Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0369/Э |
Дугаар | 2022/ШЦТ/398 |
Огноо | 2022-10-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/398
2022 10 03 2022/ШЦТ/398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Хохирогч Г.С ,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д-н От холбогдох эрүүгийн 2234000000337 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Д-н О, .. оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, хариуцах чадвартай, .. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг 14 дүгээр точикоос 30 км зайд нутагладаг н.Буянбатын гэрт үл ялих зүйлээр шалтаглан Г.С тай маргалдан зодолдож, улмаар Г.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234000000337 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Г.С ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 26-ны 11 цагт О манайд ирж Төв аймгийн Баян сум 14-р Точикоос 30 км зайтай Оын ахынх руу хонь авахаар Отай хамт явсан. Тэгээд замдаа О дэлгүүр орж ууж идэх юм аваад цаашаа явж байгаад Точикийн дэлгүүрээс ахындаа очиж яваа болохоор гээд надаас мөнгө зээлээд 2 шил 0.75 литрийн Соёрхол, 2 ундаа, нэг хайрцаг тамхи аваад Оын ахынд очсон. Дараа нь бид Оын ахтай хамт ууж байгаад нэг саахалт айлд очоод 1 шил Соёрхол уугаад буцаад Оын ахын гэрт ирсэн. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад Оын ах хоол хийнэ гэхээр нь "би яахын орой болсон байна. Хоол хийж хэрэггүй" гэж хэлэхэд О "Чи муу яасан том писда вэ, гараад ир" гэхээр нь дагаад гарсан. Тэгээд гэрээс гарсны дараа О намайг толгой хэсэг рүү 2 цохиод би газар унахад намайг дээрээс өшиглөж зодож эхэлсэн. Тэгээд би босож ирээд "Чи яагаад намайг зодож байгаа юм би чамайг цагдаад хэлнэ" гэтэл О "Чамайг ална, цагдаадаа хэлж л байхгүй, харъя" гэж хэлээд намайг ахиж унагааж зодсон. Тэгээд тэр айлын эмэгтэй Оыг түлхэж холдуулсан. Дараа нь би чамд алуулахын байна гээд тэр айлаас алхаад явсан. 30 минутын дараа О машинтайгаа араас ирээд орой болж байхад хаачих гээд байгаа юм хоноод яв, маргааш хоёулаа хот явъя гэхээр нь би зөвшөөрөөд хоноод явсан. Би Отай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би О яагаад намайг зодох болсон шалтгааныг мэдэхгүй байна. О надад өш санасан байх гэж бодож байна. О намайг зодсон. Миний толгой руу байруун зүүн гараараа ээлжилж цохисон. Дараа нь газар унасан хойно нүүр рүү 2-3 удаа, ард дагз руу 2 удаа, баруун шанаа руу 1 удаа, хэвлий, баруун мөр рүү бас өшиглсөн бас нүүрээ хамгаалж байхад толгойн дээр дэвссэн. Би гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон бас хонины мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 5/,
Гэрч Ц.Б ын өгсөн: “2022 оны 7 дугаар сарын ,, өдөр манай гэр болох Цагаандэлгэр сумын Шар хоолой гэх газар 17 цагийн үед О нь хамт ажилладаг найз болох С ын хамт манайд 0,75 литрийн Соёрхол нэртэй архитай ирж манай нөхөр Буянбаттай хамт авчирсан архиа хувааж уусан. Тэгээд манай гэрт архиа хувааж ууж суугаад юм ярьж байтал С нь нэлээн согтсон байдалтай О руу чамайг өшиглөөд унагаачихъя гээд босож ирснээ Оыг сандал дээр сууж байхад нь шууд өшиглөөд унагаачихсан. Тэгээд О босож ирээд С руу яаж байгаа юм бэ гэхэд би “хөөе та хоёр гэр орон эвдэж сүйтгэлээ гадаа гарцгаа та нар” гэхэд С нь хоёулаа гадаа гарч зодолдъё гээд байсан. Тэгээд О, С нар нь гэрт маргалдаж байгаад гадаа гарахад С нь Оыг цохиж нүдэх гээд дайраад байсан. Тухайн үед О нь С ыг цохих гээд байхад гэр тойроод нэлээн зугтаж хоргоогоод байж байтал О тэсэлгүй нүүр рүү нь цохичихсон. Тэгээд С нь цохиулсны дараа би чамайг цагдаад мэдэгдэнэ гээд сүлжээтэй газар руу ганцаараа гүйгээд явчихсан. Тэгээд би Оын хамтаар араас нь С руу машинтайгаа очиж аргадахад О нь хоёулаа маргааш Улаанбаатар хот орж асуудлаа шийдье, одоо орой болчихсон байна унтаж амръя гээд арай гэж манай гэрт авчирсан. Тэгээд манай гэрт ирчхээд байж байтал О нь С аас уучлалт гуйгаад гар барих гэтэл С нь ингэж уучлалт гуйдаг юм уу миний өмнө сөгдөж суугаад уучлалт гуй гээд байхаар О урд нь суугаад сөгдөж уучлалт гуйсан. Тэгээд хоорондоо эвлэрч асуудлаа шийдэх шиг болоод унтаж амарсан. Өглөө 06 цагийн үед С нь сэрэхэд уусан архи нь гараагүй байсан. Тэгээд Оыг явъя пизда минь гэж хэлээд уурлах шиг болоод орноос нь босгоод цай унд уучхаад Улаанбаатар хот руу явсан. О нь С ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохих шиг болсон. Би өөр цохисон зүйл хараагүй нэг л удаа цохихыг нь харсан. С нь гэр дотор байхдаа Оыг сандалтай нь өшиглөж унагаасан. Гадаа гараад Оыг цохисон үгүйг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Шүүгдэгч Д.Оын өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 26-ны өглөө ээлжээс буугаад С ыг Цайз 16 гэрээс нь авахад С согтуу байсан. Тэгээд бид хоёр хөдөө ах Буянбатынхаас хонь авахаар Төв аймаг Баян сум 14-р Точик руу явсан. Тэгээд 14-р Точикын тэр хавиас зам дагуу дэлгүүрээс 2 шил архи аваад ах Буянбатынд ороод бид 3 архиа хувааж уусан. Дараа нь би ах Буянбаттай ярьж байхад С дундуур орж маргалдаад намайг сандал дээр сууж байхад өшиглөж унагаасан. Дараа нь би "Чи яагаад байгаа юм, хоёулаа үзэх үү” гээд С тай хамт гэрээс гараад С намайг эхлээд баруун гараараа зүүн шанаа руу цохиход би зөрүүлээд нүүр рүү нь зүүн гараа цохиход хамраас цус гарсан. Тэгээд С "намайг алаач, алаач" гээд орилоод байхаар би түлхээд дахиад орилоод байхаар цохиж унагаагаад хүзүүн дээр нь дэвссэн. Тэгээд ах Буянбатын /99960105/ эхнэр Цэцэгээ бид хоёрыг салгасан. Дараа нь С "Би алуулахын байна гээд алхаад яваад өгсөн". Дараа нь би машинаа аваад эгчтэй хамт С ыг авчрахаар явсан. Тэгээд уулзаад уучлалт гуйж эвлэрсэн. Орой нь С унтахгүй гарч ороод байсан. Би яагаад унтахгүй байсныг мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 06 цагт босоод сууж байтал С намайг зүүн гараараа нүүр рүү тохойлдсон. Би яг юунаас болж маргалдсанаас санахгүй байна. Гэхдээ намайг сандал дээр сууж байхад өшиглөж унагааснаас болсон гэж бодож байна. С намайг зодсон. Миний сууж байсан сандал руу өшиглөж унагаасан, зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Би С ыг нүүр рүү нь зүүн гараараа нэг цохисон. Бас зүүн гараа гэдэс хавьцаа нь цохиж унагаагаад хүзүү нь дээр нь 2 удаа баруун хөлөөрөө дэвссэн. Би архи уусан байсан.
Би яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Гэхдээ намайг сандал дээр сууж байхад өшиглөж унагааснаас болсон гэж бодож байна. Надад гомдолд санал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би урьд нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй.
Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г.С нь намайг өөрөө эхэлж өдөөн хатгахаар тэвчилгүй энэ гэмт хэргийг үйлдсэн.” гэх мэдүүлэг /хх 13-14, 19-20, 33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн №369 дугаартай шинжээчийн: “1.Т.С ын биед дээд уруулд шарх, чих, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх 23/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.С ыг хоол орой болсон байна хоол хийх хэрэггүй гэж хэлсний төлөө чи яасан том пизда вэ гэж толгой хэсэг рүү нь цохиж газар унагаан дээрээс өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь "дээд уруулд шарх, чих, хэвлийд зулгаралт" бүхий хохирол учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийн түр хугацаагаар сариулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул,
түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,
Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналыг дэмжиж санал гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О нь ам бүл ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын 10 дугаар ангийн гал сөнөөгч ажилтай, урьд ял эрүүгийн хариуцлагад татагдаж байгаагүй талаархи урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 36/ тогтоогдсон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гэм хорын хохиролд 2 025 500 төгрөгийн эмчилгээний болон унааны зардал нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хамарт гэмтэл учирсан талаар дүгнэлт гараагүй байхад хохирогч хамрын хагалгаанд орсон эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаад зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Т.С ын "Биед уруулд шарх, чих, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо" гэсэн байх бөгөөд хэсэг газрын үзлэг болон онош хэсэгт хохирогчийн хамарт гэмтэл учирсан талаар тэмдэглэгдээгүй байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх тул хохирогчийн Асралтмед эмнэлэгт хамрын хагалгаанд орсон гэх 1 404 400 төгрөгийг мөн үүнтэй холбогдуулан Төв аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 2 195 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Харин хохирогч Г.С ын шүүх хуралдаанд өгсөн МRI зураг авхуулсан, эм тарианы болон шатахууны зардал 621 500 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн 2234000000337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Д-н Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 621 500 /зургаан зуун хорин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж, ... тоотод оршин суух хохирогч .. С /РД:../-т олгосугай.
6.Эрүүгийн 2234000000337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Хохирогч Д.С ын нэхэмжлэлийн шаардлагаас 1 404 400 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 2 195 400 /хоёр сая нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ