Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/405

 

 

 

 

 

 

 

 

 

2022           10             10                                                  2022/ШЦТ/405

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

  Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З овогт Б-н Б д холбогдох эрүүгийн 2234004880434  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, З овогт Б-н Б , .. оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Б  нь 2022 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт ногооны талбай дээр “ажил хийж байгаа нэртэй архи уулаа” гэх шалтгааны улмаас иргэн Д.Г ийн нүүрэн тус газар нь архи цацаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234004880434  дугаартай хэрэгт авагдсан

 

Шүүгдэгч Д.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Лувсан ногоон талбай дээр ажиллахаар явсан өөрийн техник, трактортой явсан. Гэртээ ирэхгүй болохоор нь 6 сарын 24-ний үүрээр талбай дээр өөрийн охин Одонцацралын хамт очсон. Тэгсэн манай нөхөр Лувсан, Г  гэх эмэгтэйн хамт хоёулахнаа талбай дээр архи уугаад сууж байсан. Би уурандаа ууж байсан архийг нь асгаад үлдсэн архийг нь Г  гэх эмэгтэйн нүүр лүү цацсан. Тэгээд маргааш өглөө нь нөгөө Г  гэх эмэгтэй Улаанбаатар хот руу яваад нүд юм харахгүй байна гээд би нөхөр Лувсангийн хамт очиж Солонго гэх хувийн нүдний эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлчхээд би нөхөр Лувсангийн хамт сумандаа ирсэн. Манай охин Одонцацрал нь Г  гэх эмэгтэйд гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй. Талбай дээр манаа нөхөр Лувсан, Г  хоёр архи уусан байсан. Ууж байсан архийг нь нэрийг мэдэхгүй Хятад архи байсан. Г т би гар хүрч цохиж зодоогүй. Г т өөр гар хүрсэн хүн байхгүй. Би бусдад учруулсан хохирол гэж Д.Г т 5 000 000 төгрөг өгсөн. Одоо бид хоёр эвлэрсэн.

Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би Д.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо бүрэн барагдуулж Д.Г аас уучлалт гуйсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 18, 20, 50/,

Хохирогч Д.Г ийн өгсөн: “Миний дүү Г  гэдэг хүнийг гуйгаад төмсөндөө сетик явуулсан байна гэхээр нь би талбай очиж үзсэн чинь сетик явах гэр болсон байсан. Ингээд Гантөмөр гэж хүнтэй уулзахад та миний талбайд сетик аваад өгөөч, гээд уулзсан чинь за болно чи яваад 20 литр түлш хийгээд ир гээд сум яваад 20 литр түлш авчраад Гантөмөр ахад өгсөн 1 га нь 80 000 төгрөгөөр 3 га нь 240 000 төгрөг болсон энэ ажлаа дуусаад 20 литр түлшний мөнгөө хасаад би өгөх байсан. Манай төмсний талбайд төмс манаад явж байтал Г  ахын найз гээд нэг хүн ирээд, урд байж байгаад ирлээ, чамайг зорьж ирлээ гээд 60 градусын архи авчирч өгсөн. Би шөнө болж байна маргааш явж дуусгах уу гээд Г  ахад хэлсэн чинь ах нь маргааш их олон га-д ажиллана гээд дуусгая гэсэн. Тэгээд нөгөө архи авчирсан найз нь архиа задлаад Г  ахад өгсөн чинь би талбайд явж байгаа одоо уухгүй гээд ёс юм байна даа гээд эргүүлээд өгсөн. Надаа хийж өгөхөөр нь би уудаггүй гээд буцаагаад өгсөн. Ингээд нөгөө ах түрүүлээд яваад өгсөн. Манай талбай дээр ороод Лувсан ах ажиллаж байхад Б ь эгч, охинтойгоо цуг ирээд хоол, цай авчирч өгсөн тэр үед архи өгсөн Баатараа гэх ах байсан. Эхнэр хүүхдийг нь явсны дараа архиа гаргаж өгсөн. Манай талбай дээр 2-3 тойроод дуусах гэж байхад Лувсан ах намайг дуудаад одоо дуусаж байгаа юм чинь ах ганц татъя гээд архинаас уусан. Надаа өгөөд би уудаггүй гээд байж байтал эхнэр Б  нь охинтойгоо хүрээд ирсэн. Тэгээд одоо болтол дуусаагүй байгаа юм уу гэж хэлэхээр нь эвдрээд зогсолт ихтэй одоо удахгүй дууслаа гэж хэлсэн чинь Б  эгч чи муу биеэ үнэлж л явуулж байгаа биз гээд миний нүүр лүү архи цацсан. Тэр үед нүд харанхуй оргиод л юм харж чадахаа больсон. Би Б  эгчид эмнэлэг явъя гээд хэлсэн чинь, чи ичихгүй бол нүүрэндээ архи цацуулсан гээд эмнэлэг орохгүй юу гэж хэлсэн. Миний машин асахаа больсон байсныг Лувсан асааж өгсөн машин барьж явсаар байгаад гэртээ орсон. Нүд өвдөөд байхаар нь Улаанбаатар хот орсон. Ингээд одоо эмчилгээ хийлгэсэн байна. Ер нь бол нүд гайгүй болж байна. Тоос шороотой нөхцөлд байж болохгүй гэж эмч зөвлөсөн. Одоо хэвтэж байгаа эмнэлгээсээ гараад дахиж Солонго эмнэлэгт очиж үзүүлнэ. Хараа бол сайжирч байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Гэрч Л.Лувсангийн өгсөн: “Би 2022 оны 6 сарын 23-ны орой 21 цагийн талбай дээр байж байхад Г  гэх эмэгтэй ирээд өөрийн талбай дээрээ Кон буюу сетик яваад өгөөч гэсэн би Г тай үнэ хөлсийн тохироод Г ийн талбай дээр очсон ингээд сетик явж байгаад би өөрийн найз Батбаатар гэх залууг дуудаад Замын-Үүд яваад ирсэн гэхээр нь надаа нэг шил Хятад архи авчирсан гэхээр нь тэрийгээ аваад хүрээд ир гээд дуудсан манай найз Батбаатар нь ганцаараа нэг шил Хятад архи аваад ирсэн архиа надаа өгөөд хариад уугаарай гэсэн би найзын авчирсан архи гээд 3-лаа нэг нэг татчих уу гээд задлаад хийгээд өгтөл Батбаатар, Г  хоёр уугаагүй би архинаас 3 татчихаад манай найз Батбаатар архийг чинь гэрт чинь аваачаад үлдээчихье чи очоод уугаарай гэхээр нь үгүй үгүй надаа үлдээчих гээд аваад үлдсэн Г  за за ах би архийг чинь аваад машиндаа хийчихье гээд аваад үлдсэн манай найз Батбаатар яваад өгсөн би пойлонд явж байгаад зогсоод нөгөө архинаас нэг татчъя гээд Г ийн машинд орж суугаад 30 орчим минут болж байсан эхлээд Г  уудаггүй гээд татахгүй байсан сүүлд нь нэг, хоёр татсан юм тэгээд ажлаа дуусгая гээд манинаас буутал нэг машин ирсэн тэгсэн манай эхнэр, охин хоёр байсан би эхнэр Б ь, охин Одонцацрал хоёртой муудалцаад хэрэлдсэн яах гэж ирсэн юм бэ гэж би уурлаад трактороо асаагаад талбайд ажилдаа гарсан ингээд буцаад иртэл манай эхнэр охин хоёр явсан байсан, нөгөө Г  гэх эмэгтэй надад хандаж хэлэхдээ танай эхнэр миний нүүр лүү архи цацсан нүд юм харж болохгүй байна машинаа асааж чадахгүй байна гээд машиныг нь асааж өгөөд явж чадах уу гэтэл чадна гээд Г  яваад өгсөн би ч гэр лүүгээ явсан. Г тай утсаар холбогдоход одоо гайгүй л гэсэн нүд нь жаахан улайлттай байна гэсэн. Хаана эмнэлэгт байгаагаа хэлэхгүй байна. Би трактороо унаад талбай дээр явж байсан тухайн үед нь байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 22/,

Гэрч Л.Одонцацралын өгсөн: “Миний аав Лувсан нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ногоон талбайд ажиллаж байхад шөнө 6 сарын 24-ний 01 цаг өнгөрч байхад кино үзээд дуудчихаад миний аав ирээгүй байсан. Тэгтэл ээж төв дээр очмоор байна гээд талбай орсон. Тэгтэл аав трактороо унтраачхаад талбайн хажууд зогсож байсан машинаас буугаад трактордоо суугаад хөдөлсөн, манай ээж Б ь нь машин дотор сууж байсан эмэгтэй хүнтэй уулзаад яагаад ажил хийж байгаа хүнтэй архи ууж байгаа юм гээд хэлсэн. Манай ээж Б ь уурандаа ууж байсан архийг нь нөгөө эмэгтэй рүү цацсан юм байна лээ. Тухайн үед би бол машин дотроос буугаагүй. Би ээжийг явахад тухайн үед гэртээ ирээд Жаргалант сумаас аавынд байсан хүүхдүүдээ аваад шөнөдөө Улаанбаатар хот руу ороод ирсэн өглөө нь нөгөө эмэгтэй нүд нь юм харахгүй болохгүй байна гээд хот руу орж ирэхээр нь эмнэлэгт аав ээж хоёр дагуулж очиж үзүүлсэн. Одоо хаана эмнэлэгт хэвтэж байгаа талаар мэдэхгүй байна. Би машинаас буугаад Г  гэх эмэгтэйд яагаад шөнө орой архи уугаад сууж байгаа юм бэ ядаж өөрийнхөө насны хүнтэй архи уугаа ч гэж хэлсэн түүнээс тэр хүнд гар хүрч цохиж зохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед манай аав, ээж, Г  бид 4 л байсан.” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9128 дугаартай шинжээчийн: “1.Д.Г ийн биед баруун нүдний эвэрлэгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 27/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 717 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “1.Д.Г ийн биед баруун нүдний алимны салстын улайлт, эвэрлэгийн өнгөц шархлаа гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр буюу спиртийн цочроор үйлчлэлээр үүсэх боломжтой. 2.2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9128 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Г ийн биед учирсан баруун нүдний алимны салстын улайлт, эвэрлэгийн шархлаа нь “Солонго” нүдний эмнэлгийн эмчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үзлэг, шинжилгээгээр батлагдсан байна. 3.Д.Г ийн биед учирсан гэмтэл нь нүүрэн тус газар архи цацах үед үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх 30-32/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Д.Б ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Д.Б ьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Баяржаргал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Г.Баяржаргалд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Д.Б ьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Д.Г  нь хохирлын 5 000 000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234004880434  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч З овогт Б-н Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ьд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234004880434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.БАТЖАРГАЛ