| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2022/0101/э |
| Дугаар | 2022/ШЦТ/108 |
| Огноо | 2022-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/108
2022 ************** 09 2022/ШЦТ/*******08
*******ОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН Ө*******НӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2204000760073 дугаартай хэргийг 2022 оны *******0 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******онгол улсын иргэн, *******999 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *******агануур дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “*******агануур” ХК-д оператор ажилтай, ам бүл 5 ээж, аав, дүү нарын хамт *******агануур дүүргийн ******* дүгээр хороо, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын *******8-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* ******* ******* ******* ******* /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр 04 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доун” гэх бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.*******-ийг “хүн мууллаа” гэх шалтгаанаар пивоны шилээр толгойн баруун хэсэгт ******* удаа цохиж түүний эрүүл мэндэд гадна чихний гэмтэл, хүзүү, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тус гэмт хэрэг миний буруутай үйлдлээс болсон” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 5 дугаар сарын 0*******-ний шөнө “Доун” гэх бааранд найзуудын хамт сууж байтал ******* гэх манай ажлын залуу манай аавын дүүг муулаад байхаар нь би босч очоод “та хоёр манай ахыг яриад байна, одоо боль” гэхэд *******аатарбек гэх ах “дүү их том болжээ” гэж хэлээд миний нүүр рүү түлхээд зүүн нүд рүү цохьсон. Хажууд хамт явж байсан хүмүүс салгаад би гадаа хэсэг байж байгаад орж ирээд ******* дээр очоод “ах зүгээр байгаарай” гэсэн чинь над руу пивоны шил бариад босоод ирэхээр нь би зөрүүлээд пивоны шилээр толгой хэсэг рүү нь нэг удаа цохьсон.” гэжээ /хх-ийн 59-р хуудас/,
Хохирогч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-2*******-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 36-47-р хуудас/,
Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр 04 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доун” гэх бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.*******-ийг “хүн мууллаа” гэх шалтгаанаар пивоны шилээр толгойн баруун хэсэгт ******* удаа цохиж түүний эрүүл мэндэд гадна чихний гэмтэл, хүзүү, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Т.*******-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн толгой тус газарт ******* удаа пивоны шилээр цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:
- Хохирогч Т.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд Н-ийг манай ширээнээс босоод явахаар нь би найзтайгаа юм ярьж байтал *******уянтогтох гэх залуу манай ширээн дээр ирээд “яагаад манай ахыг яриад байгаа юм, чамайг ална шүү” гэх мэт хэрүүл өдөөд доромжлоод байхаар нь бид хоёр маргалдсан. *******аргалдаж байгаад би *******-ыг толгойгоороо нэг удаа мөргөсөн бөгөөд н.Н ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд буцаад ширээндээ суугаад удаагүй байтал ******* хүрч ирээд миний баруун талын чихний орчимд пивоны шилээр нэг удаа цохьсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
-Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 0*******-ний өдрийн 00 цагийн орчимд *******, н.Н нарын хамт *******агануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Доун” гэх лоунжид орсон. Ороход ямар нэгэн хүн анзаарагдаагүй бөгөөд *******, н.Нбид гурав “Экс” гэх 0.75 литрийн ******* шил архи хүний 3 шил пиво уусан. Тэгээд ******* босоод бие засах өрөө рүү явах замд гурван хүнтэй маргалдаад *******-ыг Т.******* гэх залуу нь толгой хэсэгт нь ******* удаа мөргөөд, гараараа нүүр хэсэгт нь цохихоор нь н.Н бид хоёр салгаад үүд хэсэгт нь очоод “хүнтэй зодолдож болохгүй” гэж хэлээд буцаж ороод тооцоогоо төлөхөөр байж байтал Т.******* гэх залуу нь пивоны шил бариад намайг цохих гэж далайхад нь би хойшоогоо болоход ******* хажуугаас орж ирээд тухайн залууг пивоны шилээр толгой руу нь цохьсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаартай: “*******.Т.*******-ийн биед гадна чихний гэмтэл, хүзүү, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрх тархины доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 20-2*******-р хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 36-47-р хуудас/,
-Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35-р хуудас/ ,
-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
*******ймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Т.******* эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Т.******* нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг хохирогч Т.*******-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
*******ймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
*******онгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******, 22.4 дүгээр зүйлийн 22.4.*******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗ*******Й-ОТГОН