| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2022/0765/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/801 |
| Огноо | 2022-10-28 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн
улсын яллагч М.Баянмөнх
шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205018852056 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 0 дугаар сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хорооны ногоон төгөл хотхоны тоотод оршин суудаг,
урьд 1994 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 154 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгэгдсэн,
1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 403 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 7 сар хорих ялаар шийтгэгдсэн,
2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 337 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай 2009.7.09-ний өдрийн Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 03 жилийг өршөөн хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ял тогтоож шийдвэрлэсэн, /РД:**************** /, ************.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************ нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хажуу талд таксинд суухаар зогсож байсан хохирогч ************ыг тээврийн хэрэгсэлдээ суулгаж, улмаар түүний согтуу байдлыг далимдуулан хохирогчийн эзэмшлийн 2.800.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 12 Pro max загварын гар утас 1 ширхэг, мөн виза картаас 10.000.000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 12.800.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол-Японы хамтарсан эмнэлэгт чихний хагалгаанд орно. Тухайн үед хохирогч Мандала оръё гэсэн боловч өөр газар руу явж хүнтэй уулзана гэж байсан. Би хохирогчийг Модны хоёрт буулгаад явсан. Хохирогчоос авсан мөнгөөрөө өрөө дарсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг.
Гурав: Эрүүгийн 2205018852056 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын хохирогчоор өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уранган худалдааны төвийн хажуу талын зочид буудалд үйлчлүүлж байгаад 01 цагийн үед гараад гэр лүү харих зорилготой уранган худалдааны төвийн урд талын зам дээр гар өргөөд зогсож байхад усан цэнхэр өнгийн приус-30 маркийн автомашинтай халзан толгойтой залуу зогсоод намайг авсан би машинд нь Мандала хотхон орно гэж хэлээд машин дотор нь унтсан байсан. Нэг сэрэхэд жолооч залуу чиний мөнгө гээд миний халаас руу хаан банкны виза картыг хийж байсан. Намайг тэр жолооч залуу гэмтлийн гол зам дагуу чирч буулгаж хаячаад хөдлөөд яваад өгсөн. Би iphone-12 Pro max гар утас, виза картаасаа 10,000,000 төгрөг алдсан. Би гар утсаа гадаадаас 3,850,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би одоо гар утсаа 3,850,000 төгрөгөөр үнэлж байна. Тус таксины жолооч мөнгө гээд байсан тэгэхээр би хаан банкны виза картаа өгөөд нууц үгээ хэлснээ санаж байна. Тэгээд миний хаан банкны картаас 10,000,000 төгрөг авсан байх.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дах, тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********гийн гэрчээр өгсөн: “Манайх 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг. Би жолооны үнэмлэхгүй учраас тээврийн хэрэгслээ манай нөхөр байнга жолооддог. Манай нөхөр эрхэлсэн тодорхой ажилгүй. Гэр зуур 2 хүүхдээ нааш цааш нь хүргэж өгөөд явж байдаг. Намайг ажилгүй амарч байхад түлшний мөнгө талхны мөнгө олохоор таксины үйлчилгээнд хувиараа явдаг. Манай нөхөр таксины үйлчилгээнд явахаар гэрээсээ гарсан. Гэрээс гарахдаа ямар хувцастай гарсан гэдгийг мэдэхгүй байна. Манай нөхөр 2 ээлжийн хар саарал өнгийн шорт, цагаан саарал өнгөтэй, хар өнгөтэй фудволк өмсөөд гардаг даа. Олсон орлогынхоо талаар ярьдаггүй. Би тэрийг хэлж мэдэхгүй байна. манай нөхөр нэг их удаан яваад байдаггүй. Орой 21, 22 цаг гэж гараад 3 цаг болоод орж ирдэг. Тэр өдөр хэдэн цагийн үед ирсэн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Надад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зан байдал нь өөрчлөгдөж байгаа талаар онцын зүйл мэдрэгдээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дах тал)
3. “Кости Эстимэйт” ХХК-ийн 3IPhone 12 pro max загварын гар утас 1 ширхэг 2,800,000₮ /Хоёр сая найман зуун мянган төгрөг/-р үнэлэгдсэн хөрөнгийн үнэлгээний тайлан ( хавтаст хэргийн 51 дэх тал)
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Техник импорт ХХК-н хашаан доторх хаан банкны АТМ-рүү хар малгайтай цамц, хар саарал өнгийн биеийн тамирын өмд, шаргал өнгийн гутал, цагаан өнгийн масктай эрэгтэй орж ирээд ногоон өнгийн виза карт АТМ-руу хийж байгааг харуулав. Эхний 5,000,000 төгрөгийг Хаан банкны АТМ солиод хажуу талын АТМ-с авч байгааг харуулав. Хоёр дахь 5,000,000 төгрөгийг хаан банкны АТМ-с авч байгааг харуулав. Дотор талдаа өмсөж явсан усан цэнхэр өнгийн фудволк харуулав. АТМ-с нийт 10,000,000 төгрөг аваад гарч байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14 дэх тал)
5. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Баянгол дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байран дунд цайвар өнгийн автомашин зогсоод жолооч талын хаалга онгойлгоод бууж байгааг харуулав. Автомашинаас бууж ирсэн хүн арын хаалга онгойлгоод хүн буулгаж байгааг харуулав. Автомашинаас буулгасан хүнийг гудамжинд суулгаж байгааг харуулав. Автомашинаас буулгасан хүнийг гудамжинд үлдээгээд явж байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-17 дахь тал)
6. Нэгжлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон төгөл хотхон 76 байранд иргэн ************ын гэрт нэгжлэг хийхээр тогтов. Уг байр нь ертөнцийн зүгээр хойноосоо урд зүг тогшсон. Баруун зүг харсан орох хаалгатай хаалгаар байр руу орж 8 давхарт гарч ************ 32 тоот төмөр бор хаалгыг гадагш татаж онгойлгож ороход урд зүгээс хойд зүгт үүдний өрөө ертөнцийн зүгээр зүүн талд хаалга бүхий унтлагын өрөөний байдлаар тохижуулсан өрөө үүдний өрөөнөөс хойд зүгт чигээрээ гал тогоо, том өрөө нийлсэн зохион байгуулалттайгаар тохижуулсан өрөө байв. Үүдний өрөөнд хаалгаар ороод баруун гар талд хувцасны цагаан өнгийн хувцасны шүүгээг ухаж үзэхэд доод гутлын хэсэгт бор өнгийн цагаан үл бүхий хүрээтэй гутал байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн түр хураан авав. Үзлэг цааш хийхэд үүдний хувцасны шүүгээнд хэрэгт ач холбогдолтой зүйл үгүй байв. Том өрөөнд хувцас эд зүйл үгүй, тагтан дээр эд зүйл үгүй байсан тул унтлагын өрөөнд ороход цагаан өнгийн хувцасны шүүгээ байсныг онгойлгож нэгжлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Нэгжлэг хийх ажиллагааг дуусгаж. Гарааш агуулах, тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг тодруулахад байрны гадаа зогсоол дээр 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа гэсэн тул Баянгол дүүргийн хяналтын прокурорт хойшлуулахгүйгээр нэгжлэг хийх талаар мэдэгдэж байрнаас гарч байрны ертөнцийн зүгээр зүүн талд байх зогсоол дээр 00-00 УБВ улсын дугаартай усан цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл зүүн зүгт харан зогсож байв. Тээврийн хэрэгслийг ************ онгойлгож дотор, гадна талыг үзлэг хийж, нэгжлэг хийхээр тогтов. Тээврийн хэрэгсэл гадна талаасаа шинээр үүссэн гэмтэл үгүй. Урд гуфэр зүүн талдаа доор хэсэгт бага хэмжээний эдэлгээний зурагдалтай гэрэл хэвийн, салхин шил хэвийн байх ба машины хаалгыг онгойлгож үзэхэд арын суудал дээр машин арчдаг бариултай сэгсгэр зүйл, ногоон өнгийн жижиг цүнх юүдэнтэй хөх өнгийн урдаа цахилгаантай цамц байв. Гэрэл зургийн аргаар бэхжүүлэн түр хураан авахаар тогтов. Нэгжлэгээр өөр илэрсэн зүйл үгүй. Нэгжлэгийн үед nicon d-3200 маркийн фото аппаратаар кадр зураг авч нэгжлэгийн явц байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Нэгжлэгийн үед байрны 32 тоот үүдний хувцасны шүүгээнээс бор өнгийн гутал, гадаа зогсоол дээр зогсож байгаа 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудал дээр хөх өнгийн цамц байсныг түр хураан авав.” эсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-20 дахь тал)
7. Таньж олуулах ажиллагаа: 2022 оны 5 дугаар сарын 19-20-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таны хаан банкны картыг авч таны данснаас 2 удаагийн үйлдлээр нийт 10,000,000 /арван сая/ төгрөг, iphone 12 про макс загварын гар утас авсан гэх хүн 40-45 орчим насны 165см орчим өндөртэй, халзан, өргөн цээжтэй, хэрцгий царайтай, эрэгтэй хүн байсан. Би тэр залууг харвал шууд содон хүн байсан танина...ШБ75020573 регистрийн дугаартай Пүрэвдаш овогтой ************ гэх 5 хүний зургийг 1-5 хүртэл дугаарлан эгнүүлэн ижил хэмжээтэй байрлуулж таньж олуулах ажиллагааг эхлэв. 2022 оны 5 дугаар сарын 19-20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хаан банкны картыг авч данснаас 2 удаагийн үйлдлээр нийт 10,000,000 /арван сая/ төгрөг, iphone 12 про макс загварын гар утас авсан гэх хүн 1 дугаартай хүн мөн байна гэж *********** овогтой ************ыг зааж энэ хүн яг мөн байна бусад хүмүүсийг нь урьд нь харж байгаагүй юм байна гэв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дах тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын яллагдагчаар өгсөн: “Надад ямар нэгэн үйлдсэн хэрэг байхгүй учир надад хэлэх зүйл байхгүй байна. тогтоолтой танилцахад тань олуулах ажиллагаа намайг оролцуулж явуулаагүй байж тань олуулах ажиллагаа явуулсан гэж дурдсан байна. Би Уран ган худалдааны төвийн урдаас ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэрэглээгүй хүн аваагүй. Уран ган худалдааны төвийн урд замаар явсан яваагүйгээ мэдэхгүй байна. урд нь надаас мэдүүлэг авахад нь би санахгүй байна гэдгээ хэлсэн. Би далангийн урд дунд голын урд замаар явдаг. Би тэр үед бор саравчтай малгай фудволк шорттой явдаг. Тэр өдөр би толгойдоо бор өнгийн малгай хар фудволк, шорт өмссөн байсан. Надаас мэдүүлэг авахдаа ямар хувцастай явсан талаар асуугаагүй би тийм мэдүүлэг өгөөгүй. Би хаяа нэг алдаг оног явдаг. Эхнэр хаяа нэг амрах үед нь бензин тосны мөнгө олохоор таксинд явдаг. Би 00-00 УБВ улсын дугаартай приүс-30 маркийн бүдэг цэнхэр өнгийн машинтай таксины үйлчилгээнд явдаг. Энэ машин миний нэр дээр байдаг ба надаас өөр хүн унаж хэрэглэдэггүй. Миний чих жаахан хатуу сонсгол муу учраас тэр болгон таксины үйлчилгээнд яваад байдаггүй. Хэлэх нь битгий хэл таксины мөнгөө өгөхгүй хүмүүс байдаг шүү дээ. Би яалаа гэж хүний картын нууц дугаарыг асууж байх вэ дээ. Хүнд нууц дугаараа хэлдэг хүн байдаг юм уу, Би гэмтлийн гол замаар яваагүй. Би тэр өдөр банкны АТМ-ээр үйлчлүүлээгүй. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Шүүгдэгч ************ нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хажуу талд таксинд суухаар зогсож байсан хохирогч ************ыг тээврийн хэрэгсэлдээ суулгаж, 2.800.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 12 Pro max загварын гар утас 1 ширхэг, мөн виза картаас 10.000.000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 12.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
************ын хохирогчоор өгсөн: “...Нэг сэрэхэд жолооч залуу чиний мөнгө гээд миний халаас руу хаан банкны виза картыг хийж байсан. Намайг тэр жолооч залуу гэмтлийн гол зам дагуу чирж буулгаж хаячаад хөдлөөд яваад өгсөн. Би iphone-12 Pro max, виза картаасаа 10,000,000 төгрөг алдсан...Тус таксины жолооч мөнгө гээд байсан тэгэхээр би хаан банкны виза картаа өгөөд нууц үгээ хэлснээ санаж байна. Тэгээд миний хаан банкны картаас 10,000,000 төгрөг авсан байх.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), *********гийн гэрчээр өгсөн: “Манайх 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг. Би жолооны үнэмлэхгүй учраас тээврийн хэрэгслээ манай нөхөр байнга жолооддог. Манай нөхөр эрхэлсэн тодорхой ажилгүй...Намайг ажилгүй амарч байхад түлшний мөнгө талхны мөнгө олохоор таксины үйлчилгээнд хувиараа явдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дах тал), “Кости Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан ( хавтаст хэргийн 51 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-17 дахь тал), Нэгжлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-20 дахь тал), Таньж олуулах ажиллагаа тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дах тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хяналтын прокуророос ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно.
Хүч хэрэглэхгүйгээр гэдэгт бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.
Хууль бусаар авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ************ нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа такси үйлчилгээнд явах нэрийдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж хохирогч ************ыг эзэмшлийн 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий Iphone 12 Pro max гар утас 1 ширхэг, Хаан банкны виза картаас 10.000.000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 12.800.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч ************ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Тав. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагчаас шүүгдэгч ************т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Хохирогчид хохирлоо төлсөн. Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүгдэгч ************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүхээс ************ын эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч ************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зорчих эрхийг хязгаарлах,...хорих” гэсэн 2 төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч ************т дөрвөн жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Иймд шүүхээс шүүгдэгч ************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 04 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ************т түүний оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ************т анхааруулав.
Зургаа. Бусад асуудлын талаар.
Кости Эстимэйт” ХХК-ийн 3IPhone 12 pro max загварын гар утас 1 ширхэг 2,800,000₮ /Хоёр сая найман зуун мянган төгрөг/-р үнэлэгдсэн хөрөнгийн үнэлгээний тайлан ( хавтаст хэргийн 51 дэх тал)-д авагдсан байх ба шүүгдэгч ************ нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ************ын Хаан банкны ************ тоот данс руу 12.800.000 төгрөгийг шилжүүлсэн баримттай байна. Иймд шүүгдэгч ************ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн гутал, хар хөх өнгийн малгайтай цамц 1 ширхгийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************т олгож, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгав.
Хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. ************ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эд мөрийн баримаар хураагдсан хүрэн бор өнгийн гутал, хар хөх өнгийн малгайтай цамц 1 ширхгийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************т олгосугай.
7. Хэргийн хамт ирүүлсэн сиди 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. ************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ