Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 090

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Д.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Эрүүгийн хэргийн дугаар  201505000373

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаа сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1  ганцаараа амьдардаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-55-12 тоотод /Баянмөнх гэх айлын хашаанд/  оршин суух хаягтай,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар гурван сар тав хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаатай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, нэг жил зургаан сарын хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, хувьд ноогдох хөрөнгөгүй, Монгол овогт Гомбосүрэнгийн Отгонбаатар /ВЭ82031311/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Отгонбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р баг Ахмадын ордны гадна талбайд иргэн Б.Ганзоригтой хувийн таарамжгүй байдлыг улмаас маргалдаж улмаар түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би өчигдөр 16 цагийн үед хөх толгойд айлд найзуудтайгаа гурвуулаа 0.5 граммын хэмжээтэй ерөөл архи нэг шилийг хувааж уусан. Тэгээд найз охинтойгоо уулзаад бид хоёр бүжгэнд орсон юм. Ордон руу орохдоо санаандгүй нэг хүнийг мөрлөчихсөн юм, тэгээд би уучлаарай гэсэн чинь сохор юм уу, пизда минь гээд бид хоёр маргалдсан. Намайг хоёр удаа тонгорч шидсэн. Босох гэсэн чинь чих рүү цохиод чихнээс цус гараад байсан ба түүнийгээ ордон руу орж байгаад тогтоосон, би ордноос гарч иртэл намайг зодсон залуугийн найз нь байж байсан. Би тэрэнд намайг яах гэж зодсон юм найзынх нь бөөр нуруу өвдөөд миний чихнээс цус гарсан ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн нөгөө намайг зодсон залуу гараад ирэхэд түүнтэй маргалдахад тэр намайг хавсарч унагаагаад дээрээс цохисон би газраас гарт баригдсан юмаар цохисон...гэх мэдүүлэг/хх-ийн 26/

Хохирогч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2015 оны 11 сарын 19-ний өдөр 19-20 цагийн үед ахмадын ордонд бүжгэнд орохоор 2 найзынхаа хамтаар очсон. Тэгээд орохоосоо өмнө үүдэн дээр тамхи татаад зогссон. Тэгээд ордон руу орох гэхэд үүдэн дээр хүмүүс орох гээд тэд нартай шахалдаад Отгонбаатартай мөр хэсгээрээ мөргөлдсөн. Отгонбаатар чи хаанахын хэн бэ гэсэн. Тухайн үед үүдэнд зогсож байсан хүмүүс биднийг салгаад би дотогшоо орсон. Отгонбаатар гадаа үлдсэн. Бүжиглээд байж байсан чинь манай найзыг заамдаад зогсож байсан. Би очоод боль гэсэн чинь намайг заамдаж аваад зодсон.Тэгээд шарка дундуур орж ирээд авсан чинь дээгүүр гараа гаргаад цохиод байсан.Тэгсэн хүзүү нойтон оргиод үзсэн чинь цус гарсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 8/

Гэрч Д.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би ахмадын ордонд билет тасалдаг ажил хийдэг юм, тухайн өдөр билетээ таслаад байж байсан чинь хүмүүс гадаа зодоон болж байна гэсэн. Тэгээд би гараад харсан чинь өндөр Отгоогийн зүүн талын чихнээс цус гарсан байдалтай байсан. Би тэр цусыг нь арилгаж өгөөд суулгасан. Тэгсэн тэрнээс хойш хүмүүс нөгөө өндөр залуу гадаа гараад зодоон хийж байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Э.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Ганзориг, Гэрэлмөнх, нар манайд ирээд бид гурав 0.5 литрийн хэмжээтэй архийг гурвуулаа хувааж уусан. Ахмадын ордон руу орох гээд явж байсан чинь Отгонбаатар найз хоёр мөр хэсгээрээ мөргөлдсөн. Манай найз түүнтэй хэрэлдээд түүнийг түлхсэн чинь үүдний зүүн тал руу унасан. Тэгсэн Ганзоригийг барьж аваад цохиод авсан. Ганзориг толгой хагалчихлаа, чулуу барьсан байна гэсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 12/

Гэрч Г.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Түмээ гээд Ахмадын хооронд ажилладаг хүн залгасан. Дүүг чинь хүмүүс зодоод байхаар нь цусыг нь угаагаад байж байна. Чи ирээд дүүгээ аваадах гэж хэлсэн. Тэгээд би яваад очсон чинь намхан бор залуу Отгонбаатарын дээр гараад суучихсан. Хажууд нь өндөр шар залуу дал руу нь өшиглөж байсан. Тэгээд дээр нь мордсон байгааг нь би бэлхүүсээр нь тэврээд татсан...гэх мэдүүлэг/хх-ийн 9/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 615 дугаартай шинжээчийн

1.Б.Ганзоригийн биед тархи доргилт хөнгөн зэрэг, толгой, хүзүү, мөрөнд зүсэгдсэн шарх гэмтлүүд үүссэн байна.

2.Дээрхи гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/хх-ийн 16/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, шинжээчийн дүгнэлт/хх-ийн 14, 16,нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт/хх-ийн 17-18/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 31/, Баянхонгор сумын 5-р багийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1660 тоот тодорхойлолт/хх-ийн 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 33/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 35-36/, Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 42-46/, захиргааны хяналт зогсоох тухай тогтоол/хх-ийн 47/ зэргийг шинжлэн судлав.

Дээрхи хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн  сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлүүдэд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтаар хангалттай нотлогдож байх тул тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв

 Шүүгдэгч Г.Отгонбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р баг Ахмадын ордны гадна талбайд иргэн Б.Ганзоригтой хувийн таарамжгүй байдлыг улмаас маргалдаж улмаар түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Г.Отгонбаатарын... би Ганзоригийг газраас гарт баригдсан юмаар цохисон...гэх мэдүүлэг/хх-ийн 26/

Хохирогч Б.Ганзоригийн... намайг заамдаж авахад шарка дундуур орж ирэхэд дээгүүр гараа гаргаад цохиод байсан.Тэгсэн хүзүү нойтон оргиод үзсэн чинь цус гарсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 8/

Гэрч Д.Түмэнжаргалын ... хүмүүс гадаа зодоон болж байна гэсэн.  би гараад харсан чинь өндөр Отгоогийн зүүн талын чихнээс цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Э.Энхбаярын... Ганзоригийг барьж аваад цохиод байсан, толгой хагалчихлаа, чулуу барьсан байна гэсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 12/

Гэрч Г.Нямдоржийн ...намхан бор залуу Отгонбаатарын дээр гараад суучихсан, хажууд нь өндөр шар залуу дал руу нь өшиглөж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 9/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 615 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 16/ болон хавтаст хэрэгт  авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Отгонбаатарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Отгонбаатарын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Отгонбаатар нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө хүлээн мэдүүлсэн, энэ талаар маргаангүй бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул  түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Отгонбаатар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн, шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй нөхцөл байдал илэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Отгонбаатар нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 14-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, нэг жил зургаан сарын хугацаагаар хянан харгалзсаныг Өршөөл үзүүлэх тухай 10 дугаар зүйлийн 10.5-д заасныг баримтлан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Г.Отгонбаатарын үлдсэн захиргааны хяналтын зогсоох тухай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор /хх-ийн 47/ тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-д зааснаар ялгүй болсон  байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Хохирогч Б.Ганзориг нь хэрэг бүртгэлтийн шатанд “...хохирол болон  нэхэмжлэх зүйлгүй…” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Отгонбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Г.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж шйидвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 208 дугаар зүйлийн 208.1.1, 246, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол овогт Гомбосүрэнгийн Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Отгонбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1- д зааснаар шүүгдэгч Г.Отгонбаатарт холбогдох хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй .

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д  зааснаар шүүгдэгч Г.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Г.Отгонбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Отгонбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА