Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/777

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Цогтгэрэл

хохирогч “Голомт Банк”-ны хууль ёсны төлөөлөгч Г.Бөртэ

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт ********* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19020099****088 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********* оны **** дугаар сарын ****-нд Булган аймагт төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “*********” группын “М” банкны төслийн зээл хариуцсан зөвлөхөөр гэрээгээр ажилладаг, “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт /4-17 насны/, Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,/РД: ГЭ*********1/, ****.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

********* нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны салбарын захирлаар ажиллаж байхдаа;

 Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч **** “танд дараа зээл авах хэрэгтэй бол тусална, мөн гэрчилгээ чинь хэрэгтэй бол хэрэгтэй үед чинь шууд чөлөөлөөд өгнө” хэмээн итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Жаргалант 5 дугаар байрны ************ тоот байрыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 98.000.000 төгрөгийн зээлийн барьцаалан шилжүүлж, зээлийн мөнгийг өөрийн дансаар авч хувийн хэрэгцээндээ зарцуулан өмчлөх эрхийг залилж авсны улмаас хохирогч **** 208,358,750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн таньж мэддэг, “Голомт банк”- наас зээлийн эрхтэй карт авч ашиглах хүсэл, зорилго байгаагүй 6 хүмүүсийн нэр дээр тэдгээрт мэдэгдэлгүйгээр хувийн мэдээллийг нь ашиглан “Голомт банк”-ны зээлийн эрхтэй кредит картыг захиалан гаргуулж, өөртөө авч, ашиглаж буюу ************ нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны “32-ын тойрог тооцооны төв”-өөс,

************ нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр,

************, ************, ************ нарын нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус тус Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны “120-н мянгат” салбараас,

************ нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны “Зайсан Скуэр тооцооны төв”-өөс тус тус “Голомт банк”-ны зээлийн эрхтэй кредит картыг гаргуулан авч, улмаар иргэн ************ нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 22,878,140 төгрөгийг,

************ нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,623,500 төгрөгийг,

************ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 6 дугаар сарын ****-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,678,178 төгрөгийг,

************ийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,626,612 төгрөгийг,

************гийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны **** дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,482,529 төгрөгийг,

************ нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,524,578 төгрөгийг автомат төгрөгийн машинаас, бэлнээр зарлага хийж авсан болон тухайн картуудаар худалдан авалт хийсэн зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Голомт банк”-ыг залилсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, нийт ****0,813,5**** төгрөгийн их хэмжээний хохирол учруулан бусдад нийтдээ 309,172,************7 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ********* нь “2019 оноос хойш шүүхээр явж байна. Миний хийсэн үйлдэлтэй холбоотойгоор олон хүн хохирсон,  асуудал маш их гарсан. Манай хоёр өмгөөлөгч шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцоно гэдэг. Миний хувьд бол ямар нэгэн арга саам хэрэглэж цаг хугацаа хожих шаардлагагүй гэж үзэж байна. Би өөрийн үйлдэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгч нараасаа эсрэг байр суурьтай байгаа тул Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтэй байна. Иймд өмгөөлөгч нараасаа татгалзаж байна.” гэв.

Иймд шүүгдэгч *********ыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* “Улсын яллагчийн уншиж танилцуулсан материалтай 2-3 удаа уншиж танилцсан. Миний зүгээс энэ хэргийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хүмүүсийн мэдүүлэг үнэн зөв. Миний хувьд 2009 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсөөд банкны салбарт ажиллаж эхэлсэн. Голомт банкинд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Өмнө нь 6 жил Хас банкинд ажилласан. Миний үндсэн мэргэжлийн чиглэл бол бизнесийн хөгжил буюу банкны үйлчилгээг харилцагчдад хэрхэн яаж амар хялбар аргаар хүргэх, яаж харилцагч татах вэ гэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Зээлийн бүтээгдэхүүн борлуулах чиглэлээр ажиллаж байсан. Одоо ч санхүүгийн салбарт компани үүсгэн байгуулаад ажиллаж байна. 2018 оны 4 дүгээр сард Голомт банкнаас зохион байгуулсан “Нэкст Чампион” буюу жижиг дунд бизнес эрхлэгчид дараагийн том компани болох зорилготой санхүүгийн байгууллага сурталчлах, шинээр харилцагч татах үйлчилгээнд Голомт банкны Бизнес хөгжлийн газрын жижиг дунд бизнесийн хэлтэс буюу манай хэлтэс энэ арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Энэ арга хэмжээнд ойролцоогоор 2000 орчим хүний нэрс гаргаж Голомт банкинд ажиллаж байгаа удирдах ажилтнаас эхлээд дунд шатны гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байгаа бүх хүмүүсийн дотроос 3-5 хүний нэр авч уг арга хэмжээнд хүмүүсийг урьж оролцуулсан. Энэ арга хэмжээнд ойролцоогоор 770 орчим хүн оролцож Шангрилагийн том зааланд хийсэн. Энэ арга хэмжээнд оролцсон 770 хүний 50% нь Голомт банкны харилцагч, үлдсэн 50% нь бусад банкны харилцагч байсан. Эдгээр хүмүүс тодорхой жижиг дунд бизнес эрхлэхээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчийг дэмжиж ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажилладаг хүмүүс байсан. Уг арга хэмжээнд ирсэн бүх хүмүүст 5.000.000-15.000.000 төгрөгийн алтан картыг Голомт банкны зээлийн хороогоор шийдвэрлэж картыг өгөх шийдвэр гарсан. Голомт банкны картын хэлтэст картын үйл ажиллагаа хариуцаж байгаа хүнээр хэвлэгдэж арга хэмжээний үеэр тухайн харилцагчийг урьсан салбарын эдийн засагч нараар дамжуулж картыг гардуулж өгөөд тухайн арга хэмжээний үеэр гэрээнд гарын үсэг зуруулсан. Арга хэмжээнд очиж чадаагүй хүмүүсийг дараа нь салбар дээр дуудаж гэрээ байгуулж өгсөн. Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч Голомт банкнаас гаргасан гомдлын дагуу 2019 оны 12 дугаар сард анхны мэдүүлгийг авч байсан. Мэдүүлэг авах үеэр мөрдөгч надад Голомт банкны 22 харилцагчийн нэр байна. Эдгээр харилцагчид 120-оос дээш хоносон. Хугацаа хэтрэлттэй байгаа. Үүнтэй холбоотой картууд төлөгдөөгүй байна. Энэ хүмүүсийн картыг чи залилж авсан уу гэх агуулгаар байцаалт авсан. Хэргийн материалд 6 хүний мэдүүлэг байдаг. Эдгээр хүмүүсийг залилсан байна гэдэг. Эдгээр 6 хүний хоёр нь манай эхнэрийн төрсөн ах, нөгөөх нь төрсөн ахынх нь эхнэр. ************, ************, ************ гэх хүмүүс байгаа. Нөгөө хүмүүс нь ************, ************, ************ гэх хүмүүс байгаа. Голомт банкны бизнесийн хөгжлийн салбарын захирал Байгалмаагийн өгсөн мэдүүлэг, Зайсан салбарын захирал ************ нарын өгсөн мэдүүлэг, Голомт банкны хууль ёсны төлөөлөгч Жавхлангийн мэдүүлэг зэргээс улсын яллагч уншиж танилцууллаа. Энэ ажиллагаанд Голомт банкийг төлөөлж мэдүүлэг өгөхөөр ирсэн хууль ёсны төлөөлөгчийн хувьд банкны эрх үүргийг хамгаалах зорилготой байгаа. 14 хүний картыг ямар ч бичиг баримтгүйгээр гаргасан гэдэг. Энэ 14 хүнд холбогдох бичиг баримт байсан гэж ярьдаг. Тэр нь ************ нарын бичсэн мэйл хаягт байгаа. “Нэкст Чампион” арга хэмжээний үеэр тараагдсан картуудын дийлэнх нь хугацаа хэтэрсэн байсан” гэх өгүүлбэр зээлийн асуудал хариуцсан захирал ************ гуайн бичсэн мэйлд байсан. Дээрх 6 хүмүүсээс мөнгө зээлж авсан. Мөнгө авахын тулд утсаар ярьж карт захиалуулсан. Карт захиалах үйл ажиллагаа “Нэкст Чампион” арга хэмжээтэй холбоотойгоор явсан. “Нэкст Чампион” арга хэмжээнд оролцогчдын нэрс нь банкнаас гаргаж өгсөн exel файлд байсан. ************ын нэр болон анх байцаалт өгөхөд очсон 22 хүний нэр байхгүй ч байх магадлалтай. Ийм байдлаар өрөөсгөл хандаж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад байна. Голомт банкны хохиролтой холбоотойгоор хэлэхэд тэр мөнгийг нь зээлж аваад тодорхой хэсгийг хэрэглэсэн хүмүүс өөрсдөө төлсөн. Би өөрийнхөө авсан мөнгөний хүүг нь төлөөд Сүхбаатар дүүрэгт байрлах өөрийн эзэмшилд байгаа орон сууцыг Голомт банкинд хүлээлгэн өгөхөөс гадна 70 орчим сая төгрөгийг Голомт банкинд төлсөн. Хохирол төлнө гэдэг нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. ************ 2-3 удаа мэдүүлэг өгсөн байдаг. ************тай анхнаасаа хэрүүл маргаан үүсгээгүй. 2017-2018 оны хооронд дансанд нь 84.000.000 төгрөг төлсөн. 84.000.000 төгрөг төлөгдсөнөөс хойш хугацаа хэтэрсэн зээлийн хүү төлөгдөхгүй удсанаас хойш Голомт банкнаас ************т хандаж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж залилсан гэх гэмт хэрэг болсон. Зээлийн хорооны хурал Голомт банкны Их дэлгүүр салбарын зээлийн эдийн засагчийн мэдүүлэгт тодорхой байдаг. ************ийн хүсэлтийн дагуу бичиг баримт нь бүрэн байсан. Зээлийн хороонд би ороогүй. Манай ахлах Ундрахбаяр болон гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр шийдсэн байгаа. Журам зөрчсөн асуудал байхгүй байна. Голомт банканд шалгуулъя гэх хүсэлтийг өгсөн боловч банкны зүгээс ямар нэгэн тайлбарыг өгөөгүй. Голомт банктай холбоотой 2 хэрэг, ************тай холбоотой хоёр хэрэг нэгтгэгдэж ирсэн. Голомт банкийг залилсан үйлдэлд маргахгүй байна. Сэтгэл зүй, эд хөрөнгийн олон төвөгтэй байдал үүссэн. Хоёр өмгөөлөгчөөсөө татгалзаад шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж байгаа шалтгаан нь нэгэнт болоод санхүүгийн болон сэтгэл санааны хохирол үүссэн байхад мэтгэлцээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Би өөрийн эзэмшилд байсан Сүхбаатар, Баянгол дүүрэг дэх байруудыг хохирол төлбөртөө шилжүүлж өгсөн.  Ер нь хүмүүсийн нэр дээр гаргасан картнаас авсан мөнгө болон ************ийн байрыг барьцаалуулж зээл гаргаж мөнгийг нь авсан асуудлын зарцуулалтын тухайд манай 3 дахь хүүхдийн тархинд мэс засалтай хийгдсэнтэй холбоотой төлбөрийн асуудал байсан. Хүүхдийнхээ өвчин зовлонг ямар нэгэн шалтаг шалтгаан болгож тайлбарлаж яримааргүй байсан юм. Мөн эхнэрийн ажиллуулдаг гутлын дэлгүүрт зарцуулсан юм. Голомт банкны хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Шүүхээс оноох хариуцлагыг хүлээхэд  бэлэн байна.” гэсэн мэдүүлэг,

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Бөртэ “Өөрийнхөө албан тушаалын байдлаа ашиглаж холбогдох дүрэм, журмыг зөрчиж 6 кредит картыг олгож, тухайн картуудыг ашиглаж хөрөнгө завшсан. Манай байгууллага энэ хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан 6 кредит картын асуудал явж байгаа. 2021 оны 08 дугаар сард хохирол төлбөр төлөх гэрээ хийгээд хохирлын талаар зөвшилцөөд 2022 оны 04 дүгээр сард гэрээгээр заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 6 кредит картыг албан тушаалын байдлаа ашиглаж Голомт банкинд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байгаа. Голомт банкинд учирсан бүх хохирол бүрэн төлөгдсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл,             

Нэг. Шүүгдэгч ********* нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны салбарын захирлаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч **** “танд дараа зээл авах хэрэгтэй бол тусална, мөн гэрчилгээ чинь хэрэгтэй бол хэрэгтэй үед чинь шууд чөлөөлөөд өгнө” хэмээн итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Жаргалантын 5 дугаар байрны ************ тоот байрыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 98.000.000 төгрөгийн зээлэнд барьцаалан шилжүүлж, зээлийн мөнгийг өөрийн дансаар авч хувийн хэрэгцээндээ зарцуулан өмчлөх эрхийг залилж авсны улмаас хохирогч **** 208.358.750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

1.1 “Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Хан-Уул дүүргийн 1 хороо Жаргалантын 5-************ тоотод байрлах ****7 кв метр талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 208.358.750 төгрөг..” гэсэн тайлан (7 дугаар хавтаст хэргийн 32-43 дахь тал)

1.2  Хохирогч Д.************ нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Голомт банктай байгуулсан ЗГ2705112273 дугаартай гэрээний хуулбар (7 дугаар хавтаст хэргийн 76-82 дахь тал)

1.3 Хохирогч Д.************ийн Голомт банкны дансны хуулга (7 дугаар хавтаст хэргийн 83-92 дахь тал)

1.4 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ****2/ШШ2019/01973 дугаартай шийдвэр (7 дугаар хавтаст хэргийн ****2-****3 дахь тал)

1.5 Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1618 дугаартай магадлал (7 дугаар хавтаст хэргийн ****4-****6 дахь тал)

1.6 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1177 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас (7 дугаар хавтаст хэргийн ****7 дахь тал)

1.7 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ****2/ШЗ2019/15899 дугаартай шүүгчийн захирамж (7 дугаар хавтаст хэргийн ****8 дахь тал)

1.8 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02/0345 дугаартай “Эд хөрөнгө хураах тогтоол” (7 дугаар хавтаст хэргийн ****9-1**** дахь тал)

1.9 *********ын Голомт банкны 2705****6969 дугаарын дансны гүйлгээний хуулга, /2017 оны **** дугаар сарын 08-ны өдөр Д.************аас 97 000 000 төгрөг шилжүүлсэн байх ба зээл төлөв, кредит картын төлбөр төлөв гэсэн утгатайгаар шилжүүлэг хийгдсэн баримт (7 дугаар хавтаст хэргийн 212, 246-250 дахь тал)

1.10**** *********ын 2705****6969 дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (8 дугаар хавтаст хэргийн 33-34 дэх тал)

1.11 Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны **** сарын 20-ны өдрийн 1238 дугаартай албан бичиг (8 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал)

1.12 *********ыг Голомт банкны Их дэлгүүр салбарын захирлын ажилд томилсон тухай Голомт банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Н/08 тушаалын хуулбар, хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолт (8 дугаар хавтаст хэргийн ****2-****3 дэх тал)

1.13 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.************ийн хохирогчоор өгсөн: “...Тухайн үед ************ нь надад эд хөрөнгөө барьцаалаад зээл аваад өгөөч ээ, танд дараа зээл авах хэрэгтэй бол тусална, мөн гэрчилгээгээ авна гэх юм бол шууд хэрэгтэй үед чинь чөлөөлөөд аваад өгнө гэж хэлсэн учир би итгээд зээл авч өгөх болсон юм. Надад мөнгөний хэрэгтэй байна гэрчилгээгээ түр барьцаанд тавиад зээл аваад өгчих гэж хэлснээс өөрөөр ямар нэг зүйл хэлээгүй, уг мөнгийг юунд ашиглах гэж байгаа талаар дэлгэрэнгүй хэлээгүй. Миний нэр дээр гарсан 98.000.000 төгрөгийн зээлээс эрсдэлийн 1% суутгагдаад тэгээд 97.000.000 төгрөг ************ руу шилжүүлсэн, би нэг ч төгрөг аваагүй. Зээл олгогдлоо гээд миний өөрийн Голомт банкны данс руу ороод эргээд шууд хэдхэн секундийн дотор ************ын данс руу шилжсэн. Зээл авах үед ************ нь өөрөө хийнэ, гэрчилгээгээ авна гэх юм бол тэр дор нь чөлөөлөөд гэрчилгээг аваад өгнө гэж хэлж байсан, гэтэл зээл авснаас хойш 1 жилийн хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй байсан, нэг өдөр Голомт банкнаас над руу утасдаад та зээл ээ төлөөч ээ төлөлт хийгдээгүй байна гэж хэлсэн. Ингээд би 1 жилийн хугацаанд ************ыг нэг ч төгрөг зээлийн төлөлтөд хийгээгүй гэдгийг мэдсэн. Ингэж мэдсэнээс хойш ************ дуртай дургүй барагцаагаар 90 гаран сая төгрөг төлсөн. Анх 98.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 1 жилийн хугацаанд зээлийн төлбөрт мөнгө төлөөгүй учир зээлийн хүү, алданги нийлээд банкнаас 180 орчим сая төгрөг болсон байсан, ингээд төлөлт нь хүү алдангитай хийгдээд одоо 83 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэр 83 сая төгрөг гэж гарсан. Одоо барьцаанд тавигдсан байр Голомт банкны нэр дээр байгаа бөгөөд иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан бөгөөд үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулахаар нийтэд зарлаад байна. Үл хөрөнгө шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн байна. Шинэбиш гэдэг хүн байсан, тухайн зээл авсан салбарын захирлаар ************ өөрөө байсан, тухайн үед салбартаа өөрсдөө шийдвэр гаргаад зээл олгосон байсан. Тухайн үед надад баримт өгөөд гарын үсэг зуруулахад ямар бичиглэл хийгээгүй гүйлгээний баримт байсан, энэ баримтыг Шинэбиш өгсөн, энэ мэтчилэн Шинэбиш нь бүх зүйлийг хариуцаад хийсэн. Миний хувьд Шинэбиш нь ямар ч бичиглэлгүй баримт дээр гарын үсэг зуруулсан, теллерийн хийх ёстой мөнгөний гүйлгээний ажлыг хүртэл өөрөө хариуцаад хийгээд яваад байсан. Мөн миний данс руу орсон мөнгийг хэдхэн секундийн дотор салбарын захирал ************ын данс руу хүртэл шилжүүлсэн. Шилжүүлсэн хүн нь ахлах эдийн засагч Шинэбиш байсан. Мөн зээл эргэн төлөхтэй холбоотой асуудлыг хүртэл өөрсдөө аргалаад яваад байсан байгаа нь харагдаж байна. Учир 1 сарын зээл төлөгдөөгүй бол зээлдэгчээс нэхэгдээд  асуудал болдог гэтэл 1 жилийн хугацаанд энэ асуудлыг өөрсдөө дараад яваад байсан байна. Үүнийг хэрхэн яаж аргалаад явсан талаар би мэдэхгүй байна, ямар ч байсан өөрсдийн гаргасан зээлийг гаргаад явсан байна, мөн ингэж аргалж яваад сүүлдээ дээд байгууллагадаа мэдэгдээд асуудал үүссэн. Дүгнэж хэлэхэд Шинэбиш нь өөрөө хамтран зээлийн гэрээ салбарын захиралдаа гарган өгсөн бөгөөд бүтэн 1 жилийн хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй байхад хүү, алданги тооцуулан төлбөрийг зохиомлоор өсгөсөөр байгаад 180 сая төгрөгт хүргэсэн байна, энэ явдалд бас гомдолтой байна. Үүнээс үүдээд төлбөрт барьцаанд тавьсан байр хүртэл хураагдсан. Мөн нэмж хэлэхэд төв банкныхан энэ асуудлыг сайн мэдэж байгаа бөгөөд банкны салбарынхан энэ зээлийн мөнгийг аваад хэрэглэсэн гэдгийг мэдсэн. Тэгсэн мөртлөө ямар учраас надаас гаргуулан авах гээд байгааг би ойлгохгүй байна. Би ************тай хамтран ажиллаж байсан удаа байхгүй, ямар ч төлбөр мөнгөний асуудал байхгүй. Харин Голомт банкны салбараас өмнө нь би уг байрыг барьцаалан зээл авч байсан бөгөөд уг зээлийг яг энэ ************ын захирал хийж байсан салбараас авсан, гэхдээ уг зээлийг авахдаа таньдаг дүү болох ************ гэх залуугаар дамжуулан ************тай холбон өгч уг зээлийг гаргуулан авсан, ингэж мөн эдийн засагч Шинэбиштэй танилцсан. Анхны энэ зээлийг авахад барьцааны хөрөнгө миний нэр дээр байсан бөгөөд уг зээлийг авахын тулд ************г хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Учир нь би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол хүүхдийн цэцэрлэг барьсан бөгөөд ************ нь барилгын карказ, өрлөгийн ажил хийж гүйцэтгэж байсан, миний хувьд барилгын захиалагч учраас бүхий санхүүгээ өөрөө босгож ажлын хөлсөө өгч байсан учраас надад мөнгөний шаардлага их байсан тул анх зээл авах болсон юм.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь тал)

1.14 Дансны хуулганд үзлэг хийсэн “Д.************ийн Голомт банкны 2705****8960 дугаарын дансанд үзлэгийг явуулахад 2017.6.08-ны өдөр 98,000,000 төгрөгийн орлого орж 980,000 төгрөгийн зарлага гүйлгээ Зээлийн шимтгэл гэсэн утгаар гарсан байна. Түүний дараа 97,000,000 төгрөгийн зарлага гүйлгээ дахин гарсан байна. Түүний зарцуулалтын шалгахад 2017.6.8-ны өдөр 18,000,000 төгрөгийн зарлага, 2017.6.8-ны өдөр 24,247,340 төгрөгийн зарлага /ГЭ85********16/ бэлэн зарлага, 3,029,339 төгрөг картын төлбөр 829,412 төгрөг картын төлбөр, 999.000 төгрөг ************аас Ерөөлт гэсэн утгаар, ****8.000 төгрөг ************аас ************ гэсэн утгаар зарлага гарсан бөгөөд энэ өдөр 29,213,892 төгрөгийн зарлага хийж 49,9****,887 төгрөг үлдсэн байна. 2017.****.12-ны өдөр 500,000 төгрөг ************, 2.000.000 төгрөгийг ************аас Шинэбишэд зээлээ төлөв гэсэн утгаар зарлага гүйлгээ хийгдсэн байна. Дансны үлдэгдэл 47.4****.487 төгрөг. 2017.6.13-ны өдөр 1,200,000 төгрөг ************аас Ундрахбуян зээлээ төлөв. 2017.****.14-ний өдөр ************аас Бадамгэрэлд 3.000.000 шилжүүлэв гэсэн утгаар 1.000.000 төгрөгөөр 3 удаа нийт 3.000.000 төгрөгийн зарлага.2017.****.15-ны өдөр 6,000,000 төгрөгийн зарлага ГЭ85********16, 2017.****.19-ний өдөр ************аас хурдан морины мөнгө В.Батсайхан гэсэн утгаар 1.000.000 төгрөгөөр 3 удаа нийт 3,000,000 төгрөгийн зарлага, 2017.****.21-ний өдөр Түмэндэмбэрэл Найдандоржид илгээв гэсэн утгаар 400,000 төгрөг гэх мэт зарлага гүйлгээ гарсан байна. 2017.07.07-ны өдөр 26.956.887 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 20,000,000 төгрөгийг ГЭ85********16 гэсэн утгаар зарлага гүйлгээ хийж 6,956,687 төгрөг байна. 2017.07.19-ний өдөр ГЭ85********16 дугаараар 5,800,000 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдэж 715,787.90 төгрөг үлдэж ************аас шилжүүлсэн 97,000,000 төгрөг зарцуулагдан дуусаж байна.” гэсэн тэмдэглэл (8 дугаар хавтаст хэргийн 33-34 дэх тал)

1.15 Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Шинэбишийн гэрчээр өгсөн: “Би ************ыг танина. Хэрхэн таних вэ гэхээр Сүхбаатар дүүргийн 4 хорооны байрлах Голомт банкны Их дэлгүүр салбарт эдийн засагчаар ажиллаж байх хугацаанд ********* нь тухайн салбарын захирлаар ажиллаж байсан юм. Д.************ гэх хүнийг танина, учир нь манай салбараас зээл авч байсан зээлдэн юм. Тийм учраас танина Уг гэрээ бол миний банкийг төлөөлөн гарын үсэг зурж байгуулсан гэрээ мөн байна. Д.************ийн хүсэлтээр холбогдох материалаа бүрдүүлэн өгсний үндсэн дээр материалыг судлан банк зээлийг шийдвэрлэж, шийдвэрийн дагуу гэрээ байгуулан зээлийг олгосон. Энэ үед салбарын захирал ********* байсан бөгөөд банкийг төлөөлөн салбарын захирал ********* гарын үсэг зурж, нотариатаар баталгаажсанаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэрээ баталгаажсаны дараа над дээр гэрээ ирсний дараа гүйлгээ хийх шийдвэр бичдэг бөгөөд шийдвэрийн дагуу зээлдэгчийн дансанд мөнгө олгогддог. Тухайн харилцагчийн хүсэлтийн дагуу теллер шилжүүлэг хийдэг юм, тэрнээс би шилжүүлэг хийх эрх байхгүй бөгөөд зөвхөн гэрээний зээл олгох, мөнгө шилжүүлэх шийдвэрийг бичдэг юм. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй, Д.************ нь өөрөө материалаа бүрдүүлээд зээл авсан, би Д.************ зээл авч байна гэж ойлгосон. Д.************ нь өмнө нэг удаа манай салбараас зээл авч байсан бөгөөд зээлийн төлбөрөө дуусгаад тэгээд хэсэг хугацааны дараа 2 дахь удаагаа зээл авсан нь энэ байгаа юм.  Зээл төлөлтийг зээлдэг өөрөө хариуцах бөгөөд зээлийн төлөлт хийгээгүй үед эдийн засагчийн зүгээс зээл төлөхийг утсаар шаардан сануулдаг юм. Ингээд 120 хоног түүнээс дээш хугацаа хэтрэх юм бол тусгай активийн хэлтэс рүү шилжүүлдэг бөгөөд шилжүүлснээр салбарын тухайн зээл дээр хийгдэх ажиллагаа дуусна. Эхний 1, 2 сар хэвийн явагдаж байгаа сүүлдээ зээл төлөгдөөгүй юм, тийм учир сард 2-3 удаа зээлдэгч рүү залгасан байх ёстой, ингээд төлөхгүй байгаа үед салбарын захиралд зээлдэгч зээлээ төлөхгүй талаар хэлдэг бөгөөд салбарын захирал зээлээ төлүүлэхийг шаарддаг байсан. ********* нь салбарын захирал байж байгаад тэгээд төвийн нэгж рүү хэлтсийн захирлаар шилжээд явсан, шилжсэн хугацааг нь сайн мэдэхгүй байгаа бөгөөд 2017 онд явсан санагдаж байна. Манай салбар нь 2 давхар байдаг бөгөөд зээлийн хэсэг нь 2 давхарт байдаг, гүйлгээний хэсэг 1 давхарт байдаг миний хувьд зээл олгох шийдвэрийг 1 давхар руу буулган өгөөд дээшээ 2 давхар руу гардаг, зээлийн шилжүүлэг 1 давхарт хийгддэг, тийм учир 1 давхарт зээлийн шилжүүлэг хэрхэн хийгдсэн талаар мэдэхгүй байна. Төвийн нэгжийн дотоод аудитын газраас удаа дараа *********ын талаар шалгалт хийсэн, харин яг Д.************ийн зээлтэй холбоотой онцолж шалгасан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан шалгалт бол удаа дараа хийгдсэн, шалгалтын материал нь тухайн газартаа байгаа байх, одоо ********* бол Голомт банканд ажиллахгүй байгаа. ************, ************, ************ гээд залуу байгаа эд нар хоорондоо найз юм шиг байсан, гэхдээ яг сайн бол сайн хэлж мэдэхгүй байна. Д.************ийн хувьд барьцаа хөрөнгө нь хүрэлцээтэй байсан тул шуурхай зээлийг олгохоор шийдвэрлэсэн. ************ийн барьцаа хөрөнгө хангалттай байсан тул судлаад шуурхай зээлийг олгох боломжтой байсан тул зээлийг олгосон юм.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал)

1.16 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ гэрчээр өгсөн: “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Жаргалант 5 дугаар байр ************ тоот байр нь Д.************ийн өмчлөлийн байр байгаа юм. Миний нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн юм. Би мөнгө аваагүй. ************, ************ нарын асуудал. Тухайн үед газар худалдаж авч байсан. Гэхдээ энэ бол Голомт банкнаас авсан ************, ************ нараас өөр асуудал байгаа юм...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хоёр. Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн таньж мэддэг, “Голомт банк”- наас зээлийн эрхтэй карт авч ашиглах хүсэл, зорилго байгаагүй 6 хүмүүсийн нэр дээр тэдгээрт мэдэгдэлгүйгээр хувийн мэдээллийг нь ашиглан “Голомт банк”-ны зээлийн эрхтэй кредит картыг захиалан гаргуулж, өөртөө авч, ашиглаж буюу;

************ нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны “32-ын тойрог тооцооны төв”-өөс,

************ нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр,

************, ************, ************ нарын нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус тус Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны “120-н мянгат” салбараас,

************ нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны “Зайсан Скуэр тооцооны төв”-өөс тус тус “Голомт банк”-ны зээлийн эрхтэй кредит картыг гаргуулан авсан;

Улмаар иргэн ************ нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картнаас 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 22,878,140 төгрөгийг,

************ нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картнаас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,623,500 төгрөгийг,

************ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картнаас 2018 оны 6 дугаар сарын ****-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,678,178 төгрөгийг,

************ийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картнаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,626,612 төгрөгийг,

************гийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картнаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны **** дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,482,529 төгрөгийг,

************ нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,524,578 төгрөгийг автомат төгрөгийн машинаас, бэлнээр зарлага хийж авсан болон тухайн картуудаар худалдан авалт хийсэн зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Голомт банк”-ыг залилсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, нийт ****0.813.5**** төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

2.1 Голомт банкны хуулийн хэлтсээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 04 дэх тал)

2.2 Голомт банкны Дотоод аудитын газрын аудиторын илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал)

2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.************ын гэрчээр өгсөн:  “...Тухайн үед Голомт банкны бизнес хөгжлийн газар, жижиг дунд бизнесийн ахлах ажилтан Банчин цахим шуудан илгээхээс гадна тус хэлтсийн захирал ************ нь миний гар утас руу залгаад NEXT champion форумын хүрээнд олгох гурван харилцагчийн карт танай салбарт очно гэрээг нь хийгээд харилцагч нар картыг нь олгоорой гэж байсан. Тэгэхээр нь албан ёсны мейл над руу явуулаарай гэсний дагуу ахлах Банчин нь тухайн мэйлийг явуулж байсан...Ж.************, ************, ************, ************ нарын нэрээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үүсгэсэн тус бүр нь 15 сая төгрөгийн зээлжих эрхтэй картын төлөлт одоо болтол хийгдээгүй байна. Тухайн карт эзэмшигч нарын талаар судалж үзэхээр ************, ************ нарын эцэг Дашцэрэн /99749119/ гэх хүнтэй холбогдоход манай 2 хүүхэд Чех улсад амьдраад 13 жил болж байна, банкнаас ямар нэг карт авсан талаар мэдэхгүй гадаад явснаас хойш Монгол улсад ирж байгаагүй гэх, ************ эх Эрдэнэчимэгтэй холбогдоход Ж.************ Монгол улсад байдаггүй гадаад байгаа манай хүүхэд танай банкнаас ямар нэгэн карт аваагүй гэж байсан...************ын хувьд манай ажилчид хаягаар нь очиход байгаагүй, хорооны ажилчдаас нь асуухад наад хүн чинь Монголд байгаагүй гадаадад байдаг гэсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39, 42-43 дэх тал)

2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ гэрчээр өгсөн: “...Би Голомт банкны жижиг дунд бизнесийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан ********* гэх хүнийг танина, би 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл хамт ажилласан ************ нь манай хэлтсийн дарга, би ахлах нь байсан...2018 оны 4 дүгээр сард тухайн үеийн хэлтсийн дарга *********ын үүрэг, даалгавар, зөвшөөрлөөр карт захиалгын төвд одоо миний санаж байгаагаар 4, 5 удаа мэйл явуулж тухайн 15 сая төгрөгийн зээлжих эрхтэй алтан картуудыг захиалж байсан. Мөн тухайн картуудыг салбаруудад хариуцуулан хуваарилж мэйлийг салбарын захирал, харилцааны менежер нарт явуулдаг байсан...********* захирал цаасан дээр хүний нэр, регистрийн дугаар, зээлийн эрхийн хэмжээг бичиж ирээд захиал гэдэг байсан. Би заримдаа татгалздаг байсан. Намайг мэйл явуулахгүй татгалзахаар чи хурдан мэйлээ явуул, би мэдэж байна гээд хажууд харж сууж байгаад мэйлүүдийг явуулдаг байсан. Тухайн үед миний шууд удирдах дарга байсан болохоор би хэлснийг нь биелүүлдэг байсан...Би зөвхөн *********ын даалгавраар зээлийн эрхтэй картуудыг захиалж өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал),

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Би 2014 оноос 2020 оны хооронд Япон улсад гэр бүлийн хамт сурч, ажиллаж байсан болохоор Монгол улсын арилжааны ямар нэг банк, тэр дундаа Голомт банкны зээлийн эрхтэй зээлийн карт байхгүй...Миний нэрээр ямар нэг зээлийн карт байх ёсгүй, би Голомт банкнаас ямар нэг зээлийн эрхтэй карт захиалаагүй. Гэхдээ манай найз Хатанболд намайг Япон улсад байхад буюу 2018 оны сүүлээр яриад ************ найзуудын нэрээр Голомт банканд зээлийн карт гаргуулж аваад ашигласан асуудал үүсээд байна гэж байсан. Тэгэхээр нь би миний нэрээр бол гайгүй байлгүй дээ гэж яриад өнгөрсөн. Тэгээд миний нэр дээр зээлийн карт гаргаж ашигласан байгааг өнөөдөр мэдэж байна. Тухайн миний нэрээр байгаа картыг бол манай найз ************ Голомт банканд ажиллаж байхдаа гаргаж ашигласан байх боломжтой гэж бодож байна...Миний хувьд гомдолтой байна Голомт банканд, өөрийн найз ********* нарт, учир нь найз нөхдийн харилцааг ашиглаж надад мэдэгдэлгүй 15 сая төгрөгийн зээлийн эрхтэй карт эрх мэдлээ ашиглаж гаргаж авч ашигласан *******ат- Уулд гомдолтой би энэ карт, мөнгөний талаар мэдэхгүй, ашиглаагүй болохоор хүний өмнөөс карт авч ашигласан ********* болон хяналт тавьж чадаагүй Голомт банкнаас зээлийн картын өрийг төлүүлэх саналтай байна...надад учруулсан биет бус хохирол байна. Энэхүү Голомт банкны нэхэмжлэлийн улмаас нэг жил гаруй хугацаанд би өөрөө Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгч гэдэг ангилалд орж банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйлчилгээг авах эрхгүй болсон. Одоогийн байдлаар миний зээлжих эрх нээгдээгүй байгаа. Энэхүү эрхийг минь хуулийн дагуу сэргээж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50, 5 дугаар хавтаст хэргийн 158 дахь тал),

2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн: “...Би 2014-2018 онд Япон улсад мэргэжлийн дагуу суралцаж байсан. Тэгээд 2018 оны **** дугаар сараас 2019 оны **** дугаар сар хүртэл Япон улсад судалгааны чиглэлээр ажилласан. Өөрөөр хэлбэл миний нэр дээр карт захиалах үед би Монгол улсад байгаагүй. Харин 2018 оны өвөл бил үү хавар, сар өдрийг нь одоо санахгүй байна ********* надтай фейсбүүк мессенжерээр харилцаж байхдаа регистрийн дугаараа өгчих гэж асууж байсан, тэр үед ямар зорилгоор яах гэж байгаа тухай нь асуухад надад тодорхой хариу хэлэхгүй байсан учраас би регистрийн дугаараа хэлээгүй. ********* бид хоёр их л ойрын найз, нөхдийн харилцаатай байсан. Надад Голомт банканд *********аас өөр танил байгаагүй...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал),

2.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ гэрчээр өгсөн: “...Голомт банкны Бизнес хөгжлийн газрын жижиг дунд бизнесийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан. ********* нь 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 2019 оны 5 дугаар сарын 07-ны хооронд нэр бүхий 13 харилцагчдад тус бүр нь 15 сая төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт олгуулсан байна. Тухайн зээлийн кредит картуудыг олгохдоо 120 мянгат салбарын захирал ************т /************/ 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ашигладаг албаны мэйл хаягаас нэр бүхий 8 иргэнд тус бүр нь 15 сая төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт олгох үүрэг өгсөн, мөн Зайсан скүэр тооцооны төвийн захирал ************т 2018 оны 5 дугаар сарын ****-ны өдөр өөрийн албаны мэйл хаягаас нэр бүхий 5 иргэнд тус бүр нь 15 сая төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт олгох үүргийг тус тус өгч олгуулсан байдаг. Тухайн кредит карт авсан 13 иргэнээс 120 мянгат салбараас авсан 8 иргэний зээлийн гэрээ, холбогдох хүсэлт, судалгааны баримт материалууд байхгүй байгаа...Дээрх 120 мянгат салбараас авсан 8 иргэний зээлийн эрхтэй картыг хэн хэзээ хаанаас ирж авсан болон өгсөн хүмүүс нь одоогоор тодорхойгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал),

2.8 Хил хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн 2-5а/213 дугаартай албан бичгийн хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал),

2.9 Голомт банкнаас ирүүлсэн Ж.************, ************, ************, ************, Д.************, Д.************ нарын Голомт банкны кредит картын хуулгууд

(1 дүгээр хавтаст хэргийн 2****-250, 2 дугаар хавтаст хэргийн 21-52, 65-79, 98-113 дахь тал),

2.10 **** Хил Хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн Д.************, Ж.************, ************ нарын 2019 оны 07 сарын 14-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан тухай лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 64-65 дахь тал),

2.11 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Голомт банкны Дотоод аудитын газраас хийсэн шалгалтаар дээрх 9 иргэн нь өөрсдөө кредит карт авч ашиглаагүй, ********* тэдний заримд нь мэдэгдэж, зарим нэгэнд мэдэгдэлгүйгээр кредит картыг гарган авч өөрөө ашигласан болох нь тогтоогдож байгаа учраас дээр дурдсан бодит хохирлыг *********аас нэхэмжилж байгаа юм...Голомт банкны бизнесийн хөгжлийн газрын жижиг дунд бизнесийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан ********* нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж холбогдох дүрэм журмыг зөрчиж зээл авах хүсэлт гаргаагүй, зээл авах шаардлага хангаагүй өөрийн холбоо хамааралтай этгээдүүдэд 15 сая төгрөг хүртэлх зээлийн эрхтэй картыг олгосон. Дээрх хүмүүс нь Ж.************, ************, ************, Д.************, ************, ************, ************, Д.************, Г.Хатанболд, М.Одбаяр, О.Баясгалан, Б.Дэлгэрзаяа, Л.Отгонзүрх, Б.Энхсайхан, Э.Хишигсүрэн, З.Лэгсмаа зэрэг хүмүүс байсан бөгөөд дээрх хүмүүст гаргасан зээлийн картыг хувьдаа ашигласан гэсэн үндэслэлээр манай байгууллага гомдол гаргасан байсан. Ингээд манай банкны дотоод аудитын шалгалтаар ************ зэрэг иргэд нь зээл авсан төлбөрөө төлсөн бөгөөд зарим иргэн нь одоо үргэлжлүүлэн зээлээ өөрөө ашиглаж байгаа болох нь тогтоогдсон. Харин Ж.************, ************, ************, Д.************, ************, ************, ************, Д.************ зэрэг хүмүүсийн нэр дээрх авсан кредит картын зээлэнд өнөөдрийн байдлаар ямар нэгэн төлөлт хийгээгүй байгаа. Дээрх хүмүүс нь өнөөдрийн байдлаар манай банкнаас Ж.************ 15,623,500 төгрөгийн зээл авсан, ************ 15,678,178 төгрөгийн зээл авсан, ************ 15,626,612 төгрөгийн зээл авсан, ************ 15,482,529 төгрөгийн зээл авсан, ************ 15,474,000 төгрөгийн зээл авсан, ************ 15,555,000 төгрөгийн зээл авсан, Д.************ 15,524,578 төгрөгийн зээл авсан, Д.************ 22,778,140 төгрөгийн зээл авсан гэж үзэхээр дээрх хүмүүс нь нийлээд 132,680,223 төгрөгийн зээл авсан болж таарч байна...Дээрх хүмүүсээс Д.************, ************, ************, Д.************ нар нь кредит картын гэрээ байгуулсан, анкет бөглөсөн...Манай банкнаас зохион байгуулсан гэх “Некст чампион” арга хэмжээ гэдэг нь харилцагч нарыг татах, харилцагч нарт санхүүгийн боловсролд зориулсан арга хэмжээ юм. Уг арга хэмжээн дээр уригдан ирсэн зочдод кредит картаас дамжуулан зээл өгөх шийдвэр гараагүй. Уг арга хэмжээний үеэр иргэдэд ямар нэгэн кредит карт олгож буй асуудал байхгүй...Ж.************, ************, ************, Д.************, ************, ************, ************, Д.************ зэрэг хүмүүс нь банкнаас зохион байгуулсан “Некст чампион” арга хэмжээнд огт уригдаагүй, тухайн арга хэмжээнд оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалтад дээрх хүмүүсийн нэр байгаагүй...Манай хохирлыг буруутай этгээдээс барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 66-67, 177-178 дахь тал),

2.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дахин өгсөн “...Иргэн ************ нэр дээр гарсан зээлийн эрхтэй карт 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банкны 120 мянгантын салбар дээр нээгдсэн. Энэ картын хамгийн сүүлийн гүйлгээ нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүрэг гэсэн нэр бүхий посс машин дээр уншуулж 4,700 төгрөг авсан байсан. ************ын нэр дээр гарсан зээлийн эрхтэй карт 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Голомт банкны 120 мянгатын салбар дээр нээгдсэн. Энэ картын хамгийн сүүлийн гүйлгээ нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг 3-р хороо гэсэн нэр бүхий посс машинаар 4,300 төгрөг уншуулсан байсан. ************ нэр дээр гарсан зээлийн эрхтэй карт 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Голомт банкны 120 мянгатын салбар дээр нээгдсэн. Энэ картын хамгийн сүүлийн гүйлгээ нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг гэсэн нэр бүхий посс машинаар 8,0**** төгрөг уншуулсан байсан. ************ нэр дээр гарсан зээлийн эрхтэй карт 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Голомт банкны 120 мянгатын салбар дээр нээгдсэн. Энэ картын хамгийн сүүлийн гүйлгээ нь 2018 оны **** дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг бага тойруу 12  гэсэн нэр бүхий посс машинаар 16,800 төгрөг уншуулсан байсан. Д.************  нэр дээр гарсан зээлийн эрхтэй карт 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Голомт банкны 32 тойрог тооцооны төв дээр нээгдсэн. Энэ картын хамгийн сүүлийн гүйлгээ нь 2018 оны **** дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороо гэсэн нэр бүхий посс машинаар 25,000 төгрөг уншуулсан байсан. Д.************ нэр дээр гарсан зээлийн эрхтэй карт 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Голомт банкны Зайсан скуэр салбар дээр нээгдсэн. Энэ картын хамгийн сүүлийн гүйлгээ нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган 5 баг гэсэн нэр бүхий посс машинаар 13,800 төгрөг уншуулсан байсан. Дээрх зээлийн эрхтэй карт нээгдсэн Голомт банкны салбаруудын хаягаар харахад 120 мянган салбар нь Хан-Уул дүүргийн 1-р хороонд, 32-ын тойрог тооцооны төв нь Сүхбаатар дүүрэг 12-р хороо, Зайсан скуэр салбар нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт тус тус байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна...Энэ бүгд данс нь одоогоор хаагдаагүй байгаа буюу өмнөх мэдүүлэгт дурдсан бүх төлбөр төлөгдөөгүй байгаа. Зээлээ төлж байж дансаа хаах ёстой. Мөн дээрх картууд нь тухайн картын картыг ашиглаж байгаа хүнд нь байгаа. Картыг нэг хувь хэвлээд захиалсан иргэдэд өгдөг...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 249-250, 5 дугаар хавтаст хэргийн 161, 6 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал),

2.13 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ гэрчээр өгсөн: “...Манай нөхөр болон миний хувьд ямар нэг арилжааны банкны зээлийн карт авч ашиглаж байгаагүй. Наад Голомт банкны зээлийн картын хувьд гэвэл манай нөхөр ************ төрсөн дүү Сарантуяагийн нөхөр ************ гэх залуу Голомт банкинд салбарын захирал хийж байхдаа манай нөхөр болон нөхрийн дүү ************, эхнэр ************ нарын нэр дээр зээлийн эрхтэй алтан карт хэвлүүлж өөрөө ашигласан асуудал байгаа. Манай нөхөр ************ нэр дээр Голомт банкинд үүсгэсэн зээлийн эрхтэй картыг манай нөхөр болон манай гэр бүл авч ашиглаагүй..., Голомт банкнаас 2019 онд миний ************ тоот дугаар руу залгаад танай нөхөр ************ нэр дээр 15 сая төгрөгийн зээлийн эрхтэй алтан карт байна, тухайн картын төлбөр, хүүгийн хамт төлөх шаардлагатай байна гэж ярьж байсан. Тэгээд би энэ талаар мэдэхгүй байна гээд гэртээ ирээд нөхөр Д.************аас асуухад мэдэхгүй, надад тийм карт байхгүй гэж байсан. Тэгээд манай нөхөр Д.************ төрсөн дүү Сарантуяатай холбогдоход Сарантуяа нь тийм ээ агаа таны нэрээр нөхөр ************ бид хоёр 15 сая төгрөгийн зээлийн эрхтэй алтан карт гаргаж ашиглаж байгаа, удахгүй төлнө гэж байсан...Манай нөхрийн төрсөн дүү нь Дашцэрэнгийн Сарантуяа буюу *********ын эхнэр юм. Д.Сарантуяа бол өөрийн төрсөн ах нар болох Д.************, ************ нарын мэдээллийг мэддэг нь тодорхой. Д.Сарантуяа нь Ла Парпала нэртэй Итали гутлын дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тэгээд 2018 онд /сар, өдрийг нь санахгүй байна/ Д.Сарантуяа манай нөхөр Д.************ыг бараа /гутал/ ирчихсэн байна, та машинтайгаа цуг яваад аваад өгөөч гэж гуйгаад авч явсан. Уг гутлын дэлгүүр нь Зайсан стар нэртэй дэлгүүр дотор байдаг байсан болохоор түүгээр орчихоод Д.Сарантуяа ахдаа хандаж ********* таныг Голомт банкны Зайсан салбараас ороод карт авчих гэж хэлж дагуулж ороод банкнаас карт автал уг карт нь манай нөхөр ************ өөрийнх нь нэр дээр гарсан карт байсан. Тэр үед дүүгээсээ энэ ямар учиртай миний нэр дээр гарсан карт вэ? гэж асуухад Д.Сарантуяа би мэдэхгүй ********* л мэдэж байгаа гэж хэлээд тэр үедээ өнгөрсөн байсан. Ингэж л анх нэр дээр нь карт гарсныг мэдсэн, түүнээс хойш 2019 оны 05 дугаар сард Голомт банкнаас миний гар утас руу залгаад картын төлөлт хийгдэхгүй байгаа талаар хэлсэн ба тэр үед бас дээрх карт нь алтан карт байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-23, 4 дүгээр хавтаст хэргийн 83-84, 5 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал),

2.14 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ын яллагдагчаар өгсөн: “...2018 онд Нэкст чампион нэртэй арга хэмжээний үеэр дээрх бүх хүмүүсийн карт олгогдсон, энэ хүмүүс бүгд өөрсдөө очиж гарын үсгээ зураад картаа авцгаасан, миний хувьд энэ картыг нь аваад ашигласан зүйл надад байхгүй. Харин эдгээр хүмүүсээс мөнгө зээлж байсан тохиолдол байдаг...Дахин өгсөн “....нэкст чампион арга хэмжээний хүрээнд уригдсан иргэдийн нэрсийн жагсаалтад Д.************, Д.************ нарын нэр байсан... тухайн үед мөрдөгдөж байсан журмын дагуу бол хийгээгүй. Яагаад гэхээр зээлдэгч хүсэлт гаргах ёстой байсан. Энэ арга хэмжээнд оролцсон иргэдэд зээлийн карт олгохдоо зээлийн судалгааг манай байгууллагын мөрдөж байсан журмын дагуу хийгээгүй...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 88-89, 5 дугаар хавтаст хэргийн 165-166 дахь тал),

2.15 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.************ийн гэрчээр өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын үер Голомт банкны жижиг дунд бизнесийн хэлтсээс “Некст чампаин” гэх харилцагч нараа татах зорилготой арга хэмжээ зохион байгуулсан...Дашцэрэн овогтой ************, Ганзориг овогтой Даваасүрэн хүмүүс “Некст чампаин” арга хэмжээний хүрээнд карт олгогдох ёстой хүмүүс байсан. Гэхдээ дээрх хүмүүсийн нэр нь “Некст чампион” арга хэмжээний үеэр уригдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад байгаагүй...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 167-168 дахь тал),

2.16 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ гэрчээр өгсөн: “...Ж.************ нь манай бага хүү...Манай хүүгийн нэрээр Голомт банкинд ашигладаг зээлийн эрхтэй карт байхгүй. Миний санаж байгаагаар 2019 оны 08 дугаар сард Голомт банкны ажилтан гэх хүн миний гар утас руу залгаад танай хүү Ж.************ нь зээлийн алтан карт аваад өрөө төлөөгүй байна гэхээр нь би хүү Ж.************тай холбогдож энэ талаар тодруулахад Манай хүү Ж.************ би Голомт банкнаас зээлийн эрхтэй карт аваагүй, манай найз ************ надад хэлээгүй зээлийн эрхтэй карт авсан байна гэхээр нь би ************тай холбогдож чи яагаад манай хүүгийн нэр дээр ийм их өндөр үнийн дүнтэй зээлийн эрхтэй карт авсан юм бэ гэхэд ************ хаанаас ярьж байна та Голомт банкны ажилтанд миний нэрийг хэлээгүй биз би өөрөө ************ын нэр дээр хэлээгүй зээлийн эрхтэй карт гаргаад авчихсан ашиглаж байгаа удахгүй төлнө гэхээр нь хүүхдийнхээ найзад итгээд энэ талаар орхисон байсан. Тэгээд дахиж над руу Голомт банкнаас залгаагүй болохоор тоогоогүй орхисон. Тэгээд би энэ талаар санаа зовоод өөрөө ************тай 2019 оны 09 дүгээр сард холбогдоход ************ нь танай хүүгийн зээлийг төлж байгаа та санаа зоволтгүй гэж байсан..., ************, Д.************, Б.Хатанболд нар нь манай хүү ************ын найзууд, Булган аймагт нэг ангид суралцаж байсан хүүхдүүд..., Манай хүү Ж.************ 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Канад Улс руу сургалтад явсан Монгол Улсад 2020 оны сүүлээр ирэх байх..., Миний хувьд гомдолтой байна манай хүү Ж.************ нь өөрөө тухайн Голомт банкны зээлийн эрхтэй картыг авч ашиглаагүй, найз ************ нь манай хүү Ж.************д мэдэгдэлгүй хуурч мэхэлж байгаад нь гомдолтой байна. Манай хүүгийн нэр дээр авсан 15 сая төгрөгийн зээлийн эрхтэй картын өрийг тэр өмнөөс нь 15 сая төгрөгийн эрхтэй зээлийн карт авч ашигласан ************аар нь төлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал)

2.17 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ гэрчээр өгсөн: “...би өмнө нь мэдүүлэг өгөхдөө зарим нэг зүйлийн талаар буруу мэдүүлэг өгсөн байна. Тухайн буруу мэдүүлэг өгсөн зүйлүүдийн талаар нэмэлт мэдүүлэг өгнө..., Манай найз ************ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр миний 88007776 тоот дугаар руу залгаад Голомт банкны 32-ын тойргийн тооцооны төвөөс очоод нэр дээр чинь гаргасан картыг авчих гэсэн. Тэгэхээр нь би Голомт банкны 32 тойргийн тооцооны төв дээр очоод харилцааны ажилтанд нь карт захиалсан, картаа авъя гэхэд тухайн харилцааны ажилтан миний иргэний үнэмлэхийг канондож аваад анкет бөглүүлж гэрээ байгуулаад миний нэрээр гаргасан шар өнгийн 15 сая төгрөгийн зээлжих эрхтэй алтан картыг надад өгсөн. Би өөрийн нэрээр гаргасан алтан картыг аваад ************ын хэлсний дагуу картаас **** сая төгрөгийг нь бэлнээр гаргуулж аваад, зээлийн алтан картын хамт найз ************д өгсөн..., Манай найз ********* миний овог, нэр регистрийг аваад миний нэр дээр 15 сая төгрөгийн зээлийн эрхтэй карт захиалсан байсан. Надад бол тэр талаар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал)

2.18 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ гэрчээр дахин өгсөн: “...Тухайн үед Голомт банкны зүгээс миний мэдээллийг асууж авсан зүйл байхгүй, би хэн нэгэн хүнд өөрийн талаарх мэдээллийг хэлж байгаагүй. Гэхдээ *********ын зүгээс бол бид хоёр **** жилийн найзууд тийм учраас миний овог, нэр төрсөн он, сар өдрийг мэддэг, регистрийн дугаарыг маань ч мэдэж байх боломжтой хүн. Анх ********* өөрөө над руу залгаад нэр дээр чинь карт гарсан байгаа очиж аваад надад өгчих гэж хэлэхэд нь мэдсэн. Түүнээс өмнө миний нэр дээр карт захиалсан, карт авах уу гэх мэтээр огт асуугаагүй, гэнэт л карт гарсан гэж хэлсэн. Одоо сайн санахад ********* надаас мессежээр “найздаа регистрийн дугаараа хэлээд өгөөч” гэж асууж авч байсан тэр үед нь би яах гэж байгаа юм гэхэд дараа хэлье гээд юунд ашиглах гэж байгаа талаар тодорхой зүйл хэлээгүй...2018 оны 02 дугаар сарын үеэр байхаа манай найз болох ********* над руу утсаар захидал явуулсан байсан бөгөөд тухайн захидал дээр надад регистрийн дугаараа өгчих гэсэн байхаар нь би яах гэж байгаа энэ тэр гэж асуугаагүй шууд регистрийн дугаараа явуулсан. Ингээд байж байтал 2018 оны 04 дүгээр сарын үеэр ********* миний утас руу залгаад манай банкны 32 дугаар салбар дээр чиний нэр дээр зээлийн карт гарсан байгаа чи очоод авчих гэж хэлэхээр нь би Голомт банкны 32 дугаар тойргийн тэнд байдаг салбар дээр очоод эдийн засагчтай уулзаад гэрээ хийж гарын үсэг зурж картаа авсан. Тухайн карт аваад картаас ****.000.000 төгрөгийг бэлнээр аваад *********д карттай хамт тухайн **** сая төгрөгийг өгсөн. Тэр үед *********аас энэ ямар учиртай мөнгө болохыг асуухад өөрийн эхнэртэйгээ нийлээд бизнес хийх гэж байгаа учир чи надад түр зээлчих гэсэн утгатай юм ярьсан....” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 77-78, 5 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал)

2.19 Санхүүгийн ахлах шинжээч, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхмаагийн гаргасан 2020 оны **** дугаар сарын 26-ны өдрийн 07200021 дугаартай магадалгаа (4 дүгээр хавтаст хэргийн 93-143 дахь тал)

2.20 Голомт банкны Зайсан скүэр салбарын захирал Ц.************тэй иргэн ************ байгуулсан гэх Кредит картын гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 188-189 дэх тал)

 

2.21 *********ыг ажил, албан тушаалд томилсон, чөлөөлсөн Голомт банкны захирлын тушаалууд, ажил олгогч Голомт банкны Хүний нөөцийн хэлтсээс *********тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, салбарын болон хэлтсийн захирлын тус тус ажлын байрны тодорхойлолт зэргүүд /4хх-ийн 194-218 дугаар хуудас/,(4 дүгээр хавтаст хэргийн 194-218 дахь тал)

 

2.22 Голомт банкны 120 мянгат салбарын захирал Б.************тай иргэн ************ байгуулсан Кредит картын гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал)

 

2.23 Д.************, Б.************аас гаргаж өгсөн “Голомт банкны 120 мянгатын салбараас тус банкны дотоод аудитын хэлтэст явуулсан хүсэлт, Голомт банкны Жижиг дунд бизнесийн хэлтсийн ахлах менежер Ч.Банчингаас ирүүлсэн захидал (4 дүгээр хавтаст хэргийн 221-224 дэх тал)

 

2.21 *********ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, мэдээлэл (3 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал)

 

2.22 ************, ************ нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх Хил Хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа (5 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал)

 

2.23 Голомт банкны “Нэкст чэмпион” арга хэмжээний үеэр уригдсан зочдын нэрсийн жагсаалт, үзлэг хийсэн тухай тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 14, 5 дугаар хавтаст хэргийн 01 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч *********д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ********* нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Голомт банкны салбарын захирлаар ажиллаж байхдаа **** “танд дараа зээл авах хэрэгтэй бол тусална, мөн гэрчилгээ чинь хэрэгтэй бол хэрэгтэй үед чинь шууд зээл чөлөөлөөд өгнө” гэж итгэл үнэмшил төрүүлэн түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Жаргалант 5 дугаар байр ************ тоот байрыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 98.000.000 төгрөгийн зээлэнд барьцаалан шилжүүлж, зээлийн мөнгийг өөрийн дансаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж, улмаар хохирогч **** 208,358,750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн таньж мэддэг, “Голомт банк”- наас зээлийн эрхтэй карт авч ашиглах хүсэл, зорилго байгаагүй 6 хүмүүсийн нэр дээр тэдгээрт мэдэгдэлгүйгээр хувийн мэдээллийг нь ашиглан “Голомт банк”-ны зээлийн эрхтэй кредит картыг захиалан гаргуулж, өөртөө авч, ашиглаж буюу;

-************ нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 22,878,140 төгрөгийг,

-************ нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,623,500 төгрөгийг,

-************ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 6 дугаар сарын ****-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,678,178 төгрөгийг,

-************ийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,626,612 төгрөгийг,

-************гийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны **** дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,482,529 төгрөгийг,

-************ нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15,524,578 төгрөгийг автомат төгрөгийн машинаас, бэлнээр зарлага хийж авсан болон тухайн картуудаар худалдан авалт хийсэн зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Голомт банк”-ыг залилсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, нийт ****0.813.5**** төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэж үзэхээр байна.

 

          Тухайн хэргийн хувьд шүүгдэгч  ********* нь хохирогч **** итгэл үнэмшил төрүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, харин Голомт банкны кредит зээлийн эрхтэй картыг бусдын буюу хадам ах, эгч, нарынхаа болон гадаад улсад ажиллаж амьдарч байгаа зарим өөрийн найз нөхдийн хувийн мэдээллийг ашиглаж, өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр бусдын нэрээр зээлийн карт гаргуулсан авч, хувьдаа ашиглаж буй үйлдлүүд гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

 

          Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно.

 

          Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

 

          Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан байна.

 

          Шүүгдэгч *********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “ бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

            Гурав. Гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, энэ гэмт хэрэгт түүний хувийн байдалд хамаарах бага насны 4 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал төлдөг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны хүүхдийнх нь эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг хохирогч байгууллагын төлөөлөгч болон шүүгдэгч хүлээн зөвшөөрч дэмжиж оролцлоо.

 

Шүүгдэгч *********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад  заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэж хяналтын прокуророос хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

           

Иймд шүүгдэгч *********ыг “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

*********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

           

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн, урьд нь шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдал, нөгөө талаас орлого нотолсон баримттай зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчаас гаргасан торгох ялын саналыг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар тутам 416.666 төгрөг төлөхөөр тогтоов.

 

            Шүүх хуралдаанд оролцогч талууд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, хохирол төлбөрийн талаар маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон бөгөөд тэдний хүсэлтээр гэм буруу болон эрүүгийн хариуцлагын хуралдаан нэг үе шаттай явагдсан болно.

 

Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар.

*********д холбогдох энэ хэргийг Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүний 2020 оны 11 дүгээр сарын ****-ны өдрийн 964 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тогтоосны дагуу тус шүүх хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.  (5 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал)

 

            Шүүхээс *********д урьд нь “хувийн баталгаа гаргах”, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт албан бичгээр мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт 2009012180860 дугаартай эрүүгийн хэрэг нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Хэрэгт прокурорын зөвшөөрлөөр

            -2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 511 дугаартай  “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол, Төмөр замын 23 дугаар байр, 83 тоотод байршилтай орон сууц”-ны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай,

            -2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 512 дугаартай  “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж, 42а байр, 58 тоотод байршилтай орон сууц”-ны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай зөвшөөрлийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шүүх шийдвэрлэв. 

 

            ********* нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж, 42а байрны 58 тоот орон сууцыг 73.000.000 төгрөгийн хохиролд тооцуулан Голомт банкны өмчлөлд шилжүүлсэн гэснийг дурдаж байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.**** дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. ****ыг “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар тутам 416.666 төгрөг төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *********д авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт 2009012180860 дугаартай эрүүгийн хэрэг нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 511 дугаартай зөвшөөрлөөр “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол, Төмөр замын 23 дугаар байр, 83 тоотод байршилтай орон сууц”-ны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 512 дугаартай зөвшөөрлөөр “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж, 42а байр, 58 тоотод байршилтай орон сууц”-ны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах  тухай прокурорын зөвшөөрлийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.**** дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ****.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ