Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/807

 

 

                              

   2022             11           01                                       2022/ШЦТ/807

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч О.Х******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                       

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюучимэгийн Х*******т холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл -3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг Мандал сум, Түнхэл тосгон 5 дугаар баг, Булгийн 37-5 тоотод  оршин суух хаягтай боловч, одоо Сонгинохайрхан дүүргийн 1 хороо 67 гудамжны 30 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Оюунчимэгийн Х******* /рд: *******/

 

 Холбогдсон хэргийн талаар

 

Оюунчимэгийн Х******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Файяр” бааранд хохирогч П.Н******* “найз Б.Э*******тэй маргалдлаа” гэх шалтгаанаар жүдогийн шидэлт мэх хийж өөр дээгүүрээ давуулан унагааж түүний биед “зүүн талын бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэнгийн няцрал, хүзүүний арьсны зулгаралт, эгэм ясны хугарал” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х******* мэдүүлэхдээ: “...2022  оны 8 дугаар сарын 18-ны өдөр  ах ирээд гол дээр очиж ганц пиво уугаад бааранд орсон. Найзууд намайг доошоо бууж Э*******ийг аваад ир гэж явуулсан. Доошоо буухад Э******* хоёр хүнтэй маргалдаж байхаар нь боль гээд салгахад хохирогч “чамд хамаагүй зайл” гэсэн. Тэгэхээр нь би дээгүүрээ давуулаад шидсэн. Ухаан алдаж унаад эмнэлэг орсон. Эмнэлэг ороход эгэмний яс нь хугарч,толгой нь зүгээр байсан. Хохиролд 645,000 төгрөг төлсөн. Миний буруу, түргэн уурнаас болж ийм зүйл болсон. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч П.Н*******ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө найз Сүхбатын хамтаар 3-4 хорооллын Фаяр нэртэй бааранд ороод 2 шил пиво авч уугаад... бүжиглэж байгаад нэг хүнтэй шүргэлцээд маргалдсан, тэр хүнтэй маргалдаж байхад хажуунаас нэг залуу орж ирээд намайг үүрээд нуруун дээгүүрээ давуулаад авч шидсэн. Би ухаан алдаад унасан цаашаа юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Э*******ийн өгсөн:“...Фаяр бааранд ороод 2 давхарт ширээ авч суугаад 1 шил 0.5 м архи хувааж уугаад би доошоо бүжиглэхээр буусан. Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байтал хажуугаас үл таних эрэгтэй мөрлөөд байхаар нь аятайхан бүжиглээч гэтэл чамд ямар хамаатай юм бэ гээд баруун гуя руу өшиглөсөн...Х******* ирээд үл таних эрэгтэйг та одоо яах гээд байгаа юм юмбэ гэхэд тэр эрэгтэй “ пизда минь чамд ямар хамаатай юм зайл” гэтэл Х******* тэр эрэгтэйг дүүрээд арагшаагаа шалан дээр шидчихсэн. Тэр эрэгтэй шалан дээр уначихаад буцаж босч ирээд гэр эвгүй болчихлоо...тэр эрэгтэйг гэмтлийн эмнэлэг руу явуулсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-26 хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Э.Отгонбатын: “ ...00 цагийн үед бааранд ороод 2 давхарт ширээ авч суугаад 0.5 л архи авч уугаад бууж байгаад Э*******, Х******* нар 1 давхар луу бүжиглэхээр буусан. Удалгүй бүжгийн талбайд хүмүүс маргалдаад орилолдоод байхаар нь доошоо тонгойгоод хартал ...Х******* зогсож байсан бөгөөд хажууд нь шалан дээр үл таних эрэгтэй хэвтэж байсан...Э*******өөс асуухад ...Х******* тэр эрэгтэйг үүрээд шидсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 28-29 хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31- ний өдрийн 11695 дугаартай “ П.Н*******ын биед зүүн талын бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэнгийн няцрал, хүзүүний арьсны зулгаралт, эгэм ясны хугарал” гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 30-31 хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.М*******ийн өгсөн: “ ...Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан байх тул гэм буруутай яллагдагчаас гаргуулж, Төрийн сангийн 100900200080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү" гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч О.Х*******ын өгсөн: “....би жудогийн мэх хэрэглэн нуруун дээгүүрээ нэг удаа давуулаад үүрээд шидсэн  тухайн залуу газарт унаад ухаан алдаад унасан. Үүрч шидсэн үл таних залууг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан / хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

-төрсний бүртгэлийн лавлагаа/ хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлгүй  лавлагаа/ хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 69, 70 дугаар хуудас/,

-эд хөдлөх хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

- байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

- дипозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Х******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Файяр” бааранд хохирогч П.Н******* “найз Б.Э*******тэй маргалдлаа” гэх шалтгаанаар жүдогийн шидэлт мэх хийж өөр дээгүүрээ давуулан унагааж түүний биед “зүүн талын бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэнгийн няцрал, хүзүүний арьсны зулгаралт, эгэм ясны хугарал” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч О.Х******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд хохирогч Н******* найз нөхөдтэй нь маргалдлаа гэх шалтгаанаар жудогийн мэх хэрэглэж түүний биед эгэм ясны хугарал, хүзүүний ясны зулгарал зэрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс 1,090,245 төгрөгийн баримт ирүүлсэн. Тухайн баримтыг хянаж үзэхэд 120,000, төгрөгийн 70,800 төгрөг нь юу авсан нь тодорхойгүй, 322,095 төгрөгийн баримт нь хүнсний дэлгүүрээс өндөг, мах, сүү авсан баримт байсан учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзээгүй. 584,380 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч Н******* нь бусад зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын 423,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байсан. Гэмтэл согог үндэсний төвийн үйлчилгээ үзүүлсэн баримт байгаа. Албан бичгийн хүрээнд гаргуулах саналтай байна...” гэх  санал,

 

шүүгдэгч О.Х******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

мөрдөн байцаалтад хохирогч П.Н*******ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө найз Сүхбатын хамтаар 3-4 хорооллын Фаяр нэртэй бааранд ороод 2 шил пиво авч уугаад... бүжиглэж байгаад нэг хүнтэй шүргэлцээд маргалдсан, тэр хүнтэй маргалдаж байхад хажуунаас нэг залуу орж ирээд намайг үүрээд нуруун дээгүүрээ давуулаад авч шидсэн. Би ухаан алдаад унасан цаашаа юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад гэрч Б.Э*******ийн өгсөн : “ ...Фаяр бааранд ороод 2 давхарт ширээ авч суугаад 1 шил 0.5 м архи хувааж уугаад би доошоо бүжиглэхээр буусан. Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байтал хажуугаас үл таних эрэгтэй мөрлөөд байхаар нь аятайхан бүжиглээч гэтэл чамд ямар хамаатай юм бэ гээд баруун гуя руу өшиглөсөн...Х******* ирээд үл таних эрэгтэйг та одоо яах гээд байгаа юм юмбэ гэхэд тэр эрэгтэй “ пизма минь чамд ямар хамаатай юм зайл” гэтэл Х******* тэр эрэгтэйг дүүрээд арагшаагаа шалан дээр шидчихсэн. Тэр эрэгтэй шалан дээр уначихаад буцаж босч ирээд гэр эвгүй болчихлоо...тэр эрэгтэйг гэмтлийн эмнэлэг руу явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 хуудас/,мөрдөн байцаалтад гэрч Э.Отгонбатын: “ ...00 цагийн үед бааранд ороод 2 давхарт ширээ авч суугаад 0.5 л архи авч уугаад бууж байгаад Э*******, Х******* нар 1 давхар луу бүжиглэхээр буусан. Удалгүй бүжгийн талбайд хүмүүс маргалдаад орилолдоод байхаар нь доошоо тонгойгоод хартал ...Х******* зогсож байсан бөгөөд хажууд нь шалан дээр үл таних эрэгтэй хэвтэж байсан...Э*******өөс асуухад ...Х******* тэр эрэгтэйг үүрээд шидсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 хуудас/,Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31- ний өдрийн 11695 дугаартай “ П.Н*******ын биед зүүн талын бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэнгийн няцрал, хүзүүний арьсны зулгаралт, эгэм ясны хугарал” гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 хуудас/,мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.М*******ийн өгсөн: “ ...Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан байх тул гэм буруутай яллагдагчаас гаргуулж, Төрийн сангийн 100900200080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү" гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад яллагдагч О.Х*******ын өгсөн: “....би жудогийн мэх хэрэглэн нуруун дээгүүрээ нэг удаа давуулаад үүрээд шидсэн  тухайн залуу газарт унаад ухаан алдаад унасан. Үүрч шидсэн үл таних залууг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан / хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

                   Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Х*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Х*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч П.Н*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч П.Н******* нь 1,097,245  төгрөгийг баримтыг ирүүлсэн байх хэрэгт хамааралгүй 512,895 төгрөгийн баримтуудыг хасаж, хэрэгт хамааралтай 584,350 төгрөгийн  баримт байх бөгөөд шүүгдэгч нь 584,350 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

Хохирогч П.Н******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” гэх санал,

   шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...гэмшиж байна...” гэх санал, дүгнэлийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан  үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  О.Х*******ыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч П.Н*******ад 2022  оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутанд эхлэх  шүүх хуралдааны  товыг 2022  оны 10  сарын 26-ны өдөр болон 2022  оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 удаа мэдэгдсэн бөгөөд  хохирогч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир шүүх хуралдааныг  12 цаг 05 минут эхлүүлсэн болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюучимэгийн Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч О.Х*******ыг 320 /гурван зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Х*******т  мэдэгдсүгэй.

 

 4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 5. хохирогч П.Н******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 423,000 төгрөгийг шүүгдэгч О.Х*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг  болохыг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Х*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ