчилахаар заасан байх бөгөөд үүний дагуу Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоол гарч, тус тогтоолын 1-р заалтаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах орон сууцны жагсаалтыг 1-р хавсралтаар, ...баталж шийдвэрлэснээр маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Шинэ цэргийн хотхон 10-р байрыг зөвхөн одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах тухай шийдвэр гарсан байдаг.
3.3. ... Харин Төрийн өмчийн бодлого зохиуцуулалтын газар нь дээрх шийдвэрийг гаргахдаа Батлан хамгаалах яамны 2021 оны 1а/851 тоот албан бичгийг үндэслэсэн. Батлан хамгаалах яам дээрх албан бичгээр “Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа 597 оршин суугчдад хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлсэн. Иймд ... Орон сууц шийдвэрлэж өгнө үү” хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандсан ба ийнхүү хувьчлах шийдвэрийг гаргахдаа Батлан хамгаалах яамны сайдын 2020 оны А/200 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын ажиллах түр журам”-ын 3.2-т “Ажлын хэсэг нь орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлахдаа харьяалах байгууллагаас ирүүлсэн саналыг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулна” гэж заасныг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр “Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” тушаалыг гаргасан байна. Дээрхээс үзвэл Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр “Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” тушаалыг гаргасан байна. Дээрхээс үзвэл Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөхөд хүргэсэн хууль бус захиргааны акт болно.
3.4. ... Захиргааны ёрөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргахдаа хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглох зарчмыг баримтлах бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуульд сууц эзэмших эрхийн бичиг, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигч нь орон сууцаа хувьчлан авахаар, тус хуулийг үндэслэн гаргасан Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолд маргаан бүхий 10-р байрыг зөвхөн одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар заасан байдаг. Тодруулбал Орон сууц хувьчлах тухай хуулийг үндэслэн Засгийн газраас төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хувьчлах шийдвэр гаргасанаас хойш тухайн байранд хууль ёсоор оршин сууж байгаа эзэмшигч, ашиглагчдыг орон сууцнаас хууль бусаар гаргах, орон сууц хувьчилахад тодорхой болзол, шалгуур тавьж он удаан жил ажилласан эсхүл идэвх зүтгэл гарган ажилласан амьдралын боломж нөхцөл заах, тухайн болзол, шалгуур нөхцөлийг хангасан албан хаагчдад одоо амьдарч байгаа нь өөрөө Орон сууц хувьчлах асуудал шударга байх, хэн нэгэн дарга, эрх мэдэлтнүүд зорилгыг агуулсан хууль тогтоогчдын үзэл баримтлал болно.
3.5. Гэтэл анхан шатны шүүх Зэвсэгт хүчний 150-р ангийн захирагчийн зөвлөлийн хуралдаанаас гаргасан санал, судалгааг хуульд нийцсэн эсэх, тус саналыг сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хэдэн гишүүдээс хэд нь дэмжиж зөвшөөрсөн болох эсхүл анхнаасаа Ц.Б г тухайн орон сууцанд оршин суудаггүй, эзэмшиж ашигладаггүй болохыг Батлан хамгаалах яам мэдэж байсан эсэх талаах ямар ч баримт материал байхгүй мөн Зэвсэгт хүчний 150-р ангид энэ талаар чиглэл, зөвлөмж, үүрэг даалгавар өгч байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбар, шүүхийн үзлэг, хийсэн тэмдэглэхээс тогтоогддог байхад Орон сууц хувьчлах товчоонд орон сууц хувьчилах шийдвэр гаргуулахтай холбогдуулан материал бүрдүүлэх зорилгоор олгосон орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Ц.Б г 7 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэн үнэлэлт дүгнэлт өгсөн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан хуульд нийцээгүй шийдвэр болсон.
3.6. Мөн анхан шатны шүүх хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудад эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэлт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байдаг. Тухайлбал, Зэвсэгт хүчний 150-р ангийн захирагчийн зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэр нь зөвхөн санал судалгааны шинжтэй бөгөөд түүнийг үндэслэлтэй эсэх, хуульд нийцсэн эсэхэд Батлан хамгаалах сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг үнэлэлт дүгнэлт өгсөнөөр хувьчлах асуудлыг шийдвэрлэх ёстой, мөн Зэвсэгт хүчний 150-р ангийн хуралдааны тэмдэглэл 7 тоотыг Ц.Б-д хувьчлах асуудлыг хэлэлцэн шйидвэрлүүлээгүй, хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, гэрч нь энэ тухай тэмдэглэсэн дэлгэрэнгүй тэмдэглэл ангид хадгалагдаж байгаа гэсэн боловч энэ талаар ямар ч баримтгүй мөн Зэвсэгт хүчний 150-р ангиас Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 432 тоот албан бичигт 29 айлын орон сууцанд оршин суугчдын судалгаа, хувьчлах санал хүргүүлэв гэсэн байх бөгөөд тус албан бичгийн хавсралтад авагдсан жагсаалтын 10-т Ц.Б нь тоот-7, Ажлын газрын албан тушаал 150-р ангид тасгийн захирагч, Зэвсэгт хүчинд ажилласан 19 жил Байранд амьдарсан 19жил, Ангийн захирагчийн зөвлөлийн санал, хувьчлахад татгалзах зүйлгүй гэж бичигдсэн буюу судалгаанд Ц.Б г 7 тоот орон сууцанд 19 жил амьдарч байгаа гэж санаатай буруу бичиж явуулсан, Зэвсэгт хүчний 150-р ангиас 2 буюу 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 142, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 144 тоот албан бичгээр орон сууц хувьчлах судалгаа, санал хүргүүлэхдээ Ц.М нь тоот 7, Ажлын газрын албан тушаал Зэвсэгт хүчний 017-р анги, Орон сууцны дарга, байранд амьдарсан жил 1 жил, ангийн захирагчийн зөвлөлийн санал хувьчлахад татгалзах зүйлгүй гэж бичигдсэн судалгаа, санал зэрэг баримтуудыг анхаараагүй орхигдуулсан.
3.7. Зэвсэгт хүчний Жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга, ар талын газрын дарга 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7/1385 тоот албан бичгээр “… 7 тоот орон сууцанд … Ц.М г ажлын шаардлагаар мэдэгдсэн ба ийнхүү гэрээ байгуулан ажиллахыг даалгасаар байтал 2019 оноос хойш орон сууцыг хувьчлах хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, мөн Зэвсэгт хүчний 150-р анги нь орон сууц эзэмшиж байсан бүх албан хаагчидтай гэрээ байгуулж байгаагүй, зөвхөн Орон сууц хувьчлах товчооноос хүн тус бүрээр хувьчлах шийдвэрийг гаргуулах бэлтгэл ажилтай холбогдуулан гэрээ байгуулсан, ордер олгосон үйл баримтыг анхаараагүй байна. Мөн Ц.М нь ийнхүү гэрээ байгуулаагүй байхаас гадна Батлан хамгаалах сайдын 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын орон сууц ашиглах журам”-аар албан хаагч нь өөр анги, байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууцыг ашиглахыг хориглосон гэх боловч тус журмаар Батлан хамгаалах яамны харьяа Төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллага ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл анги байгууллагын офицер, ахлагч, ажилтан албан хаагчийг алба хаах хугацаанд нь албан тушаалын орон сууцаар хангаж гэрээгээр ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд журмын зорилго нь өөрөө цэргийн нэгтгэл, анги, байгууллагын бэлэн байдал, байнгын бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршихоос гадна, журмын 5.2, 5.2.1-т зааснаар Батлан хамгаалах яамны төв болон Зэвсэгт хүчний орон сууц хувиарлах салбар комиссын зөвшөөрөлтэйгээр “Албан тушаалын орон сууц”-г гадны хүнд ашиглуулж болохоор заасан байхад нэхэмжлэгч Ц.М хууль ёсны эзэмшигч, ашиглагч гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.
3.8. ... Зэвсэгт хүчний 150 дугаар анги 10 дугаар байрыг блансаас блансанд шилжүүлэх замаар өөрийн эзэмшилд байсан, Зэвсэгт хүчний 150 дугаар анги орон сууц хувьчлах санал шийдвэр гаргахдаа мөн л ангиудын албан хаагчдад хувьчилсан хэрнээ зөвхөн Ц.М д өөр анги байгууллагын алба хаагч гэх үндэслэлээр хувьчлахаас татгалзсан санал гаргасан нь үндэслэлгүй, шударга бус болсон.
3.9. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.М-н Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр “Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” тушаалын хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг болон Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ц.Б-д олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэж байна.
3.10. Иймд дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэлгүй, холбогдох хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байна.
2.1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.2. Нэхэмжлэгч Ц.М нь “Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Б-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Б-д холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон 0119658 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг иргэн Ц.М миний нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комисс, нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдуулан гаргажээ.
2.3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Ц.М 7 тоот албан тушаалын орон сууцыг ашиглах гэрээг 150 дугаар ангитай байгуулаагүй байх тул түүнд маргаан бүхий орон сууцыг ашиглах эрх хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлгүй … Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын 29 айлын орон сууцыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар шийдвэрлэсэн ба албан тушаалын орон сууцыг ашиглах эрх нь гэрээний үндсэн дээр хууль ёсоор үүсэх бөгөөд энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алинд 7 тоот орон сууцыг хууль ёсоор ашиглах эрх үүсээгүй байсан хэдий ч Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журмын 2.5.3, 3.2-т заасны дагуу харьяалах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн Батлах хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалаар маргаан бүхий 7 тоот орон сууцыг Ц.Б-д хувьчлахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Орон сууц хувьчлах тухай хуульд сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигч нь тухайн сууцыг хувьчлан авах эрхтэй байхаар зохицуулсан боловч сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийг ямар үндэслэл, журмаар олгохыг хууль тогтоогч тусгайлан заагаагүй учир Батлан хамгаалахын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/200 дугаар тушаалаар баталсан “Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журам”-ын дагуу харьяалах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн албан тушаалын орон сууцыг Зэвсэгт хүчинд он удаан жил ажиллаж байгаа алба хаагчид хувьчлах шийдвэр гаргах эрх нь энэ хүрээнд боломжтой” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга, ар талын газрын дарга Бригадын генералын 2019 оны 7/1386 тоот албан бичгээр нэхэмжлэгч Ц.М г Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 10 дугаар байрны 7 тоотод ажлын шаардлагаар оруулж, гэрээ байгуулан ажиллахыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчид мэдэгдэж, Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар шийдвэрлэжээ.
2.5. Улмаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар 10 дугаар байрны 29 айлын орон сууцыг хувьчлах асуудлаар санал авах, шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, маргаан бүхий орон сууцыг Батлан хамгаалахын дэд сайд, орон сууц хувьчлах төв комиссын даргаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг Ц.Б-д олгож, Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дугаартай Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай тушаалын 1 дэх заалтаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 10 дугаар байрны оршин суугчдын нэрсийн жагсаалтыг баталсны дотор 7 тоот орон сууцыг Ц.Б-д хувьчлах шийдвэр багтаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор 597 иргэнд орон сууц өмчлөх эрх олгож шийдвэрлэж, шийдвэрийн хавсралтаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Б-д олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
2.6. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар “Орон сууц хувьчлах” тухай тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах орон сууцны жагсаалтыг”, хоёрдугаар хавсралтаар оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх орон сууцны жагсаалтыг тус тус баталсан байх бөгөөд уг тогтоолын нэгдүгээр хавсралтад маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1998 онд ашиглалтад орсон 29 айлын сууц багтсан байна. Мөн тогтоолын хоёр дахь заалтаар албан тушаалын орон сууцнуудыг ашиглаж байгаа оршин суугчдад хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх болон хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Батлах хамгаалахын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгажээ.
2.7. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-д “орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг”, 6 дугаар зүйлийн 3-д “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна”, 17 дугаар зүйлийн 1-д “Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана”, 18 дугаар зүйлийн 1-д “Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заасан.
2.8. Дээрх хуулийн зохицуулалт болон Засгийн газрын тогтоолоос үзэхэд орон сууцыг хувьчлахдаа орон сууцыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад хувьчилахаар тодорхой заасан байна. Гэтэл маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаагүй гуравдагч этгээд Ц.Б-д Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тухай орон сууцыг хувьчилж, эзэмших эрхийн гэрчилгээ олгож шийдвэрлэж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн байна.
2.9. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 1998 онд ашиглалтад орсон 10 дугаар байрны 7 тоотод нэхэмжлэгч Ц.М нь Зэвсэгт хүчний жанжин штабын 2019 оны 7/1386 тоот албан бичгийн дагуу тухайн оноос ашиглаж, эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий орон сууцыг ашиглах гэрээ байгуулаагүй, тухайн байгууллагад ажилладаггүй гэж нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
2.10. Түүнчлэн, Батлах хамгаалахын сайд нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар “Орон сууц хувьчлах” тухай тогтоолд нийцүүлэн маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсгийг гаргаагүй нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-д “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасантай нийцэхгүй байна.
2.11. Маргаан бүхий байрыг ашиглаж байгаагүй гуравдагч этгээд Ц.Б-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 10 дугаар байрны 7 тоотыг хувьчилж шийдвэрлэсэн нь холбогдох хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байх тул Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг тогтоолыг үндэслэн гарсан Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Б-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Б-д холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон 0119658 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг нэхэмжлэгч Ц.М д хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.12. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Орон сууц хувьчлах тухай хуулийн 2, 6 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Ц.М-н Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комисс, нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Б-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Б-д холбогдох хэсэг, 0119658 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг нэхэмжлэгч Ц.М ы нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагч нарт даалган, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ