Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

 

 

  2022          10              11                                              2022/ШЦТ/407

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

  Шүүгдэгч Х.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б-н Б т холбогдох эрүүгийн 2234000000381  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт Б-н Б , .. шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, .. регистрийн дугаартай

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Х.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Х.Б  нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Дуган цагаан” гэх газар 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим Н.Л той муудалцаж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000381  дугаартай хэрэгт авагдсан 

           

            Хохирогч Н.Л ын өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймаг Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багийн нутаг “Баруун баян” гэх газар луу гэр ахуйн бараа хүргэж өгөхөөр өөрийн Приүс-20 маркийн 9946 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Намайг Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багийн нутаг “Дуган цагаан” гэх газар ирэхэд тэнд аавуудын баярт зориулсан наадам болж байсан. Би тэнд очоод морь унаад дэлгүүр орохоор нутгийн 3 хүнтэй явж байхад өөдөөс 7, 8 морьтой залуучууд ирж байсан. Морин дээрээ хазгай суучихсан байхаар нь нэг цоохор морьтой залууд нь би чи яаж яваад байгаа писда вэ гээд хэлчихсэн. Нөгөө цоохор морьтой залуу морин дээрээс намайг мориныхоо цулбуураар миний хоолойг нэг удаа боогоод тэгснээ чи хаанахын хэн юм бэ гэж хэлчхээд бүгдээрээ яваад өгсөн. Тэгээд би дэлгүүр орчхоод наадмын талбай руу явж байхад миний өөдөөс нөгөө цоохор морьтой залуу нь нөгөө морьтой залуучуудтайгаа ирээд миний морийг хөтлөөд хүнээс далд газар оръё хоёулаа гээд байсан. Би цулбуураа татаад авсан нөгөө цоохор морьтой залуу миний зүүн нүд рүү нэг удаа цохиход миний нүдний шил хага цохисон хамт явсан залуучууд нь цулбуураар ороолгоод байсан. Энэ үед надтай хамт явж байсан хүмүүс хажууд харж байсан. Тэгээд л би Цагдаагийн байгууллагад хандах болсон. Намайг цохисон залууг танихгүй. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Налайх дүүргийн цагдаагаас асуухад надад Налайх дүүрэг 6 дугаар хороонд амьдардаг Хишигдэлгэр овогтой Б  гэдэг, 89750115 дугаар дээр байдаг гэж хэлсэн. Тэр өдөр таараад хажуугаар гарахдаа намайг биеэрээ мөргөхөөр нь би яаж яваад байгаа писда гэж хэлэхэд л намайг цохисон. Намайг цохисон залуу бол архи уучихсан байсан. Би жолоо барьж явсан болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед хамар хавдсан, хоолой боосноос болж хөндүүр байгаа, толгой дагз хэсэгт хөндүүр өвдөөд байгаа. Эрүүл мэндийн хувьд хохирсон болохоор гомдолтой байна. Мөн нүдний шилийг хагалсан учир нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 4-5/,

            Гэрч Г.Пүрэвсүрэнгийн өгсөн: “Тухайн өдрийн 14 цагийн үед Б , Ариунболд, Отгонцэцэг нарын хамт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлжийн наадамд очоод Дуган цагаан гэх газарт дэлгүүр орчхоод буцаад наадам руу явж байхад өөдөөс морьтой залуучууд ирж байсан. Тухайн үед хажуугаар нь өнгөрөхөд Б ийн морь нь өөдөөс ирж явсан нэг залуугийн морийг шүргэсэн чинь тэр залуу замаа хараач писда минь элдэв янзаар хараасан чинь Б  түүнтэй маргалдаад байхаар нь бид нар салгаж цааш наадмын талбай руу явсан. Тэгээд наадмын талбай дээр очиж бөх үзэж байсан чинь Б тэй маргалдаад байсан залуучууд наадмын талбай руу ирж байсан. Тэгээд нэг харсан чинь нөгөө залуучууд дээр Б  очсон байхаар нь яваад очтол Б тэй маргалдаж байсан залуугийн нүдний шил нь газарт уначихсан маргалдаж байсан залуутай хамт явж байсан хүмүүс нь Б ийг цулбуураар ороолгож байхаар нь би очоод болиулаад удалгүй цагдаа ирээд Б  түүнтэй маргалдаж байсан залуугийн хамтаар авч яваад удалгүй Б  буцаж ирсэн. Тэгээд маргааш нь Б ийг цагдаагийн газар дуудсан. Хоорондоо маргалдаж зодолдож байхыг би хараагүй сүүлд маргалдаж байхад нь очиход Б тэй маргалдаж байсан залуугийн нүдний шил нь газарт уначихсан. Бид нар дэлгүүрээс гараад наадмын талбай руу явж байхад өөдөөс ирж байсан морьтой залуучуудтай зөрөлдөх үед Б ийн морь нь нөгөө залуугийн морийг шүргэсний улмаас хоорондоо маргалдаж эхэлсэн. Б  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Нөгөө залуугийн хувьд хэрэглэсэн үгүйг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 7/,

            Гэрч Н.Ариунболдын өгсөн: “Тухайн өдөр 14 цагийн үед Б , Пүрэвсүрэн, Отгонцэцэг нарын хамтаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Дуган цагаан гэх газарт дэлгүүр орж тамхи болон эд зүйлс авчхаад дэлгүүрээс буцаж гараад наадам руу явж байхад өөдөөс 4-5 морьтой залуучууд ирж байсан. Тэгээд хажуугаар нь гарахдаа Б ийн морь нь шүргэсэн чинь өргөдөл өгсөн залуу Б ийг яаж яваад байгаа юм дайрах нь ээ гэж хэлээд хоорондоо маргалдаж эхлэхээр нь бид нар Б ийг салгаж явсан. Тэгээд наадам дээр бөх үзэж байтал нөгөө залуучууд явж байхаар нь Б  ам хэлээрэй учраа олъё гээд очсон чинь өргөдөл өгсөн залуу чи ямар лайтай писда вэ гэхээр нь Б  нэг удаа нүүр лүү нь мангасдсан чинь өргөдөл өгсөн залуутай хамт явж байсан залуучууд цулбуураар Б ийг цохисон чинь өргөдөл өгсөн залуугийн ах ирээд Б ийн мориноос хөтлөөд цагдаагийн газар луу явсан. Б  Л ын нүүр лүү нэг удаа мангасдсан өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Л  Б ийг цохиж зодсон асуудал байхгүй. Б  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Л ын нүүр нь улайсан байсан. Яг хэрэглэсэн үгүйг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 9/,

            Шүүгдэгч Х.Б ийн өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл, найз нөхдийн хамт Төв аймаг Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багийн нутаг “Дуган цагаан” гэх газар наадам болж байхаар нь очиж наадсан. Тэгээд би 14 цаг өнгөрч байхад “Дуган цагаан” гэх газар дэлгүүр орчхоод морьтой буцаж явахад өөдөөс 5-6 морьтой залуучууд ирж явсан. Миний морь тэдгээр залуучуудын хажуугаар гарахдаа 1 морьтой залууг нь шүргээд гарахад нөгөө морьтой залуу дайрлаа шдээ писда минь гэхээр нь би эргэж нөгөөх залуу дээр очоод морин дээрээс нөгөөх залууг цулбуураараа уургалаад өөрийнхөө нүүр дээр авчраад би юу гээд байгаа юм ахиад наад үгээ хэлээдэх гэхэд нөгөөх залуу дуугарахгүй байсан. Тэгээд хоёр тийшээ салаад явцгаасан. Наадам үзээд намайг сууж байхад нөгөөх залуучууд дэлгүүр ороод буцаж явахад би нөгөөх залуутай уулзъя гэж бодоод очсон би очоод нөгөө залууг хоёулаа уулзаад ярилцъя гэхэд “чи яах гээд байгаа писда вэ, ямар том писда вэ” гэхээр нь би нөгөөх залуугийн нүүр лүү 1 удаа мангасдаад, түлхтэл найзууд нь хажуунаас орж ирээд цулбуураар ороолгоод байсан. Тэгээд тал талаас нь нөгөө залуугийн ах дүү нар гарч энэ  писдаг алчихъя гээд дайраад байсан. Тэгээд Налайх дүүргийн цагдаа дээр очоод нөгөөх залуутай уулзаж цагдаа нарын нүдэн дээр нь бид хоёр гар барилцаад танилцаад учраа олцгоосон. Нөгөөх залуугийн нүдний шил эвдэрсэн гэхээр нь 100 000 төгрөг өгье гэж тохироод салцгаасан. Ийм л зүйл болсон. Би Л ын зүүн нүд рүү нэг удаа цохиж гэмтээсэн. Өөр ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Л  хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байсан. Энэ явдал миний буруугаас болсон. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Н.Л ыг цулбуураар нэг удаа хүзүүг нь боож, зүүн нүд рүү нэг удаа цохисон өөрөө цохиж зодсон асуудал байхгүй. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 11-12, 29/,

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №467 дугаартай шинжээчийн: “1.Н.Л ын биед тархи доргилт, хамарт зулгаралт, хамар, толгойд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх асуултанд хариулах боломжгүй. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 15-16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Х.Б ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Х.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Х.Б т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч Х.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

            Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

            Хохирогч Н.Л  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй шүүгдэгч Х.Б ээс 342 000 төгрөгийн хохирлыг сайн дураараа төлсөн байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 Эрүүгийн 2234000000381  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Х овогт Б-н Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Х.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234000000381  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ