Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/399

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           10              03                                               2022/ШЦТ/399

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

  Шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д-н Дт холбогдох эрүүгийн 2134001690403 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт Д-н Д, ... оршин суух хаягтай, ..ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .. регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Д.Д  нь Төв аймгийн Эрдэнэсант сум Улаанхудаг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн С.М ын гахайг тариалангийн талбай сүйтгэсэн шалтгаанаар хүү Д.Б гийн эзэмшлийн .. улсын дугаартай М.Фикалл-200 маркийн тээврийн хэрэгслээр хөөх явцдаа 2 тооны гахайг дайрч алж, 2 гахайг мөргөж гэмтээн 2 628 000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134001690403 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч С.М ын өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэсант суманд эхнэр хүүхдүүдийнхээ хамт ажиллаж амьдардаг. Мөн өөрийнхөө амьжиргааг дээшлүүлэх, гахайн аж ахуй байгуулах гахай тэжээн өсгөх зорилгоор би сумын төвд өөрийнхөө хашаанд 16 тооны гахай тэжээдэг. Ер нь бол манай гахайнууд хашаандаа тэр болгон гараад байдаггүй гарсан ч хашаанаасаа холдоод байдаггүй гахайнууд байгаа юм. 2021 оны 7 дугаар сарын 16-нд манай гахайнууд өдөр нь хашаанаасаа гараад явчихсан байсан. Тэгээд орой 17-18 цагийн орчимд ирэхдээ гахайнаас маань 5 гахай дутуу байсан бас ирсэн нэг гахайны цээжин бие нь гэмтэж бөгсөөрөө ухарч яваад байсан тэгэхээр нь би гарч хайж явж байгаад сумын төвөөр олдохгүй болохоор нь сумын зүүн талд байдаг Д  гэдэг хүний тариалангийн талбайн хашаа руу орчихсон байж магадгүй гэж бодоод тэдний тариалангийн хашааг тойроод хартал тэдний хашаан дотор нь манай нэг хар гахай үхчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би Д  ахыг талбайгаа эргэж явахад нь тааралдаж би өөрийнхөө гахайг гэж хэлэлгүйгээр "танай талбайгаар гахайнууд орж байна уу" гэж асуухад өөдөөс "ганц нэг гахай бол орж ирдэг л юм одоогоор бол тийм байхгүй л байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотроо Д  ахыг дайрчихсан байж магадгүй юм байна гэж бодоод тэдний зүүн талынх нь блокон хашаанд орж үзэхэд тэр хашааных нь гадна талд манай нэг цагаан өнгийн гахайн тооройны гэдэс нь задраад үхчихсэн байсан тэгээд тэнд нь байдаг хуучивтар блокон байшин руу нь ортол тэр дотор нь нэг гахай нь бөгсөө чирчихсэн урд талынхаа хоёр хэл дээр явж байсан. Тэгэхээр нь би тэр машин дуудаж тэр бөгс нь гэмтсэн гахайг ачиж өөрийнхөө хашаанд аваачсан тэгсээр байтал гадаа харуй бүрий болсон. Тэгэхээр нь би ахиад Д  ахтай уулзах гээд очтол түрүүнд нь миний хашаанд нь үхчихсэн хэвтэж байхыг нь харсан хар гахайг өөрийнхөө Эл-200 маркийн машинаараа чирчихсэн талбайгаасаа хойшоо өөрийнхөө хашаа руу орж байхыг нь би холоос очиж явахдаа хараад Д  ахын гар утас руу нь залгаж хаана байгааг нь асуухад надад "гэртээ байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "та яагаад худлаа яриад байгаа юм бэ та үхсэн гахай л чирээд явж байна ш дээ наанаа зогсож бай" гэж хэлтэл Д  ах гар утсаа салгалгүйгээр цаанаа байгаа хүндээ "наадхаа салга, наадхаа салга" гэж хэлж байсан. Тэгээд намайг мотоциклтой очихын хооронд нөгөө чирч яваа гахайгаа талбайнхаа зүүн талын захад их халгайтай газар аваачаад хаячихсан байсан. Тухайн үед намайг очиход машин дотор нь хүү Б  нь хамт явж байсан. Тэгээд би Д  ахад "Та яаж байгаа юм бэ хүний гахайг дайрчхаад нууцаар харанхуй болж байхад хаях гээд явж болж байгаа юм уу? Та хүүгээ суулгачхаад арай ч дээ, аль түрүүнд хүн гахайгаа асууж байхад үнэнээ хэлчихгүй нуугаад байсан" гэхэд өөдөөс "яахав дээ ийм л юм болчихлоо, би өөрийнхөө тариан талбайг хамгаалж байна цаашид ч хамгаална, дайрч ална" гэж хэлсэн. ...Д  гэдэг хүн дайрсан энэ хүний буруугаас болж би нийтдээ 6 гахайгаар хохироод байна. Уг зургаан гахайны хамгийн анх нэг нь гахайнуудтайгаа биедээ бэртэл авчихсан ирсэн одоо үхчихсэн. Харин тухайн үед Д  ахын хашааны зүүн талд байдаг хүний хуучин блокон хашаа саравчинд нэг гахай нь бэртэлтэй байсан тэр гахай нь мөн л бас шархаа даахгүй үхсэн. Ингээд нийтдээ миний 4 гахай үхсэн, хоёр нь олдохгүй байгаа. Гахайнууд маань буруу чих хулгар имтэй хар, хар алаг, хоёр цагаан байсан эдгээрүүд нь үхсэн. Харин одоо болтол олдохгүй байгаа хоёр гахай нь цагаан өнгөтэй байсан. Миний мэдэхээр бол миний 4 гахайг дайрсан үүнээс газар дээрээ хоёр үхээд дараа нь шархаа даахгүй хоёр нь үхсэн. Би бол дайрч алж байхыг нь нүдээрээ хараагүй харин машиндаа чирээд явж байхыг нь нүдээрээ харсан. Дайрч алсанаа өөрөө ч надад хэлж хүлээн зөвшөөрсөн. Одоо олдохгүй байгаа хоёр гахайг би мөн л Д  гуайг л дайрчихсан тэгээд хол хаячихсан байх гэж бодож байна. Олдохгүй байгаа хоёр гахайныхаа сэг, зэм болон үхсэн байдлаар олоогүй. Би гомдолтой байна. Д  гэдэг хүнээс 6 гахайгаа нэхэмжилнэ. Мөн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна. Гэмт хэргийг Д  гэдэг хүн хүүхэдтэйгээ нийлж үйлдээд нуун дарагдуулсан харуй бүрийгээр чирч явсан болохыг нь би нүдээрээ харсан. Иймд миний маш хувьд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 13-14, 15-16, 130/,

Иргэний нэхэмжлэгч Д.Б гийн өгсөн: “.. Мицубиши Л-200 маркийн тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд Д.Б  миний нэр дээр бүртгэлтэй боловч минийх биш миний аав Д.Д ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. Одоо уг тээврийн хэрэгслийг миний аав Д.Д  унаж байгаа. Миний аав Д.Д  худалдаж авсан байгаа. Уг машиныг зарсан хүн нь Улаанбаатар хотод надтай ойрхон байсан учир аав маань намайг миний өөрийн нэр дээр авчих гэж хэлээд тэгээд миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Тухайн үйл явдал болсон орой намайг ажлаасаа ирэхэд аав Д.Д  гахай дайрч гэмтээсэн талаар хэлж анх мэдсэн. Намайг орой ажлаасаа ирэхэд аав маань гахай дайрсан чинь үхчихсэн байна. Энэ гахайг хаях хэрэгтэй байна гэхээр нь би аав Д.Д т тусалж хамт явж үхсэн гахайг хаях гэж байхад гахайны эзэн Мандахбаатар харсан байгаа. Би аав Д тай хамт явж гахай дайрсан зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх 20, 141/

Шүүгдэгч Д.Д ын өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар баг Өвсөн дэнж гэх газарт миний тарьсан 8 га овьёосны талбай руу 16-17 тооны гахай поолин дотор ороод ургасан овьёосыг тасдаж идэн эвдэж сүйтгээд байсан. Би уг гахайнуудыг орох болгонд нь хөөгөөд байсан. Би 2021 оны 7 дугаар сарын 15-ны үед Мицубиши пикаф 1200 маркийн, ..ирсэн 15-13 тооны гахайг хөөгөөд явж байсан тэгтэл гахайнууд эргэж пооль руу орох гэж зүтгэсэн. Миний машины 2 хажуу талаар гахайнууд дайраад өнгөрөхөөр нь машины жолооны хүрдийг зөв тал руу нь ханатал дараад ухарсан тэгтэл миний машины урд дугуйнд 1 гахай хүрэх шиг болсон. Машины арын брохов хэсэгт 1 гахай хүрэх шиг болсон. Тэгэхээр нь машинаа зогсоогоод машинаас бууж бух гахайг явган туугаад Эрдэнэсант сумын төв рүү оруулсан Орой 16 цагийн үед нөгөө гахайнууд ахин миний овьёосны талбай руу орох гэж ирсэн Тэгэхээр нь ахин эргүүлж хөөсөн. Маргааш нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өглөө тэр гахайнууд бүгд миний тарьсан овьёосны талбайд хоносон байсныг харсан. Би ахин уг гахайнуудыг хөөж байхад миний овьёосны талбайн хажууд хар цоохор зүстэй, 1 тооны гахай үхсэн байсан. Эзэн нь олдохгүй болохоор нь тэнд үхсэн гахайг 3 хонуулсан. Тэр үед манай миний овьёосны талбайгаас 300-400 метр зайд 1 тооны шархтай, жижигхэн цагаан гахай нохойд бариулж үхсэн байсан. 2021 оны 7 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед манай гэр ин ойролцоо үхсэн байсан хар цоохор гахай өмхийрч муудаж үнэртээд байхаар нь өөрийн хүү Б гийн хамт Мицубиши пикаф L200 маркийн, ..улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан чирч холдуулсан. Уг гахайнуудын эзэн нь гарч ирэхгүй байж байгаад яг тэр гахайг чирч хаяж байхад багийн дарга Мандахбаатар нь манай гахайг дайрч алаад хаялаа гэж ирж хэрүүл хийж эхэлсэн. Тэнд хэрүүл болоод Мандахбаатарт чиний гахайг би зунжин маллаж байна та нар гахайгаа хариулсангүй гэж хэлэхэд Мандахбаатар нь ахин 2 гахай бөгс нь хэмхэрсэн ирсэн, ахин 2 гахай алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мандахбаатарт хандан чиний алга болсон гахайг би мэдэхгүй чи гахайгаа хариулсангүй гэж маргалдаад өнгөрсөн. Маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Мандахбаатар нь дүүгийн хамтаар ирж миний гахайны хохиролд 5 000 000/таван сая/ төгрөг өгчих тэгвэл гомдол саналгүй салъя гэж тохирох юм ярьсан. Би тухайн үед тэр саналыг нь хүлээж аваагүй яагаад гэвэл миний овьёосны хохирлыг хэн төлөх юм гэж хэлээд дургүйцсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш Мандахбаатартай холбогдоогүй. 2021 оны 8 дугаар сарын 02-ний өдөр манай талбайд гахайнууд ахин орж ирэхээр нь ахин хөөгөөд хашаанд нь аваачиж өгөхөд миний дайрч гэмтээсэн гэх гахай зүгээр, 3 ширхэг тоорой гаргасан хашаандаа байж байсан. Миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Машин зүгээр эвдрэлгүй байсан. Би эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би поолинд машинтай гахай хөөгөөд ухарч байхдаа машины ард 1 гахай мөргүүлэх шиг болсон бас машины урд талд гахай мөргүүлж гэмтсэн. Тэгээд би машинаас буугаад гахайг явган хөөхөд гахайнуудыг хөөхөд зүгээр явж байсан. Маргааш нь 1 гахай үхсэн байсан. Мандахбаатар нь 2 гахай алга болсон гэсэн тэгтэл 2021 оны 7 дугаар сарын 28-ны өглөө 4 дүгээр бригадын сахиул Ёндон гэх айлын гадна Мандахбаатарын 1 тооны гахай явж байсан. Би тэр өдөр нь Мандахбаатарт танай гахай тэнд явж байна гэж хэлсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх 21-22, 60-61/,  

Шинжээч Г.Амбасэлмаагийн өгсөн: “Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ирсэн тул уг өдөр 4 тооны гахайны зах зээлийн үнэлгээг гаргасан. Үнэлгээг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гаргасан бөгөөд хэрэв 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг гаргахааргүй бол 13 хоногийн хугацаанд зах зээлийн үнийн мэдээлэлд өөрчлөлт орохгүй тул үнэлгээний дүн өөрчлөгдөхгүй.” гэх мэдүүлэг /хх 127/,

Гэрч С.Үүрмандахын өгсөн: “Би Мандахбаатарын төрсөн дүү нь байгаа юм. Манай ах 2020 оноос хойш гахай маллаж байгаа. Нийт 16 тооны гахайтай байсан. 2 тооны гахай ор сураггүй алга болж, 1 тооны хээлтэй, 1 тооны хээлгүй гахай Д ын тариалангийн талбайн ойролцоо үхсэн байдалтай байсан. Харин 1 тооны хар алаг гахай бөгсөн бие нь бэртсэн, 1 тооны цагаан гахай цээж хэсэг нь гэмтсэн байж байгаад үхсэн.” гэх мэдүүлэг /хх 133/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №07/199 дугаартай “Монгол улсын иргэн С.М ын өмчлөлийн 4 тооны гахайны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 7 дугаар сарын 28-ны байдлаар 2 628 400 /хоёр сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуу/ төгрөг болно.” гэх тайлан /хх 26-33/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Д.Д ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Д.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Д  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Д.Д т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Д.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Д ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М ын эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд хохирогчоос “хохирол төлбөрөө барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй” /хх 146/ гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн 2134001690403 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, .. улсын дугаартай М.ФИКАЛ Л-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоол /хх 123/-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Хөтөлнуур Дашдамбын Д ыг бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2134001690403 дугаартай хэрэгт .. улсын дугаартай Mitsubishi Pickup L200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг,

            шүүгдэгч Д.Д  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ