| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/02423/И |
| Дугаар | 0032 |
| Огноо | 2018-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 0032
2018 оны 12 сарын 25 өдөр Дугаар ............................. Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ...................АБИ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч .......................... Б ХХК-д холбогдох ................... өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд ...................нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч АБИ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани ........................ өдөр “........... дугаартай ................ байгуулж, барилга угсралтын ажилд хэрэглэгдэх .......... нэр төрлийн ............ ширхэг хэв хашмалыг гэрээний дагуу актаар хүлээлгэн өгсөн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар актаар хүлээлгэн өгсөн хэв хашмал бусад хэрэглэгдэхүүний нэг өдрийн түрээсийн төлбөр ........... төгрөг бөгөөд гэрээний .......... хоног байхаар харилцан тохиролцсон.
Хариуцагч .............. эхний 2 сарын түрээсийн төлбөр ......... төгрөгийг ..................... 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ......................... төгрөгийг төлөөд үүнээс хойш төлбөр хийгээгүй.
Гэрээний дагуу .............. өдөр хэв хашмалыг хүлээлгэн өгөх байсан боловч хариуцагч хэв хашмалыг хүлээлгэн өгөхгүй хугацаа алдуулсаар байсан.
Улмаар .................. өдөр гэрээний 4.3, 5.1 дэх заалтуудыг үндэслэл болгож ................ өдрийг хүртэл 148 хоногийг алдангигүйгээр тооцоход, түрээсийн төлбөр ............... төгрөг болсон.
Талууд ингэж тооцоо нийлэхдээ 2 хоногийг алдаж тооцсон бөгөөд 2 хоногийн түрээсийн төлбөр ............ төгрөг, түрээсэнд авсан .............. төгрөгийг хасахаар үлдэгдэл төлбөр .............. төгрөг болж, хариуцагч дээрх мөнгийг хугацаа зааж хэсэгчлэн төлөхөөр тохирч, өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанитай ................. дугаартай “Хэв хашмал түрээслэх тухай гэрээ”-г байгуулж, ........ хоногийн хугацаатай, хэв хашмалын нэг өдрийн түрээсийн төлбөр ............ төгрөг, эхний 2 сарын түрээсийн төлбөр ............. төгрөгийг ........... өдөр төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэтэл хариуцагч ............... өдөр ............. төгрөг, ...................ны өдөр ........... төгрөгийг төлж, дахин төлбөр хийгээгүй.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд тайлбар хийхдээ хууль зүйн үндэслэлтэй, тодорхой тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл бид мэтгэлцэж байгаа болохоос биш зүгээр санаагаа шүүхэд хэлээд байх ёсгүй.
............... гэрээнд гарын үсэг зурж, ......... төгрөгийг авсан учраас манай компанийг нэхэмжлэгч биш гэж үзэж байна гэнэ. Хэрэгт ...........ийн захирлын ........... олгосон ...............ийг өгсөн. .............. компанийн нягтлан бодогч. Захирал ................ тухайн үед гадагшаа явахдаа олгосон. Хил хамгаалах Ерөнхий газрын албан бичгээр тогтоогдоно. Дээрх төлбөрт өгсөн ............... төгрөгийг аваагүй гэж маргаагүй, авсан. Гэрээнд дарсан тамга компанийн тамга мөн. Бид энэ талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй зөвхөн төлбөрийн үлдэгдэл, алданги, олох ёстой байсан орлого нийт ................. төгрөг хариуцагчаас нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар болон үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзий шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид иргэний эрх зүйн харилцааны талаар мэтгэлцэж байна. Нэгэнт гэрээний эрх зүйн асуудал яригдаж байгаа бол иргэний эрх зүйн зохицуулалтыг ашиглах, түүнийг үндэслэл болгох хэрэгтэй.
Мэдээж байгууллагын татвар, тайлангийн асуудал байх шаардлагатай боловч өнөөдрийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд үндэслэл болохгүй.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэл тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзлэлгүйгээр зөвхөн гадаад хэлбэрийг бий болгохын тулд хийгддэг тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АБИ ХХК, хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт ............. төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч үлдэгдэл төлбөр ................ төгрөг төлөхийг зөвшөөрнө гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдсон тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж, түрээсийн гэрээний үүргийн биелэлт ................. төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн төлөөлөгч Б.Батдэлгэр “энэ гэрээг “Ар бугат импекс” ХХК-тай байгуулаагүй,иргэн Б.Оюунгэрэлтэй байгуулж, түрээсийн төлбөр ............ төгрөгийг Б.Оюунгэрэлд өгсөн тул нэхэмжлэгч мөнгө нэхэмжлэх эрхгүй”, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Алтан-Өлзий “бид ............. төгрөг авсан, аваагүй дээр маргаагүй, авсан. Компанийн захирал Б.Оюунгэрэлд “Итгэмжлэл” өгөөд гадагшаа явсан байсан. Гэрээний дагуу мөнгөө нэхэх эрхтэй ” гэх тайлбаруудыг гарган маргаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
“Ар бугат импекс” ХХК-ийн захирал М.Алтантөгс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Б.Оюунгэрэлд олгосон “Итгэмжлэл”-дээ “...хэв, хашмал бусад хэрэглэгдэхүүн түрээслэх гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, эд хөрөнгө хүлээлгэн өгөх, хүлээн авах, гэрээний үүрэгтэй холбоотой тооцоо хийх...” зэрэг эрх олгосны дагуу Б.Оюунгэрэл гэрээнд гарын үсэг зурж, тус компанийн тамгыг дарсан бөгөөд нэхэмжлэгч компанийн тамгыг зөвшөөрөлгүй дур мэдэн дарсан гэх маргааныг үүсгээгүй нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу үгүйсгэлээ баримтаар нотлож чадаагүй, энэ талаар мэдсэн атлаа зөвшөөрч, бүтээгдэхүүнийг хүлээн авч ашиглаж, түрээсийн төлбөрт 30.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3.723.000 төгрөг төлөхөө хариу тайлбараа илэрхийлж байх тул Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт “түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө шаардах, хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно”, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт “түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно” гэж зааснаар хариуцагч, нэхэмжлэгчид түрээсийн төлбөр 34.847.100 төгрөг төлөх ёстойгоос 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-ийн “б”-д ““түрээсийн төлбөр төлөх хугацаааг хожимдуулсан бол өрийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлнө” гэж заасны дагуу зохигчдын тохирсноор төлбөр төлөх сүүлчийн өдрийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр тооцоход
1.Үндсэн төлбөрийн үлдэгдэлд 4.847.100 төгрөг
2. 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх 92 хоногийн алданги 34.847.100 /түрээсийн төлбөр/-10.000.000 /эхний төлөлт/=24.847.100 /үлдсэн төлбөр/ төгрөг
24.847.100х0.1%=24.847төгрөг /нэг өдрийн алданги/, 24.847х92 /хоног/=2.285.924 төгрөгийн алданги төлөх ёстой боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 4.847.100 төгрөгийн үнийн дүнгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги хэтэрч байгаа тул 4.847.100/ үндсэн төлбөр/+2.423.550/алданги/=7.270.650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас компанийн олох байсан орлого 47.220.200 төгрөгийг нэхэмжлэгч баримтаар болон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нотлож чадаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улмаар талуудын тайлбар, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Түрээсийн жишиг гэрээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02-07-092/486 дугаартай албан бичигт “...хоногийн дундаж температур цельсийн 5 градусаас бага буюу өдөрт цельсийн 0 градусаас илүү дулаарахгүй болсон үед цутгамал бетон, төмөр бүтээц-БНбд 52-02-05 дүрмийн 9 дүгээр зүйлд заасан “Өвлийн нөхцөлд бетон цутгах технологи”-д тавигдах шаардлагыг мөрдөж ажиллана” гэж зааснаар хүйтний улирал буюу хасах тэг градусын хэмд барилгын ажил хийхийг хориглосон зохих байгууллагын шийдвэрийн дагуу Монгол улсад барилгын үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудын барилга угсралтын ажлыг энэ үед зогсоодог болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчид хэв хашмалыг ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдолгүйгээр буцаан өгөх үүргээ биелүүлж, талууд маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 79.220.567-7.270.650=71.949.917 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Б ХХК, 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/17-07 тоот “Хэв хашмал түрээслэх гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийг айлган сүрдүүлж, дарамталж гарын үсэг зуруулсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд зааснаар нотлож чадаагүй, дээрх үйлдлийн талаар зохих шатны байгууллагад хандаагүй болохоо шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч илэрхийлж, иргэн Б.Оюунгэрэл гэрээ байгуулах үеэсээ эхлэн “Ар бугат импекс” ХХК-тай гэрээг байгуулж байгааг мэдэгдсэнийг мэдсэн атлаа Б ХХК-ийн захирал Д.Батжаргал зөвшөөрч, гэрээнд гарын үсгээ зурсан нь тогтоогдож байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554.053 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 617.417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7.270.650 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 131.280 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн биелэлт 7.270.650 төгрөгийг гаргуулж, “Ар бугат импекс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 71.949.917 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Харицагчийн 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/17-07 тоот “Хэв хашмал түрээслэх гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554.053 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 617.417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 131.280 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА