Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 03529

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 27 өдөр                 Дугаар 102/ШШ2018/03529                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,       

Нэхэмжлэгч ............... А-ОХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч .................... Я ХХК-д холбогдох ....................... гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд ....................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч А-ОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Я ХХК-тай амаар тохиролцсны үндсэн дээр ................... төгрөгийн үнэ бүхий дизель түлш, битум худалдан борлуулсан.   

       Я ХХК төлбөрөөс ............. төгрөгийг төлсөн.

        Одоо үлдэгдэл төлбөр ............ төгрөг, хүү, торгууль ............ төгрөг нийт ............. төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хоёр компани аман тохиролцоогоор дизель түлш, битум худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу компани бараагаа нийлүүлж, хариуцагч үндсэн төлбөрөө төлж барагдуулсан тул маргах зүйлгүй.

         Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ................ төгрөгийг нэхэмжилсэн боловч хоёр талын тооцоо нийлсэн тайлангаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад алданги болох ........... төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я ХХК, нэхэмжлэгч компанитай амаар харилцан тохирч гэрээ байгуулж, дизель түлш, битум худалдан авсан.

Гэрээний хугацаанд төлбөрөө төлж байгаад .......... гаруй сая төгрөг үлдснийг талууд гурвалсан гэрээ байгуулж, манайх ........................ зогсоолын ажил гүйцэтгэж өгөөд, энэ ажлын хөлсийг ...................... шилжүүлж төлбөрийн асуудал дууссан. Нэхэмжлэгч алданги гэж нэхэмжилж байна. Үүнийг зөвшөөрөх боломжгүй. Хуулинд алдангийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан учраас алданги нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

    

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бид ............... жил хамтарч ажиллаж байгаа. Шүүхэд өгснийг гайхаж байна. Бид хоорондоо ярилцах боломжтой байсан.

       Учир нь: Төлбөрийн асуудал бүрэн дууссан. Хэдэн төгрөг үлдснийг ............. зогсоолын ажил хийж өгөөд, түүний ажлын хөлсөөр төлбөрөө барагдуулсан. Энэ яриад байгаа алданги .................. төгрөгийг төлөх үндэслэлгүй. Хоёр компани алданги тооцно гэж гэрээ байгуулаагүй. Амаар ажил явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ............. хариуцагч ............... холбогдуулан дизель түлш, битумын төлбөрийн алданги ................... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар гэрээний үүрэг биелэгдэж төлбөр тооцоо дууссан. Нэхэмжлэгч алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

         

          Талууд шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэдийгээр ..................бичгээр байгуулаагүй ч төлбөрөө төлж дууссан талаар маргаагүй болно.

         

          Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “хариуцагч үндсэн төлбөрөө төлсөн, гэрээний дагуу алданги нэхэмжилж байгаа”, хариуцагчийн төлөөлөгч нар “ гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги нэхэмжлэх эрхгүй” гэх тайлбарыг гаргасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгтхуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” мөн хуулийн 232.7 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж зааснаар талууд гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ............ төгрөг болгосныг дурдах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ............... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсгүүдэд зааснаар А-ОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я ХХК-д холбогдох дизель түлш, битумын төлбөрийн алданги ................ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ................. төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА