Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00076

 

 

 

2019 оны 01 сарын 04 өдөр                   Дугаар 102/ШШ2019/00076                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч ..........,

Хариуцагч ........... нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ...............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................ү, гэжээ.

   

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    ...................., гэжээ.

     

         Хариуцагч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ байранд 30 жил амьдарч байна. Сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө тогтмол төлсөөр ирсэн. Сүүлийн жилүүдэд төлөөгүй үнэн. Шалтгаан нь иргэн үүргээ гүйцэтгээд мөнгөө төлөөд байдаг. СӨХ ажлаа хийдэггүй. Удаа дараа шаардлага тавихад хүлээж аваагүй.

Нэхэмжилсэн мөнгөний 50 хувийг төлөөд эвлэръе гэж хэлээд зөвшөөрөөгүй. Орц гэрэлтүүлэггүй, коридорын цонх хагарч дулаан алдагдаж байхад шиллэдэггүй, цэвэрлэгээ, орчны тохь дух муу, СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй гээд машин тавиулдаггүй, энэ талаар хэлж шаардахаар биелүүлдэггүй. СӨХ ажлаа сайн хийж байгаа бол төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Чандмань 3 өргөө” СӨХ,  хариуцагч Д.Баатараас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр ............ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч сууц өмчлөгчдийн холбоо ажлаа хийгээгүй төлбөрөө төлөхгүй гэж маргаж байна.  

 

          Нэхэмжлэгч ............ сууц өмчлөгчдийн холбоонд 418 дугаартай Гэрчилгээ олгож, 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн тус сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай Хурлын шийдвэрээр Гампил овогтой ...........г гүйцэтгэх захирлаар томилсон нь нотлогдож байна.

        

          Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал Г.Самъяа холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

          Мөн хуулиар Сууц өмчлөгчдийн холбооны хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон байдаг бөгөөд оршин суугчид, гишүүдэд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг олгожээ.

           

          Улмаар Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа муу, доголдолтой талаарх маргаан хуульд заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт “дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ”,       

          12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна” гэж заасны дагуу СӨХ болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбоотой гомдлоо оршин суугчид, гишүүд эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.           

          Иймээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасны дагуу хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “СӨХ үүргээ биелүүлж, ажлаа хийвэл төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй” нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэжмлэлийн шаардлагаа багасгаж, 2015 оны 10,11 дүгээр сарын төлбөр 61500 төгрөгийг хасахад татгалзахгүй” гэх тайлбарыг гаргаж, хариуцагч төлбөрөө төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, “Төрийн” банкны 2015-2018 онуудын Нэхэмжлэх зэрэг баримтаар нотлогдож байх тул Д.Баатараас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 738.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21338 төгрөг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн дутуу төлсөн 2400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж,  хариуцагчаас 22262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .............. дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр ......... төгрөгийг гаргуулж, ..................

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21338 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн дутуу төлсөн 2400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 22262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АРИУНАА