| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00445/и |
| Дугаар | 697 |
| Огноо | 2018-08-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 21-р гудамжны 3 тоотод оршин суух, Наранбулаг сумын 1-р багт түр оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ88021515, М овогт С. Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 20-13 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ86052001, Т овогт Я Ө-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нарийн бичгийн дарга Г.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Я.Ө-тэй 2009 онд гэр бүл болсон. Бидний амьдралын хугацаанд 2009 онд хүү Б.Э төрсөн. Миний бие 2011 онд эрүүгийн хэрэгт холбогдож 2018 оны 1 дүгээр сар хүртэл ял эдэлж байгаад гарсан. Намайг 2011-2013 онуудад ял эдэлж байхад Я.Ө эргэж ирдэг байсан. Гэвч 2013 оноос хойш намайг эргэж ирээгүй бөгөөд түүнтэй ямар ч харилцаа холбоогүй болсон. Ингээд 2018 оны 1 дүгээр сард суллагдаад Я.Ө-тэй амьдрах гэж үзсэн боловч олон жил тус амьдарсан тул нэг нэгнээ гэх сэтгэлгүй болсон байсан. Бид албан ёсоор тусдаа гараагүй, аавындаа амьдарч байсан тул бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Би өөрийн хүү болох Б.Э эх Я.Ө-ийн асрамжид үлдээж, 18 нас хүртэл нь тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй болсон бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.
Хариуцагч Я.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие С.Б-той 2009 онд анх гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2009 онд хүү Б.Э төрсөн. Нөхөр маань 2011 онд эрүүгийн хэрэгт холбогдоод 2018 оны 1 дүгээр сард гарч ирэх хугацаанд би хүүгээ ганцаараа өсгөсөн бөгөөд одоо хүртэл би хүүтэйгээ хоёулаа амьдарч байна. С.Б бид хоёрт бие биенээ гэх сэтгэлгүй болсон тул салахыг зөвшөөрч байна. Миний хүү Б.Э нь ааваасаа 1 нас 3 сартай нялх үлдсэн. Энэ бүх хугацаанд би хадмынхаа болон нөхрөөсөө ямар ч харамж туслалцаа авч байгаагүй. Ийм учраас би хүүгийнхээ эрх ашгийн үүднээс хүү Б.Эрдэнэбаярыг 18 нас хүртэл нь эцэг С.Б-оос тэтгэлэг гаргуулж, хүүг миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Я.Өт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай, хариуцагч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
С.Б, Я.Ө нар 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Э төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний лавлагаанууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.Б нь 2011 онд эрүүгийн хэрэгт хорих ял шийтгүүлж, ялаа биечлэн эдлэх болсны улмаас гэрлэгчид нь тусдаа амьдрах болсон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул С.Б, Я.Ө нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас төрсөн хүү Б.Э эх Я.Ө-ийн асрамжид үлдээхийг хэн хэн нь зөвшөөрсөн, мөн хүүхдийн саналыг харгалзан 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Э эх Я.Ө-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Э 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг С.Б-оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх Я.Ө-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Я.Ө-ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-ид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Б-оос 30.182 төгрөг гаргуулан хариуцагч Я.Ө-т олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Я.Ө-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар М овогт С Б, овогт Я Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Э эх Я.Ө-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү хүү Б.Э 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ө-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-ид, нэхэмжлэгч С.Б-оос 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулан хариуцагч Я.Ө-т тус тус олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ